🔹 Хүн оюун санаандаа ирээдүйгээ зураглаж чадвар чадавхаараа тэмцэж бас бодож олж чадах ч эцэстээ өөрийн зорилго, хүсэл эрмэлзлийг биелүүлж чадах тухайд хүн өөрөө үүнийг шийдэхгүй, энэ нь хүний хэрээс хэтэрсэн зүйл. “Тэнгэрийн төлөвлөгөө биднийхийг орлодог,” “Хүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог” гэх үгс бий. Энэ нь бүхэлдээ Бурханы захиралт хийгээд төөрөг зургаас хамааралтай!
🔹 Бурханы бидэнд хүртээснийг л бид олж авна. Бурхан хэр ихийг бидэнд хүртээнэ, тэр хэрээр бид олж авна. Бурхан бидэнд юу ч хүртээхгүй бол бид хэчнээн хичээгээд ч эцэстээ бүгд хий дэмий болно.
🔹 Энэ нь: “Хүний ур чадвар агуу их эсвэл маш бага, оюун ухаан нь их эсвэл бага, сэтгэлийн тэнхээтэй эсвэл тэнхээгүй байлаа гээд үүндээ найдсанаар хүн өөрийн хувь тавиланг өөрчилж чадахгүй” гэх баримтыг бидэнд ойлгуулж байна. Тиймээс, энэ ертөнцийн элдэв хэрэг явдлыг биеэр туулсан зарим хүн үүнийг хэдэн зүйр үгээр дүгнэсэн байдаг. Үүнд: “Хүн гуйж Бурхан өгдөг”, “Хүн тарьж, Тэнгэр хураадаг”, мөн “Хэрвээ та амьдралдаа ямар нэг юмтай байх заяатай бол түүнийгээ авч л таарна. Ямар нэг зүйлийг авах заяагүй бол түүнийг бүү нэх”. Бас тэгээд ахмад хүмүүсийн амнаас бидний дандаа сонсдог энэ үг ч бий: “Энэ бол амьдрал!”
🔹 Зөвхөн Бурхан л хүн төрөлхтний хувь тавиланг захирч хариуцдаг гэдгийг энэ нь хангалттай нотолж байна. Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зугтаж чадахгүй.
🔹 Бид энэ баримтыг тодорхой харж чадвал Бурханы эрх мэдэл, дээд эрхийг мэдэж, хүсэл эрмэлзэл, санаа зорилгоо хойш нь тавьж чадна. Бид өөрсдийн чадварт найдаж хувь тавилантайгаа тэрсэлдэхээ болино.
🔹 Түүнээс гадна, бид Бурханы шаардлагын дагуу амьдарч, Бурханы үгэнд найдан Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж, бас Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд шүтэн мөргөж чадна. Ийм маягаар бид Сатаны хүлээснээс мултарч, “амьдралаа бүтээхийн тулд өөртөө найддаг” урьдын шаналант өдрүүдээс өөрсдийгөө салгаж, Бурханы удирдамж болон ерөөлийг олж аван, хүний амьдралын зөв замаар алхах боломжтой болно.
💎 Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “… хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна” “Үг нь махбодоор илэрсэн” номоос
💎 Хуваалцах: Христийн сүмийн баримтат кино | Бүхнийг захирагч нэгэн | Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх
No comments:
Post a Comment