2017-11-29

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Арван хоёр дахь айлдвар


Аянга зүүн зүгээс цахих үед—энэ нь Би ярьж эхлэх яг тэр мөч байх бөгөөд—аянга цахих мөчид бүхий л дээд тэнгэр гэрэлтэж бүх одод хувирч эхэлнэ. Бүх хүмүүс зүй зохистой цэвэрлэгдэн цэгцлэгдсэн мэт санагдана. Зүүн зүгийн аянгын энэхүү туяан дор бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь анхдагч дүр илчлэгдэж, нүд нь гялбаж, үймээн самуунд мухардах болно; гэсэн ч тэд өөрсдийн муухай шинж чанараа харьцангуй багаар нууж чадна. Дахин хэлэхэд, тэд Миний гэрлээс зугтан уулын агуй руу дүрвэж байгаа амьтадтай адил; гэсэн ч тэдний хэн нь ч Миний гэрлийн дотроос холдохгүй. Бүх хүмүүс айдас, түгшүүрийн атганд оршиж, бүгд хүлээсээр, бүгд харсаар байна; Миний гэрэл гарч ирснээр бүгд өөрсдийн төрсөн өдөртөө баярлах ба түүнчлэн бүгд өөрсдийн төрсөн өдрөө хараах юм. Зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлүүдийг нарийн илэрхийлэх боломжгүй; өөрийгөө-зэмлэсэн нулимс нь гол горхи үүсгэх ба хүчтэй ширүүн урсгалд урсаж нүд анивчихийн төдийд ул мөргүй арилна. Дахин нэг удаа, Миний цаг үе хүмүүст ойртон ирж, дахин нэг удаа хүмүүсийг сэрээж, хүн төрөлхтөнд шинээр эхлэх цэгийг өгөх болно. Миний зүрх цохилж, Миний зүрхний цохилтыг дагаад уулс баяртайгаар үсэрч, ус баяртайгаар бүжиглэж, давалгаа тэрхүү хэмнэлийг хадгалж хадан цохиог цохино. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү байдаг. Би бүх бохир зүйлсийг Өөрийн харцны өмнө үнс нурам болгон шатаахыг хүсдэг, Би бүх дуулгаваргүй хөвгүүдийг Миний нүдний өмнө цаашид хэзээ ч оршихгүйгээр үгүй болохыг хүсдэг. Би агуу улаан луугийн орших газарт шинэ эхлэлийг бий болгоод зогсохгүй, мөн хорвоо ертөнц дээр шинэ ажлыг эхлүүлсэн. Удалгүй дэлхийн хаант улсууд нь Миний хаант улс болох болно; удалгүй Миний хаант улсын улмаас, Би аль хэдийн ялалтанд хүрсэн учраас, Би ялгууснаар эргэн ирсэн учраас газар дээрх хаант улсууд нь оршин тогтнохоо үүрд болих болно. Агуу улаан луу, газар дээрх Миний ажлыг алга болгохоор найдаж, Миний төлөвлөгөөг тасалдуулахын тулд байж болох бүх аргуудаа хэрэглэж дуусгасан, гэхдээ үүний зальжин аргаас болж Миний зориг мохох уу? Би үүний заналхийллээс сүрдэж, өөртөө итгэх итгэлээ алдах уу? Би Өөрийн гарын алгандаа атгадаггүй ганц ч оршихуй тэнгэрт, газарт хэзээ ч байгаагүй; товойлгогч мэтээр Надад үйлчилдэг энэ хэрэгсэл болох агуу улаан лууг юүн хэлэх вэ? Энэ нь ч гэсэн Миний гараар удирдуулах зүйл биш гэж үү?
Хүний ертөнцөд бие махбодтой болсон Миний цаг үед, хүн төрөлхтөн Миний чиглүүлэгч гарын тусламжтайгаар өөрийн эрхгүй энэхүү өдөрт ирж, өөрийн эрхгүй Намайг мэдэж авсан. Гэвч өмнө нь зурайж байгаа зам дээр хэрхэн алхахын тухайд хэнд ч ямар ч таамаг байхгүй, хэн ч мэдэхгүй бөгөөд тэр ч байтугай тэрхүү зам түүнийг ямар зүг чигт хөтлөх талаар хэн ч юу ч мэдэхгүй. Зөвхөн Төгс Хүчит түүнийг харж хамгаалснаар л хүн тэр замаар эцэст нь хүртэл явж чадах болно; Зүүн зүг дэх аянгаар газарчлуулснаар л хүн Миний хаант улс руу чиглэсэн давааг давж чадах болно. Хүмүүсийн дунд Миний царайг харсан хүн, Зүүн зүгийн аянгыг харсан хүн хэзээ ч байгаагүй; тэгвэл Миний сэнтийнээс гарч буй дууг сонссон хүн хичнээн цөөхөн байх вэ? Үнэндээ, эртний өдрүүдээс хойш нэг ч хүн Миний үнэн биетэй шууд харилцаагүй; өнөөдөр Намайг дэлхий дээр ирсэн үед л хүмүүс Намайг харах боломжтой болсон. Гэвч одоо ч гэсэн хүмүүс Намайг мэдэхгүй хэвээр байгаа, Миний юу гэж байгааг ойлголгүйгээр тэд зүгээр л Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсдог. Бүх хүмүүс ийм байдаг. Миний ардын нэг байснаар, та нар Миний царайг харахдаа гүн бахархлыг мэдэрдэггүй гэж үү? Та нар Намайг мэддэггүй учраас хөгийн ичгүүрийг мэдэрдэггүй юу? Би хүмүүсийн дунд алхдаг ба Би хүмүүсийн дунд амьдардаг, учир нь Би махан биетэй болсон бөгөөд Би хүний ертөнцөд ирсэн билээ. Миний зорилго бол хүмүүст зүгээр л Өөрийн махан биеийг харуулах биш; илүү чухал нь хүн төрөлхтнийг Намайг мэдэх боломжтой болгох юм. Үүнээс илүүгээр, Би бие махбодтой болсон Өөрийн махан биеэр дамжуулан хүн төрөлхтний нүглийг яллах болно; Би бие махбодтой болсон Өөрийн махан биеэр дамжуулан агуу улаан лууг ялж, үүний ичээг бүрмөсөн устгах болно.
Хэдийгээр газар дэлхийд суурьшсан хүмүүс тэнгэрийн од шиг тоо томшгүй олон боловч Би тэднийг бүгдийг Өөрийн гарын алгаа харах мэт тодорхой мэддэг. Мөн хэдийгээр Намайг “хайрладаг” хүмүүс ч гэсэн далайн элс мэт тоолж баршгүй боловч тун цөөхөн хүмүүс Надаар сонгогдоно: Намайг “хайрладаг” хүмүүсээс ангид, хурц гэрлийг эрж хайдаг зөвхөн тэдгээр хүмүүс байх юм. Би хүнийг хэт өндрөөр үнэлдэггүй, бас түүнийг дутуу үнэлдэггүй; үүний оронд түүний угийн өвөрмөц шинжийн дагуу Би хүнд шаардлага тавьдаг ба Миний шаарддаг зүйл бол Намайг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүн юм—энэ нь хүнийг сонгох Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд билээ. Ууланд тоогүй олон зэрлэг араатнууд байдаг, гэвч Миний өмнө тэд бүгд хонь шиг номхон байдаг; ойлгошгүй олон гайхамшгууд далай дор оршдог боловч Миний өмнө тэд өөрсдийгөө газрын гадарга дээр байгаа бүх зүйлстэй адил тодорхой харуулдаг; дээд тэнгэр бол хүний хэзээ ч хүрэхээргүй хүрээ боловч тэдгээр хүршгүй хүрээнд Би чөлөөтэй алхдаг. Хүн гэрэлд Намайг хэзээ ч таниагүй, гэхдээ Намайг харанхуйн ертөнцөд л харсан. Та нар ч гэсэн өнөөдөр яг адилхан нөхцөл байдалд байгаа биш гэж үү? Агуу улаан луугийн уур хилэн оргилдоо хүрэхэд Өөрийн ажлаа хийхийн тулд Би албан ёсоор махан биеийг өмсдөг. Агуу улаан луу өөрийн жинхэнэ дүр төрхөө анх удаа илчилсэн тэр үед Би Өөрийн нэрийг гэрчилсэн. Намайг хүн төрөлхтний зам дээр алхах үед нэг ч оршихуй, нэг ч хүн цочиж сэрээгүй ба бие махбодтой болсон Намайг хүний ертөнцөд байхад хэн ч үүнийг мэдээгүй. Гэхдээ бие махбодтой болсон Би махан биеэрээ Өөрийн ажлыг хийж эхлэх үед хүн төрөлхтөн сэргэж, Миний нижигнэсэн дуугаар өөрсдийн зүүднээсээ цочин сэрсэн бөгөөд энэ мөчөөс эхлээд Миний удирдамж дор амьдарч эхэлнэ. Өөрийн ардын дунд Би шинэ ажлыг дахин нэгэнтээ эхлүүлсэн. Газар дээрх Миний ажил дуусаагүй гэж хэлснээр, өмнө нь Миний үгээ хэлж байсан хүмүүс бол Миний хэрэгтэй гэж үзсэн хүмүүс биш гэдгийг батлахад энэ нь хангалттай ба гэсэн хэдий ч Би тэдгээр хүмүүсийн дотроос сонгогдсон хүмүүсийг тоолсоор л байгаа. Би бие махбодтой болсон Бурханыг мэдэх боломжийг Өөрийн ардад олгоод зогсохгүй мөн Өөрийн ардыг цэвэрлэхийн тулд үүнийг хийдэг гэдэг нь үүнээс илэрхий болдог. Миний засаг захиргааны хатуу чанга байдлын улмаас хүмүүсийн дийлэнх олонх нь Надаар таягдагдах аюулд байсаар байгаа. Та нар өөрсөдтэйгээ харьцахдаа бүх хичээл чармайлтаа гаргаж, өөрийн биеийг ялан дийлэхгүй бол, ингэж хийж чадахгүй л бол та нар гарцаагүй Миний жигшиж, голдог биет болж, Паул шууд Миний гараас гэсгээлтийг хүлээн авсантай адилаар там руу хаягдах ба тэндээс зугтах ямар ч арга үгүй. Та нар Миний үгнээс ямар нэг зүйлийг мэдэж авсан уу? Би бол бүхэлдээ ариун, өө сэвгүй Бурхан Өөрөө учраас өмнөхтэй адилаар сүмийг цэвэрлэж, Надад хэрэгтэй хүмүүсийг ариусгахаа үргэлжлүүлэх нь одоо ч Миний цаад санаа юм. Би Өөрийн сүмийг солонгын өнгөөр гялалзсан байлгаад зогсохгүй мөн гадаад байдалтайгаа зохицсон дотор талтайгаар өө сэвгүй цэвэрхэн болгоно. Намайг байхад та нар бүгдээрээ өнгөрсөнд юу хийсэн тухайгаа эргэцүүлэн бодож, Миний зүрх сэтгэлд төгс сэтгэл ханамжийг өгөхийн тулд өнөөдөр шийдвэр гаргаж чадах эсэхээ шийдэх ёстой.
