🔷 Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм. Сургаалт үгс 17:3 АБ2013
💭 Бурхан олон саад бэрхшээл, бүтэлгүйтэл хүмүүст тулгарахыг Бурхан яагаад зөвшөөрсөн юм бол, энд ямар утга учир байгаа юм бол?
🔷 Хүний хувь тавилан хэлбэлздэг, бид бүхэн үүнийг сайн мэднэ. Гэтэл Бурхан хүн төрөлхтөнд яагаад ийм амьдралын хуулийг бэлдсэн юм бол, бас олон саад бэрхшээл, бүтэлгүйтэл хүмүүст тулгарахыг Бурхан яагаад зөвшөөрсөн юм бол, энд ямар утга учир байгаа юм бол гэдгийг завхарсан хүн төрөлхтний хувьд ойлгоход хэцүү.
🔷 Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа хүмүүс “Мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна”, “Хүний хувь тавилан өөрийнх нь гарч байдаг” гэдэгт итгээд нэн биеэ тоосон, ихэрхүү бардам, хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллээр дүүрэн болсон. Үүн дээр нэмээд хүмүүс мэдлэг чадвар ихтэй болж өөрсдийн хичээл зүтгэлдээ найдаад ажил, албан тушаал ахихдаа өөрсдийн хүчээр гарцаагүй хүрч чадна гэж итгэдэг болсон. Ялангуяа сургуулиа дөнгөж төгссөн залуу хүмүүс хүсэл эрмэлзэл ихтэй, бардам ихэрхүү, ихэмсэг дээрэнгүй байдалтай, бүгд байгальтай тэрсэлдэж өөрсдийнхөө нэрийг гаргаж бусдаас дээгүүр байх хүсэлтэй байдаг. Хэрвээ хэн нэг хүн: “Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг, иймээс хүмүүс Бурханд итгэж, Бурханд шүтэн мөргөх учиртай” хэмээн гэрчлэл хийх юм бол хүмүүс үгийг нь сонсохгүйгээр барахгүй элэг доог хийх болно.
🔷 Гэвч хүн нийгэмд хөл тавьж, гэр бүлээсээ хол хорь эсвэл гучин жил амь зуух үед олон удаа хана мөргөж, олон саад бэрхшээл туулж, дараалсан олон бүтэлгүйтэлтэй тулгарсныхаа дараа олон хүн ухаан сууж, хүний хувь тавиланг Бурхан урьдаас тогтоодгийг, хэн ч өөрийнхөө хувь заяанаас зугтаж чадахгүй гэдгийг бүдэг бадаг байдалтай ч гэсэн ойлгож мэдэрдэг. Тийм болохоор л “Тавь гарсан хойноо Тэнгэр бүгдийг урьдчилан тодорхойлсон байдгийг хүн олж мэддэг” гэсэн ардын үг бий.
🔷 Хүн бүрд зориулсан Бурханы зохицуулалт нь хүний төсөөлөл, үзэлтэй таарч тохирдоггүй. Бурхан бардам ихэрхүүг унагааж, номхон хүлцэнгүй дээш өргөдөг. Эцэст нь Тэнгэр хүний хувь тавиланг тодорхойлдог гэдгийг тодорхой харах боломжийг Бурхан бүх хүнд олгодог. Бурханы авралыг хүлээн авч, Бүтээгчийн өмнө эргэж ирэхийн тулд үнэнийг хайрладаг ухаантай олон хүн үнэн замыг эрэлхийлж эхэлсэн. “Амьдрал болгон өөрийн гэсэн нугачаатай” гэдэг шиг хүнд зориулж Бурханы зохицуулсан амьдралын ийм дүрмийн хүрсэн үр дүн энэ биш гэж үү? Бид бүгд эдгээр зүйлийн талаар зарим нэг туршлага, ойлголттой байх нь зүйтэй.
🔷 Бурхан хүний амьдралыг захирч бас удирддагийг, мөн “Амьдрал болгон өөрийн гэсэн нугачаатай” гэдгийг Бурхан хүн төрөлхтөнд амсуулдгийг одоо бид ойлгож авах ёстой. Энэ явцаар дамжуулан, “Хүний хувь тавилан чухамдаа хэний гарт байдаг вэ?” гэдгийг Бурхан бидэнд ойлгуулдаг. Бурханаас ирдэг эерэг зүйлс юу вэ, Сатанаас ирдэг сөрөг зүйлс юу вэ? Хүн төрөлхтнийг авардаг нь хэн бэ, завхруулдаг нь хэн бэ? Тиймээс бид Бурханы дээд эрх, эрх мэдлийг мэдэж, Сатаны хорон байдал, тэрслүү зан авирыг тодорхой харж эхэлдэг. Бид мууг орхиж сайныг даган, гарал үүслээ олж, Бүтээгчийн өмнө эргэж очин Бурханы заасан амьдралын зөв замаар алхаж чадна.
🔷 Бурхан бидний амийг захирч удирддаг болохыг, мөн “Амьдрал болгон өөрийн гэсэн нугачаатай” гэдгийг амсаж туулах нь бидний хувьд маш учир утгатай зүйл болохыг одоо бид харах болно. Энэ бол Сатаныг голж, Бурхан руу буцаж очиход Бурхан гарцаагүй хөтөлж буй хэрэг, энэ бол биднийг гэсэн Бурханы хамгийн бодитой аврал бас Түүний чин сэтгэлийн хайр.
No comments:
Post a Comment