🍀 Хүн төрөлхтөн чин сэтгэлийн гэмшлээр дамжуулан Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг олж авдаг
🍀 Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүлээсэн
💎 Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ниневегийн хаан энэ мэдээг сонсох үед сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа ямар ч хүн юу ч амсаж болохгүй ба ямар ч амьтан, үхэр хонь идээшилж эсвэл ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад бүгд таар өмсөх учиртай байсан; хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Түүнчлэн хаан, хүн бүр муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж тунхагласан. Эдгээр үйлдлүүдээс үзвэл, Ниневегийн хаан өөрийн үнэн сэтгэлийн гэмшлийг харуулсан. Түүний хийсэн үйлдлүүд—сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суусан нь—Ниневегийн хаан өөрийн язгууртны байр суурийг хойш тавьж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлдэг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы мэдэгдлийг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг эсвэл өөрийн гар дахь хүчирхийллийг үргэлжлүүлэхийн тулд хаан суудлаа хадгалаагүй; харин ч тэр өөрийн атгаж байсан эрх мэдлийг хойш тавьж, Ехова Бурханы өмнө гэмшсэн.
Энэ үед Ниневегийн хаан, хаан гэсэн утгаараа гэмшээгүй; тэр Бурханы энгийн харьяатын хувиар өөрийн нүглийг улайж, гэмшихийн тулд Бурханы өмнө очсон. Цаашлаад тэр, түүнтэй адил байдлаар Ехова Бурханы өмнө нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд мөн хэлсэн; дээр нь нэмээд, Сударт өгүүлснээр, үүнийг хэрхэн хийх талаар тодорхой төлөвлөгөө түүнд байсан: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй. ...тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр.” Хотыг захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод хүч чадлыг эзэмшиж байсан бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы мэдэгдэлтэй нүүр тулах үедээ тэр үүнийг үл тоож эсвэл зүгээр л өөрийнхөө нүглийг ганцаараа улайж, гэмшиж болох байсан; хотод байсан хүмүүсийн гэмших үү, үгүй юу гэдгийн тухайд тэр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр өөрийн сэнтийнээс бууж, үнсэн дунд таар өмсөж, Ехова Бурханы өмнө өөрийн гэм нүглийг улайж, гэмшээд зогсохгүй, тэр бас уг хотод байгаа бүх хүн, малыг мөн адил хийхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан хүчтэйгээр хашгирч” хүмүүст тушаасан. Дараалсан эдгээр үйлдлүүдээр дамжуулан, Ниневегийн хаан, захирагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн; түүний дараалсан үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба мөн хэний ч хийж чадаагүй зүйл байсан юм. Эдгээр үйлдлүүдийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болно; тэдгээр нь хүн төрөлхтөн баярлан тэмдэглэж, даган дуурайх үнэ цэнэтэй. Хүн үүссэнээс хойш бүхий л хаад өөрсдийн албатуудаа, Бурханыг сөрж, эсэргүүцэхэд хөтөлж байсан. Хэн ч, хэзээ ч Өөрсдийн ёрын муу чанарын төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, ирж буй шийтгэлээс зайлсхийхэд өөрийн албатуудаа хөтөлж, чиглүүлж байгаагүй. Ниневегийн хаан харин өөрийн албатуудыг Бурхан руу эргүүлж, тэдний хорон мууг орхиулж, тэдний гар дахь хүчирхийллийг хаяулж чадсан. Цаашлаад тэр өөрийн хаан ширээг орхиж чадсан бөгөөд оронд нь Ехова Бурхан эргэж зөөлрөн, гэмшиж, Өөрийн уур хилэнг буцаан авч, хотын хүмүүст амьд үлдэх боломжийг олгож, тэднийг сүйрлээс аварсан. Хааны үйлдлүүдийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг гэж л нэрлэж болно; тэр ч бүү хэл тэдгээрийг, ялзарсан хүмүүс Бурханы өмнө өөрсдийн нүглийг улайж, гэмшиж байгаагийн үлгэр дуурайл гэж нэрлэж болно.” “Үг нь махбодоор илэрсэн” номоос
No comments:
Post a Comment