2017-11-13

Төгс Xүчит Бурханы үг
 | Хэрэгжүүлэлт (1)

Төгс Xүчит Бурханы үг
 | Хэрэгжүүлэлт (1)


Өмнө нь хүмүүсийн туршлагажих байдалд маш их гажуудал байсан бөгөөд энэ нь бүр хөгийн байдаг байсан. Тэд зүгээр л Бурханы шаардлагын стандартыг ойлгоогүй учраас хүмүүсийн дадлага туршлага бүтэлгүй болсон олон талбар байсан юм. Тэд энгийн хүн чанарыг амьдран харуулах чадвартай байхыг Бурхан хүнээс шаарддаг. Жишээлбэл, хоол хүнс, хувцаслалттай холбоотой орчин үеийн хүний зам. Тэд костюм өмсөж, зангиа зүүж болно, мөн тэд орчин үеийн урлагийн талаар суралцаж, өөрсдийн чөлөөт цагаараа бага зэргийн зугаатай, бичгийн амьдралтай байж болно. Тэд дурсамжтай зураг авч, ном уншин мэдлэгтэй болж, харьцангуй сайн амьдралын орчинтой байж болно. 

Энэ нь энгийн хүн чанарт тохирох амьдрал боловч хүмүүс үүнийг Бурханаар жигшигддэг зүйл мэт үздэг. Тэдний хэрэгжүүлэлт нь зүгээр л хэдэн дүрэм журмыг дагах явдал бөгөөд энэ нь тэднийг ямар ч утга учиргүй залхмаар уйтгартай амьдралаар амьдрахад хүргэдэг. Үнэндээ Бурхан хүнээс хэзээ ч тэгэхийг шаардаагүй. Хүмүүс өөрсдийн зан чанараа багасгахыг хүсэж, Бурханд ойр байхын тулд сэтгэлдээ тасралтгүй залбирч, оюун ухаан нь бурханлаг зүйлсийг байнга бодон завгүй байж, нүд нь байнга эргэн тойрноо харж, энэ тэр хэрэг явдлыг ажиглан Бурхантай харилцах тэдний харилцаа ямар нэгэн байдлаар тасрах вий гэдгээс ихэд эмээж байдаг. Эдгээр нь хүний өөрсдийнхөө төлөө нэгтгэн дүгнэсэн бүх зүйл юм; тэдгээр нь хүний өөрөө өөртөө тогтоосон дүрэм журам билээ. Хэрвээ чи өөрийнхөө мөн чанарыг эсвэл чи өөрөө ямар түвшинд хүрч чадахаа ухаж ойлгохгүй бол чи Бурханы хүнээс шаарддаг стандарт яг юу болохыг ухаарах ямар ч аргагүй байх бөгөөд тэгвэл чи зүй зохистой хэмжээнд гүйцэтгэсэн хэрэгжүүлэлтэнд хүрэх ямар ч аргагүй байх болно. Чиний оюун ухаан үргэлж ийшээ, тийшээ эргэж байдаг ба газар дээр Ариун Сүнсээр хэрхэн хөдөлгөгдөж, гэгээрүүлэгдэх талаар өөрийн замыг судалж, мэдрэхийн тулд боломжит бүх арга замыг боддог, үүний үр дүнд чи оролтыг олж авахад чамд тусална гэж өөрийн бодсон, хэрэгжүүлэлтийн цогц арга замыг нэгтгэн дүгнэдэг. Ийм байдлаар хэрэгжүүлэх үедээ чи Бурханы чамаас шаарддаг зүйл яг юу болохыг мэддэггүй; чи тун тайван байж, үр дүнгийн талаар анхааралгүй, гажуудал болон алдаа байгаа эсэхийг бүр ч тоолгүйгээр зөвхөн өөрийнхөөрөө л хэрэгжүүлдэг. Чи ийм байдлаар үргэлжлүүлэхэд чиний хэрэгжүүлэлтэнд Бурханы сайшаал, Ариун Сүнсний баталгаа болон Бурханы шаардлагаар олж авсан үр дүн гэх мэт асар олон зүйл дутагддаг. Үүнд бүр ямар нэгэн энгийн хүн чанар эсвэл энгийн хүний ёс зүйн мэдрэхүй дутагддаг. Чиний хэрэгжүүлэлт нь, ердөө чи дүрэм журмыг дагах явдал эсвэл чи өөрийгөө хязгаарлахын тулд, өөрийгөө хянахын тулд өөрийнхөө ачааг санаатайгаар ихэсгэж байгаа явдал юм. Гэвч чиний хэрэгжүүлдэг ихэнх зүйл нь хэрэггүй үйл явц буюу зан үйл гэдгийг мэдэлгүйгээр чи өөрийнхөө хэрэгжүүлэлтийг төгс гэж боддог. Үндсэндээ зан чанарын ямар ч өөрчлөлтгүй, ямар ч шинэ ойлголтгүй, ямар ч шинэ оролтгүйгээр ийм байдлаар олон жилийн турш хэрэгжүүлсэн олон хүн байдаг. Тэд олон удаа ухаангүй, хүний үнэргүй зүйлс хийж, олон удаа хүмүүст юм бодогдуулах, ойлгогдохгүй зүйл хийх үе шатанд очих хүртлээ өөрсдийн хэрцгий догшин угийн зангаа өөрийн эрхгүй бүрэн хөгжүүлдэг. Ийм төрлийн хүн нь өөрчлөгдсөн хүн гэж үү?
