2018-02-19

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн эх үндэс

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн эх үндэс
Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн эх үндэс

Зүүний Аянга дурдагдах болгонд Эзэн доторх олон ах эгч нар будилж байлаа: Шашны урсгал болгон Зүүний аянгыг яллан цөлөхдөө илүү няхуур, хуучинсаг болох тусам шашны нийгэмлэг бүхэлдээ улам бүр орхигдон доройтож байхад, яагаад Зүүний аянга орхигдон унахгүй байгаагаас гадна, зогсоохын аргагүй давалгаа шиг долгилж, эх газрын Хятад улсыг хамарч байна вэ? Одоо энэ нь бүр Хятадын хилийг давж гадаад улс, бүс нутаг руу тэлэн, дэлхий дахинд илүү их хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж байна гэж үү? Үнэндээ шалтгаан нь маш энгийн байхад, энэ байдалтай тулгараад шашны хүмүүс бүхэлдээ толгой нь эргэсэн байх юм: Зүүний Аянгыг шашны урсгал бүр хэрхэн дууддаг вэ гэвэл тэнгэрээс "цагаан үүл" хөлөглөн бууж ирсэн, эцсийн өдрүүдийн эргэн ирсэн Аврагч Есүс; бие махбодод эргэн ирсэн үнэн бодит Бурхан Өөрөө юм гэдэг! Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан Христийн авчирдаг зүйл нь хүний зан чанарыг өөрчилж, түүнийг цэвэрлэх шүүлтийн ажил юм, ингэснээр хүн төрөлхтөн авралд хүрч, төгс болгуулж чадна. Төгс Xүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч, төгс болгох бүх үнэнийг өгүүлдэг. Ийм шалтгаанаар, дэлхий дахины бүх шашны бүлэглэл эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг эсвэл Түүний ажлыг эсэргүүцэж, дайрч довтолж, хавчин шахаж, яллаж байсан ч Түүний биелүүлэхийг хүсэж буй зүйлд хэн ч, ямар ч хүч саад болж хориглож чадахгүй. Бурханы эрх мэдэл, хүч чадал болон Түүний төгс хүчит байдал, мэргэн ухааныг Сатаны ямар ч хүч давж гарч чадахгүй.

Ихэнх хүмүүсийн яллаж байгаа зүйл нь үнэн зам байж таарахгүй гэж олон хүмүүс үздэг ч энэ үзэл баримтлал үнэнтэй нийцнэ гэж үү? Бурхан Иудейд Өөрийн шинэ ажлыг эхлүүлэхээр бие махбод болж байсан Нигүүлслийн эрин үеийг бодоод үз. Эхнээсээ дуустал Түүнийг Иудейн шашны нийгэмлэг хавчин шахаж, доромжилж, ялласан. Тэд Эзэн Есүсийг хөнөөхийн тулд чадах бүхнээ хийсэн. Эцэст нь тэд Эзэн Есүсийг барьж авахын тулд Ромтой сүлбэлдэн, өршөөлт Эзэн Есүсийг загалмай дээр хадаж орхисон. Эзэн Есүс дахин амилж, тэнгэрт дээш өргөгдөхөд ч гэсэн тэд янз бүрийн цуу яриаг санаанаасаа зохиож, Иохан, Паул болон бусад элч, шавь нарыг гүтгэн, тэднийг "Назарын бүлэглэл", "тэрс үзэлтэн, буруу номтнууд" гэж дуудсаар байв. Эзэн Есүсийн шавь нарыг буулган авч, хавчин шахахын тулд Иудейн шашны нийгэмлэг боломжит бүхнийг хийсэн. Гэвч Бурханы мэргэн ухаан Сатаны заль мэхийг үргэлж урвуулан ашигладаг байв; Түүний ажлыг Сатан хэрхэн устгаж, саад болж чадах билээ? Учир нь Ромын эзэнт гүрний догшин ширүүн хавчилт шахалт болон цөллөгийн улмаас шавь нар янз бүрийн улс орон руу дүрвэхээс өөр аргагүй болсон, иймээс Эзэн Есүсийн аврал ч бас дэлхийн хязгаар хүртэл, газар сайгүй түгсэн билээ. Ах эгч нар аа, үүнийг бодож үзэцгээе: Яагаад тэр үед маш олон хүмүүс Эзэн Есүсийг сөрөн Түүний зам мөрийг эсэргүүцэж байсан юм бэ? Эзэн Есүс үнэн замыг авчраагүйгээс болсон байж болох уу? Тэр үед Эзэн Есүсийн шавь нар болон элч нарын түгээж байсан зүйл Бурханы аврал биш байсан байж болох уу? Хүмүүсийн