Нэгэнт чи Миний гэр бүлийн хүмүүсийн нэг учраас, нэгэнт чи Миний хаанчлалд үнэнч учраас чиний хийж байгаа бүхэн Миний шаардсан стандартад нийцэх ёстой. Би чамайг хөвөгч үүлнээс өөрцгүй байгаасай гэж гуйгаагүй, гэхдээ чамайг гялтганах цас байж үүний мөн чанарыг, үүнээс ч илүүтэйгээр үүний үнэ цэнийг эзэмшсэн байгаасай гэж байна. Би ариун газраас ирсэн учраас, мөн чанаргүй, зөвхөн нэр төдий бадамлянхуа цэцэгтэй адил биш, учир нь энэ нь ариун газраас биш харин намаг балчгаас гарсан билээ. Шинэ тэнгэр газар дээр бууж, шинэ газар тэнгэр дээгүүр тархах үе нь Би албан ёсоор хүмүүсийн дунд ажиллах яг тэр үе юм.
Хүмүүсийн дундаас хэн Намайг мэдэх вэ? Миний ирэх мөчийг хэн харсан бэ? Би нэртэй байгаад зогсохгүй, цаашлаад мөн чанартай гэдгийг хэн харсан бэ? Би цагаан үүлсийг Өөрийн гараар холдуулж, тэнгэрийг ойроос ажигладаг; Миний гараар зохицуулагддаггүй зүйл огторгуйд огт үгүй ба огторгуйн дор, Миний хүчирхэг үйл хэргийн хэрэгжилтэнд өөрсдийн өчүүхэн хувь нэмрээ оруулах ямар ч хүн байхгүй. Би газар дээрх хүмүүст ядаргаатай шаардлага тавьдаггүй, учир нь Би үргэлж практик Бурхан байсаар ирсэн ба Би бол хүнийг бүтээсэн Төгс хүчит бөгөөд хүнийг сайн мэддэг билээ. Бүх хүмүүс Төгс хүчитийн нүдний өмнө байдаг. Газар дэлхийн хамгийн буйдхан өнцөг буланд байдаг хүмүүс хүртэл хэрхэн Миний Сүнсний хяналтаас зайлсхийх вэ? Хэдий хүн Миний Сүнсийг мэддэг ч, тэр мөн Миний Сүнсийг уурлуулдаг. Миний үгс, бүх хүмүүсийн муухай царайг ил гаргаж, бүх хүмүүсийн дотоод сэтгэл дэх бодлуудыг ч ил гаргадаг бөгөөд газар дээрх бүхэн Миний гэрэлд ил тод болж, Миний хяналтын дунд нуран унахад хүрдэг. Гэхдээ хэдий хүн унаж, бүтэлгүйтсэн ч, түүний зүрх сэтгэл Надаас холдон явж зүрхэлдэггүй. Бүтээгдсэн хүмүүсийн дотор, Миний үйл хэргийн улмаас Намайг хайрладаггүй хүн байна уу? Миний үгний үр дүнд Намайг хүсэн эрмэлздэггүй хэн байна вэ? Миний хайрын улмаас салж ядсан мэдрэмж төрөөгүй хүн байна уу? Сатаны ялзруулалтын улмаас л хүн Миний шаардсан хүрээнд хүрэх чадваргүй болсон билээ. Миний шаарддаг хамгийн бага стандарт ч гэсэн хүнд болгоомжлол төрүүлдэг ба Сатан үймээн самуун дэгдээж, ухаангүй харгис дарангуйллаа тогтоосон эрин эсвэл хүн Сатанд хэмжээлшгүй ихээр нухчин дарагдаж, бүх бие нь бохир заваанд хутгалдсан цаг үе болох өнөөдрийн тухайд ярихын ч хэрэггүй. Хүн ёс суртахууны доройтлынхоо үр дүнд Миний зүрх сэтгэлийг анхаарч чадаагүй нь Надад уй гашуу авчраагүй гэж үү? Би Сатаныг өрөвддөг байж болох уу? Би Өөрийн хайрандаа андуурсан байж болох уу? Хүн Надад дуулгаваргүй байх үед, Миний зүрх сэтгэл нууцхан уйлдаг; хүн Намайг эсэргүүцэх үед, Би түүнийг гэсгээдэг; хүн Надаар аврагдаж, үхлээс дахин амилах үед, дээд зэргийн халамжтайгаар Би түүнийг