2018-11-04

Хүн Бурханы нэрийн ач холбогдлыг мэдэхгүй байх болон Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудлын уг чанар юу вэ?

Хүн Бурханы нэрийн ач холбогдлыг мэдэхгүй байх болон Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудлын уг чанар юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

  Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? 
Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад тэр Бурханыг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж ийм хэлбэртэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, Бурханы оршихуй, зан чанар ерөөсөө оршдоггүй гэж дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрчихөөд, ямар ч төрлийн хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байх нь хамаагүй тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? …Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

  Хэрвээ хүн Намайг дандаа Есүс Христ гэж нэрлэдэг боловч эцсийн өдрүүдэд Би шинэ эрин үеийг эхэлчихсэн бөгөөд шинэ ажлыг эхлүүлчихсэн гэдгийг мэддэггүй бол, хэрэв хүн Аврагч Есүсийн ирэхийг үргэлж донтон хүлээдэг бол тийм хүмүүсийг Би Надад итгэдэггүй хүмүүс гэж хэлэх болно. Тэд бол Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд Надад итгэдэг итгэл нь хуурамч юм. Тийм хүмүүс Аврагч Есүсийг тэнгэрээс ирэхийг нь нүдээр үзэж чадах уу? Тэдний хүлээдэг зүйл нь Миний ирэлт биш, харин Иудейчүүдын Хааны ирэлт билээ. Энэхүү ариун бус хуучин ертөнцийг Би бүрэн устгаасай гэж тэд хүсэн тэмүүлдэггүй, харин түүний оронд өөрсдөө золин аврагдахын тулд Есүсийн хоёр дахь ирэлтийг хүсэн тэмүүлдэг; Есүс бүх хүн төрөлхтнийг энэхүү бохирдсон, зөвт бус газаас дахин нэг удаа аврахыг тэд хүлээдэг. Тийм хүмүүс эцсийн өдрүүдийн үеэр Миний ажлыг гүйцээх хүмүүс болж яаж чадах вэ? Хүний хүслэн Миний хүсэлд хүрэх юмуу, Миний ажлыг хэрэгжүүлэх чадваргүй, учир нь хүн Миний өмнө нь хийсэн ажлыг зүгээр л гайхан биширч юмуу, эрхэмлэдэг бөгөөд Намайг үргэлж шинэлэг, хэзээ ч хуучирдаггүй Бурхан Өөрөө гэдгийг мэддэггүй. Би бол Ехова, бас Есүс гэдгийг л хүн мэддэг бөгөөд Би бол хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих Сүүлчийн Нэгэн гэдэг талаар ямар ч таамаг байхгүй. Хүний эгээрэн хүсдэг, мэддэг бүхэн бол түүний өөрийн ойлголт бөгөөд түүний өөрийн нүдээр харж чаддаг тэр л зүйл билээ. Тэр нь Миний хийдэг ажилтай нийцдэггүй, харин түүнтэй зохицолгүй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

  Анхны өгүүлэл линк:



No comments:

Post a Comment