Одоо харьцуулан хэлбэл хүмүүс өмнөхөөсөө илүү бага залбирдаг, учир нь одоо үе бол өөрийн урагшлах замаа эрж хайж, тэмтрэх эрин үе биш юм. Энэ нь одоо илчлэлийн үе буюу Хаанчлалын эрин үе, энэ нь бүх зүйлс хүнд илэн далангүй хэлэгддэг мэдлэг ухааны амьдрал бөгөөд цаашид хүн амьдралын замаа тэмтрэхээр орхигдохгүй. Гэрлэлт, энэ ертөнцийн хэрэг явдлууд, амьдрал, хоол, хувцас, орон байр, хүмүүсийн хоорондын харилцаа, хүн Бурханы хүслийг хангаж чадахуйцаар хэрхэн үйлчлэх, хүн хэрхэн махан биеэ хаях ёстой..., эдгээрийн алийг та нарт хэлээгүй вэ? Та нар одоо ч гэсэн эрж хайхаар явах хэрэгтэй юу? Та нар одоо ч гэсэн залбирах хэрэгтэй юу? Үнэндээ ямар ч хэрэггүй! Хэрвээ чи эдгээр зүйлсийг хийсээр байгаа бол чи зүгээр л ёс журмын өөр нэг давхарга нэмж байгаа хэрэг биш гэж үү? Ингэх шаардлагагүй! Гол зүйл бол чамд шийдвэр байгаа юу эсвэл үгүй юу гэдэг явдал. Зарим хүмүүс санаатайгаар зөрчил гаргадаг бөгөөд тэд энэ ертөнцийн замаар алхах нь сайн биш, энэ нь хүний аминд хохирол учруулж, тэдний амийн ахиц дэвшлийг удаашруулдаг гэдгийг тодорхой мэддэг ч үүнийг хийхээр зүтгэдэг бөгөөд тэд залбирч, эрж хайсныхаа дараа үүнийг хийдэг. Энэ нь өөрийн мэдэлгүйгээр зөрчил гаргаж байгаа хэрэг биш гэж үү? Бие махбодын зугаа цэнгэлийн араас тэмүүлж, эд баялгаас зууралддаг хүмүүсийн адилаар дараа нь Бурханд ийнхүү хэлэн залбирдаг: “Бурхан минь! Та надад бие махбодын зугаа цэнгэлээс зуурч, эд баялгаас зууралдахыг зөвшөөрч байна уу? Ийм байдлаар мөнгө олох нь миний төлөөх Таны хүсэл мөн үү?” Энэ нь залбирах зохистой арга мөн үү? Хэрвээ тэд Бурхан эдгээр зүйлсийг огтхон ч таашаадаггүй гэдгийг бүрэн дүүрэн мэдэж байгаа бол тэдгээрийг хаях ёстой, гэхдээ эдгээр зүйлс нь тэдний зүрх сэтгэлд хатуу тогтсон байдаг бөгөөд тэд өөрсөддөө буулт хийлгэхээр Бурханыг хүчлэхийн тулд болон Бурханаар өөрсөддөө хариу өгүүлэхийн тулд залбирч, эрж хайдаг. Дараа нь сүмийн ах эгч нарыг өөрсдийнхөө талд оруулж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулдаг хүмүүс байдаг. Эдгээр үйлдлүүд нь Бурханыг илт эсэргүүцдэгийг чи тун сайн мэддэг хэдий ч эрж хайж, Бурханд залбирсаар л байдаг. Чи хэтэрхий мэдрэмжгүй бөгөөд иймэрхүү зүйлсийг хийх үедээ ч чи айсан шинжгүй харагдаж, Бурханд тайвнаар залбирах чадвартай хэвээр байдаг. Чи үнэхээр ичгүүргүй! Энэ ертөнцийн замаар явахын тухайд гэвэл үүнийг өмнө нь аль хэдийн заасан. Энэ нь Бурханаар жигшигддэг боловч чи ингэж хэлэн залбирсаар л байдаг: “Өө Бурхан минь! Та намайг энэ ертөнцийн замаар алхахыг зөвшөөрч байна уу? Би ийм байдлаар Таны хүслийг хангаж чадах уу? Үнэндээ миний санаа зорилго зөв. Би үүнийг махан биеийнхээ төлөө хийж байгаа биш; би Таны нэрийг шившиглэхгүйн тулд л үүнийг хийдэг, би үүнийг Таны алдрын төлөө хийдэг болохоор энэ ертөнцийн хүмүүс надаас Таны алдрыг харж чадна.” Ийм байдлаар залбирах нь зүгээр л шал утгагүй зүйл биш гэж үү? Чи ичихгүй байна уу? Энэ нь хийхэд үнэ цэнэтэй зүйл гэж бодож байгаа чинь хамгийн тэнэг биш гэж үү? Чи гэрэлтэй амьдралыг мэдрэх хүсэлгүй байдаг, үүний оронд харанхуй болон зовлонгийн амьдралыг санаатайгаар амсдаг. Иймээс чи зөвхөн зовохоор гуйж байгаа биш гэж үү? Чамд сүнслэг амьдралаар буюу энгийн хүн чанартай амьдралаар хэрхэн амьдрахыг хэлсэн бөгөөд чамд үнэний бүх талуудыг хэлсэн. Хэрвээ чи ямар нэгэн зүйлийг ойлгохгүй бол үүнийг шууд авч үз. Чи одоо ч гэсэн нүдээ аниад залбирах хэрэгтэй юу? Хэрвээ чи тэнгэр лүү нүдээрээ ширтэн эрж хайсан хэвээр байгаа бол чи тодорхойгүй Бурханд итгэсээр байгаа биш гэж үү? Чи өөрийн эрэл болон залбирлын үр дүнг өмнө нь харсан бөгөөд тэр үе бол Нигүүлслийн эрин үе байсан учраас Ариун Сүнс ямар нэгэн байдлаар чиний сэтгэлийг хөдөлгөсөн. Чи Бурханыг харж чадаагүй, иймээс чи өөрийн урагшлах замаа тэмтэрч, тийм байдлаар эрж хайхаас өөр аргагүй байсан. Одоо Бурхан хүмүүсийн дунд ирсэн бөгөөд Үг махбодоор илэрсэн. Чи одоо Бурханыг харж чадна, иймээс Ариун Сүнс өмнөх шигээ ажиллахгүй. Эрин үе өөрчлөгдсөн болохоор Ариун Сүнсний ажилладаг арга зам ч өөрчлөгдсөн. Хэдийгээр залбирлыг өмнөхөөсөө бага хийж байгаа боловч Бурхан газар дээр байгаа учраас хүнд одоо Бурханыг хайрлах боломж байгаа. Хүн төрөлхтөн Бурханыг хайрлах эрин үед орсон ба өөрсдийнхөө дотор Бурхантай зүй ёсны ойр дотно байдалтай байгаа: “Өө Бурхан минь! Та бол үнэндээ маш сайн, би Таныг хайрлахад бэлэн байна!” Зүгээр л цөөн хэдэн тодорхой, энгийн үгс чиний зүрх сэтгэл дэх Бурханыг хайрлах хайрыг илэрхийлдэг бөгөөд энэ нь зөвхөн Бурхан та хоёрын хайрыг гүнзгийрүүлдэг. Заримдаа чи бага зэргийн тэрслүү байдлыг илэрхийлж: “Өө Бурхан минь! Би яагаад ийм завхарсан юм бэ?” гэж хэлж байгаагаа анзаарч болох юм. Чи нүдэндээ нулимстайгаар өөрийгөө үнэхээр зодож нүдэхийг хүсдэг. Энэ үед чиний зүрх сэтгэл харамсаж, зовж байх боловч чи үүнийгээ илэрхийлэх ямар ч аргагүй байдаг. Энэ бол Ариун Сүнсний одоогийн ажил, гэхдээ энэ нь зөвхөн амийг эрж хайдаг хүмүүсийн хүрч чадах зүйл. Бурханд чамайг гэсэн асар их хайр байгааг чи мэдэрдэг ба чи онцгой мэдрэмж өвөрлөдөг боловч ойлгомжтойгоор залбирах үг чамд байдаггүй. Гэхдээ Бурханы хайр далай шиг гүнзгий гэдгийг чи үргэлж мэдэрдэг боловч чи энэ нөхцөл байдлыг илэрхийлэх ямар ч аргагүй байдаг бөгөөд үүнийг үргэлж зүрх сэтгэлдээ мэдэрдэг ч илэрхийлж гаргах зөв үг хэзээ ч байдаггүй. Энэ бол сүнсэнд удаа дараа үүсдэг нөхцөл байдал билээ. Чиний зүрх сэтгэл доторх, Бурхантай ойртохыг зорьдог ийм төрлийн залбирал, нөхөрлөл нь хэвийн юм.
