Showing posts with label сайн мэдээ. Show all posts
Showing posts with label сайн мэдээ. Show all posts

2018-12-20

Бурхан руу эргэн ирэх бартаат зам—Христчин гэрчлэл


 Бурхан руу эргэн ирэх бартаат зам—Христчин гэрчлэл
Хонг Конг, Ву Лили

  Эзэн Есүсийн сайн мэдээг би 2007 онд анх сонссоноос хойш бараг есөн жил өнгөрчээ. Энэ жилүүдэд, би байнга Библи уншсан, гэвч Эзэний тухай их мэдлэгтэй болоогүй олон олон сударын талаар толгой эргэсэн хэвээр үлдсэн. Түүний зэрэгцээ, би өөрийгөө гэр бүлийнхнийхээ маргаанаас чөлөөлж чадахгүй байв. Хэдий тийм боловч пастор миний эдгээр асуудлуудад шийдэл олж чадаагүй. Би энэ талаар байнга бачимдан гансарч байлаа. Тэгээд би Бурханы өмнө ирж Түүнд хандан залбирав: “Өө Эзэн минь, би өөрөө өөрийгөө гэм нүглээс чөлөөлж чадахгүй байна. Гэр бүлийнхээ аар саар зүйлээс болж би байнга уурладаг. Та үүнд тааламжтай ханддаггүй болохыг би мэднэ, гэвч би энэ байдлаа өөрчлөхгүй байнга алдаа гаргадаг. Эзэн би Таныг мэдэхийг үнэхээр хүсэж байна, гэхдээ би юу хийхээ мэдэхгүй байна. Намайг удирдан улмаар би Таныг мэддэг болоход туслах хатуу итгэл бишрэлтэй, Таныг үнэхээр мэддэг хэн нэгнийг илгээгээч.” Ер бусын байдлаар, Эзэн миний залбирлыг сонссон. Үүнээс хойш их удалгүйгээр би Түүний удирдамжийг биеэр туулан мэдэрсэн. 

2018-06-17

Христийн сүмийн кино | “Арван долоо? Ямар чөтгөр нь вэ!” | Эзэнийг дагаж загалмайн замаар явна



“Жаал аа! Коммунист Нам бол бурхангүй үзэлтэй, бас Бурханд итгэхийн эсрэг байдгийг чи мэдэх үү? Хятадад чиний итгэчих ямар Бурхан байгаа юм дээ? Тэр Бурхан чинь хаана байгаа юм?” “Чамайг залуу болохоор биднийг зөөлөн хандана гэж битгий санаарай! Бурхандаа итгэсээр байвал чи үхэж л таарна даа!” Хөх няц болсон энэ залуу хүү дээр Хятадын Коммунист намын цагдаа гартаа цахилгаан саваа барьсаар яаран ирэв.

2018-06-13

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь

Шиаошиао, Шизоу хот, Жиангсу муж
Чуулганы ажлын хэрэгцээнээс шалтгаалан намайг өөр газарт үүрэг гүйцэтгүүлэхээр дахин хуваарилсан юм. Тэгэхэд, тэр газарт сайн мэдээний ажил нэлээн уналттай, ах эгч нарын нөхцөл байдал ерөнхийдөө тийм ч сайнгүй байлаа. Гэхдээ би Ариун Сүнсний нөлөөгөөр, надад хариуцуулж даалгасан бүхнийг өөртөө бүрэн итгэлтэйгээр хийсээр байлаа. Үүрэг хүлээн аваад би бүрэн хариуцлага, бүрэн гэгээрүүлэлт мэдэрсэн. Тэр ч байтугай би бага зэрэг зоримог шийдэл гаргалаа гэж бодсон. Би өөрийгөө чадвартай, энэ ажлыг сайн гүйцэтгэж чадна гэж итгэж байсан. Үнэн хэрэг дээрээ тэгэхэд би, Ариун Сүнсний ажлын талаар эсвэл өөрийнхөө мөн чанарын талаар ямар ч мэдлэггүй байв. Би өөртөө сэтгэл ханасан, биеэ тоосон байдалтай амьдарч байсан.

2018-06-08

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь


       
       Ю Конгуан Төгс Хүчит Бурханы Чуулганд сайн мэдээг тунхагладаг. Түүнийг ийнхүү сайн мэдээг тунхаглах зуур,Хятадын Коммунист намын засгийн газраас түүнийг мөрджээ. Тэр уул руу зугтаж, ингэх замд нь Жэн Шун гэгч орон нутгийн гэр чуулганы хамтран зүтгэгч түүнд тусална. Анх уулзахад л олон жилийн өмнөөс нэг нэгнээ мэдэх юм шиг тэр хоёр санагддаг. Жэн Шун хамтран зүтгэгч нартайгаа уулзаж цугладаг сүрлэн овоохойдоо Ю Конгуаныг аваачжээ. Тэнд Жэн Шун болон түүний хамтран зүтгэгч нарын дунд Бурханд итгэгч хүн эрх мэдэлтнүүдийг дагах ёстой эсэх талаар хэлэлцдэг. Ю Конгуан энэ талаар тэдэнд нөхөрлөл хийж, тэдний дундах эргэлзээг тайлна. Ю Конгуаны нөхөрлөл тэдэнд маш их тус хүргэж, тэд бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайн, судалж эхэлдэг. Гэтэл чуулганы ахлагч Сун, Ю Конгуаныг Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгч гэдгийг мэдсэн даруйдаа, чуулганыг битүүмжилж жинхэнэ замыг эрж хайх гэсэн дагалдагч нарт саад хийх бүх аргыг замыг сүвэгчилдэг. Сун, Ю Конгуаныг нэгд нэггүй эрж хайн, Юг цагдаа нарт мэдээлж, баривчлахын тулд дагалдагч нараа хүртэл дайчилдаг.

2018-05-05

Христийн чуулганы кино | “Хүү минь, гэртээ буцаад ирээч!” | Бурхан онлайн тоглоомын хүүхдийг аварсан


Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. 

2018-05-01

“Хүү минь, гэртээ буцаад ирээч!” | Бурхан онлайн тоглоомын хүүхдийг аварсан | Трейлер


Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм.

2018-04-12

Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун | Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?

Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог.

2018-04-11

Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг | Хэдий хүн төрөлхтөн ялзруулагдсан ч гэсэн тэд Бурханы дээд эрх дор амьдарсаар байдаг

Хэдий хүн төрөлхтөн ялзруулагдсан ч гэсэн тэд Бурханы дээд эрх дор амьдарсаар байдаг

Сатан хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш ялзруулсаар ирсэн. Энэ нь тоолохын аргагүй олон хорон мууг хийсэн, үеэс үед хууран мэхэлсэн ба дэлхий дээр маш жигшүүртэй гэмт хэргийг үйлдсэн. Энэ нь хүнийг хүчирхийлж, хүнийг хуурч, хүнийг Бурханы эсрэг босгосон бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, хохирол учруулах хорон муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч, Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрэм журмыг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны хорон уг чанар болон эх захгүй явдал нь маш муухай, маш зэвүүн жигшмээр, маш өчүүхэн агаад зэвүүн юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч, энэ нь Бурханаар тушаагдсан хүн, зүйлс, эд юманд өчүүхэн төдий ч өөрчлөлт гаргаж чадахгүй.