2018-11-09

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ажиллаж байсан байдал болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы ажилладаг байдлын хоорондох ялгаа юу вэ?

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ажиллаж байсан байдал болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы ажилладаг байдлын хоорондох ялгаа юу вэ?

  Холбогдолтой Бурханы үгс:

  Тэр эхний удаад бие махбодтой болох үед Түүний ажил нь золин аврах явдал байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Бурханд чухал шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ажил нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах Түүний авралыг зөгнөж байсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас өвчтэй хүмүүсийг эдгээх нь Түүнд чухал байсан, тиймээс тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлсэн; учир нь Нигүүлслийн эрин үе нь, хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох энх тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийн соёрхол дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, өвчтэйг эдгээж, чөтгөр зайлуулж, нигүүлсэл соёрхох нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн махбодын төрөлхийн чадвар байсан ба тэдгээр нь махбодод биеллээ олсон Сүнсний ажил байсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы орших махан биеийн мөн чанар”-аас

  Тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу Есүсийн ажил хийгдсэн. Түүний үүрэг нь хүн төрөлхтнийг золин аврах, тэдний нүглийг уучлах явдал байсан ба иймээс Түүний зан чанар нь бүхэлдээ номхон даруу байдал, тэвчээр, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байсан. Тэр хүн төрөлхтнийг элбэгээр ерөөж, тэдэнд арвин их нигүүлсэл болоод тэдний зугаа цэнгэлийн төлөө Түүний өгсөн, таашаан эдэлж болох бүх зүйлийг авчирсан: энх тайван ба аз жаргал, Түүний тэвчээр ба хайр, Түүний өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэл. Тэрхүү өдрүүдэд хүнд тулгарсан бүхэн нь таашаан эдлэх элбэг дэлбэг зүйл байсан: Тэдний зүрх сэтгэл нь амар амгалан, уужуу байсан, тэдний сүнс тайвшруулагдсан ба Аврагч Есүсээр дэмжүүлж байсан. Тэд эдгээр зүйлийг олж авч чадаж байсан нь тэдний амьдарч байсан эрин үеийн үр дагавар байв. Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм. Иймээс золин аврагдахаасаа өмнө тэд Есүсийн өгсөн олон төрлийн нигүүлслийг эдлэх болсон; зөвхөн энэ л тэдэнд ач тустай байсан. Ийнхүү тэд нигүүлслийг эдэлснээр дамжуулан өөрсдийн нүглийг уучлуулж чадах байсан ба Есүсийн тэвчээр, хүлцэнгүй байдлыг эдэлснээр дамжуулан золин аврагдах боломжтой болох байсан юм. Зөвхөн Есүсийн тэвчээр болон хүлцэнгүй байдлаар дамжуулан тэд уучлалыг хүлээн авч, Есүсийн өгсөн элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхтэй болсон—Есүсийн хэлсэнчлэн, “Би шударга хүмүүсийг биш харин гэм нүгэлтнүүдийг золин аварч, тэдэнд гэм нүглээ уучлуулах боломжийг олгохын тулд ирсэн.” ⋯ Есүс хүн төрөлхтнийг хэдий чинээ их хайрлаж, тэдний гэм нүглийг уучилж, тэдэнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл гаргана, хүн төрөлхтөн төдий чинээ их аврагдаж, Есүсийн их төлөөс төлж буцаан авсан төөрсөн хурга гэж нэрлэгдэх чадвартай болох байв. Хайртай ээж нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэгтэй адилаар Есүс Өөрийн дагалдагчиддаа хандаж байсан учраас Сатан энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадаагүй. Тэр тэдэнд уурлаагүй эсвэл тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байсан; тэдний дунд Тэр хэзээ ч уурлаж хилэгнээгүй, харин тэдний нүглийг тэвчиж, мэдлэггүй байдал болоод тэнэг занг нь хараагүй дүр үзүүлсэн, тиймээс Тэр “Бусдыг дал дахин долоон удаа уучил” гэж хэлсэн юм. Иймд Түүний зүрх сэтгэл нь бусдын зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ийнхүү Түүний тэвчээрээр дамжуулан хүмүүс уучлал өршөөлийг хүлээн авч чадсан билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

  Ариун Сүнс эрин үеийн дагуу ажилладаг ба хүссэнээр эсвэл зүгээр л хэсэг дүрмийн дагуу ажилладаггүй. Эрин үе солигдсон ба шинэ эрин үе шинэ ажлыг авчрах ёстой. Энэ нь ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд ийм учраас Түүний ажил хэзээ ч давтагдахгүй. Нигүүслийн эрин үед Есүс өвчнийг эмчлэх, чөтгөрийг хөөх гэх мэт ажлыг Өөрийн гарыг хүн дээр тавьж, түүний төлөө залбирч, адислах замаар ийм ажлыг их хийсэн. Гэвч ийм байдлаар үргэлжлэх нь одоо үед ямар ч утга учиргүй. Ариун Сүнс тэр үед ийм маягаар ажилладаг байсан. Учир нь тэгэхэд Нигүүслийн эрин үе байсан ба хүнд хангалттай нигүүлсэл эдлүүлдэг байсан. Хүн ямар ч үнэ төлөлгүйгээр итгэж байгаа үедээ хичнээн ч хугацаанд нигүүслийг хүртэж болох юм. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан. Одоо эрин үе солигдсон ба Бурханы ажил цаашид ахисан. Гэсгээлт болон шүүлтээр хүний эсэргүүцэх чанар болон түүний дотор байгаа бохир зүйлсийг авч хаях болно. Энэ нь золин аврах шат байсан учраас Бурхан хүмүүст хангалттай нигүүлслийг үзүүлэн баясгаснаар хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан хүний нүглийг өршөөх ажлыг хийх хэрэгтэй болно. Энэ үе шатанд хүний худал байдлыг гэсгээлт болон шүүлтээр илчилж, үгийг чангаар хэлж, үгийн сахилгажуулалт болон илчлэлтийг үйлдсэнээр эцэст нь хүн аврагдаж болох юм. Энэ ажил нь золин аврахаас ч гүнзгий. Нигүүлслийн эрин үед хүмүүс хангалттай нигүүлслийг хүртсэн ба энэ нигүүлслийг хүртсэнээрээ одоо хүн дахин нигүүлсэл хүртэхгүй болсон. Ийм ажил нь одоо хуучирсан ба дахиж хийгдэхээ байсан. Одоо хүнийг үгээр шүүснээр авардаг. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлснээр түүний зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц болон эрин үетэй цуг хийгдэж явдаг. Бүх ажил ач холбогдолтой байдаг. Энэ нь эцсийн авралын тулд, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, хүмүүсийг эцэст нь төрлөөр нь ангилахын тулд хийгддэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

No comments:

Post a Comment