2018-02-02

Бурхан бол хүн төрөлхтний цорын ганц аврал юм




2008 оны 05 дугаар сарын 12-ны Веньчуаний газар хөдлөлтийн үеэр нэгэн тосгон бүрэн устгагдсан байсан. Тэр нь Сычуань аймгийн Мианжү хотын Чинпин тосгон байсан юм. Хятадын Коммунист намын засгийн газрын өнгөлөн далдлалтаас болж маш цөөхөн хүмүүс үүний тухай мэддэг.Чинпин тосгон нь Мианжү хотын Ханванг тосгоны баруун-хойд зүгт уулсын гүнд байрладаг байлаа. Газар хөдлөлтөөс өмнө энэ газар нь цэвэр агаар, цэнгэг ус, цэнхэр тэнгэртэй, киви жимс болон гинкгоор баялаг диваажингийн орон байсан юм.


Бурхан тэр газарт үзэсгэлэнт байгаль, нутгийн иргэдийг хангах элбэг, дэлбэг үржил шимийг хайрласан боловч тэнд байдаг хүмүүс Бурханд шүтэн мөргөөгүй. Тэд зөвхөн мөнгөний араас шунаж нүглийн таашаалыг эдэлдэг байв. Чинпин тосгон үзэсгэлэнт уулс, цэнгэг ус, зураг шиг байгальтай байсан, зун агааржуулах төхөөрөмжийн шаардлагагүй байгалийн хүчилтөрөгчийн эх үүсвэртэй ба чөлөөт цагаа өнгөрөөх болон сувилалд зориулагдсан гайхалтай газар байлаа. Тиймээс нутгийн оршин суугчид бүгд хөдөө аж ахуй болон аялал, жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн. Энэ нь засгийн газрын бүх түвшний албан тушаалтнуудын чөлөөт цагаа өнгөрөөх алдартай газар болсон юм. Маш олон албан тушаалтнууд Чинпин тосгонд ажиллахыг хүсдэг байсан ба нутгийн засаг захиргааны олон дарга нар байнгын зочид нь болсон. Засгийн газрын эдгээр албан тушаалтнуудын ирэлт нь зочид буудал, зугаа, цэнгээний газрууд, эрүүл мэнд хамгааллын клубууд, хөлний массажны газар болон үсчний салонуудыг хөгжихөд хүргэжээ. Тиймээс Чинпин тосгон уулсын гүнд байрлалтай байсан ч зугаа цэнгээн, неоны гэрэл, гялалзсан шөнийн амьдралын газар болсон. Хятадын Коммунист намын албан тушаалтнууд Бурханы хайрласан энэхүү үзэсгэлэнт газрыг орчин үеийн Содом болгожээ.

Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажил Хятадын эх газарт хийгдэж байсан учраас, Төгс Хүчит Бурханы чуулганы ах эгч нар сайн мэдээ айлдахаар Чинпин тосгон уруу олон удаа явсан юм. Гэвч нутгийн оршин суугчид хоол, хүнс, хувцасны талаар санаа зовохооргүй баян амьдралтай гэж бодсон учир тэдэнд Бурханы аврал хэрэггүй байлаа. Тиймээс тэд цаг үргэлж Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээнээс татгалзаж Бурханы авралд хаалгаа хааж битүүлсэн. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нарыг хүртэл адалж ингэж хэлж байв: Бидний амьдрал яг одоо үнэхээр сайхан байна. Чамд үүнээс дээр хийх зүйлгүй болохоор чи бидэнд сайн мэдээ айлдахаар ирдэг. Бид Бурханд итгэдэггүй, бид зөвхөн мөнгөнд итгэдэг. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар тэдэнд зөвхөн эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авснаар л тэд авралыг авч чадна гэж гэрчилсэн хэдий ч тэд чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн. Ах эгч нар мөн тэдэнд хэд хэдэн удаа зөвхөн Бурханд шүтэн мөргөдөг хүмүүс л Бурханы ерөөл болон хамгаалалт дунд амьдарч чадах ба эсрэгээрээ Төгс Хүчит Бурханыг голж, эсэргүүцдэг хүмүүс бүгд гай гамшигт унаж шийтгэгдэх болно гэж сэрэмжлүүлсэн. Гэсэн хэдий ч тэд мөн л үл тоомсорлосон юм.Чинпин тосгоны хүмүүс Төгс Хүчит Бурханы авралаас татгалзсан.Тэнд Төгс Хүчит Бурханд итгэсэн нэг ч хүн байгаагүй.

