2020-05-15


Өдөр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм” (Эшлэл 1)
Та нар бүгд, Бурханыг гэсэн эрэл хайгуулдаа, Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр ухаарч, үнэхээр мэдэж авсан эсэхээ, олон янзын хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг үнэхээр мэддэг эсэхээ, мөн Бурхан чам дээр юу хийж байгааг болон үйлдэл бүрийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд Бурханд итгэх өөрийн амьдралыг шинээр шинжлэн шалгах ёстой. Чиний хажууд байгаа энэ Бурхан нь чиний ахиц дэвшлийн чиглэлийг удирдаж, чиний хувь заяаг захирч, чиний хэрэгцээг хангадаг энэ Бурхан, чи Түүнийг хэр их ойлгож, Түүний талаар хэр ихийг үнэхээр мэдэж байна вэ? Тэр өдөр бүр чам дээр ажилладгийг чи мэдэх үү? Түүний үйлдэл бүр ямар зарчим, зорилгууд дээр үндэслэдгийг чи мэдэх үү? Тэр чамайг хэрхэн удирдан чиглүүлдгийг чи мэдэх үү? Чамайг хангадаг Түүний арга барилыг чи мэдэх үү? Чамайг удирддаг Түүний арга замыг чи мэдэх үү? Тэр чамаас юу авахыг хүсдэгийг болон Тэр чамд юуг гүйцэтгэхийг хүсдэгийг чи мэдэх үү? Чиний гаргаж байгаа олон төрлийн аашинд Тэр ямар хандлага баримталдгийг чи мэдэх үү? Чи Түүний хайртай хүн мөн эсэхээ мэдэх үү? Түүний баяр баясгалан, уур уцаар, уй гуниг, баяр хөөр, тэдгээрийн ард байдаг бодол, санаа болон Түүний мөн чанарын талаар чи мэдэх үү? Эцсийн эцэст чиний итгэдэг энэ Бурхан нь ямар Бурхан бэ гэдгийг чи мэдэх үү? Эдгээр асуултууд нь чиний хэзээ ч ойлгож эсвэл бодож байгаагүй зүйлс үү? Бурханд итгэх итгэлийнхээ араас явах үедээ чи бодит ойлголт болон Бурханы үгийн дадлага туршлагаараа дамжуулан Түүний талаарх өөрийн буруу ойлголтыг арилгасан уу? Бурханы сахилгажуулалт болон цээрлүүлэлтийг хүртсэнийхээ дараа чи жинхэнээсээ захирагдаж, анхаарал тавьж эхэлсэн үү? Бурханы гэсгээлт болон шүүлтийн дунд чи, хүний тэрслүү байдал болон сатаны уг чанарыг танин мэдэж, Бурханы ариун байдлын талаар тун бага ойлголтыг олж авсан уу? Бурханы үгийн удирдамж болон гэгээрлийн дор чи амьдралыг шинээр харж эхэлсэн үү? Бурханы илгээсэн шалгалтын дунд чи, хүний зөрчлийг Тэр тэвчихгүй байгааг, түүнчлэн Тэр чамаас юу шаарддагийг болон Тэр чамайг хэрхэн аварч буйг мэдэрсэн үү? Хэрвээ чи, Бурханыг буруугаар ойлгох нь юу болохыг эсвэл энэ буруу ойлголтыг хэрхэн арилгахыг мэдэхгүй бол чи хэзээ ч Бурхантай ярилцах жинхэнэ харилцаанд ороогүй ба хэзээ ч Бурханыг ойлгож байгаагүй гэж хэлж болох бөгөөд эсвэл чи хэзээ ч Түүнийг ойлгохыг хүсээгүй гэдгийг хүн ядаж хэлж чадна. Хэрвээ чи Бурханы сахилгажуулалт цээрлүүлэлт юу вэ гэдгийг мэдэхгүй бол чи захирагдах болон анхаарал тавих гэдэг нь юу вэ гэдгийг гарцаагүй мэдэхгүй, эсвэл хамгийн наад зах нь чи хэзээ ч Бурханд үнэхээр захирагдаж эсвэл анхаарал тавьж байгаагүй байна. Хэрвээ чи Бурханы гэсгээлт, шүүлтийг хэзээ ч туулж байгаагүй бол Түүний ариун байдлыг чи гарцаагүй мэдэхгүй бөгөөд хүний тэрслүү байдал юу болох талаар чи бүр ч багыг мэдэх болно. Хэрэв чамд амьдралыг үзэх зөв үзэл эсвэл амьдралын зөв зорилго хэзээ ч байгаагүй, харин чи урагшаа явахаас ч эргэлзэх хүртэл хэмжээнд өөрийн амьдралын ирээдүйн замын талаар будилж, тээнэгэлзсэн байдалтай байсаар байгаа бол чи Бурханы гэгээрэл, удирдамжийг хэзээ ч үнэхээр авч байгаагүй гэдэг нь илэрхий бөгөөд мөн түүнчлэн чи хэзээ ч Бурханы үгээр хангагдаж эсвэл дүүргэгдэж байгаагүй гэдгийг хүн хэлж чадна. Хэрэв чи Бурханы шалгалтыг хараахан туулаагүй бол хүний зөрчлийг Бурхан тэвчдэггүй нь юу болохыг гарцаагүй мэдэж чадахгүй, мөн Бурхан чамаас эцсийн эцэст юу шаардаж байгааг ойлгохгүй, тэр ч бүү хэл хүнийг удирдаж, аврах Түүний ажил юу болохыг ойлгохгүй гэдэг нь харваас илт байх юм. Хүн Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, хэрвээ тэр Бурханы үгнээс хэзээ ч, юуг ч мэдрээгүй эсвэл ойлгоогүй бол тэр авралын зам руу мэдээж алхаагүй, Бурханд итгэх түүний итгэл мэдээж ямар ч утгагүй, Бурханы талаарх түүний мэдлэг мэдээж хоосон бөгөөд Бурханыг хүндлэх нь юу болох талаар тэр юу ч мэдэхгүй гэдэг нь илт юм. 
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

No comments:

Post a Comment