Хэдийгээр урагшлах замаа тэмтэрч, эрж хайх нь одоо дууссан нь ч гэсэн энэ нь хүмүүс хэзээ ч залбирах ёсгүй гэсэн үг биш, мөн ажлаа үргэлжлүүлэхээс өмнө хүмүүс Бурханы хүсэл өөрөө илчлэгдэхийг хүлээх хэрэггүй гэсэн үг биш; эдгээр нь зүгээр л хүний өрөөсгөл хандлагаурьдчилсан таамаглал. Бурхан тэдэнтэй хамт амьдарч, хүний гэрэл, хүний амь, хүний зам байхын тулд хүмүүсийн дунд ирсэн бөгөөд энэ нь бодит баримт юм. Мэдээж газар дээр Бурхан ирэхдээ хүний сүнсний өндөрт тохирох бодитой арга зам болон тэдний эдлэх амийг хүнд авчрах нь Түүний хувьд зайлшгүй – Тэр хүний хэрэгжүүлэлтийн бүх арга замыг үгүй хийхийн тулд ирээгүй. Хүн цаашид өөрсдийн урагшлах замаа тэмтэрч, эрж хайн амьдрахгүй, учир нь Бурхан ажиллаж, Өөрийн үгээ хэлэхийн тулд газар дээр ирсэн нь үүнийг орлосон юм. Тэр хүнийг бүрхэг харанхуй амьдралаас нь чөлөөлж, тэдэнд гэрэлтэй амьдралыг өгөхийн тулд ирсэн. Одоогийн ажил бол аливааг тодорхой заан үзүүлж, тодорхой ярьж, хүнд шууд хэлж, аливааг илэн далангүй тодорхойлохын төлөө болохоор хүн эдгээр зүйлсийг хэрэгжүүлж чадах юм. Ехова Израилийн ардуудыг удирдаж, хэрхэн тахил өргөхийг болон хэрхэн сүм барихыг хэлж өгсөнтэй адилаар чи Эзэн Есүсийг явсны дараах шигээ эрж хайсан амьдралаар амьдрах хэрэггүй. Сайн мэдээг түгээх ирээдүйн ажлын төлөө та нар өөрсдийн замаа тэмтрэх шаардлагатай юу? Хэрхэн амьдрах ёстой тухайгаа мэдэхийн тулд та нар өөрсдийн замаа тэмтрэх шаардлагатай юу? Өөрсдийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойгоо мэдэхийн тулд та нар өөрсдийн замаа тэмтрэх шаардлагатай юу? Та нарын хувьд нүүрээрээ газар унан мөргөж, хэрхэн гэрчлэл хийх ёстойгоо мэдэхийн тулд эрж хайн явах шаардлагатай юу? Хэрхэн хувцаслаж эсвэл амьдрах ёстойгоо мэдэхийн тулд та нар мацаг барьж, залбирах шаардлагатай юу? Та нар байлдан дагуулагдах явдлыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстойгоо мэдэхийн тулд тэнгэр дэх Бурханд цөхрөлтгүй залбирах шаардлагатай юу? Та нарын хувьд хэрхэн дуулгавартай байх ёстойгоо мэдэхийн тулд өдөржин, шөнөжин тасралтгүй залбирах шаардлагатай юу? Ойлгохгүй байгаа учраас хэрэгжүүлж чадахгүй байна гэж хэлдэг хүмүүс та нарын дунд олон бий. Хүмүүс өнөөдрийн ажилд үнэхээр анхаарал хандуулахгүй байгаа! Эдгээр зүйлсийн олонхыг Би аль хэдийн хэлсэн бөгөөд та нар зүгээр л анхаарал хандуулаагүй, иймээс та нарын мэдэхгүй байгаад гайхах хэрэггүй. Мэдээж өнөөгийн эрин үед баяр хөөрийг мэдрэх боломж олгохын тулд Ариун Сүнс хүмүүсийг хөдөлгөсөөр байгаа бөгөөд Тэр хүнтэй хамт амьдардаг. Эдгээр нь чиний амьдралд ихэвчлэн тохиолддог онцгой, тааламжтай мэдрэмжүүд юм. Бурхан тун хайр татам гэдгийг мэдрэх өдөр хааяа ирэх бөгөөд чи өөрийн эрхгүй ийнхүү Бурханд залбирдаг: “Өө Бурхан минь! Таны хайр маш сайхан бөгөөд Таны дүр маш агуу. Би Таныг улам илүү гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би өөрийн бүхий л амьдралаа зарцуулахын тулд өөртөө байгаа бүхнийг зориулахыг хүсэж байна. Таны төлөө л байх юм бол би бүх зүйлийг Танд зориулахыг хүсэж байна, ингэснээр л би Таныг хайрлаж чадах билээ…” Энэ нь Ариун Сүнснээс та нарт өгсөн таатай мэдрэмж юм. Энэ нь гэгээрэл биш, мөн гэрэлтүүлэг ч биш; энэ бол сэтгэлийн хөдөлгөөн. Ийм төрлийн дадлага туршлага чиний ажиллах замд ч гэсэн хааяа хааяа тохиолдох болно. Нулимс нүүрийг чинь норгож, өөрийгөө ч хянаж чадахааргүй болтлоо сэтгэл хөдлөх хүртлээ чи залбирч, Бурханд ойр санагдах бөгөөд зүрх сэтгэл доторх бүх ааг омгоо илэрхийлэхэд тохиромжтой орчныг олохоор чи тэмүүлдэг… Заримдаа чи олон нийтийн үйл ажиллагаанд оролцох ба чиний эдэлж буй хайр хэтэрхий их, чиний заяа төөрөг энгийн биш санагдаж, үүнээс ч илүүтэйгээр чи өөр хэнээс ч илүү үнэ цэнэтэй мэт санагдах болно. Бурхан чамайг өргөж байгааг, энэ нь чамайг гэсэн Бурханы агуу хайр болохыг чи гүнээ мэдэх болно. Зүрх сэтгэлийнхээ хамгийн гүн хэсэгт чи Бурханы тухайд илэрхийлж хэлэхийн аргагүй, уншиж боломгүй хайр байгааг мэдэрнэ; чи үүнийг мэдэж байгаа ч илэрхийлж хэлэх ямар ч аргагүй байгаа мэт бөгөөд энэ нь чамд үргэлж юм бодогдуулдаг боловч үүнийг