2018-02-14

Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь
Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь
Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

(Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.
Дараа нь энэ ишлэлийг авч үзэцгээе: Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь.
Энэ ишлэлийг уншсны дараа та нарт ямар сэтгэгдэл төрсөн бэ? Эзэн Есүсийн гүйцэтгэсэн энэ гайхамшгийн ач холбогдол нь эхнийхээс хамаагүй илүү агуу байсан, учир нь үхсэн хүнийг булшнаас нь буцаан амилуулахаас илүү гайхалтай гайхамшиг гэж үгүй. Эзэн Есүс иймэрхүү зүйлийг хийх нь тухайн үед нэн ач холбогдолтой байсан. Бурхан бие махбодтой болсон учраас хүмүүс зөвхөн Түүний гадаад дүр төрхийг, Түүний бодитой талыг болон Түүний ялихгүй талыг л харж байсан. Хэдий зарим хүмүүс Түүний зан авирын заримыг эсвэл Түүнд байгаа мэт харагдаж байсан хүч чадлыг харж, ойлгож байсан боловч Эзэн Есүс хаанаас ирснийг, Түүний мөн чанар үнэхээр хэн байсныг болон Тэр үнэндээ юу хийж чадахыг хэн ч мэдээгүй. Энэ бүхнийг хүн төрөлхтөн мэддэггүй байсан. Хэтэрхий олон хүмүүс энэ зүйлийн баталгааг хүссэн ба үнэнийг мэдэхийг хүссэн. Бурхан Өөрийн ялгамж чанарыг батлахын тулд ямар нэг зүйл хийж чадах байсан уу? Бурханы хувьд ингэх нь шал дэмий зүйл байсан – энэ нь маш амархан зүйл байлаа. Тэр Өөрийн ялгамж чанар, мөн чанарыг батлах зүйлийг хаана ч, хэдийд ч хийж чадах байсан, гэхдээ Бурхан аливааг төлөвлөгөөтэйгээр, алхмуудтайгаар хийдэг. Тэр аливаа зүйлийг эмх замбараагүйгээр хийдэггүй; Тэр хүн төрөлхтөнд харуулах хамгийн утга учиртай зүйлийг хийхдээ зөв цаг, зөв боломжийг хайдаг байв. Энэ нь Түүний эрх мэдэл болон Түүний ялгамж чанарыг баталдаг. Иймээс Лазарын амилал нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг баталж чадсан уу? Бичээсийг харцгаая: “Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, ...тэр үхсэн хүн гарч ирэв.” Эзэн Есүс үүнийг хийх үедээ Тэр ганцхан зүйлийг л хэлсэн: “Лазар, гараад ир.” Лазар тэгэхэд булшнаасаа гарч ирсэн – энэ нь Эзэний хэлсэн ганцхан үгийн улмаас л биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй ба Тэр өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх үү эсвэл тушаал гэх үү? Эсвэл энэ нь ямар нэг төрлийн ид шид байсан уу? Өнгөцхөн байдлаараа үүнийг гайхамшиг гэж нэрлэж болох юм шиг санагдах ба хэрвээ та нар үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээж үүнийг гайхамшиг гэж нэрлэж болно. Гэсэн хэдий ч үүнийг үхсэн хүний сүнсийг дуудах шившлэг гэж хэлж мэдээж болохгүй бөгөөд энэ нь маргаангүй хар ид шид биш. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, хамгийн наад захын баталгаа байсан гэж хэлэх нь зөв юм. Энэ бол Бурханы эрх мэдэл, чадвар билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь явуулж, Үхэгсдийн орон руу эсвэл үүний очих ёстой газар луу нь аваачих эрх мэдэл байдаг. Хэн нэгэн үхэх үед, үхсэнийхээ дараа хаа очих вэ гэдэг нь Бурханаар тодорхойлогддог. Тэр үүнийг хэзээ ч хаана ч хийж чадна. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай эсвэл газар нутгаар хязгаарлагдахгүй. Хэрвээ Тэр үүнийг хийхийг хүсвэл Тэр хийж чадна, учир нь бүх зүйлс, бүх амьд амьтад Түүний захиралт дор байдаг ба бүх зүйлс Түүний үгээр, Түүний эрх мэдлээр амьдарч, үхдэг. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна – энэ нь ч мөн Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол зөвхөн Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.
Лазарыг үхлээс буцаан авчрах гэх мэт зүйлийг Эзэн Есүс хийх үед Түүний зорилго нь хүн болон Сатанд харж болох баталгаа өгөх явдал бөгөөд хүн төрөлхтний бүх зүйл, хүн төрөлхтний амьдрал, үхэл нь Бурханаар тодорхойлогддог ба хэдий Тэр бие махбодтой болсон ч гэсэн Тэр урьдын адилаар харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсэн ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд харуулах явдал байсан. Энэ нь, хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүмүүс болон Сатанд харуулахын төлөө байсан. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчлэн батлан үзүүлсэн хэрэг байсан ба энэ нь мөн Бурханы хувьд, хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байгаа гэсэн үгийг бүх зүйлд илгээх арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан – ийм төрлийн арга зам нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь, хүн төрөлхтөнд зааварлаж, хүмүүсийг хангахын тулд Тэр Өөрийн чадвар, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Бүтээгчийн хувьд энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг харах боломжийг хүн төрөлхтөнд олгох үггүй арга байв. Энэ нь, Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг бодитой үйлдлээр дамжуулан хүн төрөлхтөнд хэлэх Түүний арга зам байлаа. Түүний хүн төрөлхтөнд зааварчлах ийм төрлийн чимээгүй арга барил нь үүрд үргэлжилдэг – энэ нь арилшгүй бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд цочрол болон хэзээ ч гандан буурахгүй гэгээрлийг авчирсан юм. Лазарын амилал Бурханыг алдаршуулсан – энэ нь Бурханы дагалдагчид нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд зөвхөн Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт болон үзэгдлийг бат суулгасан. Хэдийгээр Бурханд ийм эрх мэдэл байдаг ба хэдийгээр Тэр Лазарын амилалтаар дамжуулан хүн төрөлхтний амьдрал, үхлийг захирах Өөрийн захиралтын талаар мэдэгдсэн боловч энэ нь Түүний үндсэн ажил байгаагүй. Бурхан утга учиргүй зүйл хэзээ ч хийдэггүй. Түүний хийдэг бүх зүйл агуу утга учиртай; энэ нь бүгд сонгодог эрдэнэс юм. Тэр Өөрийн ажлын үндсэн эсвэл цорын ганц зорилго буюу хэсэг болгон хүнийг булшнаас нь огтхон ч гаргахгүй юм. Бурхан утга учиргүй ямар ч зүйл хийдэггүй. Ганц Лазарын амилалт нь Бурханы эрх мэдлийг харуулахад хангалттай юм. Энэ нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг хангалттай байталж байна. Ийм учраас Эзэн Есүс ийм гайхамшгийг давтан хийгээгүй. Бурхан аливаа зүйлийг Өөрийн зарчмын дагуу хийдэг. Хүний хэлээр бол энэ нь Бурхан ноцтой ажлыг хайхардаг хэмээх юм. Өөрөөр хэлбэл, Бурхан аливааг хийхдээ Өөрийн ажлын зорилгоос хазайдаггүй. Энэ үе шатанд Тэр ямар ажил хийхийг хүсэж байгаагаа, Тэр юуг гүйцэтгэхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд Тэр Өөрийн төлөвлөгөөний дагуу хатуу чанд ажиллах болно. Хэрвээ ялзруулагдсан хүнд ийм чадвар байсан бол, тэр өөрийн хэчнээн аймаар болохыг бусад хүмүүст мэдэгдэхийн тулд ердөө өөрийн чадварыг илчлэх арга замыг л бодох ба ингэснээр тэд түүнд мэхийн ёсолж, ингэснээр тэр тэднийг хянаж, тэднийг сүйтгэх байсан. Энэ бол Сатанаас гардаг хорон муу юм – үүнийг ялзрал гэж нэрлэдэг. Бурханд тийм зан чанар байдаггүй ба Түүнд тийм мөн чанар байдаггүй. Аливааг хийх Түүний зорилго нь бусдын анхаарлыг татах явдал биш, харин хүн төрөлхтнийг илүү их илчлэл болон удирдамжаар хангах явдал юм, иймээс хүмүүс Библиэс ийм төрлийн тун цөөхөн жишээг хардаг. Энэ нь Эзэн Есүсийн чадвар хязгаарлагдмал байсан эсвэл Тэр тийм төрлийн зүйл хийж чадахгүй байсан гэсэн үг биш юм. Зүгээр л Бурхан үүнийг хийхийг хүсээгүй юм, учир нь Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь маш бодит ач холбогдолтой байсан ба мөн Бурхан бие махбодтой болсны үндсэн ажил нь гайхамшиг үзүүлэх явдал байгаагүй, энэ нь хүмүүсийг буцаан амьдруулах явдал байгаагүй, харин энэ нь хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан юм. Иймээс Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын ихэнх нь хүмүүст заах, тэднийг хангах, тэдэнд туслах байсан бөгөөд Лазарыг амилуулах зэрэг зүйлс нь Эзэн Есүсийн хэрэгжүүлсэн үйлчлэлийн ердөө жаахан хэсэг нь л байсан. Бүр цаашлаад, “бусдын анхаарлыг татах” нь Бурханы мөн чанарын нэг хэсэг биш гэж хэлж болох ба иймээс илүү олон гайхамшиг үзүүлэхгүй байх нь санаатайгаар биеэ барьж байгаа биш, мөн энэ нь орчны хязгаарлалтаас ч болсон биш бөгөөд мэдээж ур чадвар дутмаг байсан ч биш юм.
Эзэн Есүс Лазарыг үхлээс буцаан авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юм хэлээгүй – эдгээр үг нь юуг төлөөлж байсан бэ? Тэдгээр нь, Бурхан яриагаараа дамжуулан, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад юуг ч хийж чадна гэдгийг төлөөлж байсан. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхий ертөнцийг бүтээхдээ Тэр үгээр л үүнийг хийсэн. Тэр аман тушаал, эрх мэдэлтэй үгийг ашигласан бөгөөд тэр даруй бүх зүйлс бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдлийг, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү эзэмшиж байсан. Бурханы амнаас гарсан үгийн улмаас бүх зүйлс бүрэлдэн тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгийн улмаас Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр батлан харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байсан. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар Бурханы хүн төрөлхтөнд заасан ойлголт юм. Энэ сэдэв ингээд дууслаа. Дараа нь Библийг уншицгаая.
"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс 

No comments:

Post a Comment