2017-11-21

Бурханы ажлын үзэгдэл (1)

















   Иохан Есүсийн төлөө долоон жил ажилласан бөгөөд Есүсийг ирэх үед аль хэдийн замыг зассан байв. Үүнээс өмнө, Иоханы тунхагласан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нь газар нутаг даяар сонсогдсон болохоор энэ нь Иудей даяар түгсэн бөгөөд хүн бүхэн түүнийг эш үзүүлэгч гэж нэрлэсэн. Тухайн үед Херод Хаан Иоханыг хөнөөхийг хүсэж байсан ч тэр тэгж зүрхлээгүй, учир нь хүмүүс Иоханыг ихэд хүндэлдэг байсан бөгөөд хэрвээ Иоханыг хөнөөвөл тэд түүний эсрэг бослого гаргах болно гэдгээс Херод айсан. Иоханы хийсэн ажил жирийн хүмүүсийн дунд үндэслэсэн ба тэр иудейчүүдийг итгэгчид болгосон юм. Есүс Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхлэх цаг хүртэл долоон жилийн туршид тэр Есүсийн замыг зассан. Иймээс Иохан бүх эш үзүүлэгчдээс хамийн агуу нь байлаа. Есүс Иоханыг шоронд орсны дараа л Өөрийн албан ёсны ажлыг эхэлсэн. Иоханаас өмнө Бурханы төлөө зам зассан эш үзүүлэгч хэзээ ч байгаагүй, учир нь Есүсээс өмнө Бурхан хэзээ ч бие махбодтой болоогүй юм. Иймээс Иоханыг хүртэлх бүх эш үзүүлэгчдээс тэр л бие махбодтой болсон Бурханы замыг нээх цорын ганц хүн байсан бөгөөд ийм байдлаар Иохан Хуучин болон Шинэ Гэрээний хамгийн агуу эш үзүүлэгч болжээ. Иохан Есүсийн баптисмаас долоон жилийн өмнө тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг тарааж эхэлсэн. Түүний хийсэн ажил нь хүмүүст, Есүсийн хожим хийх ажлаас илүү дээгүүр мэт санагдсан, гэтэл тэр ердөө л эш үзүүлэгч байсан. Тэр ариун сүмийн дотор бус, харин үүний гаднах хот, тосгонд ярьж, ажилладаг байв. Тэр үүнийг мэдээж Иудей үндэстэнд, ялангуяа ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн дунд хийсэн юм. Иохан нийгмийн дээд зиндааны хүмүүстэй ховорхон уулзаж, Эзэн Есүсийн төлөө зохистой хүмүүсийг бэлтгэх, мөн ажиллахад тохиромжтой газрыг Түүнд зориулан бэлтгэхийн тулд зөвхөн Иудейн энгийн ард иргэдийн дунд сайн мэдээг дэлгэрүүлж байсан. Замыг нь засах Иохан шиг эш үзүүлэгч байсан тул Эзэн Есүс ирэнгүүтээ Өөрийн цовдлолын замыг эхлүүлэх боломжтой байсан юм. Бурхан Өөрийн ажлаа гүйцэлдүүлэхээр махан биетэй болохдоо, Тэр хүмүүсийг сонгох ажлыг хийх хэрэггүй мөн хүмүүсийг эсвэл ажиллах газраа биечлэн хайж олох шаардлагагүй байв. Тэр ирэхдээ ийм ажил огт хийгээгүй; Түүнийг ирэхээс өмнө зохистой хүн Түүний төлөө аль хэдийн бэлдчихсэн байсан юм. Есүсийг Өөрийн ажлаа эхлэхээс өмнө Иохан энэ ажлыг аль хэдийн дуусгасан, учир нь бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирэх үедээ Түүнийг удаан хугацаанд хүлээж байсан хүмүүс дээр шууд ажиллах байлаа. Есүс хүний ажлыг эсвэл хүнд чиглэсэн алдаа засах ажлыг хийхээр ирээгүй. Тэр зөвхөн Өөрийн гүйцэтгэх үйлчлэлийг гүйцэтгэхээр ирсэн бөгөөд бусад бүх юм Түүнтэй ямар ч хамаагүй байсан юм. Иохан ирэх үедээ, Эзэн Есүсийн ажлын бай болгохын тулд сүмээс болон иудейчүүд дундаас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн бүлэг хүмүүсийг гаргаж ирэхээс өөрийг хийгээгүй. Иохан долоон жилийн туршид ажилласан, өөрөөр хэлбэл, тэр сайн мэдээг долоон жилийн туршид түгээсэн юм. Өөрийн ажлынхаа үеэр Иохан олон хүчит үйлс үзүүлээгүй, учир нь түүний ажил бол замыг засах явдал байсан бөгөөд энэ нь бэлтгэл хийх ажил байсан билээ. Бусад бүх ажил буюу Есүсийн хийх гэж байсан ажил нь түүнтэй хамааралгүй байсан; тэрбээр зөвхөн нүглээ улайж, гэмшихийг хүмүүст уриалж, хүмүүст баптисм хүртээсэн ба ингэснээр тэд аврагдаж чадах байсан юм. Хэдийгээр тэр шинэ ажил хийж, өмнө хүмүүний алхаж үзээгүй замыг нээсэн боловч тэр зөвхөн Есүст замыг нь засаж өгсөн юм. Тэр ердөө л бэлтгэл ажил хийсэн эш үзүүлэгч байсан бөгөөд Есүсийн