татгалзаж, эсэргүүцэж байсан зүйл Бурханы зам биш байсан байж болох уу? Мэдээж бид хэдэн хүн зөвшөөрөхөөс хамааран жинхэнэ замыг үнэлж болохгүй биз дээ? Хүмүүсийн дийлэнх нь эсэргүүцлээ гээд аливааг буруу зам гэж үзэж болохгүй. Бурханы ажил мөн л байх юм бол, дэлхий тэр аяараа эсэргүүцэж, татгалзсан ч Бурханы авчирсан жинхэнэ замыг үгүйсгэж болохгүй; үүнээс өөрөөр байж болохгүй. Хэрэв бид Бурханд итгэж, олон жилийн турш Түүнийг дагасан ч Бурханы ажлыг ойлгодоггүй бол Сатаны тараасан янз бүрийн хуурмаг төөрөгдөл, цуурхалд хууртагдан, хүлэгдэх нь бидний хувьд амархан байдаг. Итгэгчээс Сатаны дагалдагч болон хувирч, Бурханд үйлчилдэг боловч Түүнийг бас эсэргүүцдэг байх нь хүнд ердөө л уй гашуу, зовлон шаналал авчрахгүй гэж үү? Олон хүмүүс жинхэнэ замыг даруухан, эрэлхийлсэн сэтгэлээр судалдаггүй, тэд зүгээр л нийтийн жишгийг дагаж, бусад хүмүүсийн хийж байгаа зүйлийг л хийдэг. Бусад хүмүүс Бурхан болон Түүний ажлыг шүүмжилж дайрч давшлах нь хамаагүй, тэд эдгээр ижил үгийг гагцхүү тоть шиг давтан, сохроор дагадаг. Энэ бол үнэхээр аюултай зүйл. Хэрэв тэд ингэсээр байвал эцэст нь эргэж буцахааргүй зам дээр очсон байх болно. Дээр үед, Эзэн Есүсийн шавь нар сүмд сайн мэдээг номлож, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах үед, Гамалиел нэртэй хуулийн багш Иудей хүмүүст ийнхүү сэрэмжлүүлсэн, “Одоо би та нарт хэлье, энэ хүмүүсээс хол байцгаа, тэднийг орхи: учир нь энэхүү зорилго эсвэл энэхүү ажил хүнийх бол бүтэлгүйтэх болно: Хэрэв энэ нь Бурханых бол та нар үүнийг дийлж чадахгүй; харин ч та нар бүр Бурханы эсрэг тэмцэж байх вий” (Үйлс 5:38-39). Энэ нь өнөөгийн итгэгчдэд ч бас анхааруулга болох ёстой биш гэж үү? Харин одоо энэ эцсийн өдрүүдэд, бурхангүйчүүд болон хувьсгалчид эрх барьдаг, агуу улаан луугийн үүр болсон Хятад улсад Бурхан дахин нэг удаа бие махбод болж, Түүний гэрээс эхлэх Өөрийн шүүлтийн ажлыг эхлүүлэхээр ирээд байна. Бурхан хүн төрөлхтнийг шүүн цэвэрлэхээр, Сатаны харанхуй нөлөөллөөс хүнийг бүр мөсөн аврах зорилготойгоор үнэнийг өгүүлдэг. Эцэст нь тэднийг Бурхан Өөрийн хаанчлалдаа аваачиж, тэд үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авна. Гэсэн хэдий ч, Иудейчүүдийн Эзэн Есүсийг эсэргүүцсэн түүхэн эмгэнэлт явдал дахин гарч ирсэн. Бурхан, янз бүрийн шашны бүлэглэлийн хүмүүсийн үзлийн эсрэг довтолдог шинэ ажлаа хийхэд, тэр хүмүүс Эзэн Есүсийн эргэн ирэлтийг таатай хүлээж авдаггүй. Харин ч тэд бүх төрлийн мушгин гуйвуулсан сургаал, хоосон цуурхалыг тараасан. Тэд бие махбодтой болсон Бурхан хийгээд Түүний ажлыг гүтгэж, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ажлыг "муу ёрын урсгал", "тэрс үзэл" гэж яллаж байлаа. Тэд бүр бие махбодтой болсон Бурханыг хавчин шахаж, баривчлахаар Хятадын Комунист засгийн газартай сүлбэлдэх дээрээ тулсан. Тэдний хийсэн хэрэг нь Эзэн Есүсийг нэгэнтээ буруутгаж, хавчин шахсан Иудейн шашны нийгэмлэгийн хүмүүсээс ялгагдах юмгүй. Гэсэн хэдий ч үнэн зам бол эцсийн эцэст үнэн л зам. Бурханы ажил бол эцсийн эцэст Бурханы л ажил. Янз бүрийн шашны бүлэглэл эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хэрхэн эсэргүүцэж, яллахаас үл хамааран, Түүний хаанчлалын сайн түрлэг нь эх газрын Хятад улс даяар тархаж, шашны нийгэмлэг ба дэлхий ертөнцийг голд нь ортол чичиргэж байна.