бүрэн дүүрэн илэрхийлэх чадваргүй болгодог. Иймэрхүү үед чи хаана байгаагаа хүртэл мартах бөгөөд: “Өө Бурхан минь! Таныг ойлгоход маш хэцүү юм, гэхдээ Та маш хайр татам!” гэж хүртэл хэлэх түвшинд очдог. Заримдаа чи бүр, хүмүүсийн ойлгохын аргагүй гэж үздэг хачин, этгээд үйлдэл хийдэг бөгөөд эдгээр нь бүгд дахин дахин тохиолддог зүйлс юм… Ийм төрлийн амьдрал нь та нарын туршлагад хэтэрхий их байдаг ба эдгээр зүйлс нь өнөөдөр Ариун Сүнсний чамд өгсөн амьдрал, чиний одоо амьдрах ёстой амьдрал юм. Энэ нь чамайг амьдрахыг болиулахын төлөө биш, харин ч чиний амьдрах байдал өөрчлөгдөж байгаа юм. Энэ нь дүрслэн хэлж, илэрхийлэхийн аргагүй мэдрэмж билээ. Энэ нь мөн хүний жинхэнэ мэдрэмж, үүнээс ч илүүтэйгээр энэ нь Ариун Сүнсний ажил юм. Энэ нь чамайг зүрх сэтгэлдээ ойлгоход хүргэдэг боловч чи үүнийг хэнд ч, огтхон ч тодорхой илэрхийлж чаддаггүй. Чи удаан ярьдаг эсвэл гацаж ээрдэг учраас биш харин энэ нь үгээр дүрслэн хэлж болшгүй мэдрэмж учраас юм. Энэ нь чиний амьдрах ёстой зам болохоор Тэр эдгээр зүйлсийг эдлэх боломжийг чамд олгодог. Мэдээж чиний нөгөө амьдрал дэмий хоосон биш, зүгээр л ийм байдлаар хөдөлгөгдөх нь чиний амьдралын баяр хөөр болдог ба энэ нь чамайг Ариун Сүнсний ийм сэтгэл хөдлөлийг үргэлж эдлэхийг хүсэхэд хүргэдэг. Гэхдээ ийм байдлаар хөдөлгөгдөх нь чи өөрийгөө махан биеэс салгаж, гуравдагч тэнгэр лүү явж эсвэл дэлхийгээр аялахын төлөө биш харин ч чи өнөөдрийн Бурханы хайрыг мэдэрч, Бурханы ажлын өнөөдрийн ач холбогдлыг мэдэрч, Бурханы халамж, хамгаалалтыг дурсан санахын төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Эдгээр бүх зүйлс нь чи, Бурханы өнөөдөр хийж байгаа ажлын талаар илүү их мэдлэгтэй болж, өнөөдрийн эдэлж байгаа Бурханы хайрыг илүү их мэдэрч, амсах чадвартай болохын төлөө юм – энэ бол энэ ажлын зорилго билээ.
Өөрийн замыг эрж хайж, тэмтрэх амьдрал нь Бурхан хараахан бие махбодтой болоогүй байхад байсан. Тухайн үед хүмүүс Бурханыг харж чадахгүй байсан болохоор өөрсдийн замыг эрж хайж, тэмтрэхээс өөр аргагүй байсан юм. Өнөөдөр чи Бурханыг хардаг ба Тэр чамд хэрхэн хэрэгжүүлэх ёстойг шууд хэлдэг, иймээс чи цаашид өөрийнхөө замыг тэмтэрч эсвэл эрж хайх хэрэггүй. Түүгээр удирдуулсан зам бол үнэний зам бөгөөд Түүний хүнд хэлдэг зүйл, хүний хүлээн авдаг зүйл нь амь болон үнэн юм. Чамд зам, амь, үнэн байгаа, иймээс хаа нэгтээ хайх ямар хэрэгтэй юм бэ? Ариун Сүнс хоёр үе шатны ажлыг нэгэн зэрэг хийж чадахгүй. Хэрвээ Намайг Өөрийн үгээ хэлж дуусах үед хүмүүс залбирч, эрж хайх хэрэгтэй хэвээр байх юм бол Миний хийж буй энэ үе шатны ажил хий дэмий хийгдэж байгаа гэсэн үг биш үү? Хэдийгээр Би үгээ хэлж дууссан ч гэсэн хүмүүс мөн л бүрэн дүүрэн ойлгодоггүй бөгөөд энэ нь тэдний чанар чансаа дутмагаас болдог. Энэ асуудлыг чуулганы амьдралаар дамжуулан, бие биетэйгээ нөхөрлөснөөр дамжуулан шийдэж болно. Өмнө нь Бурханы махбод болсон бие ажиллаж эхлээгүй байсан, иймээс Ариун Сүнс тухайн үед тийм байдлаар ажиллаж, ажлыг хадгалсан. Тэр үед Ариун Сүнс ажил хийсэн боловч одоо бие махбодтой болсон Бурхан Өөрөө Ариун Сүнсний ажлын байрыг эзлэн үүнийг хийж байгаа. Хүмүүс өмнө нь залбирах үедээ амар амгалан, баяр хөөр, зэмлэл, сахилга батыг мэдэрсэн бөгөөд энэ нь бүгд Ариун Сүнсний ажилд хамаардаг байсан. Одоо эдгээр байдлууд нь цөөхөн байдаг. Петр залбирах үедээ яагаад амар амгалан эсвэл зэмлэлийн мэдрэмжийг мэдэрч, Паул болон бусад нь ч мөн залбирах үедээ яагаад адилхан зүйлийг мэдэрч байсан бэ? Учир нь, энэ нь Бурханы илрэлт харагдаагүй үед болсон бөгөөд цаашлаад энэ нь Бурхан өөрөөр ажиллаж байсан Нигүүлслийн эрин үед болсон юм. Ариун Сүнс нэг эрин үед зөвхөн нэг төрлийн ажил л хийж чадна. Хэрвээ хүмүүсийн дунд бие махбод нь нэг төрлийн ажил хийж, Ариун Сүнс өөр нэг төрлийн ажил хийснээр хоёр өөр ажлыг Тэр нэгэн зэрэг хийсэн бол, хэрвээ бие махбодын хэлсэн зүйл нь хүчингүй харин Ариун Сүнсний хийсэн зүйл нь хүчинтэй байсан бол Христийн хувьд ярих ямар ч үнэн, зам эсвэл амь байхгүй байх байсан. Энэ нь дотоод зөрчил байх ба энэ нь бүр үндсээрээ алдаа байх байсан юм.
Хүмүүс хэтэрхий их гажуудаж, өөрсдийн өнгөрсөн туршлагадаа хэтэрхий олон алдаа гаргасан. Анхнаасаа энгийн хүн чанартай хүмүүст байх учиртай, тэдний хийх учиртай байсан зарим зүйл байсан буюу хүний амьдралаас харагдах учиртай зайлсхийхэд хэцүү алдаа байдаг байсан ба эдгээр зүйлс муугаар эргэх үед тэд үүний төлөөх хариуцлагыг Бурханд тохсон. Гэрт нь зочид ирсэн нэг эгч байсан. Түүний жигнэсэн мантуу зөв жигнэгдээгүй болохоор тэр: “Энэ нь магадгүй Бурханы сахилгажуулалт байх. Бурхан миний биеэ тоосон зүрх сэтгэлтэй харьцаж байна. Би хэтэрхий биеэ тоосон” гэж бодсон. Үнэндээ хүний энгийнээр бодох байдлын үүднээс бол зочид ирэх үед чи баярлан хөөрч, юуг эхлээд хийхээ мэдэлгүй мөн хийж байгаа зүйлээ зохицуулж чадалгүй яарч тэвддэг, үүний үр дүнд хэрвээ будаа чинь түлэгдэж дуусахгүй л бол хоол чинь хэтэрхий шорвог болж таардаг. Энгийн үедээ зочид байхгүй байхад чи зүгээр байдаг боловч хүмүүс зочилж ирэх үед бүх зүйл буруугаар эргэдэг. Энэ нөхцөл байдал нь сэтгэл хөдлөлийн мэдрэмжээс болж үүсдэг боловч хүмүүс үүнийг “Бурханы сахилгажуулалт” руу тохож дуусдаг. Үнэндээ энэ нь хүний амьдрал дахь алдаа мадагтай хамаатай. Хэрвээ чи Бурханд итгээгүй бол чи ч бас ийм төрлийн зүйлтэй тулгарахгүй гэж үү? Ийм төрлийн зүйл байнга тохиолддог биш гэж үү? Хүмүүсийн алдаатай хамаатай олон зүйл байдаг; хүмүүс алдаа гаргадаг, харин тэдгээр нь Ариун Сүнсээр хийгдээгүй бөгөөд тэдгээр нь Бурхантай ямар ч хамаагүй. Жишээ нь чи юм идэж байгаад хэлээ хазвал – энэ нь Бурханы сахилгажуулалт байж болох уу? Бурханы сахилгажуулалт нь зарчимтай бөгөөд энэ нь ихэвчлэн чамайг санаатайгаар зөрчил гаргасан үед харагддаг. Бурхан Өөрийн нэрийг агуулсан зүйлсээр эсвэл энэ нь Түүний гэрчлэл буюу Түүний ажилтай холбоотой байх үед хүнийг сахилгажуулдаг. Хүмүүс одоо өөрсдийн хийдэг зүйлсийн талаар дотоод мэдрэмжтэй байхад хангалттай үнэнийг ойлгодог, жишээлбэл: Хэрвээ чуулганы мөнгийг шамшигдуулж, эсвэл үүнийг бодлогогүй зарцуулсан бол чи юу ч мэдрэхгүй байж чадах уу? Тэгэх үедээ чи ямар нэгэн зүйлийг мэдрэх болно. Ямар нэгэн зүйлийг хийгээд дараа нь ямар нэгэн зүйлийг мэдэрч эхлэх боломжгүй. Чи өөрийн мөс чанарт харшилсан зүйл хийсэн тухайгаа зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байдаг. Хэдий тэд үнэнийг тодорхой мэдэж байж болох ч, хүн бүхэнд өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас тэд зүгээр л өөрсдийгөө өөгшүүлдэг, иймээс ямар нэгэн зүйл хийснийхээ дараа тэдэнд илт зэмлэсэн мэдрэмж байдаггүй. Хэрвээ буруу зүйл хийх үед нь тэднийг сахилгажуулахгүй бол дараа нь ямар сахилгажуулалт байх юм бэ? Бүх мөнгө үрэгдэж дууссаны дараа ямар сахилгажулалт байх юм бэ? Тэд үүнийг хийж байх үедээ юу хийж байгаагаа бүрэн мэдэж байдаг бөгөөд тэд зэмлэл мэдэрдэг. Хэрвээ чи сонсохгүй бол Бурхан чамд анхаарал хандуулахгүй. Цаг нь ирэх үед, зөв шударга шүүлт болох үед хийсэн үйлдлүүдийнх нь дагуу хүн бүхэнд залхаан цээрлүүлэлт авчрах болно. Ёс зүйн мэдрэмжтэй энгийн хүн буюу мөс чанартай хүн болохын хувьд чи өөрийн хийж байгаа бүхнээ мэддэг, ялангуяа ямар нэгэн буруу зүйл хийх үедээ мэдэж байдаг. Мөнгө шамшигдуулдаг цөөхөн хүн чуулганд байсаар л байгаа юу? Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд тодорхой зааг барьдаггүй цөөн хэдэн хүн байсаар л байгаа юу? Аливаа зүйлийг нууцаар шүүж, үл ойшоож, нураахаар оролддог хэдэн хүн байсаар байгаа юу? Гэвч яагаад энэ бүхэн нь та нарын хувьд зүгээр байдаг юм бэ? Та нарын бүгдийнх нь зүрх сэтгэлд мэдлэг, мэдрэмж, зэмлэл байгаа бөгөөд үүний улмаас заримдаа та нар гэсгээлт, цэвэршүүлэлт амсдаг. Хүмүүс зүгээр л тун ичгүүр сонжуургүй! Хэрвээ тэдэнд үнэхээр шийтгэл ирэх байсан бол тэд ингэж хэрэгжүүлж зүрхлэх байсан уу? Мөс чанартай хүмүүс аливааг хийхдээ мөс чанар нь жаахан өвдөх үед сэтгэл нь түгшдэг ба иймээс тэд махан биеэсээ урвах чадвартай байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох нүгэл үйлддэг хүмүүс. Тэд тухайн үедээ юу хийж байгаагаа мэддэг боловч тэдний тачаал хэтэрхий их байдаг бөгөөд тэд өөрсдийгөө хянаж чаддаггүй. Ариун Сүнс сахилгажуулалт өгсөн ч гэсэн энэ нь ямар ч хэрэггүй байх болно, иймээс Ариун Сүнс чамайг залхаахаа больдог. Тэр үед хэрвээ Ариун Сүнс чамайг сахилгажуулаагүй, чамайг зэмлээгүй эсвэл чиний бие махбодод ямар нэгэн зүйл хийгээгүй бол дараа нь ямар зэмлэл байх юм бэ? Үйл хэрэг дууссаны дараа ямар сахилгажуулалт байх юм бэ? Чи хэтэрхий ичгүүр сонжуургүй агаад доройтсон гэдгийг л энэ нь батална. Чи бол үнэ цэнэгүй амьтан! Ариун Сүнс дэмий ажилладаггүй. Хэрвээ чи үнэнийг тун сайн мэддэг боловч хамтран ажилладаггүй ба юу ч хийх чадвартай бол чи зөвхөн хорон муу нэгний хамтаар шийтгэгдэх өдөр ирэхийг л хүлээж болно. Энэ нь чиний хувьд хамгийн сайн төгсгөл! Би мөс чанарын талаар дахин дахин сургаал айлдсан, учир нь энэ бол хамгийн бага стандарт юм. Мөс чанаргүйгээр хүмүүс Ариун Сүнсний сахилгажуулалтыг бас алдах ба тэд хүссэн бүхнээ хийж чадна. Хэрвээ хүнд үнэхээр мөс чанар байгаа бол Ариун Сүнс тэднийг зэмлэх үед тэд дотоод тэмцлийг туулах бөгөөд дараа нь тэд хэтэрхий ноцтой зүйл бараг хийхгүй. Ариун Сүнс хэрхэн сахилгажуулж, гэсгээхээс үл хамааран ерөнхийдөө хүмүүс ямар нэгэн буруу зүйл хийх үед тэдэнд бүгдэд нь зарим нэг мэдрэмж төрдөг. Тэгвэл хүмүүс одоо бүх төрлийн үнэнийг ойлгодог ба хэрвээ тэд үүнийг хэрэгжүүлэхгүй бол энэ нь тэдний өөрсдийн хэрэг. Би ийм хүмүүст хариу үйлдэл хийхгүй, мөн Би тэдэнд ямар нэгэн итгэл найдвар тавихгүй. Чи дураараа хийж болно!
Зарим хүмүүс уулзахаараа Бурханы үгийг нэг тийш тавьж, энэ хүн эсвэл тэр хүн ямар болох тухай үргэлж ярилцдаг. Мэдээж бага зэргийн ажигч гярхай байх нь сайн, учир нь чи хаашаа ч явсан гэсэн амархан зальдуулахгүй, мөн чи амархан мэхлэгдэж, хууртахгүй; энэ нь ч бас хүмүүсийн эзэмших ёстой тал юм. Гэхдээ энэ нь сөрөг зүйлстэй хамаатай болохоор чи энэ тал дээр төвлөрөх ёсгүй. Чиний нүд үргэлж хүмүүс дээр тогтох ёсгүй. Ариун Сүнс хэрхэн ажилладаг тухай чиний мэдлэг одоо хэтэрхий бага, Бурханд итгэх чиний итгэл хэтэрхий өнгөц бөгөөд чамд хэтэрхий цөөхөн эерэг зүйл байдаг. Чиний итгэдэг Нэгэн бол Бурхан, чиний ойлгох хэрэгтэй Нэгэн бол Сатан биш, Бурхан юм. Хэрвээ чи зөвхөн Сатан хэрхэн ажилладгийг ойлгож, ёрын муу сүнсний ажилладаг бүх арга замын тухай мэддэг боловч Бурханы талаар ямар ч мэдлэггүй бол энэ нь ямар утга учиртай байх юм бэ? Чиний өнөөдөр итгэдэг нэгэн Бурхан биш гэж үү? Яагаад чиний мэдлэг эдгээр эерэг зүйлсийг агуулдаггүй юм бэ? Чи зүгээр л оролтын эерэг талд анхаарал хандуулдаггүй ба үүнийг огт ойлгодоггүй, иймээс чи яг юу олж авахыг хүсээд байгаа юм бэ? Чи хэрхэн эрж хайх ёстойгоо мэдэхгүй гэж үү? Чамд олон сөрөг “сургалтын материал” байдаг боловч чи оролтын эерэг талд ямар ч үр дүнд хүрдэггүй, иймээс чиний сүнсний өндөр хэрхэн өсөх юм бэ? Хэрвээ хүн зөвхөн Сатантай хийх дайны тухай л ярих юм бол тэр хүн хөгжин дэвших ямар хэтийн ирээдүйтэй байх юм бэ? Чиний оролт хэтэрхий хоцрогдсон биш гэж үү? Хэрвээ ийм байдлаар үргэлжлүүлэх юм бол чи одоогийн ажлаас ямар зүйлсийг олж авч чадах юм бэ? Одоо гол зүйл юу вэ гэвэл, Бурхан одоо юу хийхийг хүсэж байгаа, хүн хэрхэн хамтран ажиллах ёстой, тэд Бурханыг хэрхэн хайрлах ёстой, тэд Ариун Сүнсний ажлыг хэрхэн ойлгох ёстой, Бурханы өнөөдөр хэлж байгаа бүх үг рүү тэд хэрхэн орох ёстой, тэд тэдгээрийг хэрхэн харж, ойлгож, мэдрэх ёстой, тэд Бурханы хүслийг хэрхэн хангаж, Бурханаар бүрэн байлдан дагуулагдаж, Бурханы өмнө дуулгавартай байх ёстой зэргийг чи ойлгох явдал юм… Эдгээр нь одоо орох ёстой зүйлс болохоор чи эдгээр зүйлс дээр төвлөрөх ёстой. Чи ойлгож байна уу? Зөвхөн хүмүүсийг танин мэдэхэд төвлөрөх нь ямар хэрэгтэй юм бэ? Чи энд байгаа Сатаныг ялгаж, тэнд байгаа ёрын муу сүнснүүдийг ялгаж, олон зүйлсийг ялган таньж, муу сүнснүүдийн талаар бүрэн дүүрэн ойлголттой байж, түүнийг харангуутаа л мэдэж чадна. Гэхдээ хэрвээ чи Бурханы ажлын талаар юу ч хэлж чадахгүй бол, чиний ялгаж таних чадвар Бурханы талаарх ойлголтыг чинь орлож чадах уу? Би муу сүнснүүдийн ажлын илэрхийллийн талаар өмнө нь нөхөрлөл хийсэн боловч энэ нь гол зүйл биш. Мэдээж хүмүүст мөн бага зэргийн ялгаж таних чадвар байх ёстой, учир нь энэ бол тэнэг зүйл хийж, Бурханы ажилд саад болохоос зайлсхийхийн тулд Бурханд үйлчилдэг хүмүүсийн эзэмших ёстой тал юм. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Бурханы ажлын талаар мэдлэгтэй байж, Бурханы хүслийг ойлгох явдал хэвээр үлддэг. Бурханы ажлын энэ үе шатны талаар та нарт ямар мэдлэг байгаа вэ? Чи Бурханы хийдэг зүйл юу болохыг, Бурханы хүсэл юу болохыг хэлж чадах уу, мөн чиний дутагдал юу болохыг болон чи өөрийгөө ямар зүйлээр зэвсэглэх ёстойгоо чи хэлж чадах уу? Чиний хамгийн шинэхэн оролт юу болохыг чи хэлж чадах уу? Чиний өмнөх оролтуудын юу нь гажуудал, алдаа байсныг болон аль оролтууд нь хоцрогдсон болохыг чи ойлгох ёстой. Чи өөрийн шинэ оролтондоо шагнал болон ойлголтонд хүрэх ёстой. Юу ч мэдэхгүй дүр бүү үзүүл; чи өөрийн туршлага болон мэдлэгийг гүнзгийрүүлэхийн тулд шинэ оролтондоо илүү их хичээл чармайлт гаргах ёстой, үүнээс ч илүүтэйгээр ялангуяа өөрийн хамгийн шинэ оролт болон туршлагажих хамгийн зөв замыг ойлгох ёстой. Чи мөн өөрийн хэрэгжүүлэлтийн хоцрогдсон арга барилаа хэрхэн хаяж, шинэ туршлага руу орохоо мэдэх ёстой. Үүнээс ч илүүтэйгээр чи өөрийн өмнөх хоцрогдсон, гажуудсан хэрэгжүүлэлтийг шинэ ажил болон оролтоос ялгах ёстой. Эдгээр нь чиний одоо яаралтай ойлгож, орох хэрэгтэй зүйлс юм. Чи өөрийнхөө хуучин болон шинэ оролтуудын хоорондох ялгаа болон харилцааг ойлгох ёстой. Хэрвээ эдгээр зүйлийг ойлгохгүй бол чи Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлэн алхаж чадахгүй байх болохоор ахиц гаргах ямар ч аргагүй байх болно. Чиний өмнөх оролт болон туршлагын ихэнх нь гажуудсан, буруу ташаа хэрэгжүүлэлтийн арга замтай хамаатай байсан бөгөөд үүний ихэнх нь өнгөрсөн цаг үед харъяалагддаг туршлагажих арга зам байсан; чи эдгээр зүйлст хэрхэн хандах ёстойгоо ойлгох учиртай. Бурханы үгийг зүй зохистойгоор идэж, ууснаар дамжуулан, зөв зохистой нөхөрлөлөөр дамжуулан чи өөрийн урьдны хоцрогдсон хэрэгжүүлэлтийн арга замыг болон хуучны уламжлалт үзлээ өөрчилж чадах ёстой, ингэснээр чи шинэ хэрэгжүүлэлтэнд орж, шинэ ажилд орж чадах юм. Эдгээр нь чиний биелүүлэх учиртай зүйлс билээ. Би одоо чамаас хамгийн өчүүхэн түвшинд хүртэл өөрийгөө ойлгохыг гуйгаагүй; Би чамаас үүнийг хэтэрхий ноцтойгоор авч үзэхийг гуйгаагүй. Үүний оронд Би чамаас эерэг талын тухай ойлголт болон үүнд орох оролтыг ноцтойгоор авч үзэхийг гуйж байна. Хэдий чи “өөрийгөө мэдэх” чадвартай байж болох боловч үүнийг гарцаагүй чиний жинхэнэ сүнсний өндөр гэж ойлгож болохгүй. Гэхдээ хэрвээ чи шинэ ажлын хэрэгжүүлэлт болон оролтыг, чиний өмнөх хувийн үзэл эсвэл эндүүрэл юу байсныг ялгаж чадах хэмжээнд хүртлээ мэдэрвэл энэ нь чиний жинхэнэ сүнсний өндөр бөгөөд энэ нь чиний эзэмших ёстой зүйл юм. Эдгээр нь та нарын дунд байгаа хүн нэг бүрийн хүрэх ёстой зүйлс юм.
