2018-02-28

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг

Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. "Ехова" нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. "Есүс" нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд Аврагч Есүсийн ирэхийг бас л хүсэж, Түүнийг Иудейд төрсөн байсан шигээ дүртэй ирнэ гэж бас л бодож байгаа бол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Авралын эрин үед зогсож, цаашид урагшлан хөгжих чадваргүй болох байсан. Цаашлаад эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй ба эрин үе хэзээ ч төгсгөлдөө очихгүй байх байсан. Аврагч Есүс бол зөвхөн хүн төрөлхтнийг золин аварч, нүглээс гэтэлгэхийн төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд Би хүн төрөлхтнийг нийтээр нь төгсгөхдөө энэ нэртэй байхгүй. Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Надад өгсөн нэрнүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би чухам хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэдэг нэртэй байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас Намайг Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова, юмуу Есүс биш, харин Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өндийсөн, Өөрийн бүх зан чанараар бялхаж, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарын талаар үргэлж огт мэдэхгүй байсаар байна. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг боловч хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүмүүсийн дунд жинхэнэ бодитойгоор амьдран суудаг ба хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй ба дүрэлзсэн галаар орж ариусгагдахгүй ганц ч хүн эсвэл нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгнээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгнээс болоод бут хагарна. Ийм байдлаар эцсийн өдрүүдийн үеэр бүх хүн Би бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил ийм юм. Би энэ нэрийг авсан ба энэ зан чанарыг эзэмшсэн, ингэснээр Би бол зөвт Бурхан ба шатаж буй нар, дүрэлзсэн гал гэдгийг бүх хүн харж болох юм. Ингэснээр бүх хүн Намайг, цорын ганц жинхэнэ Бурханыг шүтэж магадгүй бөгөөд тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харж магадгүй юм: Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин Би бол тэнгэр, газар, далай тэнгис даяарх бүх амьд амьтны Бурхан билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын "Аврагч аль хэдийн 'цагаан үүлэн' дээр сууж эргэн ирсэн"-ээс
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


No comments:

Post a Comment