2018-02-26

Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш

Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш

"Бурхан анх удаа бие махбодтой болохдоо Ариун Сүнснээс олдсон ба энэ нь Түүний хийхээр зорьсон ажилтай хамаатай байлаа. Есүсийн нэр нь Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тэмдэглэсэн. Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэх үед, Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн. Түүнд итгэсэн хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, голдуу Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байсан. Үүний дараа Бурханы нэр цаашид Ехова байхаа больсон; үүний оронд Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажлаа эхэлсэн билээ. Иймээс өнөөдөр хүмүүс Еховагийн үгийг идэж, уусаар байдаг ба Хуулийн эрин үеийн ажлыг мөрдсөөр байдаг – чи дүрэм, журмыг дагаж байгаа биш гэж үү? Чи өмнө нь цохигдоогүй гэж үү? Өнөөдөр чи эцсийн өдрүүд ирсэн гэдгийг мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Ехова Израилийн ардуудад Мессиа ирэх болно гэж хэлсэн ч ирэх үедээ Тэр Мессиа биш харин Есүс гэж нэрлэгдэж байсан. Тэр дахин ирэх болно, Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үгс байсан боловч чи Есүс хэрхэн явсныг нүдээр үзсэн үү? Есүс цагаан үүлэн дээр суун явсан боловч Тэр хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр сууж биечлэн ирэх үү? Хэрвээ тийм бол Тэр Есүс гэж нэрлэгдсээр байхгүй гэж үү? Есүсийг дахин ирэхэд, эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх болно, иймээс Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Бурхан зөвхөн Есүсийн нэрээр танигдах ёстой юу? Шинэ эрин үед Тэр шинэ нэрээр нэрлэгдэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж үү? Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой, учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй. Нэр болгон нь тодорхой эрин үе дэх Бурханы зан чанарыг төлөөлж л чадах бөгөөд Түүний ажлыг төлөөлөхөд л хэрэгтэй. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Энэ нь Еховагийн эрин үе эсвэл Есүсийн эрин үе эсэхээс үл хамааран эрин үе болгоныг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн дараа эцсийн эрин үе ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихээд байна. Түүнийг хэрхэн одоо ч гэсэн Есүс хэмээн дуудах юм бэ? Тэр хүмүүсийн дунд Есүсийн дүрийг өөртөө хэрхэн авах юм бэ? Есүс ердөө Назарын дүр төрхтэй байсан гэдгийг чи мартсан гэж үү? Есүс бол зөвхөн хүн төрөлхтний Золин аврагч байсныг чи мартсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулах, төгс болгох ажлаа Тэр хэрхэн хийх юм бэ? Есүс цагаан үүлэн дээр сууж одсон, энэ нь баримт гэвч Тэр хэрхэн хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр сууж ирээд Есүс гэж нэрлэгдсээр байж болох юм бэ? Хэрвээ Тэр үнэхээр цагаан үүлэн дээр ирсэн бол Тэр хүмүүст танигдахгүй гэж үү? Бүх дэлхийн хүмүүс Түүнийг танихгүй гэж үү? Тэр тохиолдолд Есүс ганцаараа Бурхан байхгүй гэж үү? Тэр тохиолдолд Бурханы дүр зураг нь Иудейн дүр төрх байх байсан ба мөнхөд хэвээрээ байх байсан. Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр чамд үнэхээр хэлсэн үү? Тэр үүлэн дээр явж одсон шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг боловч Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэлэхдээ, “Хүний Хүүг эцсийн өдрүүдэд ирэх үед Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, мөн бүх хүмүүс мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл зөвхөн Сүнс л мэдэх болно” гэсэн. Хэрвээ чи мэдэж, харах чадвартай байх юм бол эдгээр нь дэмий хоосон үг биш гэж үү? Хүний Хүү Өөрөө ч гэсэн мэдэхгүй, гэтэл чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи өөрийнхөө нүдээр харсан бол тэдгээр үгс хий дэмий хэлэгдсэн биш гэж үү? Тэгвэл Есүс тэр үед юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийн тухайд хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, зөвхөн Эцэг минь л мэднэ. Хүний Хүүгийн ирэлт нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх болно... Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цаг мөчид хүний Хүү ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч үүнийг мэдэхгүй. Хүний Хүү гэдэгт энгийн агаад жирийн хүн байх бие махбодтой болсон Бурханыг хамаатуулж байна. Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэх юм бэ? Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Түүнийг ирэх үед Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл Тэр хэрхэн чамд урьдчилан мэдэгдэх юм бэ? Чи Түүний ирэлтийг харж чадах уу? Тэр нь инээдтэй хэрэг биш гэж үү? Бурхан газар дээр ирэх бүрдээ Тэр Өөрийн нэрийг, Өөрийн хүйсийг, Өөрийн дүр төрхийг мөн Өөрийн ажлыг өөрчлөх болно; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй ба Тэр үргэлж шинэлэг байж, хэзээ ч хуучин байдаггүй. Өмнө нь ирэхдээ Тэр Есүс гэж нэрлэгдэг байв; Тэр энэ удаа дахин ирэхдээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Өмнө нь ирэхдээ Тэрээр эрэгтэй байсан; Тэр энэ удаа дахин эрэгтэй байх уу? Тэр Нигүүлслийн эрин үед ирэх үед Түүний ажил нь загалмайд цовдлогдох байсан; Тэр дахин ирэх үедээ хүн төрөлхтнийг мөн л нүглээс золин аврах уу? Тэр мөн л загалмайд цовдлогдох уу? Энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж чи хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил хэзээ ч өөрчлөгдөөгүй бол Тэр хүн төрөлхтнийг хэрхэн өнөөдрийн түвшинд авчирч чадах юм бэ? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил үргэлж урагшилж байдаг, иймээс Түүний зан чанар хүмүүст аажмаар илчлэгддэг ба илчлэгдсэн зүйл нь Түүний төрөлхийн зан чанар байдаг. Эхэндээ Бурханы зан чанар хүмүүсээс нууцлагдсан байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч шууд илчлээгүй бөгөөд Түүний талаарх мэдлэг хүнд байгаагүй, иймээс Тэр Өөрийн зан чанарыг аажмаар хүнд илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигласан, гэхдээ энэ нь Түүний зан чанар эрин үе болгонд өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. Түүний хүсэл үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Бурханы зан чанар байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг биш. Үүний оронд, Түүний ажлын эрин үе өөр учраас Түүний төрөлхийн зан чанар нь бүхэлдээ аажмаар хүнд илчлэгддэг бөгөөд ингэснээр хүн Түүнийг мэдэж чадах юм. Гэхдээ энэ нь, Бурханд анхнаасаа тодорхой зан чанар байгаагүй бөгөөд эрин үе өнгөрөхийн хирээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн баталгаа яасан ч биш— тийм ойлголт нь буруу. Бурхан эрин үе өнгөрөхийн хирээр Өөрийн угийн, тодорхой зан чанарыг болон Тэр юу болохоо хүмүүст илчилдэг. Ганц эрин үеийн ажил нь Бурханы бүхий л зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс "Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш" гэсэн үг нь Түүний ажилд хамаарах бөгөөд "Бурхан бол хувиршгүй" гэсэн үг нь Бурханд угаасаа юу байдаг ба Тэр хэн болохтой хамаатай. Чи зургаан мянган жилийн ажлыг нэг цэгт тодорхойлж чадахгүй эсвэл зүгээр нэг энгийн үгээр үүнийг дүрсэлж чадахгүй. Тийм зүйл нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил нэг эрин үед зогсохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нь үргэлж Бурханы нэрийг орлохгүй; Бурхан мөн Өөрийн ажлыг Есүсийн нэрээр хийдэг, энэ нь Бурханы ажил хэрхэн үргэлж урагшилж байдгийн бэлгэ тэмдэг юм."  
"Үг нь махбодоор илэрсэн" номоос 
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment