Showing posts with label Ариун Сүнс. Show all posts
Showing posts with label Ариун Сүнс. Show all posts

2020-04-24

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт” (Эшлэл 1)


Удирдлагын ажил нь зөвхөн хүн төрөлхтний улмаас бий болсон, өөрөөр хэлбэл энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон гэсэн үг. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл хэрвээ Бурхан ялзарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлагыг тавиагүй байсан бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ Бурханы бүхий л ажил зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хэрхэн хэрэгжүүлэх талаар яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, Өөрийн бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухаанаасаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэх нь бүр ч зохимжгүй. Энгийнээр хэлбэл, Бурханы удирдлагын ажил бол Бурханы хийдэг ажил бөгөөд Бурханаар авахуулсан хүмүүсийн Бурханы удирдамж дор хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг ерөнхийд нь удирдлага гэж дүгнэж болох ба энэ нь хүмүүсийн дундах Бурханы ажил, мөн түүнчлэн Түүнийг дагадаг бүх хүмүүсийн Түүнтэй хамтрах хамтын ажиллагаатай хамаатай; энэ бүгдийг нийтэд нь удирдлага гэж нэрлэж болно. Энд, Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэдэг. Бурханы ажил өндөр байхын хэрээр (өөрөөр хэлбэл үзэгдэл өндөр байх тусам), Бурханы зан чанар хүнд улам ил болдог бөгөөд энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагаа нь төдий чинээ өндөрсөнө. Хүнд тавигдах шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзэлтэй төдий чинээ зөрөлддөг, үүнээс улбаалан хүний шалгалт, шаардагдах стандарт ч бас өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн дүүрэн болж, хүний хэрэгжүүлэх ёстой зүйлс төгс төгөлдрийн оргилд хүрсэн байх болно. Энэ нь мөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдах үе байх бөгөөд учир нь хүний мэдэх шаардлагатай зүйлсийг хүнд үзүүлсэн байх болно. Иймээс үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандах үед хүний хэрэгжүүлэлт ч бас дээд цэгтээ хүрсэн байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд тулгуурладаг, харин Бурханы удирдлага нь зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагааны ачаар л бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын үзмэр, Бурханы бүх удирдлагын ажлын бай, бас Бурханы бүхий л удирдлагын үр дүн юм. Хэрвээ Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын биелэлт болох зүйл юу ч байхгүй байх байсан ба ийм маягаар Бурханы удирдлага өчүүхэн төдий ч ач холбогдолгүй байх байсан. Бурханы ажлын гадна орших, энэ ажлыг илэрхийлж чадах, үүний бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг нотолж чадах тохирох байг сонгосноор л Бурханы удирдлагын зорилгыг биелүүлж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялан дийлэх зорилгыг биелүүлэх боломжтой. Иймээс хүн бол Бурханы удирдлагын ажлын нэн чухал хэсэг бөгөөд зөвхөн хүн л Бурханы удирдлагыг үр өгөөжтэй болгож, туйлын зорилгыг нь биелүүлж чадна, хүнээс өөр ямар ч хэлбэрийн амь ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ хүн удирдлагын ажлын жинхэнэ биелэлт болно гэвэл ялзарсан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг бүрэн арилгах ёстой. Энэ нь, хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж, Бурхан хүмүүсийн дунд харгалзах ажлыг гүйцэтгэхийг шаарддаг. Зөвхөн ийм маягаар л удирдлагын ажлын биелэлт болсон бүлэг хүмүүсийг эцэстээ олж авах болно. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар дамжуулан Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахгүй; ийм гэрчлэлд Түүний ажил хэрэгжихэд тохиромжтой амьд хүмүүс шаардлагатай. Бурхан эхлээд энэ хүмүүс дээр ажиллах ба тэднээр дамжуулан Түүний ажил илэрхийлэгдэж, тэгснээр бүтээгдсэн зүйлсийн дунд Түүний ийм гэрчлэл хийгдэх болно. Ингэж Бурхан Өөрийн ажлын зорилгодоо хүрнэ. Бурхан бүх бүтээгдсэн зүйлсийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахын тулд Бурхан ганцаараа ажилладаггүй. Хэрэв Тэр ганцаараа ажилладаг байсан бол хүнийг үнэмшүүлэх боломжгүй байх байсан, иймээс хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан түүн дээр ажиллах ёстой бөгөөд зөвхөн тэгж байж л Тэр бүх бүтээгдсэн зүйлийн дундах гэрчлэлийг олж авч чадах болно. Хэрвээ Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, эсвэл хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэхгүй, мөн Бурханы хүслийг үүрд мэдэхгүй байх байсан; ийм маягаар үүнийг Бурханы удирдлагын ажил гэж нэрлэж болохгүй байх байсан юм. Хэрэв хүн зөвхөн өөрөө хичээж, хайж, шаргуу ажилладаг боловч Бурханы ажлыг ойлгодоггүй байсан бол хүн дүрсгүйтэж томоогүйтэх байсан. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл Сатаных бөгөөд тэрээр тэрслүү агаад муу муухайг үйлдэгч; Сатан ялзарсан хүн төрөлхтний хийсэн бүхэнд харагддаг ба тэнд Бурханд нийцэлтэй юу ч байхгүй, бүгд Сатаны илрэл юм. Яригдсан бүхэнд үзэгдэл болон хэрэгжүүлэлтгүй юм гэж юу ч байхгүй. Үзэгдэлд үндэслэн хүн хэрэгжүүлэлтийг бас дуулгавартай байх замыг олж авдаг, ингэснээр тэр өөрийн үзлийг хойш тавьж, өмнө нь эзэмшээгүй зүйлсээ олж авч болох юм. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Түүний шаардлагад бүрэн захирагдахыг шаарддаг бөгөөд хүн Бурханаар Өөрөөр нь хийгдсэн ажлыг харж, Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүсдэг. Эдгээр нь товчхондоо Бурханы удирдлага юм. Бурханы хүнтэй нэгдэх нэгдэл нь удирдлага бөгөөд хамгийн агуу удирдлага билээ.

“Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

2019-10-21

Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Сатаны бүхий л үйлдэл болон үйл хэрэг хүнээр дамжин харагддаг. Одоо хүний бүхий л үйлдэл, үйл хэрэг нь Сатаны илэрхийлэл бөгөөд тэгэхээр Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн бол Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлдөггүй. Зарим хүмүүс сайн зан ааштай байдаг; Бурхан үүгээр нь дамжуулан зарим нэг ажлыг хийж, тэдний ажил Ариун Сүнсээр захирагдаж болох боловч тэдний зан чанар нь Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэнд хийдэг Бурханы ажил нь ердөө л дотор нь хэдийнэ оршиж байгаа зүйлтэй ажиллаж, үүнийг өргөтгөж байдаг. Өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид эсвэл Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн хэн ч Түүнийг шууд төлөөлж чадахгүй.” “учир нь хүний мөн чанар нь Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй юм. Ариун Сүнсээр удирдагдангаа хүний амьдран харуулж байгаа зүйл нь зөвхөн Бурханы хүнээс хүссэн зүйлийн дагуу байдаг.”

2019-10-09

Магтан дуу | “Шинэ ажлыг хүлээн авсан хүмүүс ерөөлтэй еэ” | Ариун Сүнсний ажлыг дагаарай


Магтан дуу “Шинэ ажлыг хүлээн авсан хүмүүс ерөөлтэй еэ” Ариун Сүнсний ажлыг дагаарай

Ариун Сүнсний aйлдварыг дуулгавартай дагагсад ерөөлтэй еэ
Тэр хүмүүс урьд нь ямар байсан нь хамаагүй, 
Ариун Сүнс хэрхэн тэдний дотор ажилласан нь ч хамаагүй,
Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй.
Өө...өө…

