Манай нөхөр бид хоёр Төгс Хүчит Бурханд итгэдэг байсан учир манай гэр бүлийн гурван үеийнхэн бүгд Бурханы гайхамшигт халамж, хамгаалалтыг хүртсэн. Бурханыг магтъя!
Манай нөхөр бид хоёр эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөөд 2 сар л болж байсан юм. Би саажилттай болсон учир ихэвчлэн хөдөлдөггүй ба ихэнх цагаа орондоо өнгөрөөдөг. Тухайн үед бид 5 давхарт амьдардаг байсан юм. Газар хөдлөлтөд нэрвэгдэхэд барилга аймшигтайгаар цохилтод өртсөн. Ор чичирч би орноос гадагш шидэгдсэн. Намайг газарт буунгуут тааз цуурч ор нурсан. Бас дээврийн нэг хэсэг унахад сандлаар халхлагдаж яг миний хэвтэж байсан газар аюулгүй болсон.Би бараг гэмтээгүй.Тухайн үед надад, урагш мөлхөөд гарах зам олж болох эсэхийг харъя гэсэн бодол орж ирсэн.Тэгээд би урагш мөлхөж, тоосгыг гараараа цааш түлхэн гэрэл олж харлаа.Би тэгээд тусламж дуудсан ба манай том хүү намайг сонсоно гэж хэзээ ч бодоогүй.Тэгээд тэр ухаж эхэлсэн, би 3 цагийн дараа аврагдсан.
Газар хөдлөлт болоход манай нөхөр ариун цэврийн өрөөнд байсан.Тэр намайг орилохыг сонсоод гүйж гарахыг хүссэн боловч тэр ариун цэврийн өрөөний хаалганд хоёр дахин түгжигдсэн байсан.Тухайн үед тааз нурж хулсан сагс доош унасан.Манай нөхөр хулсан сагсан дотор сууж хамгаалагдсан байсан.Тэр 30 цагийн турш нурангинд дарагдсан байсан.Тэр цочролд орж юу хийх ёстойгоо мэдэхгүй байх үедээ Бурханд залбирч өөрийнхөө амийг Бурханд даатгасан.Бурхан түүнд итгэл хайрлаж тэр тайвшрах боломжтой болж чимээгүй хүлээсэн. Тухайн үед манай хүү нөхөрт маань туслуулахаар цэргүүдийг дуудаж байсан.Цэргүүд аюулаас айж туслахаас татгалзсан боловч манай хүү тэднээс үргэлжлүүлэн гуйсны дараа тэд эцэстээ нүх ухаж манай нөхрийг гаргаж авсан юм. Бурхандаа талархъя!
Манай том хүү Дунгфанг турбины үйлдвэрт ажилладаг байсан. Газар хөдлөх өдөр тэр өөр нэг хүнтэй ээлжээ сольсон байсан учир тэр ажилдаа яваагүй байсан юм. Үүний дараа бид түүний үйлдвэрт нь маш олон хүн нас барсныг олж мэдсэн. Ээлжээ сольсны ачаар манай хүү гай гамшгаас зайлсхийсэн. Манай ач хүү тухайн үед 7 настай байсан ба Дунчи бага сургуульд явдаг байсан. Газар хөдлөлтийн дараа тэр нэг нүхнээс мөлхөн гарч ирсэн ба ерөөсөө бэртээгүй байсан. Бурхандаа талархъя.Бид Төгс Хүчит Бурханд үнэхээр талархаж байна! Бурхандаа талархъя!
Манай нөхөр бид хоёр Төгс Хүчит Бурханд итгэдэг байсан учир манай гэр бүлийн гурван үеийнхэн бүгд Бурханы гайхамшигт халамж, хамгаалалтыг хүртсэн. Бурханыг магтъя! Төгс Хүчит Бурханы хайр бол үнэхээр агуу! Би энэ талаар үүрд ярьж чадна! Тийм ээ, Бурхандаа талархъя!
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment