2018-02-10

Дал дахин долоон удаа уучлах | Эзэний Хайр

 Дал дахин долоон удаа уучлах
 Дал дахин долоон удаа уучлах 
1. Дал дахин долоон удаа уучлах
(Maтай 18:21-22) Дараа нь Петр Түүн дээр ирж, –“Их Эзэн минь, ах минь миний эсрэг хэчнээн удаа нүгэл үйлдэж, түүнийг нь уучлах ёстой вэ? Долоон удаа юу?” гэв. Харин Есүс түүнд айлдсан нь “Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэжээ.
2. Эзэний Хайр
(Maтай 22:37-39) Есүс түүнд, –“Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.

Эдгээр хоёр ишлэлийн нэг нь уучлалын тухай, нөгөө нь хайрын тухай ярьдаг. Энэ хоёр сэдэв нь Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэхийг хүссэн ажлыг үнэхээр тодруулдаг.
Бурхан махбодтой болохдоо Өөрийн ажлын тэр үе шатыг авчирсан – Тэр энэ эрин үед онцгой ажлыг болон Өөрийн илэрхийлэхийг хүссэн зан чанарыг авчирсан. Тэрхүү хугацаанд хүний Хүүгийн хийсэн бүхэн нь Бурханы энэ эрин үед хийхийг хүссэн ажлын эргэн тойронд явагдсан. Тэр үүнээс илүүг ч, дутууг ч хийхгүй юм. Түүний хэлсэн зүйл болгон, Түүний хэрэгжүүлсэн бүх төрлийн ажил нь бүгд энэ эрин үетэй холбоотой байв. Тэр үүнийг хүний аргаар, хүний хэлээр хэлсэн үү эсвэл бурханлаг хэлээр хэлсэн үү гэдгээс үл хамааран – ямар ч аргаар эсвэл ямар ч өнцгөөс хэлсэн нь хамаагүй – Түүний зорилго нь, Тэр юу хийхийг хүсдэг, Түүний хүсэл юу болох болон хүмүүст тавих Түүний шаардлага юу болохыг ойлгоход хүмүүст туслах явдал байсан юм. Түүний хүслийг ойлгож мэдэж, хүн төрөлхтнийг аврах Түүний ажлыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд Тэр өөр өөр өнцгөөс янз бүрийн аргыг хэрэглэж байв. Иймээс Нигүүслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтөнд Өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ илэрхийлэхийн тулд дахин дахин хүний хэлийг ашиглаж байсныг бид харж болно. Үүнээс ч илүүгээр бид хүмүүстэй ярилцаж, тэдний хэрэгцээг хангаж, тэдний хүссэн зүйл дээр нь тусалж байсан энгийн хөтчийн өнцгөөс Түүнийг хардаг. Ийм байдлаар ажиллах нь Нигүүлслийн эрин үеийн өмнөх Хуулийн эрин үед үзэгдээгүй зүйл юм. Тэр хүн төрөлхтөнтэй илүү ойр дотно, илүү нигүүлсэнгүй болсон ба түүнчлэн арга болон хэлбэрийн аль алинаар илүү бодитой үр дүнд хүрэх боломжтой болсон. Хүмүүсийг дал дахин долоон удаа уучлах гэдэг илэрхийлэл нь энэ зүйлийг үнэхээр тодорхой болгодог. Энэ илэрхийлэл дэх тооны биелүүлэх зорилго нь тэр үед Эзэн Есүсийн үүнийг хэлсэн цаад шалтгааныг хүмүүст ойлгуулахын тулд байсан. Түүний цаад санаа нь хүмүүс бусдыг – нэг удаа эсвэл хоёр удаа ч биш бүр долоон удаа ч биш харин дал дахин долоон удаа уучлах ёстой гэдэг байсан. "Дал дахин долоон удаа" гэдэг нь ямар төрлийн санаа вэ? Энэ нь уучлалыг өөрсдийн хариуцлага, өөрсдийн сурах ёстой зүйл, өөрсдийн баримтлах ёстой зам болгоход хүмүүсийг хүргэхийн төлөө юм. Хэдийгээр энэ нь зүгээр л нэг илэрхийлэл боловч энэ нь шийдвэрлэх чухал зүйл байлаа. Энэ нь хүмүүст, Түүний хэлсэн зүйлийг гүнээ үнэлж, хэрэгжүүлэлтийн зүй зохистой арга зам, зарчим болон хэрэгжүүлэх стандартыг олоход тусалсан. Энэ илэрхийлэл нь хүмүүсийг тодорхой ойлгоход тусалсан бөгөөд уучлалыг сурах ёстой гэсэн нарийн зөв үзлийг тэдэнд өгсөн – ямар ч болзолгүйгээр, ямар ч хязгааргүйгээр харин бусдыг ойлгож, хүлээцтэй байх хандлагатайгаар уучилж сурах ёстой. Эзэн Есүс үүнийг хэлэх үед Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Тэр үнэхээр дал дахин долоон удаа гэж бодож байсан уу? Тэр тэгж бодоогүй. Бурхан хүнийг уучлах тодорхой тоо байдаг уу? "Тэдэн удаа" гэдгийг маш их сонирхдог, энэ тооны эх үүсвэр болон утга учрыг ойлгохыг үнэхээр хүсдэг олон хүмүүс байдаг. Яагаад энэ тоо Эзэн Есүсийн амнаас гарсныг тэд ойлгохыг хүсдэг; тэд энэ тоонд илүү гүнзгий далд утга байгаа гэдэгт итгэдэг. Үнэндээ энэ нь зүгээр л Бурханы хүн чанар дахь илэрхийлэл байсан. Ямар нэг далд санаа эсвэл утга учрыг Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд тавьсан шаардлагын хамтаар авч үзэх ёстой. Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг хүмүүс ойлгоогүй, учир нь энэ нь бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан билээ. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, ойлгомжгүй байсан; энэ нь хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлэгдсэн. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнц рүү нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсны дараа хүн чанарын өнцгөөс Тэр хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд Тэр сүнсний ертөнцөөс гарч, үүний цар хүрээг давсан. Тэр, Бурханыг ойлгож, мэдэж, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хүрээн дотор Түүний шаардсан стандартыг өөрсдийн чадах хэмжээгээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон тэдний амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр, тэдний ойлгож чадах хэлээр, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар эсвэл үгээр дамжуулан биелж байсан боловч, энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан. Хүн чанар дахь Бурханы ажил нь илүү тодорхой, жинхэнэ, илүү төлөвлөсөн байсан, арга барил нь хамаагүй илүү уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ энэ нь Хуулийн эрин үеийг давж гарсан.
Одоо Эзэнийг хайрлах болон бусдыг өөрийн адил хайрлах талаар ярилцъя. Энэ нь шууд бурханлаг чанараар илэрхийлэгдсэн зүйл мөн үү? Мэдээж үгүй! Эдгээр нь хүний Хүүгийн хүн чанараараа хэлсэн бүх зүйл байсан; зөвхөн хүмүүс л "бусдыг өөрийн адил хайрла. Бусдыг хайрлах нь өөрийнхөө амийг нандигнан хайрлахтай адил" гэх мэтийн зүйлийг хэлдэг бөгөөд зөвхөн хүмүүс л ийм байдлаар ярьдаг. Бурхан хэзээ ч тийм байдлаар ярьж байгаагүй. Ядаж л хүн төрөлхтний төлөөх Өөрийн хайрыг зохицуулахын тулд Түүнд “бусдыг өөрийн адил хайрла” хэмээх ийм төрлийн ягшмал зарчим хэрэггүй байдаг учраас, мөн хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр нь Түүнд юу байгаа болон Тэр юу болохын төрөлхийн илчлэл учраас Бурханы бурханлаг чанарт ийм төрлийн хэл байдаггүй. Бурхан "Би хүн төрөлхтнийг Өөрийгөө хайрладаг шигээ хайрладаг" гэх мэтийн зүйл хэлж байхыг хэзээ та нар сонссон бэ? Учир нь хайр бол Бурханы мөн чанарт, Түүнд юу байгаа болон Тэр юу болоход байдаг билээ. Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр, Түүний хүмүүст хандах арга зам ба Түүний хандлага нь Түүний зан чанарын төрөлхийн илэрхийлэл болон илчлэл юм. Тэр үүнийг тодорхой арга замаар санаатайгаар хийх хэрэггүй эсвэл Өөрийн хөршийг Өөрийн адил хайрлахын тулд тодорхой арга барил эсвэл ёс зүйн дүрмийг санаатайгаар дагах хэрэггүй – Тэр аль хэдийн ийм мөн чанарыг эзэмшдэг. Чи үүнээс юуг харж байна вэ? Бурхан хүн чанараар ажиллах үед Түүний олон арга барил, үгс болон үнэн нь бүгд хүний аргаар илэрхийлэгдсэн. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст мэдэгдэж, ойлгуулахын тулд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Түүний хүсэл нь илэрхийлэгдсэн. Тэдний мэдэж ойлгосон зүйл нь яг Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байсан бөгөөд энэ нь Бурханы Өөрийн төрөлхийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан. Өөрөөр хэлбэл, махан бие дэх хүний Хүү нь байж болох хамгийн их хэмжээгээр, аль болох нарийн зөвөөр Бурханы Өөрийн зан чанар болон мөн чанарыг илэрхийлсэн юм. Хүний Хүүгийн хүн чанар нь хүний тэнгэр дэх Бурхантай харилцах харилцаа болон харилцан үйлчлэлд саад тотгор, саад бэрхшээл болоогүйгээр зогсохгүй, энэ нь үнэндээ хүн төрөлхтнийг бүтээлийн Эзэнтэй холбох цорын ганц суваг, цорын ганц гүүр байсан юм. Энэ мөчид, Нигүүлслийн эрин үед Есүс Христийн хийсэн ажлын уг чанар, арга барил болон ажлын одоогийн үе шатны хооронд адил төстэй байдал олон байна гэдгийг та нар мэдрэхгүй байна уу? Ажлын одоогийн энэ үе шат нь Бурханы зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг мөн ихээхэн ашигладаг бөгөөд энэ нь Бурханы хүслийг илэрхийлэхийн тулд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэл болон арга барилыг, мөн хүний мэдлэгийг ашигладаг. Бурхан бие махбодтой болмогц, Тэр хүний өнцгөөс эсвэл бурханлаг өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй Түүний хэл болон илэрхийлэх арга барилын ихэнх нь бүгд хүний хэл, арга барилаар дамжин хийгддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бие махбодтой болох үед, энэ нь чиний хувьд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний мэргэн ухааныг харах, Бурханы бүх бодитой талуудыг мэдэх хамгийн сайн боломж юм. Бурхан бие махбодтой болсон үед Тэр өсөх явцдаа хүн төрөлхтний зарим нэг мэдлэг, эрүүл сэтгэлгээ, хэл болон хүн чанараар илэрхийлэх арга барилыг ойлгож, суралцаж, мэдэж авсан. Бие махбод болсон Бурхан, Өөрийн бүтээсэн хүмүүсээс гарсан эдгээр зүйлийг эзэмшсэн юм. Тэдгээр нь, бие махбод болсон Бурханы Өөрийн зан чанар, Өөрийн бурханлаг чанараа илэрхийлэх хэрэгсэл болсон бөгөөд хүн төрөлхтний дунд, хүний өнцгөөс, хүний хэлийг ашиглан ажиллах үедээ Өөрийн ажлыг илүү тохиромжтой, илүү жинхэнэ, илүү нарийн зөв болгох боломжийг Түүнд олгожээ. Энэ нь үүнийг хүмүүст илүү хүртээмжтэй, илүү хялбар ойлгогдохуйц болгосон, тэгснээр Бурханы хүссэн үр дүнд хүрч байгаа юм. Бурханы хувьд махан биед ийм байдлаар ажиллах нь илүү бодитой биш гэж үү? Энэ Бурханы мэргэн ухаан биш гэж үү? Бурхан бие махбодтой болсон үед, Бурханы бие махбод Өөрийн биелүүлэхийг хүссэн ажлыг хийж чадах болсон үед энэ нь, Тэр Өөрийн зан чанарыг болон газар дээрх Өөрийн ажлыг илэрхийлж чадах байсан үе бөгөөд энэ нь мөн Тэр Өөрийн үйлчлэлийг хүний Хүү байдлаар албан ёсоор эхлүүлж чадах үе байсан юм. Энэ нь, Бурхан болон хүмүүсийн хооронд цаашид ангал байхаа больсон, Бурхан элчүүдээр дамжуулан харилцах Өөрийн ажлыг удахгүй зогсоох болно, мөн Өөрийн илэрхийлэхийг хүссэн бүх үг болон ажлыг махан биеэр биечлэн илэрхийлж чадна гэсэн үг билээ. Энэ нь мөн, Бурханы авардаг хүмүүс Түүнд илүү ойр байж, Түүний удирдлагын ажил шинэ нутаг дэвсгэрт орж, бүх хүн төрөлхтөн шинэ эринтэй учрах дөхөж байсан гэсэн үг байлаа.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

No comments:

Post a Comment