2018-02-07

гай гамшиг Бурханаас үүсэж,мөн Бурханы удирдамжаар бий болно

Тѳгс Хүчит Бурхан айлдав: "Хэрвээ улс орон, үндэстэний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно."


"Миний хийсэн бүхэн нь зөв бөгөөд Миний зан чанарын илэрхийлэл юм; энэ нь хүний зүтгэл чармайлт биш,байгаль хүн төрөлхтнийг үүсгэн байгуулсан биш гэдгийг хүн бүр хараасай гэж хүсэж байна.Эсрэгээрээ, амьд бүхнийг тэжээн тэтгэдэг нь Би юм.Надгүйгээр хүн төрөлхтөн тахалын ниргэлтэд үхэж үрэгдэн зовж шанална. Хэн ч нар, сар аль эсвэл ногоон байгаль дэлхийн үзэсгэлэн, гоо сайхныг дахин харахгүй;хүн төрөлхтөн ердөө хүйтэн шөнө, үхлийн хахир чанга сүүдрийн хөндийг л туулан өнгөрүүлнэ.Би хүн төрөлхтний цорын ганц аврал. Би хүн төрөлхтний цорын ганц найдвар,үүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ.Хүн төрөлхтөн Надгүйгээр тэр даруй үхээнц байдалд орно.Хэн ч Намайг анхаардаггүй боловч Надгүйгээр, хүн төрөлхтөн гай гамшиг эмгэнэл амсаж төрөл бүрийн сүнсэнд талхилагдана." "Үг нь махбодоор илэрсэн" номоос Бурхан бол хүн төрөлхтний цорын ганц аврал юм. Хэрэв бид эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг орхих юм бол бид хэчнээн их хөрөнгө эзэмшиж байгаа хамаагүй бөгөөд бидний байр суурь хэр өндөр эсвэл бидний хүч чадал хэчнээн агуу байхаас үл хамааран энэ нь гай гамшгийн зовлон зүдүүрээс биднийг аварч чадахгүй.
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, "Гай гамшиг зовлон Надаас үүсэж, мөн мэдээж Миний удирдамжаар бий болно. Хэрэв чи Миний дэргэд сайны төлөө ажиллахгүй юм бол гай гамшиг, зовлонгоос зугтаж зайлж чадахгүй." "Үг нь махбодоор илэрсэн" номоос"Өөрсдийгөө орхин Намайг хайрладаг хүмүүсийн дээр л Миний өршөөл энэрэл орших болно.Хорон муу хүний дээр ирсэн шийтгэл нь Миний зөвт зан чанарын баталгаа бөгөөд үүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай зовлон ирэх үед,Намайг эсэргүүцсэн бүхэнд өлсгөлөн болон тахал тохиолдож тэд гашуудан уйлах болно. Олон жилийн турш Миний дагалдагч байхдаа төрөл бүрийн хорон муу бузрыг үйлдэж байсан хэн боловч гэм зэмгүй үлдэхгүй;эрин үеүдийн туршид үзэгдээгүй гай зовлон дунд үргэлжид айж, түгшсэн байдалтайгаар тэвдэн амьдарна.Өөр хэнд ч биш зөвхөн Надад үнэнч байсан дагалдагч нар Миний сүр хүчийг магтан шагшина.Тэд үгээр илэрхийлшгүй сэтгэлийн бахдалыг амсаж урьд өмнө хэзээ ч хүн төрөлхтөнд бэлэглээгүй баяр баясгаланг амсах болно.Учир нь Би хүний сайн үйлсийг эрхэмлэн нандигнаж ёрын муу үйлсийг нь жигшдэг билээ." "Үг нь махбодоор илэрсэн" номоос Төгс Хүчит Бурханы үгс бидэнд ийнхүү хэлдэг "гай гамшиг Бурханаас үүсэж, мөн Бурханы удирдамжаар бий болно.Бурханыг эсэргүүцдэг тэдгээр бүх хорон мууг үйлдэгчдийг устгахдаа Бурхан гай гамшгийг ашигладаг,мөн зүрх сэтгэлтэй, сүнстэй хэсэг хүмүүст анхааруулж, сэрээхэд үүнийг ашигладаг ба эцсийн өдрүүдийн Өөрийн авралыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эдгээр хүмүүсийг Өөрийн өмнө ирүүлнэ.Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил юм.
Бурханд итгэдэггүй хүмүүс гай гамшиг бол зүгээр л хэнийг ч ялгаварлаж үздэггүй байгалийн гамшиг гэж боддог. Бодит байдал дээр гай гамшиг болгон зорилготой ирдэг. Нэг удаагийн газар хөдлөлт эсвэл тахлаар хэдэн хүн нас барах, үер эсвэл дайнд хэдэн хүн нас барах,ямар гай гамшгаар ямар хүмүүс устгагдах нь бүгд Бурханаар урьдчилан тооцоологдсон байдаг. Үйл нь ирсэн тэдгээр хүмүүс зугтаж чадахгүй!Бурханы зан чанар ариун бөгөөд зөвт, энэ нь халдашгүй. Гай гамшигтай нүүр тулахад Бурханыг эсэргүүцдэг бүх хорон мууг үйлдэгчид өөртөө туслах ямар арга хэрэглэхээс үл хамааран Бурханы шийтгэлийн гараас зугтаж чаддаггүй байхад Төгс Хүчит Бурханд чин сэтгэлээсээ итгэж түшиглэдэг хүмүүс газар хөдлөлтийн голомтонд байсан ч үхлээс амьд гарах болно. Бурхан тэднийг гай гамшгаас ер бусын байдлаар хамгаалж тэднийг аврах болно.

No comments:

Post a Comment