Тэгтэл, яагаад тийм олон итгэгчид жинхэнэ замыг эсэргүүцнэ вэ? Үүнд ямартай ч хоёр шалтгаан байна: 1.) Хүмүүс Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгодоггүй ба тэдэнд "Бурханы ажил үргэлж урагшилж байдаг" гэсэн хэллэгийн талаарх ойлголт байхгүй. Тэд Бурханы одоогийн ажлыг эрж хайх ёстой гэдгээ өчүүхэн төдий ч мэддэггүй; тэд ердөө Бурханы өнгөрсөнд хийсэн зүйлд тулгуурлан Бурханы шинэ ажлыг хэмждэг. Хэрэв тэд харсан зүйлтэйгээ санал нийлэхгүй бол Бурханы шинэ ажлыг "тэрс үзэл", "муу ёрын буруу ном" хэмээн үзэх болно. 2.) Хүмүүс биеэ тоосон агаад өөрийгөө зөвтгөдөг зан чанартай. Тэд Бурханы шинэ ажлыг даруухан зүрх сэтгэлээр огт эрж хайдаггүй. Харин ч тэд өөрсдийн үзэл санааг зөрүүдээр тууштай баримталж, тэдний санал бодол Бурханы санал бодолтой адил хэмээн итгэдэг бөгөөд тэд үнэнийг огт хүлээн зөвшөөрөх чадваргүй юм. Тиймээс Бурхан Өөрийн шинэ эрин үеийг эхлүүлэх үед, Түүний бүх шинэ ажил хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан шалтгаан нь Бурханы замд алдаа байгаагаас эсвэл Түүний шинэ ажилд ямар нэгэн алдаа байснаас огтхон ч болоогүй. Харин ч энэ нь Бурханы ажлыг ойлгодоггүй хүмүүсээс болсон ба биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөх байдлынхаа улмаас тэд үнэнийг эрж хайж чаддаггүйгээс болсон юм. Итгэгчдийн дийлэнх нь Бурханы шинэ ажлыг эсэргүүцэж, орхисноос болж хэрвээ бид үүнийг жинхэнэ зам биш гэж үзвэл энэ нь үнэхээр утга учиргүй, инээдтэй зүйл болох болно. Үүний үр дүнд хэрвээ бид эцсийн өдрүүдийн Бурханы авралыг алдвал энэ нь яалт ч үгүй бидний мөнхийн гарз хохирол, ямар ч эргэлзээгүй засашгүй, том алдаа байх болно.
Тэгвэл бид яг яаж жинхэнэ зам болон худал замыг ялгах вэ? Бурханы үг бидэнд ялгаж болох зарчмыг өгсөн. Төгс Xүчит Бурхан хэлэхдээ: “Бурханы ажлыг мэдэх нь энгийн зүйл биш: Чи өөрийн эрэл хайгуулдаа тодорхой стандарт болон зорилготой байх ёстой, чи жинхэнэ замыг хэрхэн эрж хайхаа мэддэг байх ёстой ба энэ нь жинхэнэ зам мөн үү, үгүй юу гэдгийг, мөн энэ нь Бурханы ажил мөн үү үгүй юу гэдгийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамайг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол энгийн хүний амийн зан чанар буюу Бурхан хүнийг анх бүтээх үед, бүх хэвийн хүний хийх ёстой байсан зүйл (хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мэргэн ухаан болон хүний бүх үндсэн мэдлэг) гэсэн үг юм. Тиймээс, энэ зам хүнийг, энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн нь бодитой, амьдралд үр ашигтай юу үгүй юу болон энэ нь цагаа олсон уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж, хүний сэтгэл хөдлөл илүү хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Дахиад нэг зарчим байдаг ба хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байна уу үгүй юу, тийм ажил болоод үнэнийг мэдрэх нь Бурханы төлөөх түүний хайрыг өдөөж, түүнийг Бурхантай илүү ойр аваачиж байна уу үгүй юу гэдэг юм. Ингэснээр энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш харин бодит байна уу үгүй юу, мөн энэ нь хүний амийг хангаж байна уу үгүй юу гэдэг юм. Хэрвээ энэ нь эдгээр зарчмуудад зохицож байвал, энэ бол жинхэнэ зам гэсэн дүгнэлтэнд хүрч болно. ” (Үг нь махбодоор илэрсэн номны “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна” -аас). Төгс Xүчит Бурханы үгнээс бидний авч үзэх ёстой гурван зүйл байгаа, ингэснээр бид аль нь үнэн зам болохыг ялган салгаж болох юм.