Хүн ердөө бие махбодтой байгаа Намайг мэддэггүй биш; үүнээс ч дор нь тэр махан биед оршдог өөрийгөө хүртэл ойлгож чадаагүй. Хичнээн олон жил өнгөрч энэ бүх хугацаанд хүмүүс Намайг хуурч, Надад гадны зочин шиг хандаж байсан бэ? Хичнээн олон удаа тэд гэрийнхээ хаалгыг Миний өмнүүр хаасан бэ? Хичнээн удаа тэд Миний өмнө зогсохдоо, Надад ямар ч анхаарал хандуулаагүй вэ? Хичнээн удаа тэд бусад хүмүүсийн дунд Надаас татгалзсан бэ? Хичнээн удаа тэд диаволын өмнө Намайг үгүйсгэсэн бэ? Мөн хичнээн удаа тэд өөрсдийн хэрүүлч амаар Над руу дайрсан бэ? Гэсэн ч Би хүний сул талуудын талаар тооцоо хөтөлдөггүй, мөн түүний дуулгаваргүй байдлын улмаас шүдний оронд шүд өгөхийг Би шаарддаггүй. Миний хийсэн бүхэн нь, түүний эдгэшгүй өвчнийг эдгээхийн тулд түүний өвчинд эм хэрэглэх, тэгснээрээ түүнийг эрүүл саруул болгох бөгөөд ингэвэл тэр эцэстээ Намайг мэдэж авах юм. Миний хийсэн бүхэн хүн төрөлхтний оршин тогтнохын төлөө, хүн төрөлхтний амьдралд боломж олгохын төлөө байгаагүй гэж үү? Олон удаа Би хүний ертөнцөд ирсэн боловч, Би Өөрөө биеэрээ ирсэн учраас хүмүүс Надад ямар ч анхаарал хандуулаагүй; үүний оронд хүн бүхэн өөрсдийн хувийн ажил хэргийн төлөө явж, өөртөө л гарах гарц хайж байсан. Тэнгэрийн дорх зам нэг бүр Миний мутраас ирдэг гэдгийг тэд мэдээгүй! Тэнгэрийн дорх юм болгон Миний тушаалд захирагддаг гэдгийг тэд мэдээгүй! Та нарын хэн чинь өөрийн зүрх сэтгэлдээ гомдол дургүйцэл өвөрлөж зүрхлэх вэ? Та нарын хэн чинь тохиролцоонд амархан хүрэхийг зүрхлэх вэ? Би ердөө хүн төрөлхтний дундах Өөрийн ажлаа чимээгүйхэн хийсээр байсан, тэгээд л тэр. Хэрвээ бие махбодтой болсон Өөрийн цаг үедээ Би хүний сул дорой байдлыг анхаарч халамжлаагүй бол, бүх хүн төрөлхтөн гагцхүү Миний бие махбодын улмаас ухаанаа алдтал айж, үүний үр дүнд Үхэгсдийн орон руу унах байсан. Би Өөрийгөө даруухан байлгаж, Өөрийгөө нуусан учраас л хүн төрөлхтөн гай гамшгаас зайлсхийж, Миний гэсгээлтээс ангижирсан ба ийм байдлаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдөрт хүрэх нь хичнээн хэцүү байсныг бодолцон та нар хүрэлцэн ирэх маргаашийг бүр ч илүү ихээр нандигнах ёсгүй гэж үү?
1992 оны Гуравдугаар сарын 8
  "Үг нь махбодоор илэрсэн" номоос 
Зүүний АянгаТөгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт,Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment