Лиу Шинь Ляочэн хот, Шаньдун муж
Эдгээр жилүүдэд Бурханыг дагасны эцэст би тодорхой зовлон зүдүүрийг тэвчиж, тодорхой үнийг төлсөн мэт санагдав. Тэгээд би аажмаар өнгөрсөн хугацааны ололт амжилтандаа найдаж, дээгүүр зиндаагаараа бардамнаж эхэлсэн. Би ингэж бодсон: би маш олон жил гэрээсээ хол байлаа, гэр бүл маань удаан хугацаанд надаас мэдээ дуулаагүй. Ийм нөхцөл байдалтай байхад чуулган гарцаагүй намайг халамжлах болно. Би ажлаа сайн хийхгүй байсан ч тэд намайг гэр лүү минь явуулчихгүй. Ихдээ л намайг зүгээр чөлөөлж, өөр ажил надаар хийлгэх байх. Ийм бодлоос болоод надад ажлын ямар ч дарамт байсангүй. Би бүх зүйлйиг сохроор харах болж, үргэлж л хүндрэл бэрхшээл, шалтаг дунд амьдарч, сайн мэдээний ажлыг хүртэл саад тотгор мэтээр хардаг болов. Би өөрийн хайхрамжгүй зан авираас болж Бурханд маш их өртэй болж байгаа учир зүрх сэтгэл минь үүнийг буруутгаж, ухаан санаа минь зэмлэж байгааг мэдэрч, эрт орой хэзээ нэгэн цагт таягдуулна гэдгээ мэдэрч байсан ч би оюун санаандаа аз тохиох найдлагыг тээсэн хэвээр чуулганд өдөр хоногийг дэмий өнгөрөөсөөр байлаа.
Бурхан бол зөвт бөгөөд ариун. Эцэст нь хайхрамжгүй байдлаасаа болж ажлаа бүр мөсөн балласны дараа намайг ажлаас чөлөөлж, өөртөө эргэцүүлэл хий гэж гэр лүү минь илгээв. Тэр үед би цочирдолд орсон: тэд яаж намайг өчүүхэн төдий ч анхаарч үзэхгүй байж чадаж байнаа? Ийм олон жил ажилласны дараа би ингээд л зүгээр гэр лүүгээ явах ёстой болж байдаг. Гэтэл би харьж очоод яаж гэрийнхнийхээ царайг харах юм бэ? Намайг цаашид ямар ирээдүй хүлээж байна вэ?… Зүрх сэтгэл минь туйлын эмх замбараагүй болж, юу ч ойлгохоо байж, Бурханыг буруушаав. Би харанхуйд унаж, шаналан тэмцэж байв.
Туйлын их зовлон шаналалтайгаар би Бурханы өмнө очиж, Түүн рүү ингэж хашхирав: Өө Бурхан минь, би гэрээсээ хол өдий олон жил ажиллаж, зарим зовлон зүдүүрийг туулсны эцэст чуулган надад ингэж хандана чинээ ердөө санасангүй. Би одоо харанхуй дунд амьдарч, зүрх сэтгэл минь үл ойлголцлоор дүүрч, Таныг буруутгаж байна. Намайг дахин энэрэн нигүүлсээч, ингэснээр би харанхуй дунд Таны гэгээрэл, гэрэлтүүлгийг хүлээн авах болно … Би ийнхүү хэд хэдэн удаа дахин давтан залбирсны эцэст Бурханы үг намайг гэгээрүүлсэн. Нэгэн өдөр би Бурханы энэ үгийг олж харсан: “Олон жилийн турш зовж, харуулах ямар ч зүйлгүйгээр шаргуу ажилласан та нарыг өрөвдөх мэдрэмж Надад байхгүй байх болно. Эсрэгээр нь Миний шаардлагад нийцээгүй хүмүүсийг Би өрөвдөх нь байтугай ямар нэгэн шагналтайгаар биш харин шийтгэлтэйгээр хандана. Та нар, олон жилийн турш дагалдагч байснаараа ямар ч байсан шаргуу ажилласан, иймээс ямар ч тохиолдолд та нар үйлчлэл үзүүлэгч байсныхаа төлөө Бурханы гэрт аяга будаа хүртэж чадна гэж төсөөлж байж магадгүй. Та нар одоог хүртэл үргэлж ямар нэгэн зүйлийг хэрхэн ашиглаж, өөрийгөө ашиглуулахгүй байх тухай зарчмыг эрэлхийлсээр ирсэн учраас та нарын дийлэнх нь ингэж боддог гэж Би хэлнэ. Иймээс Би та нарт одоо бүрэн ноцтой байдалтайгаар хэлж байна: Чиний шаргуу ажил хэр гавьяатайг, чиний эрдэм чадал хэр үлэмж байхыг, чи Намайг хэр ойрхон дагадагийг, чи хэр алдартайг эсвэл чиний хандлага хэр сайжирснийг Би тоодоггүй; иймээс Миний шаардсан зүйлийг хийгээгүй байгаа цагт чи хэзээ ч Миний магтаалыг олж авч чадахгүй байх болно. …учир нь Өөрийн дайснуудаа болон Сатаны загвараар хорон муу үнэртсэн хүмүүсийг Би Өөрийн хаанчлалд буюу дараагийн эрин үед аваачиж чадахгүй билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас). Бурханы үгс бүр Түүний сүр жавхлан болон уур хилэнг илчилж, миний үхлийн цэг дээр яг л хоёр иртэй хутга адил хатгаж, “би хэдий сайшаагдахаар биш ч гэлээ чуулганд ажил хийж байгаа учир юу ч бай хамаагүй энд ядаж амь зууж болно” гэсэн мөрөөдлийг минь тэр чигт нь нураав. Тэр үед надад өөр дээрээ эргэцүүлэл хийхээс өөр сонголт байсангүй: Хэдий би гэрээсээ явж, сүүлийн цөөн хэдэн жил өөрийн үүргийг гадуур гүйцэтгэж, жаахан үнэ төлж, бага зэрэг зовсон мэтээр өнгөн талд харагдаж байгаа ч би Бурханы зовлонг ердөө ч мэдэрч байсангүй, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд өөрийн үүргийг хэрхэн зөв гүйцэтгэх талаар бодож байсангүй. Харин ажлаа хийхдээ хааш яаш ханддаг байв. Ялангуяа энэ хугацаанд надад сайн мэдээний ажил хийхэд ямар ч дарамт байгаагүй бөгөөд тэр ч бүү хэл чуулганы сайн мэдээний квотыг чухалчлан авч үзэлгүй, үүнийг гүйцээсэн эсэхээ ч анхаарч үздэггүй байсан, Бурханд ямар нэг өртэй гэх мэдрэмж надад байсангүй. Тэр ч бүү хэл сайн мэдээний ажлыг хүндрэл бэрхшээл гэж хандаж, хэрэв шинэ хүмүүс ирж, тэднийг услах хүн олдохгүй бол бүр ч илүү яршиг төвөг болохоор санагддаг байлаа. Үүний үр дүнд би сайн мэдээний ажилд ямар ч сонирхол гаргаагүй бөгөөд асар их хохирлыг авчирсан. Шинэ хүмүүсийг услах ажилд ямар ч анхаарал хандуулахгүй байсан тул зарим шинэ итгэгчид тэднийг услах хүн байхгүйн улмаас орхин явж байлаа. Чуулган надад байрлах айл олж өгч, зарим нэг бусад асуудлыг зохицуулж өгсөн ч би Бурхантай хамтран ажиллахаас татгалзаж, хүндрэл бэрхшээл, шалтаг дунд амьдарсаар байлаа. Түүнчлэн би тухайн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байсан бөгөөд ахиц дэвшлийг эрэлхийлэлгүй, тодорхой түвшин рүү доройтож, Ариун Сүнсний ажлыг ноцтойгоор алдаж, чуулганы янз бүрийн ажлуудыг эмх замбараагүй байдалд унагаж байлаа. Би өөрийн зан авирын тухай ингэж бодсон: ажил үүргийн биелэлт маань ямар байна вэ? Ердөө л мууг үйлдэж байна! Гэхдээ ажил маань хэдий сайшаагдахаар сайн байгаагүй ч би адаглаад шаргуу ажилласан учир ямар байх нь хамаагүй би ядаж чуулганд амь зууж болно гэж үнэндээ бодож байлаа. Чуулган намайг эргэцүүлэл хийлгэхээр гэр лүү минь буцаахаар болоход надад бүр шударга бус санагдаж байлаа. Би бүр өөрийгөө чуулганд хувь нэмэр оруулагч хэмээн тооцож, ичиж зовохгүйгээр Бурханд шаардлага тавьж, өөрийн зэрэг зиндаанд бардаж байлаа. Би үнэхээр бодлогогүй байсан бөгөөд эрүүл саруул ухаанаар сэтгэхгүй байлаа! Миний энэ зан чанар үнэхээр хэтэрхий жигшмээр, Бурханд зохимжгүй зүйл байсан! Чуулган бол Бурханы зөвт зан чанар хүн бүрт энэрэнгүй байдаг нийгэм, замбуулингийн амьдралаас өөр. Чиний хэр туршлагажсан болох, хэр их зовлонг тэвчин өнгөрүүлсэн эсэх, хэр удаан Түүнийг дагасан эсэх чинь хамаагүй. Хэрэв чи Бурханы зан чанарыг доромжлох аваас чам дээр унах зүйл зөвхөн Бурханы уур хилэн, сүр жавхлан байх болно. Над шиг өөрийн бодит ажлаа хийлгүй, зөвхөн чуулганыг ашиглан амьдардаг бусдыг мөлжигч нэгэн хэрхэн зөвт Бурханы өмнө онцгой байх боломжтой билээ? Зөвхөн үүний дараа л би намайг ажлаас чөлөөлж, өөр дээрээ эргэцүүлэл хийлгэх болгосон нь яалт ч үгүй Бурханы зөвт шүүлт болохыг ойлгосон. Энэ нь мөн Бурхан Өөрийн тэрслүү хүүд өгч болох хамгийн агуу хайр, аврал байсан юм. Үгүй байсан бол би “хэдий сайшаагдахаар биш ч гэлээ чуулганд ажил хийж байгаа учир юу ч бай хамаагүй энд ядаж амь зууж болно” гэсэн буруу үзлээ хадгалсан хэвээр, өөртөө зориулан нэхсэн сайхан зүүдэндээ унтсан хэвээр, эцсийн дүнд өөрийн төсөөлөлдөө автан мөхөх байсан.
Өө Бурхан минь! Танд талархъя! Таныг магтая! Хэдий Таны аврах арга барил миний үзэлтэй таарахгүй ч би одоо Таны санаа зорилгыг ойлгож, Таны асрал болон бодлыг ухаарлаа. Би Таны цэвэршүүлэлт болон шүүлтийг хүлээн авахыг, үүгээр дамжуулан өөр дээрээ зөв эргэцүүлэл хийж, өөрийгөө таньж, Таны зөвт зан чанарыг мэдэхийг хүсэж байна, түүнчлэн би шинэ хүн болохын тулд гэмшиж, цоо шинээр эхлэхийг хүсэж байна!
No comments:
Post a Comment