Эхлээд, энэ нь Ариун Сүнсний ажлыг агуулж байгаа эсэхийг харах, энэ нь шийдвэрлэх чухал зүйл юм. Хэрэв үнэн зам мөн бол энэ нь Бурханы Өөрийнх нь ажил, тиймээс энэ нь яалт ч үгүй Ариун Сүнсний ажлыг агуулах ба Ариун Сүнсээр дэмжигдэх болно. Энэ махбод бол Бурханы Сүнсний биелэл мөн учраас хүмүүс бие махбодтой болсон Бурханд итгэдэг, Тиймээс түүний хийдэг бүх зүйл нь Ариун Сүнсний ажил бөгөөд энэ нь Ариун сүнсийг баталгааг агуулж байдаг. Ийм учраас хүмүүс Түүнд итгэж Түүнийг дагадаг. Яг л Эзэн Есүс Өөрийн ажлыг биелүүлж байсантай адил: Хэдийгээр Тэр гаднаасаа эгэл, жирийн хүн шиг харагдаж болох ч хүн Түүний үг болон ажлаар дамжуулан Ариун Сүнсний ажил ба Ариун Сүнсний дэмжлэгийг олж хардаг. Үүнээс бүх хүн төрөлхтөн Эзэн Есүсийн үг ба ажил нь эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн гэдгийг харж чадна. Тэр сохор хүнийг хараатай болгож, саажилттай хүнийг алхуулж чадна, бас тэр уяман өвчтэй хүнийг эдгээсэн. Тэр таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллож чадна, Тэр бүр нас барсан хүнийг ч босгож чадна. Тэр хүмүүсийн хамгийн харанхуй нууцыг ил болгохын тулд зүрх сэтгэлийнх нь гүнийг ажиглаж чадна. Цаашилбал, Тэр тэнгэрийн нууцыг хүн төрөлхтөнд хэлж чадна. Хүмүүс Түүнийг дагасны дараагаар зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр баяслыг олж авдаг. Хүмүүс Эзэн Есүсийг дагаж, түүнийг Мессиа хэмээн таньдагийн шалтгаан нь ердөө л Түүний хийдэг бүхэн Ариун Сүнсний ажил байдагт оршино. Энэ нь үнэн зам мөн л байх юм бол Ариун Сүнсний ажлыг агуулах болно гэдгийг бид харж чаддаг. Тийм учраас аль нь үнэн зам болохыг мэдэхдээ бид эхлээд үүнд Ариун Сүнсний ажил агуулагдаж байгаа эсэхийг харах хэрэгтэй.
Аль нь үнэн зам болохыг авч үзэх үедээ бидний дэнслэх ёстой хоёр дахь тал нь үүнд үнэн агуулагдаж байгаа эсэхийг, мөн энэ нь хүний амийн зан чанарыг аажмаар өөрчилж, тэдний хүн чанарыг улам илүү хэвийн болгож чадаж байгаа эсэхийг харах явдал юм. Бурхан бол үнэн, зам, амь бөгөөд түүний шинэ ажлын үе шат бүр нь шинэ эрин үе дэх хэрэгжүүлэлтийн замыг заан Бурханы хүнд өгсөн үнэнд тулгуурладаг гэдгийг бид бүгд мэднэ. Бурхан хүний аминд хэрэгтэй бүх зүйлээр хангадаг, ингэснээр тэр хэвийн хүн чанарыг аажмаар амьдран харуулж, ингэснээр тэр Бурхан хүнийг бүтээх үеийн анхдагч дүр төрхөндөө аажмаар эргэн очно. Энэ бол үнэн замын илэрхий шинж чанар юм. Энэ нь яг л Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед ажлаа эхлүүлж байсантай адил. Тухайн үед, Тэрээр амьдралд хэрэгжүүлэх маш олон үнэнийг хүмүүсийн төлөө гаргасан бөгөөд өөрсдийгөө хайрладаг шигээ бусдыг ч бас хайрлаж, загалмайг үүрч, өөрсдийгөө үгүйсгэн, бусдыг дал дахин долоон удаа уучлахыг тэдэнд заасан. Эзэн Есүс хүмүүст, сүнсээр бас үнэнээр Бурханд шүтэн мөргөхийг тушаасан. Жинхэнэ итгэгч бүр Эзэн Есүсийн сургаалаар дамжуулан биеэ авч явах гадаад байдалдаа зарим нэг өөрчлөлт гаргасан. Эзэн Есүсээр дамжуулан тэд даруу төлөв, тэсвэр тэвчээртэйгээр биеэ авч явж, тэгснээрээ энгийн хүний дүр төрхтэй болж болно. Иймд, энэ нь үнэн зам мөн л бол, үнэний илэрхийлэл байх болно. Энэ нь хүний хүн мэдрэхүйг улам бүр хэвийн болгож чадах ба тэр жинхэнэ хүн ямар байх ёстой шиг харагдах болно.
Үнэн замыг эргэцүүлэхдээ бидний авч үзэх ёстой гурав дахь тал бол, энэ зам хүнийг Бурханы асар их мэдлэгээр тэтгэж чадаж байгаа эсэх, тэдэнд Бурханы хайрыг бадрааж, тэднийг Бурхантай ойр болгож чадаж байгаа эсэхийг харах явдал билээ. Энэ нь үнэн зам мөн болохоор Бурханы Өөрийнх нь ажил мөн бөгөөд Түүний ажил нь Түүний зан чанарыг, бас Бурхан гэж юу болох болон Түүнд юу байгааг гарцаагүй харуулдаг гэдгийг бид бүгд мэднэ. Хүмүүс Бурханы ажлыг туулахдаа аяндаа Бурханы тухай жинхэнэ ойлголтыг авч, Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй болдог. Энэ нь яг л Хуулийн эрин үед Ехова Бурхан дэлхий ертөнц дээр хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэхийн тулд хуулийг гаргасантай адил хэрэг юм. Түүний ажлыг туулснаараа тэд Ехова Бурхан бол нэг жинхэнэ Бурхан болохыг таньж мэдсэн. Цаашилбал, тэд Бурханы сүр жавхлан, хараалыг болон Бурханы зан чанарыг зөрчих ёсгүй гэдгийг ухаарсан ба энэ нь тэдний дотор Бурханыг хүндлэх зүрх сэтгэлийг бий болгосон. Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг хийхээр газар дээр ирсэн. Эзэн Есүсийн ажлыг туулснаар дамжуулан хүмүүс Бурханы элэгсэг, өршөөлт зан чанарыг таньж мэдсэн. Хүмүүс мөн Бурхан нэгэн үед Сүнс байсан ч төлөв даруу хүний хэлбэрийг авч, гайхамшгийг бүтээн, өвчинг анагаан, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чаддагийг харсан... Эзэн Есүсийн хийсэн энэ бүх ажил нь хүмүүсийг Бурханы талаарх шинэ ойлголттой болгосон ба энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг бишрэх бишрэлийг өдөөсөн. Иймээс, хэрэв энэ нь үнэн зам мөн л бол хүмүүст Бурханы талаар илүү их ойлгуулж, Бурханы зан чанарын талаар илүү их ойлголтыг төрүүлэх болно.
Хэдийгээр Бурханы ажил үргэлж урагшилж байдаг ч Бурханы Өөрийнх нь ажил, үнэн зам мөн л бол дээр дурдсан гурван шинжийг зайлшгүй агуулж, илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, үнэн зам нь Ариун Сүнсний ажлыг гарцаагүй агуулж, үнэнийг өгүүлэн, хүмүүсийг Бурханы талаар илүү их ойлголттой болгож, тэднийг Түүнд илүү ойр болгох болно. Тийм учраас, хэрэв бид энэ гурван стандартыг цэгнэн үнэн замыг ялгаж салгавал бид юу нь үнэн, юу нь худал гэдгийг ялгаж чадах болно, иймээс бид Бурханы одоогийн ажилтай цаг тухайд нь хамт байж, үнэн, зам, амийг болон Бурханы илүү агуу амлалт, ерөөлийг хүртэж чадна.
Энэ эцсийн өдрүүдэд, Бурхан ялзарсан хүн төрөлхтөн дээр шүүлт болоод цэвэрлэх ажлаа явуулахын тулд Өөрийн үгсийг гаргах шинэ ажлыг дахин хийж байна. Энэ ажил Түүний төлөвлөгөөний дагуу, эцсийн өдрүүдийн хүмүүсийн бодит хэрэгцээн дээр тулгуурлан хийгддэг. Энэ бол Эзэн Есүсийн ажлын сууринд тулгуурласан шинэ, дээд зэргийн ажил юм. Хэрэв бид уужуу тайван сэтгэлээр хандаж, анхааралтай суралцаж чадвал Бурханы шинэ ажлын энэ үе шат нь зөвхөн Ариун Сүнсний ажлыг агуулаад зогсохгүй, цаашлаад үнэнийг гаргаж, Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар илүү үнэн зөв, дэлгэрэнгүй, бодит ойлголттой болох боломжийг бидэнд олгодог гэдгийг бид харж чадна. Доор бид, өмнө хэлэлцсэн энэ гурван талыг үнэн замын стандарт болгон ашиглаж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаарх өөрсдийн туршлага болон ойлголтыг нөхөрлөх болно.
Юуны өмнө, үнэн зам нь Ариун Сүнсний ажлыг агуулсан байдаг. Төгс Xүчит Бурхан ирж, Хаанчлалын эрин үеийг бий болгон, шинэ ажил хийж, хүмүүсийг шүүн, цэвэрлэхээр Өөрийн үгийг гаргаж, хүн төрөлхтнийг амийн шинэ хангалтаар хангасан. Шашны бүлэг, бүлэглэл бүрийн сүсэгтэн олон нэг нэгээрээ Төгс Xүчит Бурханы нэрийн дор Түүн рүү эргэн ирсэн. Эсэргүүцэл, саад бэрхшээл тулгарахаас үл хамааран эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээ далайн давалгаа шиг долгиолж, эх газрын Хятад даяар тархсан. Бүх хүмүүс баяр хөөртэйгөөр ариун уул руу цувсаар байгаа. Хэдийгээр бид бүгд өөр өөр урсгалаас гаралтай ч, нэг нэгэндээ тусалж, хамтдаа эв найрамдалтайгаар амьдрах боломжтой. Энд ямар ч тусгай бүлгэм байхгүй бөгөөд чуулганы амьдрал эрч хүчээр бялхаж байна. Энд байгаа ах эгч нарт бидний уулзалтууд хэзээ ч хангалттай байхгүй мэт санагддаг ба дуулан баясах магтуу дуу болон биднийг гэгээрүүлэх залбирал байдаг. Бид цугларах бүртээ Төгс Xүчит Бурханы үгнээс шинэ хангалтыг хүлээн авч, өөрсдийн өө сэвийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгнээс хэрэгжүүлэх замыг олдог. Ах эгч нар маань итгэлээр бялхаж, Бурханы даалгаварыг сүсэг бишрэлтэйгээр авдаг. Бидний ялзармал зан чанар янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, бид энгийнээр зэрэгцэн оршиж, Бурханы үгийн дагуу нэг нэгнээ хайрлаж чаддаг. Бид өөр өөр үзэл бодолтой тулгарах үедээ бүгд өөрсдийн үзэл бодлыг хойш тавьж, бусад хүмүүсийн санааг анхааралтайгаар сонсож чаддаг бөгөөд бид чуулган дахь Бурханы үгэнд байгаа үнэний эрх мэдэлд буулт хийдэг. Хэдийгээр Бурханы ажлын энэ үе шат нь Түүний Нигүүлслийн эрин үеийн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ажлыг давтдаггүй ч Төгс Xүчит Бурханы ажлаас бид, Түүний үг хүчтэй бөгөөд эрх мэдэл агуулдгийг харж болно. Хэрэв бид Төгс Xүчит Бурханы ажил болон үгэнд захирагдвал Ариун Сүнсээс гэгээрэл ба гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадах болно, мөн бид өөрсдийгөө идэвхгүй, үхээнц байдлаас ангижруулж, бүтээгдсэн зүйл болохын хувьд өөрсдийн үүргийг Бурханы санаа бодлын дагуу идэвхтэйгээр биелүүлж чадах болно. Тиймээс, манай ах эгч нар Бурханы хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд бүх сэтгэл зүрхээ зориулан бие махбодын таашаалыг орхин, нэг газраас нөгөө рүү яарсаар байна. Янз бүрийн шашны бүлэглэл бидэнтэй хэрхэн харьцсан эсвэл биднийг хэрхэн голж, хяхан хавчиж, нүдэж балбаж, хараасан зэргээс үл хамааран бид ямар ч бэрхшээлийг давж гарахад бэлэн байгаа бөгөөд бид Бурханы хүслийг үргэлж гүйцэлдүүлэн, эцсийн өдрүүдийн Төгс Xүчит Бурханы сайн мэдээг номлохоо үргэлжлүүлэх болно. Ах эгч нарын маань бодит ааш авираас Төгс Xүчит Бурханы эрх мэдэл болон хүч чадлыг хүн харж болно. Төгс Xүчит Бурханы ажил нь Ариун Сүнсний ажлыг агуулах ба Ариун Сүнсээр дэмжигддэг. Гэсэн ч Бурханы шинэ ажлыг дагахгүй байгаа тэдгээр янз бүрийн шашны бүлэглэл нь атаархан, сөргөлддөг; тэд бусдын эсрэг бүлэглэн дайрахын тулд боломжит бүхнийг хийдэг. Тэд ижил ажил хийж байгаа орчин нөхцөлд амьдардаг боловч ижил учир шалтгаантай биш байдаг бөгөөд энэ бүхэн нь, шашны нийгэмлэгт Ариун Сүнсний ажил аль хэдийн дутмаг байдгийг батлахад хангалттай юм. Төгс Xүчит Бурханы Чуулган Ариун Сүнсний ажлыг агуулдаг учраас эрч хүчээр дүүрэн харагддаг байхад янз бүрийн шашны бүлэглэлүүд хоосон, эзгүй болж, Ариун Сүнсний ажлыг алдан, Төгс Xүчит Бурханы Чуулганаас эрс тэс ялгаатай байдаг. Тэгэхээр, энэ бол үнэн зам, хуучин зам гэдэг нь илэрхий юм.
Хоёрдугаарт, үнэн зам нь үнэнийг агуулж, шинэ эрин үе дэх хэрэгжүүлэлтийн замыг хүмүүст зааж, амийн шинэ хангалтыг олж авах боломжийг хүмүүст олгодог. Тэдний амийн зан чанар нь улам илүү өөрчлөлтөнд орж, хүн чанар нь улам илүү хэвийн болдог. Төгс Xүчит Бурхан эцсийн өдрүүдийн ажлаараа маш олон төрлийн салбарт олон үнэнийг гаргаж өгсөн. Энэ нь Бурханы хийдэг ажлыг ойлгох тухай үнэн болон шинэ эрин үед хэрхэн хэрэгжүүлж, орох тухай агуулдаг. Жишээлбэл үүнд: Бурханы удирдлагын зорилго; Түүний ажлын цаад зарчмууд; Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын дотоод үнэн; Бурхан шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг; Бурхан бие махбод болохын ач холбогдол; хүн төрөлхтөн одоо байгаадаа хэрхэн хүрсэн; Сатан хүн төрөлхтнийг хэрхэн ялзруулдаг; Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг; хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газар ямар байх; өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөл ямар байх; итгэгчид ямар төрлийн үзэл бодолтой байх ёстой; тэдний Бурханд итгэх итгэл юуг эрж хайх ёстой; Бурханд итгэдэг хүмүүс яагаад Түүнд захирагдах ёстой; яагаад Бурханыг хайрлах нь Түүнд үнэхээр итгэх цорын ганц арга болох; Бурханы бодол санаанд тохирох байдлаар хэрхэн Түүнд үйлчлэх зэрэг багтана. Төгс Xүчит Бурхан эдгээр үнэнийг гаргасан нь бидэнд, Бурханы бодол санааны талаар хамаагүй дээр ойлголттой болох боломж олгосон ба түүнчлэн өөрсдийн угийн чанар, мөн чанар болон ялзралын баримтын талаар илүү сайн ойлголттой болох боломжийг олгосон. Цаашилбал, эдгээр үнэн нь бидэнд, өөрсдийн зан чанарыг өөрчлөх замыг тодорхой харах боломж олгосон билээ. Төгс Xүчит Бурханы ажил болон үгийг туулж мэдэрснээр бид хуучин итгэлийнхээ самуурсан талуудыг эцэст нь ойлгож, Бурханы золин аврал, арвин нигүүлслийг хүлээн авсан хэдий ч бид илүү их бие махбодын цэнгэл, материаллаг ерөөлийг Бурханаас авч, өөрсдийн мөрөөдлийн хувь тавиланд Бурханаар дамжуулан хүрэхийг хүсэн мөрөөддөг. Цаашлаад, бид Бурханы төлөө ажиллахаар яарсан ч үүнийг ердөө ерөөгдөж, өргөмжлөгдөхийн тулд хийж байна. Бид үүнийг хувийн алдар нэр, ашиг хонжооны нэрийг барьж хийдэг бөгөөд өөрсдийн олз ашгийн төлөө яаравчилдаг. Бид бүтээгдсэн зүйл болохын хувьд өөрсдийн үүргээ биелүүлэхийн төлөө эдгээр зүйлийг хийдэггүй. Бид хэчнээн их ерөөл, нигүүлслийг Бурханаас хүртсэн нь хамаагүй, хэрэв Бурханы хийдэг аливаа зүйл бидний үзэлтэй өчүүхэн жаахан ч нийцэхгүй л бол бид тэр дороо эсэргүүцэж, Бурханд гомдоллодог. Бид бүр Бурханд илт дайсагнаж эсвэл бүр Бурханыг орхих дээрээ тулна. Бид өөрсдийн анхдагч мөс чанарыг, мөн Бурханы өмнө эрүүл ухаанаар сэтгэх чадвараа аль хэдийн алдсан. Бид Сатанаар ялзруулагдаж, өөрсдийн хүнлэг төрхөө бүрмөсөн алдсан. Төгс Xүчит Бурханы гаргасан үнэн нь бидэнд өөрсдийн ялзралын талаар жинхэнэ ойлголттой болох боломжийг олгодог ба бид бол хувиа хичээсэн, жигшмээр бас хүн чанар дутмаг гэдгээ бид харж чаддаг. Үүний зэрэгцээ, бидэн дээр хийгдсэн Бурханы авралын ажлын ач холбогдлыг болон хүнийг аврах Бурханы аврал сайтар бодож боловсруулагдсан гэдгийг бид ойлгодог. Энэ ч утгаараа бидний сүнс аажим аажмаар сэрж, бидний мөс чанар болон эрүүл ухаанаар сэтгэх чадвар өдөр өдрөөр сэргэдэг. Бид өөрсдийн бие махбодыг цэнгүүлэхээр эрж хайхаа больж, Бурханыг наймаа хэлцлийн үүднээс харахаа болидог. Харин бид Бурханы бодол санааг хангалуун байлгахаар эрж хайж, өөрсдөдөө байгаа бүхнээ Бурханд өргөн барьдаг. Ийм байдлаар бид бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд Бүтээгчтэй харилцах энгийн харилцааг аажмаар буцаан олж авдаг. Бид Бурханыг илүү улам ихээр хайрлаж, илүү хүлцэнгүй, илүү их бишрэлтэй болж, эцэст нь бид хүн шиг харагдаж эхлэдэг. Товчхондоо, Төгс Xүчит Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүс бидэнд яаралтай хэрэгтэй байсан үнэнийг өгч байна. Тэрээр шинэ эрин үе дэх замын чиглэлийг бидэнд харуулж, бидний аминд хэрэгтэй хамгийн бодит хангалтыг олж авах боломжийг олгож байна. Энэ бүхэн нь, Төгс Xүчит Бурханы зам бол үнэн зам болохыг баталдаг.
Гуравдугаарт, үнэн зам нь хүнд Бурханы талаарх шинэ ойлголтыг өгдөг. Ах эгч нар аа, хэрэв та нар Төгс Хүчит Бурханы үгийг өөрийн биеэр уншиж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүстэй харилцаатай байж чадаж байгаа бол, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар Төгс Хүчит Бурханы үнэнийг эрэлхийлж байгаа байдлаараа дамжуулан Бурханы талаарх шинэ мэдлэг болон илүү нарийн ойлголтыг олж авсан болохыг мэдэхэд хэцүү биш юм. Төгс Xүчит Бурханы ажил болон үгийг туулж мэдэрснээрээ  бид Бурханы зөвт зан чанарыг ойлгож, Бурханы төрөлхийн зан чанар нь зөвхөн хайр, өршөөл агуулаад зогсохгүй, мөн сүр жавхлан, уур хилэнг агуулдаг ба Түүний зан чанар хүн төрөлхтний үйлдсэн ямар ч зөрчлийг тэсвэрлэдэггүй гэдгийг хардаг. Төгс Хүчит Бурханы ажил болон үгийг туулснаар дамжуулан бид Бурхан хүнийг алхам алхмаар хэрхэн авардаг, Сатаныг ялахын тулд Бурхан Өөрийн мэргэн ухааныг хэрхэн ашигладагийг хардаг, ингэснээр бид Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, гайхалтай байдал болон тайлбарлашгүй байдлын талаар практик мэдлэгтэй болно. Цаашлаад бид, хүн төрөлхтнийг аврах Бурханы сайн санаа зорилго, хүн төрөлхтөнд үзүүлсэн Түүний жинхэнэ хайр болон Түүний ариун байдал, гоо үзэсгэлэнгийн мөн чанарын талаар илүү практик ойлголттой болдог. Төгс Хүчит Бурханы ажил болон үгийг туулж мэдрэх нь, Бурханы тухай маш олон буруу үзлээ шийдвэрлэхэд бидэнд тусладаг бөгөөд Бурхан ямар нэгэн улс гүрэн, угсаатны бүлэгт харьяалагддаггүй болохыг ухаарахад бидэнд тусалдаг; Бурхан бол Бүтээгч, бүх хүмүүсийн Бурхан билээ. Мөн бид Бурханы ажил нь үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд ямар ч дүрэмд баригддаггүй болохыг ойлгоно. Үүнээс, эцсийн өдрүүдийн Төгс Xүчит Бурханы ажил болон үг нь Бурханы талаар Нигүүлслийн эрин үеийнхээс илүү гүн гүнзгий ойлголтыг хүнд өгч чадахыг харж болно; энэ нь илүү практик, түүнчлэн илүү иж бүрэн ойлголт юм. Зөвхөн Бурханы ажил л ийм үр нөлөө үзүүлж чадах ба зөвхөн Бурхан Өөрөө л хүн төрөлхтөнд Өөрийн зан чанар болон Тэр юу болох, Түүнд юу байгааг харуулж чадна. Төгс Хүчит Бурханы зам нь ямар ч эргэлзээгүйгээр үнэн зам мөн.
Товчхондоо, шашны нийгэмлэгүүдийн эсэргүүцэж, яллаж байсан Зүүний Аянга нь эцсийн өдрүүдэд бие махбодод эргэн ирсэн Эзэн Есүс юм – энэ бол цор ганц Бурхан Өөрөө билээ. Тийм учраас, янз бүрийн шашны бүлэглэл үүнийг хэчнээн эсэргүүцэж, дайран довтолж, Сатаны хүчин үүнийг хэчнээн доромжилж, яллаж байсан ч хамаагүй тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын цэцэглэлтэд огтхон ч саад болж чадаагүй. Ердөө арваадхан жилийн дотор, Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ эх газрын Хятад даяар түгэн тархсан. Бурханы үг ба Бурханы нэр хэдэн зуун сая айл өрхөд тарж чадсан. Янз бүрийн урсгал дундаас үнэнийг чин сэтгэлээсээ эрэн хайж, Бурханыг үнэхээр хүсэж буй хүмүүс Төгс Хүчит Бурханы өмнө эргэж ирсэн. Сая сая хүмүүс Бурханы үгийг эдэлж, Бурханы шүүлт, цэвэрлэлт, аврал болон төгөлдөржүүлэлтийг хүлээн авч, Бурханы гайхалтай үйл хэргийг магтаж байна. Бурхан Хятадад ялагчдын бүлгийг үүсгэж, Өөртэй нь нэг зүрх сэтгэлтэй, нэг бодолтой бүлэг хүмүүсийг олж авсан. Бурханы ажил эцэстээ түүний алдар цууг мандуулж, Зүүнээс буюу Хятадаас аажмаар барууны ертөнц рүү хурдацтай тархаж байна, Төгс Хүчит Бурханы Чуулган олон арван улс оронд салбараа байгуулсан, энэ бол Эзэн Есүсийн зөгнөлийн бүрэн биелэл юм: “Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно”(Матай 24:27). Миний сүнсний анд нөхдөө, та нар төсөөлөн бодсон үзлүүдээ хурдхан хаяж, оронд нь Бурханы дуу хоолойг сонсохоор эрэлхийл, Бурханы өмнө чин сэтгэлээсээ ирээрэй: Төгс Xүчит Бурхан чамайг эргэж ирэхийг хүлээж байна!

No comments:

Post a Comment