ажлыг хийх чадваргүй байсан. Хэдий Есүс нь тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний талаар ярьсан эхний хүн байгаагүй ч, мөн хэдий Тэр Иоханы эхлүүлсэн замаар үргэлжлүүлэн явсан ч Түүний ажлыг хийж чадах өөр хэн ч байгаагүй бөгөөд энэ нь Иоханы ажлаас илүү дээгүүр байсан юм. Есүс Өөрийн замыг бэлдэж чадаагүй; Түүний ажил шууд Бурханы нэрийн өмнөөс хийгдсэн. Иймээс, Иохан хичнээн олон жил ажилласан нь хамаагүй тэр бол зүгээр л эш үзүүлэгч, ердөө л замыг бэлтгэсэн нэгэн хэвээр байсан юм. Есүсийн хийсэн гурван жилийн ажил нь Иоханы долоон жилийн ажлаас илүү давсан, учир нь Түүний ажлын мөн чанар адилхан байгаагүй билээ. Есүс Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхлэх үед, мөн Иоханы ажил төгсөх үед Эзэн Есүст ашиглагдах хангалттай хүмүүс болон газруудыг Иохан бэлтгэсэн байсан бөгөөд тэдгээр нь Эзэн Есүс гурван жилийн ажлаа эхлэхэд хүрэлцэхүйц байв. Иймээс Иоханы ажил дуусангуут Эзэн Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн бөгөөд Иоханы хэлсэн үгс хаягдсан. Учир нь Иоханы хийсэн ажил зөвхөн шилжилт өөрчлөлтийн төлөө байсан бөгөөд түүний үгс нь хүнийг шинэ өсөлтөнд хөтлөх амийн үгс байгаагүй; эцсийн эцэст түүний үгс түр зуур хэрэглэгдсэн.
      Есүсийн хийсэн ажил ер бусын байгаагүй; үүнд үйл явц байсан бөгөөд энэ бүхэн нь аливаа зүйлсийн энгийн хуулийн дагуу ахиж дэвшсэн. Өөрийн амьдралын сүүлчийн зургаан сард, Тэр энэ ажлыг хийхээр ирсэн гэдээ Есүс гарцаагүй мэдэж байсан бөгөөд Тэр загалмайд цовдлогдохын тулд ирсэн гэдгээ мэдэж байв. Тэр Гетсемани цэцэрлэгт гурвантаа залбирсан шиг цовдлогдохоосоо өмнө Есүс Эцэг Бурханд тасралтгүй залбирсан. Баптисм хүртсэнийхээ дараа Есүс гурван жил хагасын хугацаанд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн бөгөөд Түүний албан ёсны ажил хоёр жил хагас үргэлжилсэн. Эхний жилд Тэр Сатанаар буруушаагдаж, хүнээр үймүүлэгдэж, хүний сорилтонд өртсөн юм. Тэр Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон сорилтуудыг давж гарсан. Сүүлийн зургаан сард Есүсийг удахгүй цовдлогдох гэж байх үед Петрийн амнаас, Тэр бол амьд Бурханы Хүү, Тэр бол Христ гэсэн үг гарсан юм. Зөвхөн тэр үед л Түүний ялгамж чанар болон ажил бүгдэд мэдэгдсэн, зөвхөн тэр үед л тэдгээр нь олон нийтэд илчлэгдсэн билээ. Түүний дараа Есүс Өөрийн шавь нартаа, Тэрээр хүний төлөө цовдлогдох болно, тэгээд гурван өдрийн дараа дахин амилна; Тэр зөвхөн золин авралын ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн ба Тэр бол Аврагч гэдгээ хэлсэн. Зөвхөн сүүлийн зургаан сард л Тэр Өөрийн ялгамж чанарыг болон Өөрийн хийхээр төлөвлөж буй ажлаа илчилсэн юм. Энэ нь мөн Бурханы цаг үе байсан бөгөөд ажил ийнхүү хийгдэх ёстой байлаа. Тухайн үед Есүсийн ажлын нэг хэсэг нь Хуучин Гэрээний дагуу, түүнчлэн Хуулийн эрин үеийн Мосегийн хууль, Еховагийн үгийн дагуу байсан. Есүс Өөрийн ажлын нэг хэсгийг хийхдээ энэ бүхнийг ашигласан. Тэр хүмүүст номлож, синагогт тэдэнд зааж, түүнтэй дайсагнадаг фарисайчуудыг зэмлэж буруушаахын тулд Хуучин Гэрээн дэх эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж, тэдний дуулгаваргүй байдлыг илчилж, тэгснээрээ тэднийг яллахын тулд Бичвэр дэх үгийг ашигласан байв. Учир нь тэд Есүсийн хийсэн зүйлийг үл тоомсорлосон; ялангуяа Есүсийн ажлын ихэнх нь Бичвэр дэх хуулийн дагуу байгаагүй, түүнчлэн Түүний заасан зүйл нь тэдний өөрсдийнх нь үгнээс өндөр, Бичвэрт бичигдсэн эш үзүүлэгчдийн зөгнөсөн зүйлсээс ч илүү дээгүүр байсан учраас тэд үзэн ядсан. Есүсийн ажил нь зөвхөн хүний аврал болон цовдлолын төлөө байсан. Тиймээс, ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд Тэр илүү үг хэлэх хэрэггүй байсан юм. Түүний