2018-04-11

Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг | Хэдий хүн төрөлхтөн ялзруулагдсан ч гэсэн тэд Бурханы дээд эрх дор амьдарсаар байдаг

Хэдий хүн төрөлхтөн ялзруулагдсан ч гэсэн тэд Бурханы дээд эрх дор амьдарсаар байдаг

Сатан хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш ялзруулсаар ирсэн. Энэ нь тоолохын аргагүй олон хорон мууг хийсэн, үеэс үед хууран мэхэлсэн ба дэлхий дээр маш жигшүүртэй гэмт хэргийг үйлдсэн. Энэ нь хүнийг хүчирхийлж, хүнийг хуурч, хүнийг Бурханы эсрэг босгосон бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, хохирол учруулах хорон муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч, Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрэм журмыг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны хорон уг чанар болон эх захгүй явдал нь маш муухай, маш зэвүүн жигшмээр, маш өчүүхэн агаад зэвүүн юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч, энэ нь Бурханаар тушаагдсан хүн, зүйлс, эд юманд өчүүхэн төдий ч өөрчлөлт гаргаж чадахгүй. Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн Бурханы хайрласан гэрэл, агаарыг одоо ч эдэлсээр, Бурханы Өөрийн амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэг, шувуу, загас, шавжийг таашааж, Бурханы хангасан бүх зүйлийг таашаасаар байдаг; өдөр шөнө нэг нэгнээ үргэлжид орлож; дөрвөн улирал ердийнхөөрөө солигдож; тэнгэрт нисэх галууд өвөлдөө нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас хэзээ ч өөрсдийн гэр болох гол мөрөн, нуурыг орхидоггүй; газар дахь царцаа зуны өдрүүдэд чин сэтгэлээсээ дуугардаг; өвсөн дэх голио намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; бүргэд ганцаараа байхад галуу сүрэглэн цугларч; арслангийн сүрэг ан хийн амьдарч; буга өвс цэцэгнээс холддоггүй... Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьд амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин явж, нүд ирмэхийн төдийд хэдэн сая өөрчлөлт тохиолддог—гэвч өөрчлөгддөггүй зүйл нь тэдний зөн совин ба амьд үлдэх хууль юм. Тэд Бурханы хангамж, шим тэжээл дор амьдардаг ба хэн ч тэдний зөн совинг өөрчилж, тэдний амьд үлдэх хууль журмыг сулруулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаж, мэхлэгдсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс татгалзаж чадахгүй бөгөөд хүн Бурханы бүтээсэн энэхүү орон зайд амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн совин өөрчлөгдөөгүй. Хүн харахын тулд нүдэндээ, сонсохын тулд чихэндээ, бодохын тулд уураг тархиндаа, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ алхахын тулд хөлөндөө, ажиллахын тулд гарандаа найддаг; Бурханы хангамжийг хүлээн авахуулахын тулд Бурханы хүнд хайрласан бүх зөн совин өөрчлөгдөхгүй хэвээр үлдсэн, хүний Бурхантай хамтран ажилладаг чадвар өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадвар өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнсний хэрэгцээ өөрчлөгдөөгүй, өөрийн эх үүсвэрээ олох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр аврагдах хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл өөрчлөгдөөгүй. Энэ нь Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйллаас хараат байж, цаашид бүтээлийн эхэн дэх Адам, Ева биш болж, үүний оронд мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай эвлэршгүй зүйлсээр дүүрэн ба сатаны ялзармал зан чанараар дүүрэн байсан ч гэсэн Бурханы нүдэнд хүн төрөлхтөн одоо ч Түүний бүтээсэнтэй адил хүн төрөлхтөн хэвээр юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханаар захирагдаж, зохион байгуулагдаж байгаа ба одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Бурханы нүдэнд Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтөн нь ердөө хоржигносон ходоодтой, бага зэрэг удаан хөдөлгөөнтэй, өмнө байсан шигээ сайн ой санамжтай биш, бага зэрэг хөгширч, хир буртгаар бүрхэгдсэн—боловч хүний бүх чиг үүрэг, зөн совин нь огтхон ч гэмтээгүй. Энэ нь Бурханы аврахаар зорьж байгаа хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох ба энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харахаас өөр аргагүй болох ба Бурханд өөрийгөө зориулахын тулд тэр өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг хаяж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө өгөх болно. Хүн төрөлхтний зүрх сэтгэл Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг голж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн өөрийн биеийн хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангамж, шим тэжээлийг дахин нэг удаа хүлээн авах үед хүн төрөлхтний ой санамж сэргэх бөгөөд энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн ноёрхолд үнэхээр эргэн очих болно.
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment