Эрин үеүдийн туршид ямар ч хүн хаант улсад ороогүй ба тиймээс хэн ч хаанчлалын эрин үеийн нигүүлслийг эдлээгүй, хэн ч хаант улсын Хааныг хараагүй. Миний Сүнсний гэрэлд олон хүмүүс хаант улсын сайхан байдлыг зөгнөн хэлсэн хэдий ч, тэд үүний утга учрыг биш, зөвхөн гадаад байдлыг л мэддэг.
Өнөөдөр хаант улс газар дээр албан ёсоор оршин тогтнож эхэлж байгаа учраас дийлэнх хүн төрөлхтөн, хаанчлалын эрин үед юу хийгдэх талаар, хүн эцэстээ ямар хүрээнд очих талаар мөн л мэддэггүй. Энэ тухайд бүх хүмүүс будилж төөрөлдсөн байдалтай байгаа гэдгээс Би айж байна. Хаант улс бүрмөсөн хэрэгжих өдөр гүйцэд ирээгүй учраас бүх хүмүүс мунгинаж, үүнийг тодорхой харах чадваргүй байх болно. Хаанчлалын эрин үед, бурханлаг чанартай Миний ажил албан ёсоор эхэлнэ. Хаанчлалын эрин үе албан ёсоор эхлэх үед Миний зан чанар, хүмүүст өөрийгөө аажмаар харуулж эхлэх болно. Тиймээс энэ мөчид ариун бүрээ албан ёсоор дуугарч бүхэнд тунхаглаж эхэлнэ. Би Өөрийн эрх мэдлийг албан ёсоор авч, хаант улсад Хаан болон хаанчлах үед цаг хугацаа өнгөрөх тусам Миний бүх ард Надаар бүрэн дүүрэн болгогдох болно. Ертөнцийн бүх улс гүрэн хагаран бутрах яг тэр үед Миний хаанчлал бүрэлдэн тогтох болно, мөн тэр үед Би хувирч өөрчлөгдөн бүхий л хорвоо ертөнц рүү хандах болно. Тэр үед, бүх хүмүүс Миний сүр жавхлант царайг харж, Миний жинхэнэ төрхийг харах болно. Дэлхийг бүтээхээс эхлээд өнөөг хүртэл хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа хэмжээнд хүртлээ Сатанаар ялзруулагдсан билээ. Хүн ялзрахын хэрээр Би хүмүүсээс улам ихээр нууцлагдсан бөгөөд тэдэнд бүр ч ойлгогдошгүй болсон. Хүн хэзээ ч Миний жинхэнэ царайг харж байгаагүй, хэзээ ч Надтай шууд харилцаж байгаагүй. Зөвхөн цуу яриа, үлгэр домогт л хүний төсөөллийн “Би” байсан. Тиймээс хүмүүсийн үзэл дахь “Би”-г шийдэхийн тулд Би хүний төсөөлөлтэй буюу хүний үзэлтэй зохицдог, тэгснээрээ Би тоо томшгүй олон жилийн туршид тэдний агуулсан “Би”-гийн байдлыг өөрчилж болох юм. Энэ нь Миний ажлын зарчим. Нэг ч хүн үүнийг нэвт шувт мэдэх боломжгүй байсан. Хэдийгээр хүмүүс нүүрээрээ газар унан Надад мөргөж, Намайг шүтэн мөргөхөөр Миний өмнө ирдэг ч Би хүмүүсийн тийм үйлдлийг таашаадаггүй, учир нь зүрх сэтгэлдээ тэд Миний дүрийг биш харин Миний гадна талын дүрийг л агуулдаг. Тиймээс, тэдний сэтгэлд Миний зан чанар дутмаг байдаг ба тэд Миний жинхэнэ царайг огт мэдэхгүй. Тиймээс, Намайг эсэргүүцсэн буюу Миний засаг захиргааг доромжилсон хэмээн тэднийг итгэх үед Би хараагүй дүр үзүүлдэг. Тиймээс, тэдний ой ухаанд Би бол тэднийг гэсгээхийн оронд хүмүүст өршөөл үзүүлдэг Бурхан эсвэл Би Өөрийнхөө хэлсэнд хүрдэггүй Бурхан Өөрөө юм. Эдгээр нь хүний бодлоос төрөн гардаг бүх төсөөллүүд бөгөөд бодит байдалтай тохирдоггүй.