тэжээдэг; хүн Намайг дуулгавартай дагах үед, Миний зүрх сэтгэл амран тайвширч, Би тэр даруй тэнгэр болоод газар дахь бүх зүйлст агуу өөрчлөлт гарч байгааг мэдэрдэг; хүн Намайг магтан алдаршуулах үед, Би үүнийг таашаахгүй байж яаж чадах билээ? Хүн Намайг гэрчилж, Надаар авахуулах үед, Би хэрхэн алдаршихгүй байх юм бэ? Хүний хийдэг бүхэн нь, Надаар захирагдаж, Надаар хангагддаггүй байж таарах уу? Намайг чиглэл заавар өгөөгүй үед, хүмүүс сул чөлөөтэй, чимээгүй болдог ба Миний араар тэд тэдгээр “магтууштай” бохир ажил хэргээ эрхэлдэг. Миний Өөрийгөө хувцасласан бие махбод чиний үйлдлийн талаар, зан авирын талаар мөн чиний үгний талаар юу ч мэдэхгүй гэж чи бодож байна уу? Олон жил Би салхи, бороог тэвчсэн ба хүний ертөнцийн гашуун зовлонг ч мөн амссан, гэхдээ сайн эргэцүүлэн бодвол, ямар ч их зовлон шаналал махан биетэй хүнийг Надад итгэл найдвараа алдахад хүргэхгүй, тэр ч байтугай ямар ч сайхан байдал бие махбодтой хүнийг Надад хүйтэн хөндий, гутарсан буюу няцаасан байдлаар хандахад хүргэхгүй. Миний төлөө гэсэн хүний хайр үнэхээр зовлон шаналалгүй эсвэл сайхан байдалгүй байхаар хязгаарлагддаг юм уу?
Өнөөдөр Би махан биетэй оршиж байгаа ба Өөрийн хийх ёстой ажлаа албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн, гэхдээ хэдийгээр хүн Миний Сүнсний дуу хоолойноос айдаг ч, Миний Сүнсний мөн чанарт дуулгаваргүй ханддаг. Миний үгээр дамжуулан махан биетэй Намайг мэдэх нь хүний хувьд хэчнээн хэцүү вэ гэдгийг Би нарийвчлан бодох хэрэггүй. Миний өмнө хэлснээр, Би Өөрийн шаардлагаа шаргуу шаарддаггүй ба та нарын хувьд Миний тухай мэдлэгийг бүрэн олж авах шаардлагагүй (учир нь хүний чадал дутмаг; энэ нь төрөлхийн нөхцөл бөгөөд олдмол нөхцөлүүд нь үүнийг нөхөх чадваргүй) юм. Та нар, махан биеийн хэлбэртэй байгаа Миний хийсэн, хэлсэн бүхнийг л мэдэх хэрэгтэй. Нэгэнт Миний шаардлагууд нь яг таг биш учраас, та нар мэдэж авч, мөн биелүүлж чадна гэдэг нь Миний найдвар билээ. Та нар энэ бохир дэлхийд өөрсдийн ариун бус байдлаасаа салах ёстой, энэ хаадуудын хоцрогдмол гэр бүлд ахиц дэвшил гаргахаар хичээх ёстой ба өөрсдийгөө тайвшруулах ёсгүй. Та нар өөрсдөдөө өчүүхэн төдий ч зөөлөн хандах ёсгүй: Миний нэг өдөрт айлдаж байгаа бүхнийг мэдэхийн тулд чи ихээхэн цаг хугацаа, хичээл чармайлтаа зориулах ёстой ба Миний хэлсэн ганц өгүүлбэрээс олж авах мэдлэг нь насан туршийн туршлагатай тэнцэхүйц үнэтэй. Миний хэлж буй үгнүүд нь бүдэг бадаг, хийсвэр биш, тэдгээр нь хоосон яриа биш. Олон хүмүүс Миний үгийг олж авахыг хүсдэг, гэвч Би тэдэнд анхаарал хандуулдаггүй; олон хүмүүс Миний баялаг байдлыг хүсэн хүлээдэг, гэвч Би тэдэнд жаахныг ч өгдөггүй; олон хүмүүс Миний царайг харахыг хүсдэг, гэхдээ Би дандаа үүнийг нуудаг; олон хүмүүс Миний