Тэгтэл 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2 цаг 28 минутад газар хөдлөлт болов. Гэв гэнэт газар хөдөлж, уулс чичирхийлэв.Аварга том чулуунууд уулнаас өнхрөн урууджээ.Агаар тоосоор дүүрч тэнгэр харанхуйлав.Бүр зарим уулс нуран унаж гэнэт алга болсон юм.Чинпин тосгон хоёр уулын хоорондох хөндийд суусан. Газар хөдлөлт болоход хоёр уул гол руугаа хөдөлж хаагдсан ба эгшин зуур уулс нэгдсэн. Чинпин тосгон уулан дор дарагдсан юм.Тосгоны хүмүүс бүгд амьдаараа булшлагджээ.Бурханд шүтэн мөргөдөггүй энэхүү тосгон даруй сүйрсэн юм.Энэхүү гай зовлон бидэнд Библид юу гэж тэмдэглэгдсэнийг сануулдаг.Ехова Бурхан Содомыг устгахыг хүсэхэд Абрахам Ехова Бурханаас гуйн хэлсэн нь:Хэрэв энэ хотод 10 зөвт хүн байвал Та үүнийг сүйрүүлэх үү?Ехова Бурхан хариуд нь:Хэрэв энэ хотод 10 зөвт хүн байвал Би үүнийг сүйрүүлэхгүй.Үнэндээ хотод байсан ганц зөвт хүн нь Лот байсан.Өөрийнхөө аюулгүй байдлыг үл тоон тэр Бурханы илгээсэн хоёр тэнгэр элчийг аварсан. Эцэстээ зөвхөн Лот болон түүний хоёр охин л тэнгэр элчүүдийн зааварчилгаан дор Содомоос зугтаж чадсан билээ. Үлдсэн хүмүүс бүгд Бурханы тэдэн дээр буулгасан гал болон хүхрийн бороогоор устгагдлаа.Бурханд шүтэн мөргөдөггүй тэрхүү хорон муу, завхарсан нүглийн хот ингээд дэлхийгээс үүрд алга болсон юм.
Чинпин тосгон орчин үеийн Содом байсан гэж хэлж болно.Гэвч энэхүү сүйрлээс хүмүүс өөрсөд дээрээ эргэцүүлэл хийгээгүй.Хүмүүс Бурханы уур хилэнгийн цаад учир шалтгааныг эрж хайгаагүй бөгөөд "Хүн байгалийг ялан дийлнэ" гэсэн хорон муу бодлоор Бурхантай үргэлжлүүлэн үзэлцэж, эргэж буцахаас татгалзаж,өөрсдийн хоёр гараараа "үзэсгэлэнт гэр" байгуулна гэж дэмий хоосон найдсаар байдаг. Газар хөдлөлтийн дараа Засгийн газраас нутгийн зураг төсөл, төлөвлөлтийн байгууллага болон өндөр түвшний дэд бүтцийн инженерүүд болон техникийн мэргэжилтнүүдийг урьж талбайн судалгаа, сонголт хийлгэж, зураг төсөл боловсруулахад оролцуулсан. Засгийн газар Чинпин тосгоны сэргээн босголтод их хэмжээний санхүүжилт олгохдоо огт эргэлзээгүй. Төд удалгүй шинэ Чинпин тосгон уулсын гүнд байгуулагдсан юм.Тосгоны захиргаа, эмнэлэг, сургууль, орон сууц бүгд орчин үеийн байгууламжаар бүрэн тоноглогдсон байлаа.Хүмүүс бүгд Коммунист намын "сайн бодлого"-ын талаар ярьж,тэднийг нүүлгэн шилжүүлэх баяр хөөрт умбаж байхад 2009 оны 8 сарын 15-ны өдөр асар их шуурга гэнэт болж уулын нуралт дахин эхэлсэн. Шавран нуранги зэрлэг амьтад мэт уулнаас уруудан хурдалж шинэ Чинпин тосгоныг чиглэн уралджээ.Эгшин зуурын дотор шинэхэн баригдсан Чинпин тосгон шавран нурангид дахин булшлагдсан байлаа.


Чинпин тосгоны хүмүүс өөрсдийнхөө нүглийн таашаалд автсан учир эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн авахаас татгалзаж, сүйрлийн гай гамшгаар хоёр удаа устгагдсан билээ. Энэ бол тэд эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурханыг голсноос болж өөрсдөдөө авч ирсэн гай юм. Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэн шиг:"Хэрвээ улс орон, үндэстэний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно." "Миний хийсэн бүхэн нь зөв бөгөөд Миний зан чанарын илэрхийлэл юм; энэ нь хүний зүтгэл чармайлт биш,байгаль хүн төрөлхтнийг үүсгэн байгуулсан биш гэдгийг хүн бүр хараасай гэж хүсэж байна. Эсрэгээрээ, амьд бүхнийг тэжээн тэтгэдэг нь Би юм.Надгүйгээр хүн төрөлхтөн тахалын ниргэлтэд үхэж үрэгдэн зовж шанална.Хэн ч нар, сар аль эсвэл ногоон байгаль дэлхийн үзэсгэлэн, гоо сайхныг дахин харахгүй;хүн төрөлхтөн ердөө хүйтэн шөнө, үхлийн хахир чанга сүүдрийн хөндийг л туулан өнгөрүүлнэ.Би хүн төрөлхтний цорын ганц аврал. Би хүн төрөлхтний цорын ганц найдвар,үүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ.Хүн төрөлхтөн Надгүйгээр тэр даруй үхээнц байдалд орно.Хэн ч Намайг анхаардаггүй боловч Надгүйгээр, хүн төрөлхтөн гай гамшиг эмгэнэл амсаж төрөл бүрийн сүнсэнд талхилагдана." "Үг нь махбодоор илэрсэн" номоос
Бурхан бол хүн төрөлхтний цорын ганц аврал юм.

No comments:

Post a Comment