Би хорвоо ертөнцийг өдөр бүр ажиглан хянадаг ба хүний үйл хэрэг бүрийг сайтар судалж, хүний амьдралыг туулахын тулд Би Өөрийн орших газраа Өөрийгөө даруухнаар нуудаг. Хэн ч хэзээ ч Надад өөрийгөө үнэхээр өгөөгүй. Хэн ч хэзээ ч үнэнийг эрж хайгаагүй. Нэг ч хүн Надад үнэн сэтгэлээсээ хандаагүй. Хэн ч Миний өмнө шийдвэр гаргаж, өөрийн үүргээ биелүүлээгүй. Хэн ч Намайг түүн дотор оршихыг зөвшөөрч байгаагүй. Хэн ч өөрийн амиа үнэлдэгтэй адилаар Намайг үнэлж байгаагүй. Хэн ч Миний бурханлаг чанарын оршихуйн бодит байдлыг хараагүй. Хэн ч практик Бурхантай Өөртэй нь холбоо харилцаатай байхад бэлэн байгаагүй. Ус хүмүүсийг бүхэлд нь залгих үед Би тэднийг тогтоол уснаас аварч, шинээр амьдрах боломжийг тэдэнд өгсөн. Хүн амьдрах итгэлээ алдах үед, Би тэднийг үхлийн ирмэгээс татан авч, тэдэнд амьдрах зориг өгдөг ба тэд Намайг өөрсдийн оршин тогтнолын суурь болгодог. Хүмүүс Надад дуулгаваргүй хандах үед, дуулгаваргүй байхдаа Намайг мэдэхэд Би тэднийг хүргэдэг. Хүн төрөлхтний хуучин угийн чанараас шалтгаалж, Өөрийн өршөөлийн үр дүнд Би хүмүүсийг үхэлд хүргэхийн оронд гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд олгодог. Хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэх үед тэдэнд эцсийн ганц амьсгал үлдсэн л бол Би тэднийг үхлээс булаан авч, тэднийг Сатаны ов мэхэнд урхидуулахаас сэргийлдэг. Хүмүүс хэчнээн удаа Миний гарыг харсан бэ; хэчнээн удаа тэд Миний эелдэг зөөлөн төрхийг харж, Миний инээмсэглэсэн царайг харсан бэ; хэчнээн удаа тэд Миний сүр жавхланг харж, Миний уур хилэнг харсан бэ. Хэдий хүн төрөлхтөн хэзээ ч Намайг мэдээгүй ч, Би онцын хэрэггүй төвөг учруулахын тулд тэдний сул талыг шүүрч авдаггүй. Хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг мэдэрснээрээ Би хүний сул талыг өрөвдөн хайрладаг. Харин хүний дуулгаваргүй байдал, ач мэддэггүй зангийн хариуд л Би өөр өөр түвшинд гэсгээлт оноодог.
Хүний завгүй цагт Би Өөрийгөө нуудаг ба зав чөлөөтэй цагт нь Өөрийгөө илчилдэг. Хүн төрөлхтөн Намайг бүхнийг мэдэгч бөгөөд бүх гуйлтыг биелүүлдэг Бурхан Өөрөө гэж төсөөлдөг. Тиймээс дийлэнх нь Намайг мэдэх хүсэлгүйгээр, зөвхөн Бурханы тусламжийг авахын тулд л Миний өмнө ирдэг. Өвдөж шаналах үедээ хүмүүс Миний тусламжийг шаргуу гуйдаг. Гай зовлон тохиолдсон үед тэд зовлонгоосоо салахын тулд бүх чадлаараа өөрсдийн бэрхшээлийг Надад итгэн хэлдэг. Гэсэн ч тав тухтай байхдаа нэг ч хүн Намайг хайрлаж чадаагүй. Амар амгалан, аз жаргалтай байх үедээ, өөрсдийн баяр баясгаланг Надтай хуваалцахаар хэн ч хандаагүй. Ойрын гэр бүлийнхэн нь аз жаргалтай сайн байх үед, хүмүүс Намайг аль хэдийн мартаж эсвэл Миний өмнүүр хаалгаа хаан, Намайг орохыг, гэр бүлийнх нь ерөөгдсөн аз жаргалыг мэдрэхийг хориглодог. Хүний сэтгэл хэтэрхий явцуу, Над шиг элэгсэг, өршөөнгүй, хүрч мэдэрч болох Бурханыг ч багтаахааргүй явцуу юм. Тэднийг баяр баясалтайгаар инээж байх цагт Би хэчнээн удаа хүмүүсээр эс тоогдсон билээ; хүмүүсийг төөрөлдөн бүдчиж явахад Би хэчнээн удаа тэдний түшдэг таяг болсон билээ; хэчнээн удаа Би өвчинд шаналж байгаа хүний өмнө эмчийн үүрэг гүйцэтгэхээс өөр аргагүй байсан билээ. Хүн төрөлхтөн хэчнээн харгис вэ! Туйлын ухаангүй ба ёс суртахуунгүй. Хүнд байх учиртай мэдрэмжүүд хүртэл тэднээс ажиглагдахгүй. Тэдэнд хүний мэдрэмж бараг байдаггүй. Өнгөрсөн үеийг эргэцүүлэн цэгнэж, үүнийг одоо үетэй харьцуул. Та нарын дотор өөрчлөлт гарч байна уу? Тэрхүү өнгөрсөн үеийн бүрэлдэхүүн нь одоо багассан уу? Эсвэл хараахан өөрчлөгдөөгүй байна уу?
