💭 Одоо, “Хүний хувь тавилан өөрийнх нь гарт байдаг”, “Хүн өөрийнхөө гараар тааламжтай сайхан гэр орныг цогцлоож чадна” гэх үгсийг хүмүүс алдартай үг гэж баримталдаг. Тэд хувь тавилангаа өөрчлөхийн тулд илүү их мэдлэг, ур чадвар эзэмшиж, хичээл чармайлтаа зориулахыг хүсдэг. Ингэлээ гээд энэ хүмүүс хувь тавилангаа өөрчилж чадах уу? Чухам хэний гарт хүний хувь тавилан байдаг вэ?
🔶 Үнэндээ, Бурханд итгэхээсээ өмнө би “Хүний хувь тавилан өөрийнх нь гарт байдаг” гэх үгийг уриагаа болгож байсан. Би өөрийн ур чадвараар бизнес эрхэлж гарцаагүй чадна гэж итгэж байсан. Коллежоо төгссөний дараа би сургуульд багшаар ажиллах боломжоо орхиод ангийнхаа хэдэн хүнтэй хамт барилгын компани эхлүүлэхээр нөхөрлөл үүсгэн байгуулсан. Гэвч Азийн санхүүгийн хямрал нүүрлэж, компани маань дампуурах үед би хоёр жил ч хүрэхгүй ажилласны дээр оруулсан мөнгөө ч эргүүлж олж авч чадаагүй.
🔶 Гэхдээ би үүнтэй эвлэрэлгүй тахиа үржүүлгийн газар байгуулахаар банкнаас зээл авсан ч шувууны ханиад гарна гэж огт бодоогүйн зэрэгцээ ханиадны голомтот халдвар манай бүсэд хамгийн их байснаас болоод бүх тахиагаа амьдаар нь булахаас өөр аргагүй болсон. Миний хөрөнгө оруулсан хэдэн зуун мянган юань эргэж олдоогүй.
🔶 Тэр үед миний нулимс барагдаад, амьдрах хүсэлгүй болох хэмжээнд зовж шаналж байлаа. Миний хувь тавилан яагаад ийм шударга бус байгаад, бас яагаад ийм азгүй байгаадаа би байнга гомдоллож байв. Би байдаг чадлаараа хичээн зүтгэж, нарийвчилсан төлөвлөгөө гаргасан байтал ийм үр дүнд хүрсэн байдаг. Үүнийг би бодоод бодоод учрыг нь олоогүй.
💎 Гагцхүү Төгс Хүчит Бурханд итгэх үедээ л би, хүн амьдралдаа юу хийх, ямар хэмжээний эд баялгийг олох зэрэг нь тэр хүн хэр их хичээн зүтгэж буй эсвэл хэр сайн төлөвлөж байгаатай огт хамааралгүй бөгөөд энэ нь Бурханы дээд эрх, төөрөг зургаас хамаарахыг өөрийн мэдэх Бурханы үгийн зарим үнэнээс би ойлгосон.
🔔 Энэ бол Жүгэ Лиан “Хүн гуйж Бурхан өгдөг” хэмээн шүүрс алдсантай адил юм. Бурхан л батлаагүй бол хүн хэчнээн бодож эргэцүүлж, нямбай төлөвлөх нь огт хамаагүй, бүгд үргүй, хий дэмий зүйл болно.
💎 Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? … Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ?” “Үг нь махбодоор илэрсэн” номоос
💎 “Би хүний сэтгэл дэх бодлууд болон хүний зүрх сэтгэлийн хүслүүдийг нэлээд сайн мэддэг: Өөрсдөдөө гарах зам хэзээ ч хайж байгаагүй хэн байна вэ? Өөрсдийн ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй хэн байна вэ? Хүн баялаг, гялалзсан оюун ухаантай хэдий ч, өмнөх эрин үеүдийн дараа өнөө үе нь ийм болох болно гэдгийг хэн урьдчилан таамаглаж чадсан бэ? Энэ нь үнэхээр чиний бодит хичээл чармайлтын үр жимс гэж үү? Энэ нь чиний цуцашгүй зүтгэлийн төлбөр гэж үү? Энэ нь чиний сэтгэлдээ ургуулан бодсон үзэсгэлэнт дүр зураг гэж үү? Хэрвээ Би бүх хүн төрөлхтнийг удирдаагүй бол, хэн өөрсдийгөө Миний зохицуулалтаас тусгаарлаж өөр гарах зам олж чадах юм бэ? Хүнийг өнөөдрийн ийм байдалд аваачсан зүйл нь түүний үзэл бодол, хүсэл гэж үү? Олон хүмүүс өөрсдийн хүслээ биелүүлж чадалгүйгээр бүхий л амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүмүүсийн амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь тэд үнэхээр хэтэрхий багыг хүлээдэг учраас гэж үү? Бүх хүн төрөлхтний хэн нь Төгс хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяагаа хянадаг уу? Олон хүмүүс үхэхийг хүсдэг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүмүүс амьдралдаа хүчтэй байхыг хүсэж, үхлээс айдаг ч тэдэнд мэдэгдэлгүйгээр үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу доошлуулж байдаг … ” “Үг нь махбодоор илэрсэн” номоос
🔔 Бурхан бол бүтээлийн Эзэн мөн. Бурхан тэнгэр, газарт бүх зүйлийг бүтээгээд зогсохгүй тэнгэр, газар дахь бүх зүйлийг мөн захирдаг, Тэрээр ертөнцийн бүх зүйлийг хариуцдаг. Ертөнц дээрх амьтай, амьгүй бүх зүйл, энгийн нүдээр хүнд харагдах материаллаг ертөнц эсвэл энгийн нүдээр хүнд үл харагдах сүнслэг ертөнц бүгд Бурханы зохион байгуулалт, удирдлага дор байдаг. Энэ бол Бурханы эрх мэдэл бөгөөд Бурханы бүхнийг захирдаг арга хэлбэр юм. Энэ эрх мэдлээс хэтрэх нэг ч бүтээгдсэн зүйл байхгүй. Бурханы гар дор орших, Бурханы бүтээсэн маш өчүүхэн зүйл болох хүн төрөлхтөн болохын хувьд хувь тавиланг нь удирдах Бурханы захиралт, зохицуулалтаас тэд яахин зайлж чадах билээ?
Санал болгож буй видео: Сайн мэдээний кино “Зүрх сэтгэлээ чөлөөлөлөх нь” Хүмүүс өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?
No comments:
Post a Comment