Showing posts with label Бурханы үг. Show all posts
Showing posts with label Бурханы үг. Show all posts

2020-05-19

“Сэтгэл зүрхний чөлөөлөлт” | Бурханы үг сэтгэл зүрхний минь атаархлыг таягдан хаясан


“Сэтгэл зүрхний чөлөөлөлт” | Бурханы үг сэтгэл зүрхний минь атаархлыг таягдан хаясан | Монгол хадмал
Жен Шин бол эцсийн өдрүүдийн Бурханы ажлын саявтар хүлээж авсан шинэ тутам итгэгч. Тэр Бурханы үгийг нөхөрлөх, Бурханыг магтсан сүлд дуу дуулахаар ах эгч нартайгаа хамт цуглаанд байнга ирдэг. Эндээс тэр аз жаргал, таашаал мэдэрдэг. Гэвч сатанч сэхүүн зан чанартаа автан, өөр нэг эгч өөрөөс нь хурдан дэвжиж, бусдын анхаарлыг илүү татаж, ах эгч нарынхаа хүндэтгэлийг хүлээж байхад өөрөө тэдний бахдлыг хүлээж чадахгүй байгаадаа цухалдан атаархаж эхэлнэ. Цуглаан дээр тэр эгчтэй өрсөлдөөд, гүйцэж чадахгүй байгаадаа сэтгэлээр унаж, гутарч эхэлнэ. Түүний амьдрал зовлонгоор дүүрч, Сатан амьдралаар нь тоглож байв. Дараа нь сүмийн тэргүүнь бүсгүйд туслан дэмжихээр ирж, Бурханы үгийн нөхөрлөлөө хуваалцах болно. Бурханы үгийн шүүлт ба гэрэл гэгээ авчирдаг зүйлсээр дамжуулан, тэр атаархлынхаа шалтгааныг олж, сатанч бардам сэхүүн зан, алдар нэр, эд баялаг хөөцөлдөх, хувиа хичээх, сул дорой байдлаа үзэн ядах болсон ажээ. Жен Шин Бурханы зөвт чанар ба Түүний захиралтыг дутуу ойлгосон байж. Тэр Бурханы захиралт, зохицуулалтыг дуулгавартай дагахаар шийдэв. Бурханы үгийн заавар дор тэр атаархлын дөнгөнөөс слж, сэтгэл зүрх нь аврагджээ. Бурханы үгээр амьдрахын амар тайван, баяр баясгаланг бүсгүй мэдэрч эхэлсэн юм. 

    Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

     Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Энэ видеоны агуулгыг бүхэлд нь мэргэжлийн орчуулагчид орчуулсан. Гэсэн хэдий ч, хэл шинжлэлийн ялгаа зэргийн улмаас цөөн тооны алдаа мадаг байх нь зайлшгүй. Хэрвээ та ямар нэгэн алдаа мадаг олж харвал, Хятад хэл дээрх эх бичвэрээс лавлана уу. Мөн бидэнтэй холбоо барьж мэдэгдэхийг хүсэж байна. 



2020-03-08

Эзэний эргэн ирэлтийг угтаж авах, Христийн Бурханлаг мѳн чанарыг таних нь маш чухал.


🔹 Одоо дэлхийн улс орон бүрт гамшиг тохиолдсоор байна. Яг Эзэн Есүсийн эргэн ирэх чухал мѳч. Чин сэтгэлээсээ Эзэнд итгэдэг ах эгч дүү нар бүгд сэргэгээр хүлээж байна гэдэгт итгэж байна. Гэтэл бид яавал Эзэнийг угтан авч чадах вэ? Эзэн Есүс хэлсэн нь: “Соргог бай, учир нь Эзэн чинь ямар цагт ирэхийг та нар мэдэхгүй. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж, Гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ. (Матай 24:42-44)” Эзэний үгэн дотроос “Хүний хүү” бидний бодоогүй үед чимээгүй ирнэ гэдгийг олж мэдлээ. “Хүний хүү” гэдэг нь Бурхан махан биеийг ѳмсѳж хүн болно гэсэн үг. Бурхан махан биед илэрч ажиллаж байна.

🔹 Төгс Хүчит Бурхан хэлсэн нь: “Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог. ” “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. ”   “Үг нь махбодоор илэрсэн” номоос 

🔹 Бурханы үгнээс бид ойлгож мэдсэн. Бурхан махан бие болсон гэдэг нь Бурхан махан биеийг ѳмсѳж хүний ертѳнцѳд хүн болсон гэсэн үг. Гаднаас нь харахад махбод болсон Бурхан нь нэгэн жирийн хүн. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй. Гаднаас нь харахад ялгагдах зүйл байхгүй. Гэвч махан бие болсон Бурханы мѳн чанар Бурханлаг мѳн чанартай. Энэ талаараа махан бие болсон Бурханы бие хэм, байр суурь тодорхойлогддог. Бид бүгдээрээ мэднэ. Эзэн Есүс бол Христ, махан бие болсон Бурхан. Тэр хэдийд ч хэзээ ч үнэнийг илэрхийлж, хүнд хэрэгжүүлэх замыг гаргаж хүнийг хангадаг. Тэр мѳртѳѳ Эзэн Есүсийн хэлсэн үг нь хүч чадал ба эрх мэдэлтэй байдаг. Нэг л үгээр далайн давалгааг зогсоож, үхсэн хүнийг амилуулдаг. Үүнээс үзэхэд Эзэн Есүс бүрэн дүүрэн Бурханлаг чанарыг бүрэлдүүлсэн Бурхан ѳѳрѳѳ юм. Эцсийн ѳдѳр Эзэн эргэж ирэхдээ мѳн хүний хүүгийн арга маягаар эргэж иржээ. Хэрвээ бид энэ талын үнэнийг ойлгочихвол Эзэнийг таньж, Эзэнийг угтан авч чадна.

📽 Ах эгч дүү нараа! Та бүхэн махан бие болсон нууцын талаар илүү ихийг ойлгоё гэж бодож байна уу? Та нар Эзэнийг угтан авъя гэж бодож байна уу? Хамтдаа энэхүү киног үзэцгээе!

2019-10-12

Монгол кино 2019 “Галын баптисм” Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)



Монгол кино 2019 “Галын баптисм” Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)

Эзэн Есүс хэлсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21) хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм. Тэгээд суллагдсаныхаа дараа сайн мэдээ түгээснээр Бурханы төлөө үргэлжлүүлэн зарлагадна хэмээн зүтгэжээ. Тэрээр, гэр орон, ажил албаа орхиж, ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы сайшаалыг гарцаагүй хүртэж, Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргэгдэнэ хэмээн боддог. Үүний дараа хүү нь хүндээр өвдөж, амь нас нь аюулд орсноос үүдэн Сон Эньжэ Бурханд өш санаж, Бурхантай маргахаар оролдон, тэр ч бүү хэл үүргээ биелүүлэх хүсэлгүй болов. Тэгээд олон жил Бурханы төлөө орхиж, зарлагадсан нь угтаа Бурханы нигүүлсэл, ерөөлийг наймаацах гэсэн оролдлого байсан бөгөөд өөрөө Бурханд дуулгавартай хүн биш гэдгээ Сон Эньжэ өөрийн нөхцөл байдлын талаарх баримт, Бурханы үгийн илчлэлээс харсан зүйлээрээ дамжуулан ухаарна. Эцэст нь эрж хайснаар дамжуулан тэрээр, завхарсан зан чанараасаа ангижрах, Бурханд үнэхээр дуулгавартай болох, Бурханаар авруулахын тулд хэрхэн эрэлхийлэх ёстойг сурчээ. 

2019-09-09

Хүүхдүүдийн боловсрол | Хамгийн Сайн Боловсрол (2-р хэсэг)


Хүүхдүүдийн боловсрол | Хамгийн Сайн Боловсрол (2-р хэсэг)

Лю Енг

  Лю Енг Хожим нь би Бурханы үгэнд ийн өгүүлэгдсэнийг олж харсан: “Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас) 

2019-07-23

Бурханы дуу хоолой “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм” Эшлэл 1 (Монгол хэлээр)


Бурханы дуу хоолой “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм” Эшлэл 1 (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг.  ‘Үг’ хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг; Тэр гайхамшиг болон ид шид үзүүлэхгүй; Тэр ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Үгнээс болж хүн тэжээгдэж, хангагддаг; үгнээс болж хүн мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр ер бусын ерөөл хүртсэн. Тэр бие махбодын ямар ч зовлон шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр эрж хайж, бэдрэх хэрэггүйгээр хялбархнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс бөгөөд эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.”

2019-07-11

Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Ишин

Хоцрогдсон хөдөөний тосгон, ажлаасаа болоод эцтэлээ ядарсан аав ээж хоёр, мөнгөний гачигдалтай амьдрал … энэ бараан дурсамжууд бага залуу насны минь оюун ухаанд хадагдаж, эдгээр нь “хувь заяа”-ны тухай миний анхны сэтгэгдэл байлаа. Сургуульд орсны дараа багш “Чиний хувь заяа чиний л гарт бий” гэж хэлэхийг анх сонсоод тэр үгийг оюун ухаандаа бат бөх хадгалсан юм. Ядуу төрснөө өөрчилж чадахгүй ч гэлээ хичээл зүтгэлээрээ өөрийн хувь заяаг өөрчлөх боломжтой гэж би итгэж байлаа. Ингээд би “хувь заяа”-тайгаа тэмцэхийн тулд бүх хүчээ дайчлан хичээж хэсэгхэн ч болов өөрийн гэсэн диваажинг олж авсан.

2018-12-14

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Амьдрал ба үхлийн тулаан

Амьдрал ба үхлийн тулаан

Амьдрал ба үхлийн тулаан

Чанг Моянг   Жэнжоу хот, Хэнань муж

  “Чи махан биеийнхээ эсрэг тэмцэх үед чиний дотор гарцаагүй тулаан болох болно. Чамаар үүнийг дагуулахаар Сатан оролдох болно, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн сонирхлыг хамгаалахад чамайг хүргэхээр хичээх болно, гэхдээ Бурханы үгс чамайг дотроос чинь гэгээрүүлж гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийднэ. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно…” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “махан биеийнхээ эсрэг тэмцэх үед дотороо гарцаагүй тулаан болох болно”-аас). Би Бурханы үгсийг энэ дуунаас сонсох бүртээ ингэж боддог байлаа: Үнэнийг хэрэгжүүлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Хүмүүс үнэнийг ойлгохгүй бол хэрэгжүүлж чаддаггүй. Түүнийг ойлгосон цагт Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэх нь хангалттай бус гэж үү? Энэ нь “зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг”? адил үнэхээр тийм ноцтой байна гэж үү? Хожим би өөрийн бодит туршлагаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг амар биш гэдгийг амтлах хүртэл ийм байсангүй. Бурханы хэлсэн зүйл үнэнтэй бүрэн дүүрэн нийцдэг; өчүүхэн төдий хэтрүүлсэн зүйл байхгүй.

2018-12-11

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Бурханыг мэдэх замыг би хардаг

Бурханыг мэдэх замыг би хардаг

Бурханыг мэдэх замыг би хардаг

Шиаоцао    Чанжи хот, Шаньси муж

  Нэг өдөр би Бурханы үгээс “Петр Есүсийг мэдэхээр ирсэн нь” хэсэг дэх дараах ишлэлийг олж харсан юм: “Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын талаарх бүх зүйлийг буюу Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. … Тэр үргэлж тогтвортой үйлддэг, хэзээ ч яардаггүй, ямар нэгэн зүйлийг хэзээ ч хэтрүүлдэггүй эсвэл дордуулдаггүй бөгөөд Өөрийнхөө амьдралыг хэвийн агаад биширмээр байдлаар авч явдаг байсан. Ярихдаа Есүс ойлгомжтой агаад аятайхан, нээлттэй агаад хөгжилтэй атлаа амарлингуй бөгөөд Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй.  Есүс заримдаа үг дуу цөөнтэй байдаг байсан ч бусад үед зогсолтгүй ярьж байхыг Петр харсан. Тэр заримдаа маш их баярласандаа тагтаа мэт шаламгай, цовоо болдог байсан ч заримдаа Тэр маш их гунигласандаа огтхон ч ярьдаггүй, нар салхинд борлосон ээж шиг байдаг байв. Заримдаа Тэр уур хилэнгээр дүүрч, дайснаа хөнөөхөөр дайрч буй зоригт цэрэг шиг байдаг ба заримдаа бүр архирч буй арслан шиг байдаг. Заримдаа тэр инээж; бусад үед нь Тэр залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлахаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болсон. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Түүний уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, Түүний уур хилэн түүнийг айлгаж байсан, гэсэн ч Түүний өршөөл, уучлал, хатуу чанд байдал нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзэлийг нь хөгжүүлсэн. Мэдээж хэрэг, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм. ”