Showing posts with label гамшиг. Show all posts
Showing posts with label гамшиг. Show all posts

2020-02-20

Эцсийн өдрүүдийн гамшиг үргэлжилсээр байна, Эзэнийг угтан авахад хамгийн чухал нь юу вэ?


🔔 Эцсийн өдрүүдийн гамшиг үргэлжилсээр байна, Эзэнийг угтан авахад хамгийн чухал нь юу вэ?

🔹 Эзэнийг дагаж буй хүмүүсийн хамгийн их хүсэл эрмэлзэл бол Эзэний эргэн ирэлтийг угтан авах явдал юм. Одоо гамшиг улам ихсэж байна, Ухань хотын уушгины хатгалгааны тахал ноцтой болж, Энэтхэг дэхь царцааны нүүдэл болон Турк улс дахь газар хөдлөлтийн хохирол их байна. Мөн дайн, бүс нутгын мөргөлдөөн, сүрдүүлэг, дайралт ч тасралтгүй нэмэгдсээр байна. ... Энэ нь яг Эзэний эргэн ирэх зөгнөлийг биелүүлсэн байна: “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм.(Матай 24: 6-8)” Эзэн ирэх энэхүү чухал цаг мөчид, итгэгчдийн хувьд бидний хийх ёстой зүйл бол сандрах биш харин Эзэнийг угтан авахын тулд сэрэмжтэй байх ёстой, бидний тэнгэрийн хаанчлалд орох эсэхтэй шууд холбоотой юм. Тэгвэл бид яаж сая Эзэнийг угтан авч чадах вэ?

2020-02-09

Эргэн тойрон дахь гамшиг. Бид хэрхэн Эзэний илрэлтийг олж авах вэ?

Эргэн тойрон дахь гамшиг. Бид хэрхэн Эзэний илрэлтийг олж авах вэ?
  
  Эргэн тойрон дахь гамшиг. Бид хэрхэн Эзэний илрэлтийг олж авах вэ?

  Матай номын 24 “Түүнийг Чидун уулан дээр сууж байхад шавь нар нь хэдүүлээ Түүн рүү очиж, ‘Бидэнд хэлээч, эдгээр зүйл хэзээ болох вэ? Таны ирэлтийн болон дэлхийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ?’” гэв. 

  Эзэн Есүс хэлэхдээ: “Учир нь дэлхий ертөнцийн эхлэлээс өнөөг хүртэл хэзээ ч тохиолдож байгаагүй, мөн хэзээ ч тохиолдохгүй агуу гай гамшиг болно.” (Матай 24:21)

2018-02-07

гай гамшиг Бурханаас үүсэж,мөн Бурханы удирдамжаар бий болно

Тѳгс Хүчит Бурхан айлдав: "Хэрвээ улс орон, үндэстэний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно."


"Миний хийсэн бүхэн нь зөв бөгөөд Миний зан чанарын илэрхийлэл юм; энэ нь хүний зүтгэл чармайлт биш,байгаль хүн төрөлхтнийг үүсгэн байгуулсан биш гэдгийг хүн бүр хараасай гэж хүсэж байна.Эсрэгээрээ, амьд бүхнийг тэжээн тэтгэдэг нь Би юм.Надгүйгээр хүн төрөлхтөн тахалын ниргэлтэд үхэж үрэгдэн зовж шанална. Хэн ч нар, сар аль эсвэл ногоон байгаль дэлхийн үзэсгэлэн, гоо сайхныг дахин харахгүй;хүн төрөлхтөн ердөө хүйтэн шөнө, үхлийн хахир чанга сүүдрийн хөндийг л туулан өнгөрүүлнэ.Би хүн төрөлхтний цорын ганц аврал. Би хүн төрөлхтний цорын ганц найдвар,үүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ.Хүн төрөлхтөн Надгүйгээр тэр даруй үхээнц байдалд орно.Хэн ч Намайг анхаардаггүй боловч Надгүйгээр, хүн төрөлхтөн гай гамшиг эмгэнэл амсаж төрөл бүрийн сүнсэнд талхилагдана." "Үг нь махбодоор илэрсэн" номоос Бурхан бол хүн төрөлхтний цорын ганц аврал юм. Хэрэв бид эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг орхих юм бол бид хэчнээн их хөрөнгө эзэмшиж байгаа хамаагүй бөгөөд бидний байр суурь хэр өндөр эсвэл бидний хүч чадал хэчнээн агуу байхаас үл хамааран энэ нь гай гамшгийн зовлон зүдүүрээс биднийг аварч чадахгүй.