хүмүүст заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгнээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй хэдий ч Тэр цовдлолын ажлыг гүйцэтгэх чадвартай хэвээр байсан. Түүний ажил нь үгний ажил биш бас хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд биш, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил адилаар үйлдсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгний эх сурвалж мэтээр үйлдээгүй. Тэрээр хүнийг байлдан дагуулах ажил болох харь үндэстний ажлыг хийгээгүй харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр Түүний ажил Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэтгэхэд хангалттай байв. Хэрвээ өнөөдрийн ажил нь Бичвэр дэх эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийн суурин дээр хийгдсэн бол та нарыг байлдан дагуулах боломжгүй байх байсан, учир нь Хятадын ард түмэн та нарын дуулгаваргүй байдлын нүглийн ямар ч бичлэгийг Хуучин Гэрээ агуулаагүй, та нарын нүглийн талаар ямар ч түүх байхгүй. Иймээс хэрвээ энэ ажил Библид тулгуурласан бол та нар хэзээ ч буулт хийхгүй. Библи нь зөвхөн израильчуудын хязгаарлагдмал түүхийг бичсэн бөгөөд та нарын сайн муу эсэхийг тодорхойлох эсвэл та нарыг шүүх чадваргүй. Би та нарыг израильчуудын түүхийн дагуу шүүх байсан гэж төсөөлөөд үз—та нар Намайг өнөөдрийнх шигээ дагасаар байх уу? Та нар хичнээн хэцүү гэдгээ мэдэх үү? Энэ үе шатанд ямар ч үг хэлээгүй бол байлдан дагуулах ажлыг дуусгах боломжгүй байх байсан. Би загалмайд цовдлуулах гэж ирээгүй учраас та нарыг байлдан дагуулахын тулд Би Библиэс тусдаа үгийг хэлэх ёстой. Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээнийхээс ердөө л нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр “Би хуулийг үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэж хэлсэн юм бэ? Гэвч Хуучин гэрээний Израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш харин үүнийг гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан ба цаашлаад энэ амьд агаад хоосон сургаалыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй юу? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ Өөрийн хүссэнээр хийх болно гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгдсэн бүхэн нь одооны цагт үндэслэдэг ч гэсэн энэ нь Хуулийн эрин үеийн Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээнээс давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах болон садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаардаж байгаа зүйл нь зөвхөн Арван Хуулиар хязгаарлагдахгүй, харин өмнөхөөс илүү өндөр дээд тушаал болон хууль юм, гэхдээ энэ нь өмнө нь ирсэн зүйлсийг хүчингүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат болгон өмнө нь явагдсан үе шатны суурин дээр гүйцэтгэгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээнд шүтэн мөргөхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй байх, бусдыг хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхдэл идэхгүй байх, цус уухгүй байх гэх мэт Еховагийн Израильд нэвтрүүлсэн зүйлс нь өнөөдөр ч гэсэн та нарын дадлын үндэс суурь биш гэж үү? Ажил өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл хийгдсээр ирсэн. Хэдий өнгөрсөн үеийн хуулиуд нь цаашид дурдагдахаа больж, чамд шинэ шаардлага тавигдсан боловч эдгээр хуулиуд хүчингүй болоогүй харин ч тэдгээр нь өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлэх нь өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг, гэсэн ч чиний үргэлж дээдлэх ёстой зарим тушаалууд байдаг. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжүүлэгдэж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд тамхи татаж, архи ууж болохгүй гэх мэт тушаалуудыг олон удаа давтах хэрэггүй. Энэ суурин дээр, та нарын хэрэгцээний дагуу, та нарын сүнсний өндрийн дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргасан. Шинэ эрин үеийн зарлиг тушаалууд нь хуучин эрин үеийн тушаалуудыг хүчингүй болгоно гэсэн үг биш харин хүний үйлдлүүдийг илүү бүрэн дүүрэн болгож, бодит байдалтай илүү зохицолтой байхын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм. Хэрвээ өнөөдөр та нар израильчуудтай адил байдлаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөх шаардлагатай байсан бол, тэр ч бүү хэл та нараас Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байсан. Хэрвээ та нар тэдгээр хэдэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжлэх юм бол та нарын хуучин чанар гүнзгий шингэсэн хэвээр үлдэх ба үүнийг үндсээр нь өөрчлөх ямар ч арга зам үгүй байх болно. Тиймээс та нар улам бүр гутаагдах байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болж чадахгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн энгийн тушаал эсвэл тоймгүй олон хууль нь Еховагийн үйл хэргийг мэдэхэд чинь туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг чээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн сүсэг бишрэлээ ганцхан Түүнд өгөх боломжтой байсан, харин та нар үүнийг гүйцэтгэх боломжгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдэн тушаалууд нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр зогсохгүй, харин бүр эсрэгээр та нарыг сул дорой болгож, Үхэгсдийн орон руу доошлуулах болно. Учир нь Миний ажил нь байлдан дагуулах ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болоод хуучин чанар луу чиглэдэг. Ехова болон Есүсийн эелдэг үгс өнөөгийн шүүлтийн хатуу үгнээс хамаагүй дутмаг байдаг. Тийм хатуу үгсгүйгээр, мянга мянган жилийн туршид дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт нь хуучин хуулиас хамаагүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн ямар ч хэрэггүй хязгаарлалтууд биш харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш харин мянга мянган жилийн туршид ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Хүний одоо гүйцэтгэх ёстой зүйл бол өнөөдрийн хүний бодит байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон сүнсний бодит өндрийн дагуу байх бөгөөд чамаас хоосон сургаалыг дагахыг шаардахгүй. Ингэснээр чиний хуучин чанарт өөрчлөлт гарч чи өөрийн үзлээ хаяж болох юм. Тушаалууд нь хоосон сургаал гэж чи бодож байна уу? Тэдгээр нь хүнд тавих ердийн шаардлага гэж хэлж болно. Тэдгээр нь чиний дагах ёстой хоосон сургаал биш. Жишээ нь тамхи татахыг хориглох явдлыг аваад үз – энэ нь хоосон сургаал уу? Энэ нь хоосон сургаал биш! Үүнийг энгийн хүн чанар шаарддаг; энэ нь хоосон сургаал биш боловч бүх хүн төрөлхтөнд зориулсан дүрэм журам юм. Өнөөдөр томьёологдсон арав, хорь орчим тушаалууд нь ч бас хоосон сургаал биш харин энгийн хүн чанарт хүрэхэд шаардагддаг зүйл юм. Хүмүүс өнгөрсөн үед тийм зүйлсийг эзэмшиж эсвэл мэддэг байгаагүй бөгөөд иймээс хоосон сургаал гэж тооцогддоггүй тэдгээр зүйлсийг биелүүлэхийг өнөөдөр хүмүүсээс шаарддаг. Хуулиуд нь хоосон сургаалтай адилхан биш. Миний ярьж байгаа хоосон сургаалууд нь зан үйл, хэв маяг эсвэл хүний гажууд, буруу ташаа дадалтай хамаатай; энэ нь хүнд ямар ч нэмэргүй, түүнд ямар ч ашиггүй дүрэм журам, зааврууд бөгөөд энэ нь ямар ч ач холбогдол агуулдаггүй үйл ажиллагааны чиглэл юм. Энэ нь хоосон сургаалын товчлол бөгөөд тийм хоосон сургаалуудыг хаях учиртай, учир нь энэ нь хүнд ямар ч ашиг тусаа өгдөггүй. Хүнд ашиг тустай зүйлийг л амьдралд хэрэгжүүлэх учиртай юм.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment