Бурхан үргэлж Бурхан байх болно, хэзээ ч Сатан болохгүй; Сатан үргэлж Сатан байх ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт чанар, Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэрийг авч, эрин үе болгонд Тэр шинэ ажил хийж, эрин үе болгонд Түүний шинэ хүсэл болоод Түүний шинэ зан чанарыг харах боломжийг Тэр бүтээлүүдэд олгодог. Хэрвээ хүмүүс шинэ эрин үед Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харахгүй бол тэд Түүнийг үүрд загалмайд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү? Хэрвээ Тэр зөвхөн эрэгтэй хүний бие махбодтой болсон бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж тодорхойлох байсан ба Түүнийг эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байсан юм. Дараа нь эрэгтэйчүүд, Бурхан бол эрэгтэй хүнтэй адилхан хүйсийнх, Бурхан бол эрэгтэй хүмүүсийн тэргүүн гэж итгэх байсан-тэгвэл эмэгтэйчүүдийн тухайд яах вэ? Энэ нь шударга бус; энэ нь давуу эрхтэй хандлага биш гэж үү? Хэрвээ ийм байсан бол Бурханы аварсан бүхэн нь Түүнтэй адилхан эрэгтэй байж, эмэгтэйчүүдийн хувьд ямар ч аврал байхгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үедээ Тэр Адамыг бүтээсэн, мөн Тэр Еваг бүтээсэн. Тэр зөвхөн Адамыг бүтээгээгүй, харин эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан бол зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш-Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан. Бурхан эцсийн өдрүүдэд шинэ ажил хийж байгаа. Тэр Өөрийн зан чанарыг улам их илчлэх ба энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр байхгүй юм. Нэгэнт Тэр шинэ ажилтай болохоор энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдах болно. Иймээс хэрвээ энэ ажил нь Сүнсээр хийгдсэн бол-хэрвээ Бурхан бие махбодтой бололгүй харин оронд нь аянгаар дамжуулан шууд ярьдаг Сүнс байж, хүн Түүнтэй холбоо барих ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг хэрхэн мэдэх юм бэ? Хэрвээ зөвхөн Сүнс ажлыг хийсэн бол хүн Түүний зан чанарыг мэдэх ямар ч аргагүй байх байв. Хүмүүс Бурханыг бие махбодтой болох үед, Үг нь махбодоор илрэх үед л Түүний зан чанарыг өөрсдийн нүдээр харж чадах байсан ба Тэр Өөрийн бүхий л зан чанарыг бие махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохтой үнэхээр холбогдож чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж чадна. Үүний зэрэгцээ Бурхан бас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоёулангийнх нь Бурхан байх Бурханы ажлыг гүйцэтгэж, бие махбод дахь Өөрийн ажлыг бүхэлд нь биелүүлсэн. Бурхан шинэ эрин үе болгонд Өөрийн ажлаа хуулбарладаггүй юм. Эцсийн өдрүүд ирсэн учраас Тэр эцсийн өдрүүдийн ажлыг хийж, эцсийн өдрүүдэд Өөрийн бүхий л зан чанарыг илчлэх болно. Эцсийн өдрүүд нь тусдаа эрин үе бөгөөд Есүсийн хэлснээр энэ үед та нар гай гамшиг туулж, газар хөдлөлт, өлсгөлөн, тахалд нэрвэгдэх ба энэ бол цаашид Нигүүлслийн эрин үе биш харин шинэ эрин үе юм гэдгийг энэ нь харуулах болно. Хэрвээ хүмүүсийн хэлдэг шиг Бурхан мөнхөд өөрчлөгдөшгүй, Түүний зан чанар нь үргэлж энэрэнгүй, элэгсэг байж, Тэр хүнийг Өөр шигээ хайрлаж, Тэр бүх хүнд авралыг өгч хэзээ ч хүнийг үзэн яддаггүй байсан бол Тэр Өөрийн ажлыг хэзээ нэгэн цагт дуусгаж чадна гэж үү? Есүс ирэхдээ Тэр загалмайд цовдлогдсон, мөн Тэр Өөрийгөө тахилын ширээн дээр өргөл болгосноор бүх нүгэлтнүүдийн төлөө Өөрийгөө золиослосон. Тэр золин аврах ажлыг аль хэдийн дуусгасан ба Нигүүлслийн эрин үеийг аль хэдийн төгсгөлд нь аваачсан, иймээс тэрхүү эрин үеийн ажлыг эцсийн өдрүүдэд давтахын учир юу вэ? Адилхан зүйлийг хийх нь Есүсийн ажлыг үгүйсгэхгүй гэж үү? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажлыг хийхгүй, харин элэгсэг энэрэнгүй хэвээр үлдвэл Тэр эрин үеийг төгсгөлд нь аваачиж чадна гэж үү? Элэгсэг, энэрэнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах уу? Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Муу нь муу руугаа буцаж, сайн нь сайн руугаа эргэн очиж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанар нь эрин үеийн ач холбогдлыг агуулах ба Түүний зан чанарын илчлэл, ил болох нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хичнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын "Бурханы ажлын үзэгдэл (3)"-ээс
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment