Showing posts with label Эзэний ирэлт. Show all posts
Showing posts with label Эзэний ирэлт. Show all posts

2019-01-14

Бид сохроор дагаж Эзэний ирэлтийг харж чадах уу?


Бид сохроор дагаж Эзэний ирэлтийг харж чадах уу? 

  Нэг өдөр би нэгэн жижиг түүх уншив: Нэг хөгшин эр, хүүхэд хоёр нэг илжгийг үзэсгэлэн худалдаа руу авч явж байлаа. Эхлээд хүүхэд илжгийг унаад хөгшин эр алхаж явав. Гэтэл хажуугаар нь өнгөрөх хүмүүс тэднийг хараад хүүхдийг томоогүй юм, хөгшин эрд илжгээ унуулах хэрэгтэй гэлцэв. Тэгээд хүүхэд илжигнээс бууж хөгшин эр илжгийг унав. Дараа нь тэд нэгэн хүнтэй дайралдахад тэр өвгөнийг илжгийг ганцаараа унасан нь хэтэрхий амиа бодсон юм гэж хэллээ. Тэгэхээр нь тэд илжгээ хамт унав. Хэсэг хугацааны дараа тэдэнтэй дайралдсан хүмүүс тэднийг харгис байна, илжгийг цуцахын туйлд хүргэж байна гэж шүүмжлэв. Ийм шалтгаанаар тэд илжигнээсээ бууж алхав. Дахиад л, хажуугаар нь өнгөрсөн нэг хүн тэднийг боломж байхад илжгээ унахгүй тэнэг юм гэж хэллээ. Хэнийг сонсохоо тэд мэдсэнгүй. Эцэст нь тэд илжгийг худаг руу түлхэж унагаад юу ч үгүй үлджээ.