дуу хоолойг анхааралтай сонсдог, гэвч Би нүдээ аниад, Өөрийн толгойгоо хойш нь гэдийдэг ба тэдний хүсэл тэмүүлэлд сэтгэл хөдөлдөггүй; олон хүмүүс Миний дуу хоолойны чимээнээс айдаг, гэхдээ Миний үг үргэлж дайрч довтолдог; олон хүмүүс Миний царайг харахаас эмээдэг, гэвч тэднийг цохин унагахын тулд Би албаар гарч ирдэг. Хүн Миний царайг үнэхээр хэзээ ч хараагүй ба Миний дуу хоолойг хэзээ ч үнэхээр сонсоогүй, учир нь тэр Намайг үнэхээр мэдэхгүй билээ. Тэр Надаар цохиулан унасан ч, хэдий тэр Намайг орхисон ч, хэдий тэр Миний гарт гэсгээгдсэн ч, өөрийнх нь хийж байгаа бүхэн нь үнэхээр Миний зүрх сэтгэлийн дагуу юу гэдгийг тэр одоо ч мэддэггүй ба Миний зүрх сэтгэл хэнд илчлэгдсэн талаар одоо ч мэдэхгүй байдаг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл хэн ч Намайг бүрэн дүүрэн мэдээгүй, эсвэл Намайг үнэхээр хараагүй ба хэдий Би өнөөдөр махан биетэй болсон ч та нар Намайг мэдэхгүй хэвээр байгаа. Энэ нь бодит байдал биш гэж үү? Чи хэзээ нэгэн цагт махан биетэй Миний үйлдлүүдийг болон зан чанарыг жаахан ч гэсэн харсан уу.
Тэнгэр бол Миний налан суудаг газар ба тэнгэрийн доор бол Миний амар тайвныг олдог газар юм. Надад оршин амьдардаг газар байгаа бөгөөд Өөрийн хүч чадлаа харуулдаг цаг Надад байгаа. Хэрвээ Би газар дээр байгаагүй бол, хэрвээ Би Өөрийгөө бие махбод дотор далдлаагүй бол, хэрвээ Би даруухан, нуугдмал байгаагүй бол, тэнгэр газар аль хэдийн өөрчлөгдчихсөн байхгүй гэж үү? Миний хүмүүс болох та нар аль хэдийн Надаар ашиглагдаж байх байсан биш үү? Гэсэн ч Миний үйлдэлд мэргэн ухаан байдаг ба хэдий Би хүний худал хуурмагийг бүрэн мэддэг ч гэсэн Би түүний үлгэр жишээг дагадаггүй харин оронд нь үүний төлөө солилцоо хийдэг. Сүнсэн хүрээн дэх Миний мэргэн ухаан бол шавхагдашгүй, түүнчлэн махан бие дэх Миний мэргэн ухаан бол мөнхийн. Миний үйл хэрэг ил тод болж байгаа яг тэр цаг энэ биш гэж үү? Өнөөдрийг, Хаанчлалын эрин үеийг хүртэл Би хүнийг олон удаа уучилж, өршөөсөн. Би Өөрийн цагийг цаашид хойшлуулж үнэхээр чадна гэж үү? Хэдий Би сул дорой хүнд зарим талаар илүү өршөөнгүй хандаж байсан ч, нэгэнт Миний ажил дуусчихвал Би хуучин зүйлээ хийн Өөртөө түвэг удна гэж үү? Сатан буруушаахыг Би зориуд зөвшөөрнө гэж үү? Хүн Миний үгийн бодит байдал болоод Миний үгийн анхдагч утгыг хүлээн зөвшөөрөхөөс өөр зүйл юу ч хийх хэрэггүй. Хэдий Миний үг энгийн ч гэсэн мөн чанартаа тэдгээр нь түвэгтэй, учир нь та нар хэтэрхий жижиг бөгөөд хэтэрхий хөшүүн болсон. Би Өөрийн нууцыг шууд илчилж, махан биетэй ирсэн Өөрийн хүслийг ил тод болгох үед та нар анзаардаггүй; та нар дуу авиаг сонсдог ч утга учрыг нь ойлгодоггүй. Би үүнийг гунигтайгаар даван гардаг. Хэдийгээр Би махан биед байгаа ч, махан биеийн үйлчлэлийг хийж чадахгүй.
