Showing posts with label Христчин гэрчлэл. Show all posts
Showing posts with label Христчин гэрчлэл. Show all posts

2018-12-20

Бурхан руу эргэн ирэх бартаат зам—Христчин гэрчлэл


 Бурхан руу эргэн ирэх бартаат зам—Христчин гэрчлэл
Хонг Конг, Ву Лили

  Эзэн Есүсийн сайн мэдээг би 2007 онд анх сонссоноос хойш бараг есөн жил өнгөрчээ. Энэ жилүүдэд, би байнга Библи уншсан, гэвч Эзэний тухай их мэдлэгтэй болоогүй олон олон сударын талаар толгой эргэсэн хэвээр үлдсэн. Түүний зэрэгцээ, би өөрийгөө гэр бүлийнхнийхээ маргаанаас чөлөөлж чадахгүй байв. Хэдий тийм боловч пастор миний эдгээр асуудлуудад шийдэл олж чадаагүй. Би энэ талаар байнга бачимдан гансарч байлаа. Тэгээд би Бурханы өмнө ирж Түүнд хандан залбирав: “Өө Эзэн минь, би өөрөө өөрийгөө гэм нүглээс чөлөөлж чадахгүй байна. Гэр бүлийнхээ аар саар зүйлээс болж би байнга уурладаг. Та үүнд тааламжтай ханддаггүй болохыг би мэднэ, гэвч би энэ байдлаа өөрчлөхгүй байнга алдаа гаргадаг. Эзэн би Таныг мэдэхийг үнэхээр хүсэж байна, гэхдээ би юу хийхээ мэдэхгүй байна. Намайг удирдан улмаар би Таныг мэддэг болоход туслах хатуу итгэл бишрэлтэй, Таныг үнэхээр мэддэг хэн нэгнийг илгээгээч.” Ер бусын байдлаар, Эзэн миний залбирлыг сонссон. Үүнээс хойш их удалгүйгээр би Түүний удирдамжийг биеэр туулан мэдэрсэн.