2018-12-29

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга 

2018 оны 9 дүгээр сарын 28, 127
Чэн Ши

Ах эгч нар аа:
  Эзэн дотор та бүхэн амар амгалан байх болтугай! Залбирна гэдэг Христэд итгэгч бидний хувьд Бурхантай хэвийн харилцаа тогтоох чухал арга зам юм. Ялангуяа өглөө, оройд тийм байдаг. Тийм учраас залбирч сурах нь асар чухал. Гэвч олон ах эгч самгарддаг: Бид өдөр бүр өглөө, оройн аль алинд залбирдаг; мөн бид хооллохынхоо өмнө, хооллосныхоо дараа болон цуглаан хийх үедээ залбирдаг; түүнчлэн залбирах бүрдээ бид Эзэнд их зүйл хэлж, удаан хугацаанд залбирдаг. Гэвч бидэнд үргэлж Бурхан тэнд байхгүй мэт санагддаг; залбирч байхад яг л өөрсөдтэйгөө ярьж байгаа юм шиг санагддаг бөгөөд сүнс маань амар амгалан, баяр баяслыг мэдэрдэггүй. Яагаад Бурхан залбирлыг маань сонсдоггүй вэ? Бид Бурханы магтаалыг хүртэж чадахуйцаар хэрхэн залбирах ёстой вэ?

2018-05-28

“Хэн миний Эзэн бэ” кино клип-“Библи Бурханы онгодыг хүртсэн эсэх” талаарх мэтгэлцээний тухай


Хоёр мянган жилийн турш шашны ертөнц, Библи Бурханы онгодыг хүртсэн тухай Паулын хэлсэн зүйлд түшиглэж, “Библи бол Бурханы үг”, “Библи Эзэнийг төлөөлдөг” гэж үргэлжид итгэж ирсэн. Эдгээр үзэл санаа зөв үү? Энэ видео танд хариултыг илчлэх болно! 


Библид агуулагддаг, элчүүдийн захидал, туршлага, гэрчлэл бүгд, зохиогчийг нь тодорхой дурдсан байдаг. Библийг өөр өөр эрин үеийн хүмүүс бичсэн нь тодорхой. Тэдний туршлагын гэрчлэлийг яаж Бурханы үг гэж ойлгож болох билээ? Хэрэв бид шашны ертөнцийн бодлоор явбал Библийг зохиогчид нь бүгд гарцаагүй хүмүүс, гэхдээ ямар нэг байдлаар тэдний үг нь Бурханы үг болчихсон. Энэ чинь ямар гээчийн логик вэ? 

2018-04-12

Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун | Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?

Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог.

2018-04-11

Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг | Хэдий хүн төрөлхтөн ялзруулагдсан ч гэсэн тэд Бурханы дээд эрх дор амьдарсаар байдаг

Хэдий хүн төрөлхтөн ялзруулагдсан ч гэсэн тэд Бурханы дээд эрх дор амьдарсаар байдаг

Сатан хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш ялзруулсаар ирсэн. Энэ нь тоолохын аргагүй олон хорон мууг хийсэн, үеэс үед хууран мэхэлсэн ба дэлхий дээр маш жигшүүртэй гэмт хэргийг үйлдсэн. Энэ нь хүнийг хүчирхийлж, хүнийг хуурч, хүнийг Бурханы эсрэг босгосон бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, хохирол учруулах хорон муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч, Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрэм журмыг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны хорон уг чанар болон эх захгүй явдал нь маш муухай, маш зэвүүн жигшмээр, маш өчүүхэн агаад зэвүүн юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч, энэ нь Бурханаар тушаагдсан хүн, зүйлс, эд юманд өчүүхэн төдий ч өөрчлөлт гаргаж чадахгүй.

2018-04-06

УРАН УНШЛАГУУД | Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм


Бурханы ажлын зорилго, хүнд үзүүлэх үр нөлөө болон хүний төлөөх Бурханы хүслийг ухаарах нь Бурханыг дагаж буй хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм. Одоо бүх хүмүүст дутагдаж байгаа зүйл бол Бурханы ажлын талаарх мэдлэг билээ. Хүн, дэлхийг бүтээснээс хойших хүний төлөө хийсэн Бурханы үйл хэрэг, мөн Бурханы хүсэл болоод Бурханы бүх ажлыг яг юу бүрдүүлдгийг ухаардаггүй бас ойлгодоггүй.

2018-03-16

Эзэн Есүс, эргэн ирэх болно гэдгээ хэлсэн, тэгвэл Тэр ямар байдлаар ирэх вэ?

Эзэн Есүс, эргэн ирэх болно гэдгээ хэлсэн, тэгвэл Тэр ямар байдлаар ирэх вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг.

2018-03-15

Бурханд итгэдэг хүмүүс шинэ амийг олж авахын тулд яагаад залбирч, цугларч, Бурханы үгийг унших ёстой байдаг вэ?

Бурханд итгэдэг хүмүүс шинэ амийг олж авахын тулд яагаад залбирч, цугларч, Бурханы үгийг унших ёстой байдаг вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Залбирал бол хүний Бурхантай хамтран ажилладаг аргуудын нэг, энэ нь Бурханыг дууддаг хүний арга барил бөгөөд энэ нь Бурханы Сүнс хүний сэтгэлийг хөдөлгөдөг үйл явц юм. Залбиралгүй хүмүүс бол сүнсгүй үхдлүүд бөгөөд тэдэнд Бурханаар хөдөлгөгдөх чадвар дутагддагийн баталгаа юм гэж хэлж болно. Залбиралгүйгээр тэд хэвийн сүнслэг аминд хүрч чаддаггүй, тэр ч бүү хэл тэд Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй; залбиралгүйгээр тэд Бурхантай харилцах харилцаагаа тасладаг бөгөөд Бурханы зөвшөөрлийг авах чадваргүй байдаг. Бурханд итгэдэг хүн байснаар чи хэдий чинээ их залбирна, Бурханаар төдий чинээ их хөдөлгөгдөнө. Тийм хүмүүс төдий чинээ их шийдвэртэй байдаг бөгөөд Бурханаас хамгийн сүүлийн үеийн гэгээрлийг төдий чинээ их хүлээн авах чадвартай байдаг; үүний үр дүнд зөвхөн ийм хүмүүс л Ариун Сүнсээр аль болох хурдан төгс болгуулж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын "Залбирлын дадлын талаар"-аас

2017-09-10

Залбирлын дадлын талаар

Залбирлын дадлын талаар

Та нар өөрсдийн өдөр тутмын амьдралдаа залбиралд анхаарал хандуулдаггүй. Хүмүүс залбирлыг үргэлж орхигдуулсан. Өөрсдийн залбирлаараа тэд зүгээр л хийсэн дүр үзүүлж, хайхрамжгүй ханддаг, хэн ч өөрийн зүрх сэтгэлийг Бурханы өмнө бүрэн дүүрэн өгөөгүй бөгөөд Бурханд үнэхээр залбираагүй. Тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед л хүмүүс Бурханд залбирдаг. Энэ бүх хугацаанд чи хэзээ нэгэн цагт Бурханд үнэхээр залбирч байсан уу? Чи хэзээ нэгэн цагт Бурханы өмнө зовлон шаналлын нулимс урсгаж байсан уу? Чи хэзээ нэгэн цагт Бурханы өмнө өөрийгөө мэдэж авч байсан уу? Чи хэзээ нэгэн цагт Бурханд чин сэтгэлээсээ залбирч байсан уу? Залбирлыг аажмаар хэрэгжүүлдэг: Хэрвээ чи гэртээ ердөө залбирдаггүй бол чуулганд залбирах ямар ч аргагүй байх ба хэрвээ чи жижиг чуулга уулзалтын үеэр ердийн байдлаар залбирдаггүй бол томоохон чуулга уулзалтуудын үеэр залбирч чадахгүй байх болно. Хэрвээ чи гол төлөв Бурханд ойртож эсвэл Бурханы үгийг эргэцүүлж чаддаггүй бол залбирах цаг болоход чамд хэлэх зүйл юу ч байхгүй байх болно—чи залбирсан ч гэсэн гагцхүү уруул чинь л хөдлөх ба чи үнэндээ залбирахгүй.