Махан бие дэх Миний үйлийг, Миний үг ба үйлдлүүд дундаас хэн мэдэж авсан бэ? Би Өөрийн нууцыг бичгээр илчилж эсвэл чангаар ярих үед, хүмүүс бүгд нам гүм болж, нүдээ чимээгүй аньдаг. Яагаад Миний хэлж байгаа зүйл хүмүүст ойлгомжгүй байдаг юм бэ? Яагаад Миний үгс түүнд ойлгомжгүй байдаг юм бэ? Яагаад тэр Миний үйлд сохроор ханддаг юм бэ? Хэн Намайг харж бас хэзээ ч мартахгүй байж чадах вэ? Хэн Миний дуу хоолойг сонсож, хажуугаараа өнгөрөөхгүй байж чадах вэ? Хэн Миний хүслийг мэдэрч, Миний зүрх сэтгэлийг баярлуулах вэ? Би хүмүүсийн дунд амьдарч, явдаг, Би тэдний амьдралыг үзэж туулахаар ирсэн, хэдийгээр бүх зүйлийг хүний төлөө бүтээснийхээ дараа тэдгээр нь сайн болохыг Би мэдэрч байсан ч, хүмүүсийн дундах амьдралаасаа Би ямар ч баяр баясгалан аваагүй бөгөөд хүмүүсийн дундах аз жаргалд Би баярлан баясаагүй. Би хүнийг жигшиж, голоогүй гэхдээ Би бас уян сэтгэлээр хандаагүй – тэр Намайг мэдэхгүй учраас, харанхуйд Миний царайг харахад түүнд хэцүү байдаг, мөн чимээ шуугиан дундаас Миний дуу хоолойг сонсоход бэрхшээлтэй байдаг бөгөөд Миний үгийг ялган мэдэж чаддаггүй. Тиймээс, өнгөцхөндөө та нарын хийдэг бүхэн чинь Надад дуулгавартай байдаг ч зүрх сэтгэлдээ та нар одоо ч Надад дуулгаваргүй байдаг. Бүх хүн төрөлхтний хуучин уг чанар ийм байдаг гэж хэлж болно. Үүнээс гадуур хэн байна вэ? Хэн Миний гэсгээлтийн байнуудын нэг биш вэ? Гэхдээ хэн Миний хүлээцтэй байдал дор амьдардаггүй вэ? Хэрвээ хүн Миний уур хилэнгээр устгагдах байсан бол, Миний тэнгэр газрын бүтээлийн ач холбогдол юу байх вэ? Би нэгэнтээ олон хүмүүст анхааруулж, олон хүмүүст сэрэмжлүүлсэн, мөн олон хүмүүсийг ил тод шүүсэн – энэ нь хүнийг шууд устгаснаас хамаагүй дээр биш гэж үү? Миний зорилго бол хүнийг үхэлд хүргэх биш, харин Миний шүүлтийн дунд байгаа Миний бүх үйл хэргийг мэдэхэд түүнийг хүргэх юм. Та нар ёроолгүй нүхнээсээ дээшлэх үед, өөрөөр хэлбэл өөрсдийгөө Миний шүүлтээс чөлөөлөх үед, та нарын хувийн төсөөлөл болоод төлөвлөгөө бүгд алга болох болно, тэгээд бүх хүмүүс Намайг сэтгэл хангалуун байлгахаар эрмэлзэх болно. Ингэснээр Би Өөрийн зорилгодоо хүрэхгүй гэж үү?
1992 оны 3 дугаар сарын 1
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment