2018-12-14

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Амьдрал ба үхлийн тулаан

Амьдрал ба үхлийн тулаан

Амьдрал ба үхлийн тулаан

Чанг Моянг   Жэнжоу хот, Хэнань муж

  “Чи махан биеийнхээ эсрэг тэмцэх үед чиний дотор гарцаагүй тулаан болох болно. Чамаар үүнийг дагуулахаар Сатан оролдох болно, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн сонирхлыг хамгаалахад чамайг хүргэхээр хичээх болно, гэхдээ Бурханы үгс чамайг дотроос чинь гэгээрүүлж гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийднэ. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно…” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “махан биеийнхээ эсрэг тэмцэх үед дотороо гарцаагүй тулаан болох болно”-аас). Би Бурханы үгсийг энэ дуунаас сонсох бүртээ ингэж боддог байлаа: Үнэнийг хэрэгжүүлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Хүмүүс үнэнийг ойлгохгүй бол хэрэгжүүлж чаддаггүй. Түүнийг ойлгосон цагт Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэх нь хангалттай бус гэж үү? Энэ нь “зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг”? адил үнэхээр тийм ноцтой байна гэж үү? Хожим би өөрийн бодит туршлагаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг амар биш гэдгийг амтлах хүртэл ийм байсангүй. Бурханы хэлсэн зүйл үнэнтэй бүрэн дүүрэн нийцдэг; өчүүхэн төдий хэтрүүлсэн зүйл байхгүй.

  Нэлээдгүй хугацааны өмнө надтай ажилладаг эгч биеэ тоосон зантай бөгөөд намайг дорд үзэж байгааг би мэдрэх болов; Би яалт ч үгүй буруу нөхцөл байдалд живж оров. Би түүнээс болж өөрийгөө хязгаарлах болов. Би ажил дээрээ үүнээс чөлөөлөгдөж чадахгүй байв; Би үг хэлэхдээ хүлцэнгүй, үйлдэлдээ болгоомжтой болж, ингэсээр байгаад хэсэг хугацааны дараа би ямар нэг зүйл ярьж, хийж байхдаа түүний илэрхийлэмжийг ажиглах болж, өөрийн ажлын ачааллыг үүрэхээ болив. Би тэр чигтээ харанхуйд амьдарч байлаа. Би аюултай нөхцөл байдалд байна гэдгээ мэдэж байсан ч үүнээс өөрийгөө гаргаж авч чадахгүй байлаа. Зовлон зүдгүүрийн дунд Бурханы замчлал гарч ирэв: эгчтэйгээ зүрх сэтгэлээ нээгээд ярилцаад үз, гэрлийн замыг ол. Гэвч эгчийн хаалган дээр очингуут надад өөр бодол төрөв: Би энэ талаар ярихаар эгч юу гэж бодох бол? Намайг хэтэрхий олон жижиг зүйлсийг оюун санаандаа бодож байна, намайг хэтэрхий ядаргаатай, харьцахад дэндүү хэцүү гэж хэлэх болов уу? Намайг ингэж бодонгуут тэр инээдтэй байдлаар харж, дооглонгуй хандлага харуулах шиг болдог байв. Гэнэт миний зориг алга болж, бүх бие минь тушигдах шиг болж, би арай чамай гэлдэрч байв. Дахин нэг удаа Бурханы үгс надад дотоод гэгээрэл авчирав: Хэрэв чамд ярихад хүндрэлтэй санагдаж байгаа олон хувийн асуудал байгаа бол харанхуйгаас гарах тэмцэл хэцүү байх болно. Чи цаашид ийм байдалтай байсаар байхыг хүсэж байна уу? Би чимээгүйхэн өөрийгөө зоригжуулав: Зоригтой бай, энгийн, нээлттэй бай. Үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг ичих зүйл ерөөсөө биш! Гэтэл үүнтэй зэрэгцэн эсрэг мэдрэмж нь намайг зулгаана: Юу ч битгий хэл—магадгүй бусад хүмүүс чамайг зүгээр гэж бодож байгаа. Хэрэв чи энэ талаар яривал чамайг оюун санаандаа хэтэрхий их өчүүхэн зүйлийг тээж байна гэж бодон, чамд дуртай байхаа болино. Мм! Тэгэхээр юу ч хэлэхгүй байсан нь дээр! Намайг ахин нэг удаа тээнэгэлзэх үед Бурхан дахин намайг замчлав: Шударга хүн байна гэдэг нь чи ичимхий, аймхай байж болохгүй гэсэн үг биш! Бурханы гэгээрэл намайг өдөөв, гэхдээ миний гайхлыг төрүүлсэн зүйл нь надад бага зэрэг хүч чадал бий болонгуут Сатаны үзэл бодол дахин гарч ирэв: Хэрэв чи энэ талаар бусад хүмүүст яривал тэд чиний жинхэнэ өнгийг мэдэж, чи өрөвдөлтэй болно! Зүрх сэтгэл минь гэнэт бачуурав. Ийм байдлаар миний зүрх сэтгэл эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд нэг түлхэгдэж, нэг татагдана. Би үүнийг тодорхой мэдэж байв: Ярихыг хүсэхгүй байгаа минь бардам зангаас улбаатай дүр төрхөө хамгаалах гэсэн хүсэл байв. Гэвч ийм байдлаар миний нөхцөл байдал шийдэгдэхгүй бөгөөд миний ажилд ямар ч ашиг тус өгөхгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд нөхөрлөлийг эрж хайх нь л зөвхөн миний ажилд ашигт тустай бөгөөд Бурханы хүсэлтэй нийцнэ. Гэвч тэр эмэгтэй мэдэнгүүтээ намайг бүр ч доогуур бодож магадгүй гэсэн бодол орж ирэх даруйд би үнэнийг хэрэгжүүлэх зоригоо алддаг байв. Хэрэв би өөрийн муухай байдлыг яривал цаашид амьдарч чадахгүй болох мэт санагдана! Нэгэн агшинд би аймшигтайгаар гонсойж, зүрх сэтгэл минь галд шатаж байгаа мэт маш их зовиурлав. Энэ нь үхэл эсвэл амьдрал гэсэн сонголттой тулгарч байгаа мэт хэцүү байлаа, өөрийн эрхгүй нулимс минь асгарч, цорын ганц хийж чадах зүйл минь зүрх сэтгэл дотроо Бурханд хандан хашхирч байлаа. Шийдвэрлэх цаг мөчид Бурханы үгс дахин миний оюун санаанд гялсхийв: “…тэд үнэнгүйгээр байх ёсгүй мөн тэд хуурамч дүр, шударга бус байдлыг өвөрлөх ёсгүй… Залуу хүмүүс харанхуйн хүчний дарангуйлалд орохгүй байж, өөрсдийн оршин тогтнолын ач холбогдлыг өөрчлөх зориг зүрхтэй байх ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хөгшин залуу хүмүүст хэлэх үг”-ээс). Бурханы үгс эцсийн дүнд тогтворгүй байгаа зүрх сэтгэлийг минь тайвшруулах боломжийг надад өгөв: Ямартай ч би цаашид Сатаны доог тохуунд захирагдаж чадахгүй! Би цаашид Бурханыг эсэргүүцэж чадахгүй; Би өөрийгөө орхиж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Би эгчийгээ олж, зүрх сэтгэлээ нээн ярилцаж асуудлыг шийдэхээр зориглох үед зөвхөн асуудал шийдвэрлэгдээд зогсохгүй зүрх сэтгэл минь гэрэлтэв. Зүрх сэтгэлд минь ширүүн тулаан болж байсан үеийг эргэн санах үед, үхэл эсвэл амьдралын тулаан мэт санагдсан зовлонг амталснаар би дүрх төрхөө хадгалах гэсэн хоосон санаа зоволт ямар ноцтой байсныг ухаарсан. Энэ бол харанхуйд амьдарч, Бурханы дуудлагатай ахин дахин нүүр тулсан ч чөлөөлж чадахгүй байсан амьдралын минь нэг хэсэг байсан. Би үнэнийгын тулаан мэт санагдсан зовлонг амталснаар би дүрх төрхөө хадгалах гэсэн хоосон санаа зовйлаа! Би мөн үнэнийг хэрэгжүүлж, шударга хүн байна гэдэг амар зүйл биш болохыг үнэхээр туулж мэдэрсэн.

  Энэ туршлагын дараа л би Бурханы дараах үгийг ойлгосон: “үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд … зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг.” Эдгээр үг хүн төрөлхтний завхарсан уг чанарын талаар хэлж байлаа, учир нь сатаны чанар хүмүүсийн бие махбодод маш гүн үндэслэсэн байдаг. Хүн үүний торонд хоригдон, хүлэгдсэн бөгөөд энэ нь бидний амьдрал болсон байдаг. Бид үнэнийг хэрэгжүүлэх үед, бид өөрсдийн махан биеийн амьдралыг орхих үед энэ үйл явц нь дахин төрөх хийгээд үхээд дахин амилахтай адил юм. Энэ бол гарцаагүй үхэл ба амьдралын төлөөх тэмцэл, тулаан бөгөөд маш зовлонтой үйл явц юм. Бид өөрсдийн уг чанарыг жинхэнэ утгаар мэдэхгүй, мөн бид зовох эсвэл үнэ төлөх хүсэлгүй бол үнэнийг хэрэгжүүлж ерөөсөө ч чадахгүй. Өнгөрсөнд би үнэнийг хэрэгжүүлэх амар гэж боддог байсан—энэ нь би өөрийн завхарсан уг чанарыг ойлгодоггүй, миний завхрал ямар гүн гүнзгий болохыг мэдэхгүй байснаас улбаатай юм. Цаашид би туршлагаар дамжуулан өөрийгөө илүү гүн мэдэж авахыг, бүх зүйлд үнэнийг хэрэгжүүлэхээр эрэлхийлэхийг, өөрийгөө орхихыг хүсэж байна!

No comments:

Post a Comment