Бурхан руу эргэн ирэх бартаат зам—Христчин гэрчлэл
Хонг Конг, Ву Лили
Эзэн Есүсийн сайн мэдээг би 2007 онд анх сонссоноос хойш бараг есөн жил өнгөрчээ. Энэ жилүүдэд, би байнга Библи уншсан, гэвч Эзэний тухай их мэдлэгтэй болоогүй олон олон сударын талаар толгой эргэсэн хэвээр үлдсэн. Түүний зэрэгцээ, би өөрийгөө гэр бүлийнхнийхээ маргаанаас чөлөөлж чадахгүй байв. Хэдий тийм боловч пастор миний эдгээр асуудлуудад шийдэл олж чадаагүй. Би энэ талаар байнга бачимдан гансарч байлаа. Тэгээд би Бурханы өмнө ирж Түүнд хандан залбирав: “Өө Эзэн минь, би өөрөө өөрийгөө гэм нүглээс чөлөөлж чадахгүй байна. Гэр бүлийнхээ аар саар зүйлээс болж би байнга уурладаг. Та үүнд тааламжтай ханддаггүй болохыг би мэднэ, гэвч би энэ байдлаа өөрчлөхгүй байнга алдаа гаргадаг. Эзэн би Таныг мэдэхийг үнэхээр хүсэж байна, гэхдээ би юу хийхээ мэдэхгүй байна. Намайг удирдан улмаар би Таныг мэддэг болоход туслах хатуу итгэл бишрэлтэй, Таныг үнэхээр мэддэг хэн нэгнийг илгээгээч.” Ер бусын байдлаар, Эзэн миний залбирлыг сонссон. Үүнээс хойш их удалгүйгээр би Түүний удирдамжийг биеэр туулан мэдэрсэн.
2017 оны 02 дугаар сарын нэг өдөр манай чуулганы Зөен эгч намайг дуудав. Тэр намайг цай уухыг урьж Библийг сайн мэддэг нэг эгчийг надад танилцуулна гэж хэлсэн. Библи сайн мэддэг хүнтэй уулзах нь ховор зүйл учраас би эгчээс, арван онгон охины тав нь Эзэнтэй уулзаж чадах бол тав нь уулзаж чадахгүй гэж Библид яагаад хэлсэн бас Матай 7:21 дүгээр ишлэл: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно”-ийн дотоод утга учир гэх мэт сударын талаар ойлгохыг хүсэж байсан олон асуулт асуув. Эгч тэдгээрийг нэг нэгээр нь тодорхой тайлбарласан бөгөөд түүний хариулт надад маш ач тустай байлаа.
Тиймд эгчтэй хамт хэд хэдэн цуглаанд оролцсоны дараа би урьд нь чуулгандаа ойлгоогүй байсан олон үнэнийг ойлгов. Тэр бас Илчлэлт номон дахь олон эш үзүүллэгийн талаар надтай хуваалцаж Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь эцсийн өдрүүдэд нээгдсэн жижиг хуйлмал бичээс гэдгийг гэрчилсэн. Хэдийгээр би сэтгэлдээ энэ талаар олон эргэлзээтэй байсан ч бодлоо: Хэрвээ энэ нь Бурханы гэгээрүүлэлт биш байсан бол эдгээр нууцыг хэн ч мэдэхгүй, пастор ч хариулж чадахгүй асуултанд эгч тийм тодорхой хариулахгүй байх байсан.
Дараа нь эгч надад сайн мэдээний ном илгээв. Энэ номонд олон асуултын хариулт байгаа бөгөөд эдгээр асуултыг би урьд нь хэзээ ч бодож байгаагүй. Би энэ номыг удалгүй уншиж дуусгаад интернет явж Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээний олон кино үзсэн. Тэдгээр нь миний олон эргэлзээг шийдвэрлэв. Үнэний тухай ийм олон асуултанд хариулах нь хүнд бол боломжгүй зүйл гэж би бодов. Тэгээд би Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн илрэлт гэдгийг магадалсан. Төгс Хүчит Бурханы чуулганы ах, эгч нартай хамт цуглаанд оролцсоноор би бас Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, ариусгалын ажлын талаар бага сага мэдлэгтэй боллоо.
Нэг өдөр нөхөр маань надад гэнэт хэлэв: “Чи Зүүний гэрлийг мэдэх үү? Зүүний гэрэлд итгэхдээ хүмүүс гэр бүлээ орхих болдог гэж би сонслоо. Чи намайг хайхрах эсэх нь хамаагүй охиноо бодох хэрэгтэй. Зүүний гэрлийн талаар тэднийг Библиэс хальж хадуурдаг гэсэн илүү их сөрөг сурталчилгаа интернетээр явж байна. Чи Библийг байнга сайн мэддэг байсан, гэтэл энэ удаад чи яагаад ингэж их эргэлзэв?” Энэ үгийг сонсоод би нөхөр маань интернет дэх сөрөг сурталчилгаанд итгэснийг ухаарав. Гэхдээ Бурханд талархаж байна! Түүний үг надад ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Энэ өдрүүдэд Бурханы үгсийг унших замаар би Бурханы үгс бүгдээрээ жинхэнэ хүнтэй ижил төстэй байдлыг амьдруулан гаргахыг бидэнд хэлдэг болохыг харсан. Тэдгээр нь бүгд үнэн бөгөөд ямар ч сөрөг зүйлийг огт агуулдаггүй. Бурханы үгийг уншсанаар би Бурханд итгэх, Түүнийг дагах замаар алхах шийдвэр гаргасан. Түүний зэрэгцээ, Бурханы үгс бас интернет дэх Төгс Хүчит Бурханы Чуулганы цахим хуудсан дахь янз бүрийн кинонууд миний сэтгэлийг гүн гүнзгий хөндөв. Ялангуяа намайг бүрэн дүүрэн итгүүлсэн, кинон дахь үнэний тухай хэлэлцүүлгүүд ямар ч түвшинд Библиэс хадуураагүй байсан. Тэгээд би интернет дэх бүх сөрөг сурталчилгааг гүтгэлэг, цуу яриа болохыг магадан лавлав.
Гэхдээ ингээд дууссангүй. Хэдэн өдрийн дараа нэг шөнө нөхөр маань ажлаасаа ирээд надтай ярилцав. Тэр хэлсэн: “Чи буруу зам сонгочихжээ. Одоо эргэхэд хэтэрхий оройтоогүй байна.” Тэгээд тэр миний Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийн эсрэг өөр зүйлс хэлж үргэлжлүүллээ. Би түүнийг няцааж: “Бурханы хүсэл нэмэгдэхийн хэрээр хүний хүсэл хорогдоно. Зөвхөн үнэн Бурхан Өөрийн ажлаа, бүх хүнд эрэлхийлж, нягтлан судлах боломжийг олгон интернетэд хэвлэгдэн гарахыг зөвшөөрч зүрхэлнэ. Бурханаар илэрхийлэгдсэн үнэхээр олон үнэн интернетэд тавигдсан, гэвч чи эрэлхийлдэггүй эсвэл нягтлан судалдаггүй; чи зөвхөн зарим нэг хүмүүсийн хэлж байгаа зүйлд итгэж, буруутгахын тулд тэднийг сохроор дагаж байна. Чи зөвхөн нэг талыг сонсоод байгаа бус уу? Чи бусдыг тэнэглэн дагаж байгаа хэрэг биш үү?” гэж хэлэв. Гэвч тэр ерөөсөө хүлээж авсангүй. Намайг ятгаж чадаагүй болохоо хараад тэр өөр маягаар оролдож үзэхээр надад хэлэв: “Бид Бурханд итгэхгүй байсан нь дээр.” Тэр үед би Бурханы үгсийн талаар бодлоо: “Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүхэн болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд хүмүүсийг Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг шаарддаг. Жишээ нь, Иовыг туршсан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл ба хүний хөндлөнгийн оролцоо байсан. Бурханы та нарт хийж байгаа ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг, энэ бүгдийн ард тулаан байдаг. … Бурхан болон Сатан сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолдсон бүхэн агуу шалгалт байсан ба гэрчлэл хийхийн тулд Бурханд чи хэрэгтэй байсан цаг үе гэдгийг чи ойлгох ёстой” (“Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас).
Бурханы үг намайг гэгээрүүлж би ойлгож ухаарав: Сатан Бурхантай тайзны ард мөрийцөж байгаагаас шалтгаалан нөхөр маань намайг эсэргүүцэж байна. Намайг Бурханы өмнө ирэхэд саад учруулахын тулд Сатан миний нөхрийг ашиглахыг хүсэж байна. Би Сатаны заль мэхэнд өгөөш болж унахгүй. Тэгээд би хэлэв: “Чи сүм рүү Бурханыг эрэлхийлж очдог тийм биз дээ? Одоо Бурхан эргээд ирчихсэн байна, яагаад чи Түүнийг эрэлхийлдэггүй юм бэ? Хэрвээ чи Төгс Хүчит Бурханд итгэхийг хүсэж байвал бид хамтдаа нягтлан судалж болно ш дээ. Хэрвээ чи эрэлхийлэхгүй бол бид өөр өөрийн замаараа явна.” Надад нөлөөлөх ямар ч зүйл хийж чадахгүйгээ хараад нөхөр маань цагдаа дуудаж надад сайн мэдээ номлосон эгчийг баривчлуулна гэж сүрдүүллээ. Түүний хэлсэн зүйлийг сонсоод маш их уур хүрэв. “Чи одоо хүртэл Бурханд итгэдэг хэвээрээ юу? Хятадын засгийн газраас хэчнээн олон итгэгчдийг хавчин дарамталсныг чи мэдэхгүй юу? Бурханд итгэгч байж чи, ах, эгч нарыг яаж Сатанд шилжүүлж өгч чадах юм бэ? Эзэнээс урвагч Иуда та хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм бэ?” Намайг үнэхээр их ууртай байгааг хараад тэр: “Чиний уурыг хүргэхийн тулд ийм арга зам ашигла гэж надад хүн хэлсэн юм. Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс гэр бүлээ хаяж орхидог гэж тэд хэлсэн. Чи ч бас өөрийн гэр бүлээ хүсэхгүй байх вий гэж би айж байна” гэлээ. Тэгэхэд би түүнд чин сэтгэлээсээ: “Би тэгэхгүй. Хэрвээ чи Бурханыг эсэргүүцсэн ямар нэгэн зүйл хийхгүй бол манай гэр бүл улам л сайжирна, учир нь Бурханы үг бидэнд жинхэнэ хүний амьдралыг амьдруулан гаргахыг зөвшөөрөхийн тулд байдаг.” Миний эрс хатуу хандлагыг хараад, намайг ятгах өөр арга зам байхгүй болохыг тэр мэдлээ. Тэгээд тэр пасторт энэ тухай хэлж намайг ятган сэнхрүүлэхийг хүсэв.
Хэдэн өдрийн дараа би пастораас утасны дуудлага хүлээн авлаа. Тэр надтай уулзахыг хүсэв. Би энэ тухай Зөен эгчид хэллээ. Тэ хэлсэн: “Шашны ертөнц дэх ихэнх пасторууд, ахлагч нар Бурханыг эсэргүүцэн тэрслэгчид гэдгийг Бурханы үгс аль хэдийнэ илчилсэн. Бурхан ажлын энэ үе шатыг хорь гаруй жилийн өмнө эхлүүлсэн бөгөөд бүх урсгалын пастор, ахлагч нар аль дээр үед энэ тухай сонсчихсон байсан юм. Хэдий тийм боловч тэдний олонх нь үүнийг эрэлхийлдэггүй, эсвэл нягтлан судалдаггүй, бас өөрсдийн байр суурь, ажлаа хадгалахын тулд, үнэн арга замыг нягтлан судлахад нь итгэгчдэд саад учруулдаг. Чиний сүнсний өндөр үнэхээр жижиг байна, тэгээд чи тэдний шинж чанарыг ялгаж ойлгохгүй байна. Тэгэхээр чи одоогоор түүнтэй уулзахаар явахгүй байвал дээр байх.” Гэвч би түүний үгэнд эргэлзэв. Энэ үнэн үү? Пасторууд, ахлагч нар бол Бурханд итгэдэг, үйлчилдэг хүмүүс. Бурханыг хүлээн авахгүй байх шалтгаан тэдэнд байхгүй. Пастортай уулзахаар явахаас өмнө тэр над руу дахин утасдаж, надтай уулзах цаг болзсон бөгөөд хоёр дахь өдөр нь дахин нэг удаа утасдаж сануулав. Пастор хэд хэдэн удаа утасдаж намайг өөртэйгээ уулзахыг шамдуулсны дараа би айхгүй байж чадаагүй. Миний зүрх тэсрэх шахан цохилж би бодлоо: Энэ удаа би дууслаа. Хэрвээ энэ пастор эгчийн хэлсэн шиг, Төгс Хүчит Бурханыг хүлээн авахад надад үнэхээр саад учруулж байвал яах вэ? Хэрвээ тэр надтай уулзахдаа өөртэйгээ хамт явахыг олон хүнээс хүссэн бол би тэдэнтэй зүй зохистой харилцаж чадах болов уу? Түүний асуултанд хэрхэн хариулахаа би мэдэхгүй бол яах вэ? Надад мэргэн ухаан дутагдсанаас би Бурханыг доромжлох ямар нэгэн зүйл хэлчихэж магадгүй гэж бүр их айлаа. … Тэгээд би явахаасаа өмнө Бурханы өмнө ирж Түүнд хандан залбирлаа: “Бурхан минь, би одоо тэр пастортай уулзах гэж байна. Гэхдээ миний сүнсний өндөр жижиг, бас би үнэний тухай хэтэрхий бага мэднэ. Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Таныг гэрчлэхийн төлөө хэлэх үг миний амаар яригдахын төлөө Та намайг удирдан залаач, Та надад мэргэн ухааныг өгч, улмаар би Таныг өргөмжилж чадах үгийг ярихын төлөө би гуйж байна.”
Бид уулзмагц пастор хэллээ: “Би чамайг Төгс Хүчит Бурханд итгэсэн гэж сонслоо. Энэ үнэн үү?” Би “Тийм!” гэж хэлсэн. Тэр надаас “Чи итгээд хэр удаж байна? Чи хэзээ эхэлсэн бэ?” гэж асуулаа. Би түүнд хэллээ: “Чуулгандаа ирснээс хойш бараг есөн жил болж байна. Гэхдээ, үнэндээ миний сонссон бүх зүйл өнгөцхөн юм; би энд амийн ямар ч хангамж авч чаддаггүй, бас Түүнд итгэсэн энэ олон жилийн дараа би Бурханы талаар бага мэддэг. Хэдий тийм боловч би Төгс Хүчит Бурханы Чуулганы сургаалыг сонсохоор явсан, надад үнэхээр сайхан санагдсан, тэд бүгд үнэн байлаа. Өнгөрсөн хугацаанд Библи уншихдаа миний ойлгоогүй байсан бүх үнэнийг тэд тодорхой тайлбарладаг нь надад Бурханы тухай илүү их мэдлэгтэй болох боломжийг олгосон. Тэр бол миний сонсохыг хүссэн үнэн. Тэгээд би энэ бол эргэн ирсэн Эзэн Есүсийн ажил яг мөн болохыг магадлан лавласан.” Пастор ноцтой хэллээ: “Чи буруу замыг сонгосон гэдгээ мэдэж байна уу?” Би түүнээс хариуд нь: “Төгс Хүчит Бурханд итгэснээр буруу замаар явж байна гэж та хэлж байна. Та Төгс Хүчит Бурханы үгийг уншсан уу?” гэж асуулаа. Тэр “Үгүй” гэж хариулав. Түүний хариулт надад Бурханы үгийн хоёр хэсэг ишлэл бүхий “Хот сүйрч унана.” хэмээх киног санагдуулав: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн” (“Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас). “Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. … Тэд Бурханы гэрт “хаан” болж, үеэс үед бусдыг дарангуйлангаа дураараа авирладаг. Энэ сүрэг чөтгөрүүд гар нийлэн Миний ажлыг устгахаар зорьж байдаг; Би яаж энэ амьд чөтгөрүүдэд Миний өмнө оршин байхыг зөвшөөрч чадах билээ?” (“Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”). Би бас эгчийн надтай нөхөрлөсөн зүйлийн талаар бодож энэ нь үнэхээр асуудал болохыг ухаарч ойлголоо. Би бодлоо: Хоньчны хувьд та Төгс Хүчит Бурханы үгийг хэзээ ч нягтлан судлаагүй, тэгээд та яаж үүнийг худал зам гэж хэлж чадаж байна аа? Танд эрэлхийлэх зорилго байхгүйгээр үл барам үүнийг нягтлан судлахад надад саад учруулахыг хүсэж байна. Бурханы үгэнд илэрхийлсэнчлэн та Бурханыг эрэлхийлдэг хүмүүсийн замд саад болдог бүдрэх чулуу бусуу?
Пастор надаас үргэлжлүүлэн асуув: Миний хийж байгаа зүйл хангалтгүй байгаа учраас энэ үү? Эсвэл чуулганы зарим ах, эгч нар чамд сайн хандахгүй байна уу? Эсвэл чи өөр өөр сүм рүү явахад хүргэсэн өөр шалтгаан байна уу? …” Би хэлэв: “Пастор аа, надтай сэтгэлийн хөдөлгөөний юм яриад хэрэггүй. Бид Бурханд итгэгч учраас юм бүхэнд Бурханыг эрэлхийлэх хэрэгтэй. Би урьд нь олон зүйлийг сайн хийгээгүй гэдгээ мэднэ. Ямар нэгэн зүйл миний хүссэнээс өөр болчих юм бол би биеэ барьж чаддаггүй; би буруу зүйлсийг мэдсээр байж хийдэг, бусдыг шархлуулах үг хэлчихдэг. Гэхдээ би өөрийгөө хянаж чаддаггүй. Би нөхөртөө цаг үргэлж сэтгэл ханамжгүй байдаг байсан. Би түүнийг нөхөр, аавын хувьд үүргээ биелүүлсэнгүй гэж гомдоллодог байлаа. Би түүнийг тэр үед үнэхээр үзэн ядаж байв. Олон жил Эзэнд итгэсэн итгэгчийн хувьд би Эзэнийг тааламжтай байлгаагүй гэдгээ мэдсэн. Эзэн биднийг тэсвэр тэвчээртэй байхыг хэлсэн боловч би үүнийг хийж чадаагүй. Хэдий тийм боловч Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа хүний гэм нүглийн үндэс язгуурын талаар Төгс Хүчит Бурханы үгнээс би мэдсэн: Хэдийгээр Эзэний золилтын ажлын дараа бид гэм нүгэлгүй болсон ч гэм нүглийн үндэс одоог хүртэл бидний дотор бий. Ямар нэгэн зүйлтэй тулгарахдаа бид байнга өөрсдийгөө нэгдүгээрт тавьдаг, бидний хүн нэг бүрийн уг чанар ялзарсан бас амин хувиа бодсон байдаг. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар ялзарсан зан чанар гэж юу болох, үнэнийг хэрхэн эрэлхийлэх, хэрхэн ялзарсан зан чанарынхаа дагуу үйлдэхгүй байх зэргийг мэдэх боломж олгосон. Одоо би нөхрийнхөө тухай гомдоллохоо больсон ба зүрх сэтгэлдээ чөлөөлөгдөөд байна. Учир нь Төгс Хүчит Бурханы үгнээс би Тэр ч бас Сатанд мэхлэгддэг, түүний ялзарсан зан авирыг хянаж чаддаггүй байсныг ойлгосон.” Намайг сүмдээ буцааж ирүүлэхийн тулд пастор бусад арга замыг хэрэглэхийг оролдсон хэвээр байв. Тэр хэлсэн: ”Хэрвээ чи Төгс Хүчит Бурханд итгэсэн хэвээрээ зүтгээд байх юм бол бид ахлагч нарын хуралдаан хийж чиний гишүүнчлэлийг цуцална.” Түүний үгийг сонсоод би эгчийн нөхөрлөлийн талаар бодлоо: Ихэнх пасторууд, ахлагч нар Бурханд дайсагнах мөн чанартай байдаг. Тэд өөрсдийнхөө байр суурь, албан тушаалын төлөө л санаа тавьдаг, итгэгчдийн амьдралыг огт хайхардаггүй. Тэгээд би түүнд хэллээ: “Та дураараа бол. Би Бурханд итгэх гэж сүмд ирдэг. Одоо Бурхан эргээд ирчихссэн, мэдээжийн хэрэг би Түүнийг дагана. Одоо би Түүнийг аль хэдийнэ олоод байна. Гишүүнчлэл надад ялгаа байхгүй.” Дараа нь би нөхөртэйгээ хамт гарч явлаа.
Гэртээ харих замдаа нөхөр маань: “Одоо чамд үнэхээр юм байна шүү, чиний хэлсэн үг бүр ухаалаг, үндэслэлтэй байлаа. Чи зүгээр л тэр пасторт огт нүүр өгсөнгүй.” гэж хэлэв. Би түүнд хариуллаа: “Миний хэлсэн зүйл бүгд бодит баримт. Тэр Пасторын хувьд бол, Эзэн эргэж ирснийг дуулаад эрэлхийлдэггүй, сөрөг сурталчилгааг л сонсдог. Түүний зөв үү?” … Тэр юу ч хийсэн ялгаагүй, би хуучин сүм рүүгээ буцаж очихгүй гэдгийг нөхөр маань мэдсэн, тэгээд надад саад хийхээ болив.
Төгс Хүчит Бурханд талархаж байна! Гэр бүл болон пасторын саад төвөг учруулалтаар дамжуулан би Бурханы удирдамжийг бодит арга замаар биеэрээ туулан мэдэрсэн, бас Бурханы миний төлөөх хайр, авралыг ойлгосон. Одоо би зав чөлөөтэй үе бүхэндээ Бурханы үгийг идэвхтэй уншиж, хэрвээ ойлгохгүй зүйлтэй тулгарвал би цуглаан дээрээ ах, эгч нартай хамт эрэлхийлдэг. Бурханы хувьчилсан удирдамжийг би үнэхээр таашаан баярлаж Бурхантай нүүр тулан уулзаж байгаа мэт санагдсан. Бүх алдар цуу Төгс Хүчит Бурханд байх болтугай!
No comments:
Post a Comment