Би толгодыг даван, хөндийг уруудан явж, энэ дэлхийн сайн мууг мэдэрч туулсан. Хүмүүсийн дунд Би хэрэн тэнүүчилж, хүмүүсийн дунд Би олон жил амьдарсан боловч хүн төрөлхтний зан чанар өчүүхэн бага өөрчлөгдсөн мэт харагдаж байна. Энэ нь, хүний хуучин угийн чанар тэдэнд үндэслэж, нахиалсан мэт байна. Тэд тэрхүү хуучин угийн чанараа хэзээ ч өөрчилж чадаагүй зөвхөн анхдагч суурин дээрээ бага зэрэг л сайжруулсан. Хүмүүсийн хэлдгээр мөн чанар нь өөрчлөгдөөгүй, харин хэлбэр нь ихээхэн өөрчлөгдсөн байна. Хүн бүхэн Намайг хуурч, Миний сэтгэлийг татахаар оролдож, ингэснээрээ Миний таашаалыг хүртэх гэж байгаа мэт санагддаг. Би хүмүүсийн заль мэхийг шагшин гайхдаггүй, анхаарлаа ч хандуулдаггүй. Омогдон уурлахын оронд, ширтэж байгаа ч харахгүй байх хандлага хэрэглэдэг. Би хүн төрөлхтөнд тодорхой түвшний сул задгай байдлыг олгохоор төлөвлөсөн ба үүний дараагаар бүх хүнтэй харьцах болно. Хүмүүс бүгд өөрийгөө хүндэлдэггүй, өөрсдийгөө нандигнан хайрладаггүй, үнэ цэнэгүй өөдгүй амьтад атлаа яагаад тэдэнд Би шинэхэн өршөөл энэрэл, хайрыг үзүүлэх хэрэгтэй гэж? Хүмүүс гарцаагүй өөрсдийгөө мэдэхгүй бөгөөд өөрсдийн жинг мэдэхгүй. Тэд жингээ үзэхийн тулд жинлүүр дээр өөрсдийгөө тавих ёстой. Хүн төрөлхтөн Надад ямар ч анхаарал тавьдаггүй, тиймээс Би ч тэднийг ноцтойгоор авч үздэггүй. Хүмүүс Надад ямар ч анхаарал хандуулдаггүй, иймээс Би ч гэсэн тэдэнд хичээл чармайлт гаргах хэрэггүй. Энэ нь хоёр талд хоёуланд нь ашигтай биш гэж үү? Энэ нь та нарыг дүрслэхгүй байна гэж үү, Миний ард аа? Хэн Миний өмнө шийдвэр гаргаж, дараа нь түүнийгээ хаяагүй вэ? Үүнийг, түүнийг дахин дахин шийдэхийн оронд хэн Миний өмнө урт-хугацааны шийдвэр гаргасан бэ? Хүмүүс амар тайван үедээ Миний өмнө дандаа шийдвэр гаргадаг ба гай зовлонгийн үедээ тэдгээрийг бүгдийг нь хүчингүй болгодог. Дараа нь тэд өөрсдийн шийдвэрээ дахин барьж авч үүнийгээ Миний өмнө тавьдаг. Би, овоолсон хогноос хүний түүсэн хаягдлыг хааш яаш зөвшөөрөхүйц тийм хүндэтгэлгүй Нэгэн юм уу? Цөөхөн хүмүүс л өөрсдийн шийдвэртэйгээ зууралддаг, цөөхөн хэд нь цэвэр ариун байдаг ба цөөхөн хүмүүс өөрсдийн хамгийн эрхэм зүйлээ золиослол болгон Надад өргөдөг. Та нар бүгдээрээ ийм биш гэж үү? Хаант улс дахь Миний ардын нэг болохын хувьд хэрвээ та нар өөрсдийн үүргээ биелүүлж чадахгүй бол, Надаар үгүйсгэгдэж, жигшигдэх болно!
1992 оны Гуравдугаар сарын 12
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment