2018-02-04

Яагаад Бурханд итгэхдээ хүн Бурханыг бодит амьдралдаа заавал авчрах хэрэгтэй гэж хэлсэн бэ?

Яагаад Бурханд итгэхдээ хүн Бурханыг бодит амьдралдаа заавал авчрах хэрэгтэй гэж хэлсэн бэ?
Чуулганы амьдрал бол хүмүүс Бурханы үгсээс амтлах гэж цуглардаг амьдрал бөгөөд энэ нь тухайн хүний амьдралын өчүүхэн бага хэлтэрхий төдий юм. Хэрэв тухайн хүний бодит амьдрал чуулганы амьдрал шиг нь зохистой сүнслэг амьдралтай, Бурханы үгсээс зохистойгоор амталдаг, зөв зохистойгоор Бурханд залбирч, Түүнтэй ойр байдаг, Бурханы хүслийн дагуу бүхнийг үйлддэг бодит амьдралтай, үнэнээр бүгдийг үйлддэг бодит амьдралтай, залбирлыг үйлдэж, Бурханы өмнө тайван байдаг, магтан дуу дуулж, бүжиглэдэг бодит амьдралтай бол зөвхөн тийм амьдрал л түүнийг Бурханы үгсийн амьдралд аваачих болно.
Ихэнх хүмүүс чуулганы амьдралынхаа хэдэн цагт анхаараад, түүнээс бусад үед нь чуулганаас гадуурх амьдрал нь тэдэнд огт хамаагүй мэт "анхаарал тавьдаггүй". Мөн Бурханы үгсээс идэж ууж, магтуу дуу дуулж, залбирч байхдаа л ариун хүний амьдралаар амьдраад бусад цагт нь хуучин мөн чанартаа эргэн очдог олон хүмүүс байдаг. Тийм амьдрал хүмүүсийг өөрчлөн хувиргаж чаддаггүй, мөн тэдэнд Бурханыг мэдэх боломж өгдөггүй. Хүн Бурханд итгэн, өөрийн зан чанартаа өөрчлөлт авчрахыг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салган тусгаарлах ёсгүй. Бодит амьдралд өөрчлөлтийг алгуур, шат дараатай олж авахаасаа өмнө чи өөрийгөө мэддэг, өөрийгөө умартдаг, үнэнийг хэрэгжүүлдэг, зарчмууд, эрүүл ухаан, бүх зүйлд биеэ авч явах дүрэм журмыг суралцсан байх ёстой. Хэрэв чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд оролгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйлийн дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг эсвэл Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж харалган, мунхаг мулгуу байх болно.
Хүн болгох Бурханы зорилго нь түүнийг бүх цаг үеийн турш бие махбоддоо амьдрахдаа бүхэл бүтэн өдрийн хэдхэн цагт л зөв зохист хүний амьдралаар амьдрахыг зөвшөөрдөггүйд оршино. Энэ нь онолын талаарх хүний мэдлэгийг өөрчлөх явдал биш бөгөөд харин түүний хуучин зан чанарыг өөрчлөх, хуучин амьдралыг нь тэр чигт нь өөрчлөх, хоцрогдсон үзэл бодол, оюун санааны төлөв байдлыг нь өөрчлөх явдал юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарах нь хүний амьдралын хуучин дадал зуршил эсвэл урт хугацаанд амьдарч байсан хуучин арга барилыг нь өөрчилдөггүй. Ямартай ч хүн бодит амьдралаас салан тусгаарлагдаж болохгүй.
Бурхан хүмүүсээс, зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд үнэнийг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд өөрсдийн үүргийг гүйцэтгэхийг хүсдэг. Бодит байдалд орохдоо аливаа хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулбал зохино. Хэрэв Бурханд итгэгчид нь бодит амьдралд орж, өөрсдийгөө танин мэдэж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол тэд бүтэлгүй хүмүүс болно. ⋯⋯ Чи бодит амьдралд өөрийн оролтыг хэрэгжүүлж, өөрийн дутагдлууд, дуулгаваргүй болон харанхуй бүдүүлэг байдал, хэвийн бус хүн чанар, сул талуудаа танин мэдэж авах ёстой. Тэгснээр чиний бүх мэдлэг чиний бодит нөхцөл байдал, бэрхшээлүүдтэй нэгтгэгдэх болно. Зөвхөн энэ төрлийн мэдлэг нь бодит бөгөөд өөрийн нөхцөл байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөнд хүрэх боломжийг чамд олгодог.
Эдүгээ хүн төрөлхтний төгс төгөлдөржүүлэлт нь албан ёсоор эхэлсэн ба хүн бодит амьдралд орох ёстой. Түүнчлэн, өөрчлөлтөнд хүрэхийн тулд хүн бодит амьдралд орсон даруйдаа бага багаар өөрчлөгдөж эхлэх хэрэгтэй. Хэрэв чи хүний энгийн амьдралаас зайлсхийж, зөвхөн сүнслэг асуудлуудыг ярьвал юмс сонирхолгүй, нэгэн хэвийн, хийсвэр болох тул хүн яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Чи жинхэнэ туршлага руу орох үндэс суурийг тавихын тулд хэрэгжүүлэхээр бодит амьдралд орохыг чамд одоо тушааж байна. Энэ бол хүний зайлшгүй хийх зүйлсийн нэг мөн. Ариун Сүнсний ажил бол ерөнхийд нь зааварлах явдал бөгөөд бусад бүх зүйл хүмүүсийн хэрэгжүүлэлт болон оролтоос хамаардаг. Хүн бүр янз бүрийн замаар бодит амьдрал руу орсноор бодит амьдралд Бурханыг авчирч, бодит хэвийн хүн чанараар амьдран харуулж чадна. Зөвхөн энэ л утга учиртай амьдрал!

No comments:

Post a Comment