Та нар Ариун Сүнс хэрхэн ажилладгийг мэдэх нь байтугай зүгээр л хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй олон зүйлс байдаг. Заримдаа чи Ариун Сүнсэнд илт дуулгавартай байлгүйгээр ямар нэгэн зүйлийг хийдэг. Чи идэж, ууж байгаагаараа дамжуулан аливаа зүйлсийн зарчмын талаар аль хэдийн ухаарсан байдаг, иймээс чи дотроо зэмлэл болон түгшүүрийн мэдрэмжийг амсдаг ба мэдээж энэ нь үнэнийг мэдсэнийхээ үндсэн дээр хүний мэдэрдэг мэдрэмж юм. Өнөөдрийн үгэнд нийцүүлэн хамтран ажиллахгүй, аливааг хийхгүй байх нь Ариун Сүнсний ажилд саад болдог бөгөөд хүн дотроо гарцаагүй түгшүүрийг мэдрэх болно. Чи энэ талын зарчмыг ойлгодог боловч үүний дагуу хэрэгжүүлдэггүй, иймээс чи дотроо зэмлэсэн мэдрэмжийг амсдаг. Хэрвээ чи энэ зарчмыг ойлгодоггүй, зүгээр л үнэний энэ талыг идэж, уугаагүй бол, хэрвээ чи үүнийг огтхон ч мэдэхгүй бол чи энэ хэрэг явдал дээр зэмлэсэн мэдрэмжийг гарцаагүй мэдрэхгүй. Ариун Сүнсний зэмлэлийг бий болгох нь нөхцөлтэй. Чи залбираагүй, Ариун Сүнстэй хамтран ажиллаагүй, дотроо үүрч байгаа ачаагаа гаргаагүй учраас Ариун Сүнсний ажлыг саатуулсан гэж чи боддог. Үнэн хэрэгтээ энэ нь саатахгүй бөгөөд хэрвээ чи ямар нэгэн зүйлийг хэлэхгүй бол Ариун Сүнс өөр нэгнээр хэлүүлэхийн тулд сэтгэлийг нь хөдөлгөх болно; Ариун Сүнс чамаар хязгаарлагдахгүй. Чи Бурханаас хүлцэл өчих ба энэ нь чиний мэдрэх ёстой зүйл юм. Гэхдээ Бурхан энэ талаар юу ч боддоггүй бөгөөд тэгээд энэ нь өнгөрсөн үе болдог. Чи ямар нэгэн зүйл олж авах уу эсвэл үгүй юу гэдэг нь чиний өөрийн л хэрэг. Заримдаа чиний мөс чанар буруушаалт амсаж байгаа мэт санагдах боловч энэ нь тухайн үеийн Ариун Сүнсний гэгээрэл эсвэл гэрэлтүүлэг биш, мөн энэ нь Ариун Сүнсний зэмлэл ч биш. Харин ч энэ нь чиний мөс чанар дахь мэдрэмж юм. Хэрвээ энэ нь Бурханы нэр, Бурханы гэрчлэл эсвэл Бурханы ажилтай хамаатай байхад чи замбараагүй үйлдсэн бол Тэр чамайг зүгээр орхихгүй. Гэхдээ үүнд хязгаар байдаг ба дурдахын ч хэрэггүй зүйлсийн тухайд Тэр чамайг залхаахгүй, Тэр чамайг үл тоох болно тиймээс энэ нь чи өөрийн мөс чанартаа мэдрэх ёстой зүйл билээ. Зарим зүйлс нь энгийн хүн чанартай хүмүүсийн хийх учиртай зүйл, зарим нь энгийн хүний амьдралын хэрэг явдлууд юм. Жишээлбэл, чи мантуугаа зөв жигнээгүй бөгөөд Бурхан чамайг сахилгажуулж байна гэж хэлдэг – энэ нь хэлэхэд туйлын үндэслэлгүй зүйл. Чамайг Бурханд итгэхээс өмнө иймэрхүү зүйл олон удаа тохиолдож байгаагүй гэж үү? Тэр үед чамайг Сатан сахилгажуулж байсан юм уу? Үнэндээ хэрвээ чи энэ хэрэг явдал дээр илүү их дадлагажвал, чи бараг алдаа гаргахгүй; энэ нь ердөө чиний уураг тархи л алдаа гаргаж байгаа юм. Үнэндээ тийм биш байхад (зарим онцгой нөхцөл байдлаас гадна) энэ нь Ариун Сүнсний сахилгажуулалт юм шиг чамд санагддаг, учир нь энэ ажил бүхэлдээ Ариун Сүнсээр хийгддэг биш, харин тэдгээр нь ердөө хүмүүст байдаг мэдрэмжүүд юм. Гэхдээ тэгж бодох нь Бурханд итгэх зөв зохистой итгэлтэй хүмүүсийн хийх ёстой зүйл. Чи Бурханд итгэдэггүй бол ингэж бодож чадахгүй. Бурханд итгэж эхэлмэгцээ чиний зүрх сэтгэл энэ талаар хичээл чармайлт гаргадаг бөгөөд чи өөрийн эрхгүй ингэж бодож эхэлдэг. Энэ нь энгийн хүмүүсийн сэтгэхүйгээс урган гардаг бөгөөд энэ нь мөн тэдний өөрсдийнх нь сэтгэхүйн чадварын үр нөлөөтэй хамаатай байдаг. Гэхдээ энэ нь Ариун Сүнсний ажлын цар хүрээнд багтдаг зүйл биш гэдгийг Би чамд хэлье. Энэ тал нь, тэдний өөрсдийнх нь сэтгэлгээний арга барилаар Ариун Сүнснээс хүнд өгсөн энгийн хариу үйлдэлтэй хамаатай байдаг; гэхдээ энэ хариу үйлдэл нь Ариун Сүнсний ажил биш гэдгийг чи ойлгох ёстой. Ийм төрлийн “мэдлэгтэй” байх нь чамд Ариун Сүнсний ажил байгаа гэдгийг батлахгүй. Чиний мэдлэг Ариун Сүнсний гэгээрэлд хамаарахгүй, тэр ч бүү хэл энэ нь Ариун Сүнсний ажил биш. Энэ нь ердөө хүмүүсийн энгийн сэтгэлгээний хариу үйлдэл бөгөөд энэ нь Ариун Сүнсний гэгээрэл эсвэл гэрэлтүүлэгтэй огтхон ч холбоогүй. Тэдгээр нь хоёр шал өөр зүйл бөгөөд энэ нь бүхэлдээ Ариун Сүнсээр хийгддэггүй. Ариун Сүнс хүмүүсийн гэгээрүүлэхийн тулд ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, тэдний жинхэнэ оролт болон жинхэнэ байдлын тухай мэдлэг өгдөг бөгөөд Тэр мөн тэдэнд шийдэмгий зан өгч, Бурханы эрч хүчтэй санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг ойлгох боломжийг тэдэнд олгож, бүх замыг нээх шийдвэрийг тэдэнд өгдөг. Хүмүүс цус урсгалт, золиослолыг туулах үедээ ч гэсэн Бурханы төлөө үйлдэх ёстой бөгөөд тэд хавчилт шахалт, гай гамшигтай тулгарах үедээ ч гэсэн Бурханыг хайрлаж, ямар ч харуусалгүй байх ёстой ба Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Тийм шийдвэр бол Ариун Сүнс сэтгэл хөдөлгөж байгаа явдал бөгөөд Ариун Сүнсний ажил – гэхдээ чи урсан өнгөрөх хором болгонд тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаггүй. Заримдаа цуглаанууд дээр чи тун их сэтгэл хөдөлж, зоригждог бөгөөд чи асар их магтаал хэлж, бүжиглэдэг. Бусад хүмүүсийн нөхөрлөж байгаа зүйлийн талаар ер бусын их ойлголттой болсон мэт чамд санагдаж, чиний дотор цоо шинэ санагдах бөгөөд чиний зүрх сэтгэл ямар ч хоосон байдлын мэдрэмжгүй яв цав тодорхой байдаг – энэ нь бүгд Ариун Сүнсний ажилд хамаардаг. Хэрвээ чи удирддаг хүн бол чамайг чуулганы ажил хийх үед Ариун Сүнс чамд хосгүй гэгээрэл, гэрэлтүүлэг өгч, чамайг өөрийн ажилдаа итгэмээргүй үнэнч, хариуцлагатай, ноцтой болгодог, энэ нь Ариун Сүнсний ажилд хамаарна.
  "Үг нь махбодоор илэрсэн" номоос 
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment