Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Итгэж, баптисм хүртдэг хүн аврагдах болно; харин итгээгүй хүн яллагдана” (Марк 16:16).
“Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олон хүний төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ” (Матай 26:28).
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).
Холбогдолтой Бурханы үгс:
Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлгүй болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэй байхгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс
… өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсон учраас юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас
Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний байлдан дагуулалтын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд энэ нь бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл тэд Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм; чамайг аварснаараа Бурхан чамайг эдгээр зүйлсээс салгадаг бөгөөд Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө юм. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, цаашид энэ завхралд дөнгөлөгдөхгүй байх үедээ чи аврагдсан байхгүй гэж үү? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн чи энгийн байх ба Бурханаар ерөөгдөж, Бурханд бахдалтай байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-ээс
Хэрвээ хүн, Түүний шаардсан хэрэг явдал болон үгнээс Бурханы үгийн бодит байдалд үнэхээр орж чадвал, Бурханаар төгс болгуулсан хүн болох болно. Бурханы ажил болон үгс энэ хүний хувьд бүрэн үр нөлөөтэй, мөн Бурханы үг түүний амь болсон, тэр үнэнийг олж авсан ба Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлж болох юм. Үүний дараа түүний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь үндэс суурь ганхаж, нурах болно. Хүн Бурханы үгийг өөрийнхөө амь болгосны дараа шинэ хүн болдог. Бурханы үг түүний амь болдог; Бурханы ажлын үзэгдэл, хүнд тавих Түүний шаардлага, хүний тухай Түүний илчлэл болон Бурхан хүнээс хүрэхийг шаарддаг жинхэнэ амьдралын стандарт түүний амь болдог-тэр эдгээр үг болон эдгээр үнэний дагуу амьдардаг бөгөөд энэ хүн Бурханы үгээр төгс болгуулдаг. Түүний үгээр дамжуулан тэр дахин төрөлтийг туулж, шинэ хүн болдог.
Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн явах вэ” -ээс
No comments:
Post a Comment