Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).
“Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45).
Холбогдолтой Бурханы үгс:
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.
Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно.
Зарим хүн үргэлж: “Бурханд итгэх нь ердөө цуглаанд оролцож, дуу дуулж, Бурханы үгийг сонсож, залбирч, зарим нэг үүргийг биелүүлэх явдал биш гэж үү? Энэ нь ийм байдаг биш гэж үү?” хэмээн боддог. Та нар хэчнээн удаан хугацаанд Бурханд итгэдэг итгэгч байсан нь хамаагүй, Бурханд итгэх итгэлийн ач холбогдлыг одоо ч нэвт шувт ойлгоогүй л байгаа. Үнэн хэрэгтээ Бурханд итгэх итгэлийн ач холбогдол нь ер бусын гүнзгий бөгөөд хүмүүс энэ талаар сайтар бодож үзээгүй. Эцэстээ хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; зөвхөн энэ нь л авралд үнэхээр хүрэх явдал юм. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар-зүгээр л хоосон сургаалын зарим үгсийг хашхирч эсвэл зарим нэг уриа лоозон хашхирч, дараа нь бага зэрэг үйлдэл, сайхан ааш авир гаргаж, тодорхой нүгэл үйлдэхгүй, илэрхий нүгэл үйлддэггүй бол-энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм. Чи дүрэм журмыг мөрддөг болохоор энэ нь зөв замаар алхаж байгаа гэсэн үг юм уу? Энэ нь, чи зөв сонгосон гэсэн үг юм уу? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй, эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, уурлуулсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу? Миний ингэж хэлж байгаа нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь, Бурханд итгэх итгэлийг Бурханы үгнээс, Бурханаас эсвэл үнэнээс салгаж болохгүй гэдгийг та бүхний зүрх сэтгэлд ойлгуулахын төлөө юм. Чи өөрийнхөө замыг сайн сонгож, үнэнд хичээл чармайлт гаргаж, Бурханы үгэнд хичээл чармайлт гаргах ёстой. Дутуу дулимаг мэдлэгтэй байж эсвэл зарим талаар тэдгээрийг ойлгоод, өөрийгөө болчихлоо гэж бүү бод. Хэрвээ чи юмыг хайнга байдлаар хийдэг бол зөвхөн өөрийгөө хорлох болно.
“Аврагдах гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? ... Энгийнээр хэлбэл, аврагдана гэдэг нь үргэлжлүүлэн амьдрах, амьд үлдэх, эргэн амь орох явдал юм. Тэгвэл чи өмнө нь үхчихсэн нь байсан юм уу? Чи амьдарч байгаа, чи ярьж, амьсгалж чадна, тэгвэл чи үхсэн үү? (Сүнс үхсэн.) Чи яаж тэгж хэлж чадаж байна вэ? Яагаад ингэж хэлж байна? Яагаад сүнс үхсэн бол чи үхсэн гэж? Чи үүнийг юунд үндэслэн хэлж байна вэ?
Аврагдахаасаа өмнө хүмүүс хаана байдаг вэ? (Сатаны эзэмшил дор.) Тэд Сатаны харанхуй нөлөөн дор байдаг. Амьдрахын тулд хүмүүс юунд түшиглэдэг вэ? (Сатаны гүн ухаан болон Сатаны хор.) Тиймээ, хүмүүс амьдрахын тулд сатаны уг чанар, завхарсан уг чанарт найддаг. Тэгвэл хэн нэгэн хүн завхарсан сатаны уг чанарт тулгуурлан амьдардаг бол тухайн хүний бүхий л оршихуй—түүний махан бие болоод сүнс, бодол гэх мэт бусад бүх талууд нь—амьд уу эсвэл үхсэн үү? Бурхан тэднийг үхсэн гэж үздэг. Одоо “үхсэн” хүнийг ерөнхийлөн дүгнэх нэр томьёо байдаг. Энэ юу вэ? (Алхаж буй үхдэл.) Тиймээ, алхаж буй үхдэл. Гаднаа чи амьсгалж, нүдээ цавчилдаг бөгөөд бодож байгаа мэт харагддаг, гэхдээ бүх бодол чинь юуны тухай байдаг вэ? Чиний боддог бүхэн ёрын муу зүйлс байдаг, чи бүхий л өдөржингөө, Бурханыг үл хайхрах, Бурханы эсрэг тэрслэх зүйлс, Бурханы жигшдэг, Бурханы шийтгэлийг хүртэх зүйлс гэх мэт ёрын муу зүйлсийн талаар боддог ба чиний бүх бодол эдгээр зүйлийн тухай байдаг. Бурхан энэ бүх зүйлийг чөтгөрүүд, диаволууд болон Сатанд хамаатай гэж үздэг. Тэдгээр нь махан биед хамаатайгаар үл барам бүхэлдээ Сатанд хамаарагдана. Тэдгээр нь бүхэлдээ Сатанд хамаарагддаг тул Бурхан хүмүүсийг юу гэж хардаг вэ? Хүмүүс үү? (Үгүй.) Тэгвэл юу гэж? (Диаволууд.) (Амьтад.) Тиймээ, диаволууд, амьтад, Сатан; амьд Сатан! Тэдний дотор хүмүүс, амьд Сатаны зүйлс болон мөн чанарт тулгуурлан амьдардаг бөгөөд Бурханы нүдээр бол тэд өөрсдийнхөө махан биед амьд Сатаныг өмсөж байгаа хэрэг, энэ нь үнэндээ амьд Сатан хүний махан биеийг өмсөж байгаа хэрэг юм. Бурханы нүдээр ийм төрлийн хүн алхаж буй үхдэл гэж тодорхойлогддог. Юуг “алхаж буй үхдэл” гэж тодорхойлдог вэ? (Үхсэн хүмүүсийг.) Тиймээ, үхсэн хүмүүсийг. Бурхан одоо Өөрийн авралын ажлыг хийхийг хүсдэг, Тэрээр энэ хүмүүсийг—энэ үхсэн хүмүүсийг, алхаж буй үхдлүүд болох, амьдрахын тулд завхарсан сатаны зан чанарт болон завхарсан сатаны мөн чанарт түшиглэдэг энэ хүмүүсийг, үхсэн гэж нэрлэгддэг энэ хүмүүсийг авах болно гэсэн үг—Тэр энэ хүмүүсийг авч, амьд болгох болно. Энэ нь аврагдахын ач холбогдол юм. Та нар юуны төлөө Бурханд итгэдэг вэ? (Аврагдахын тулд.) Тиймээ, аврагдахын тулд. Аврагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? (Үхдлүүд амьд болох.) Үхдлүүд амьд болох явдал. Тэгвэл үүний утга санаа юу вэ? Чи үхсэн байснаа амьд болно гэдэг нь чи сэхээн амьдруулагдаж, чи амьдардаг гэсэн үг. Чи нүдээ нээн, Бурханыг хараад Түүнийг таньж чадна. Чи Бурханыг хараад өвдөг сөгдөн шүтэн мөргөж чадна. Чи Бурханыг харааж, Бурханыг үл хайхарч, Бурханыг дайрч давшилж эсвэл Бурханы эсрэг тэрслэхээ болино. Бурханы нүдээр бол ийм төрлийн хүн юу вэ? (Тэд бол амьд хүмүүс.) Тиймээ, зөвхөн тэд л жинхэнээсээ амьд хүмүүс. Зөвхөн ийм төрлийн хүн л Бурханы нүдээр амьд хүн. Иймээс хэрвээ хэн нэгэн хүн Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэж л хэлдэг бол, тэд амьд хүмүүсийн нэг мөн үү? (Үгүй, тэд биш.) Тэгвэл ямар төрлийн хүмүүс амьд вэ? Амьд хүмүүст ямар төрлийн бодит байдал байдаг вэ? Надад хэлээч. Энэ асуултыг хэлэлц. (Тэд бол амийн зан чанартаа өөрчлөлт гаргасан хүмүүс юм. Тэдний үзэл баримтлал болон аливааг харах арга зам нь Бурханы үгтэй нийцэлтэйгээр өөрчлөгдсөн байдаг. Зөвхөн тэр үед л тэд амь ордог.) (Тэд бол Бурханыг хүндэлдэг Иов шиг хүмүүс. Тэдний бүхий л бодол нь Бурханыг хэрхэн хангалуун байлгах тухай байдаг. Ийм төрлийн хүн бол амьд хүн.) (Тэдний хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байдаг ба тэд Бурханаас эмээж, муугаас зайлсхийдэг.) (Харанхуйн нөлөөнд хүлэгдээгүй бөгөөд аливааг үзэх үзэл бодол нь өөрчлөгдсөн хүмүүс бол амь орсон хүмүүс юм.) Та нар бүгд тэдний илэрхийллийн нэг талын тухай ярьлаа. Амьд хүн гэж яг юу вэ? Эцэстээ аврагддаг хүмүүс амьд болдог. Амьд хүн ярьж чадна, тэгвэл тэдний ярьдаг зүйл юу вэ? Тэдэнд өөрсдийн сэтгэлгээ, бодол санаа байдаг боловч тэд ямар зүйлийн талаар боддог вэ? Тэд аливааг хийж, үүргээ биелүүлж чадна, гэхдээ тэд юу хийдэг вэ? Эдгээр зүйлийн, тэдний хийдэг, хэлдэг бүхний уг чанар юу вэ? Хэрвээ чи амьд хүмүүсийн нэг бол, энэ нь чи үхдлүүдийн нэг байхаа больсон гэсэн утгатай. Чи үхдлүүдийн нэг байхаа больсон гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, чиний илэрхийдэг бүхэн, боддог бүхэн, хийдэг бүхэн Бурханаас эмээж, муугаас зайлсхийх уг чанараар хийгддэг гэсэн үг юм. Энэ нь ийм төрлийн уг чанар, тийм үү? Өөр тал бас бий—илүү зохистойгоор хэлэх юм бол—чиний үйл хэрэг, бодол бүр чинь Бурханаар яллагдаж эсвэл Бурханаар жигшигдэн гологдохгүй, харин ч тэдгээр нь Бурханаар зөвшөөрөгдөж, сайшаагддаг. Энэ бол амьд хүмүүсийн хийдэг зүйл, түүнчлэн тэдний хийх ёстой зүйлийн аль аль нь юм.”

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”-аас

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэхээр дуулгавартай байх нь л жинхэнэ итгэл юм”-аас
Анхны өгүүлэл линк: Аврагдах болон авралын хоорондох үндсэн ялгаа юу вэ?
No comments:
Post a Comment