🔷 Энэ дэлхий дээр амьдарч байгаа бол хүн баян эсвэл ядуу байх, амжилтад хүрэх эсвэл бүтэлгүйтэх нь огт хамаагүй, зовлон шаналлаас ангид байж чадахгүйг би ойлгосон.
💭 Яагаад хүний амьдрал ийм их зүдэргээтэй, хэцүү байдаг юм бэ?
🔷 Үнэндээ хүн бүр амьдралынхаа замд олон саад тотгор, бэрхшээлтэй тулгарч олон бүтэлгүйтэл, зовлонт туршлагатай болох болно. Гэхдээ бид энэ бүх зовлон зүдгүүрийг үүсгэж буй эх сурвалж юу болохыг мэдэх хэрэгтэй.
🔷 Эхлээд Бурханы бүтээсэн Адам, Eва хоёр Еден цэцэрлэгт Бурханы хамт амьдардаг байсан. Тэд Бурханыг үгийг дагаж, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байж, Бурханы хамгаалалт, халамж дор амьдардаг байв. Өвчин зовлон, уй гашуу гэж байсангүй. Үхэл ч бас байсангүй. Гэвч хожим нь Адам, Ева хоёр Сатанд уруу татагдсан юм. Тэд Сатаны худал үгэнд итгээд Бурханаас урваж, Бурханыг дуулгавартай дагаж, хүндлэхээ больжээ. Үүнээс болж тэд Бурханы хамгаалалт, халамжийг алдаж, Сатаны эзэмшилд унав. Сатан тэр хоёрыг хуурч мэхлээд зовлон зүдгүүр авчирчээ. Хүн төрөлхтний дараа дараагийн үе бүхэн Сатаны нөлөөгөөр улам гүнзгий завхарч, хүмүүс Бурханыг мартаж, Бурханы үг зүрх сэтгэлд нь байхаа больсон юм. Тэд бүхэлдээ Сатаны логик, гүн ухааны дагуу амьдарч байв. Тэд мөнгө, нэр алдар, байр суурийн араас хөөцөлдөж нүгэлт таашаалыг өөгшүүлдэг байсан. Ингээд, хүмүүсийн амьдрал улам бүр хэцүү бэрх, хоосон болж, тэд Сатаны торонд бүрмөсөн унаж эргэж гарч чадахааргүй болов. Тэд үхэн үхтлээ алхам алхмаар Сатаны нөлөөгөөр ихэд зовж шаналах болжээ.
💎 Хүн төрөлхтний зовлонт амьдралын эх үндсийн талаар Төгс Хүчит Бурхан тодорхой хэлсэн байдаг. Бид Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг унших юм бол үүнийг ойлгох болно.
💎 Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт доройтолд живчихсэн. Тэд аль хэдийн Миний хүссэн хүмүүс байхаа больсон, тиймээс Миний харж байгаагаар хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг хүртэх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанд олзлогдсон, өөдгүй хүн төрөлхтөн, мөн Сатан дотор нь амьдарч, өөрсдөөр нь хувцасладаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс ядаж Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирэхэд ч угтан авдаггүй.” “Үг нь махбодоор илэрсэн” номоос
💎 “Улс орны засгийн газар болон алдартай, агуу хүмүүсийн нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний худал хуурмаг болон утгагүй үг нь хүний амь, уг чанар болсон юм. ‘Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүхэнд шингэж, хүний амь болсон сатаны алдартай онч үгс юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үгс бас байдаг. Сатан хүмүүсийг улс орон бүрийн уламжлалт соёлоор дамжуулан боловсруулдаг бөгөөд хүмүүсийг сүйрлийн өргөн уудам ангал руу унаж, залгигдахад хүргэсэн, эцэстээ хүмүүс Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас Бурханаар устгагддаг.” “Христийн ярианы тэмдэглэл” номоос
💎 “Энэ нь, ‘шинжлэх ухаан, технологийг суралцаж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүлэх, дэлхий дээр Бурхан гэж үгүй’ гэх мэт төөрөгдлийг хүнд сургаж, бурхангүйн үзлийн хавдрын үрийг залуу хүмүүсийн зүрх сэтгэлд хэдийнээ суулгасан. Түүгээр ч зогсохгүй энэ нь, ‘Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөрөөрөө дамжуулан сайхан эх орныг бүтээцгээе’ хэмээн тасралтгүй тунхаглаж, улс орныхоо төлөө зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлтгэгдэхийг бүх хүнээс гуйдаг. Хүн өөрийн мэдэлгүйгээр үүний өмнө ирсэн …” “Үг нь махбодоор илэрсэн” номоос
🔔 Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулсныг бас хүн төрөлхтний зовлонгийн эх үндсийг Бурханы үг маш тодорхой тайлбарлаж байна. Мянга мянган жилийн турш Сатан, хүн төрөлхтнийг хуурч мэхлэн, тэдэнд нөлөөлж тэднийг завхруулахын тулд бурхангүй үзэл, материализм, хувьслын онол болон өөр төрлийн тэрсүүд төөрөгдлийг ашигласаар ирсэн. Эрин үеүдийн туршид эзэрхийлэн дарлагчид, алдартай хүмүүс болоод суут хүмүүс, Сатаны бүх төрлийн логик, тэрсүүд төөрөгдлийг хүн төрөлхтний зүрх сэтгэлийн гүнд суулгасан бөгөөд энэ нь хүний оршин тогтнолын зарчим болсон.
🔶 Жишээ нь, “Энэ дэлхийд Бурхан гэж байхгүй бөгөөд Аврагч гэх зүйл огт байгаагүй.” “Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх.” “Хүний хувьд тавилан өөрийнх гарт байдаг.” “Мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна.” Мөн “Тэнгэр, газар, хүмүүсийн эсрэг тэмцэл нь хэмжээ хязгааргүй баяслыг авчирна”, “Хүн байгалийг эрхэндээ оруулж чадна”, “Хүмүүс түүхийг бүтээдэг” гэх мэт. Энэ буруу, хорон үзэл бодол Бурханыг үгүйсгэн эсэргүүцэж, бас Бурханаас урвадаг. Эдгээр нь бүгд Бурханы үгийн үнэний эсрэг байдаг. Энэ бүгд Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч, бүх зүйлийн Эзэн гэх баримттай зөрчилддөг. Эдгээр нь бүгд түүхийн чиг хандлагын эсрэг явдаг тэрслүү төөрөгдлүүд бөгөөд Тэнгэрийн эсрэг чиглэдэг.
🔶 Эдгээр тэрслүү төөрөгдөл нь бүгд Сатаны хор, Сатаны логикт хамаарах бөгөөд хүн төрөлхтний сэтгэлд аль эртнээс гүн суусан. Эдгээр нь хүмүүсийг бардам ихэрхүү, эмх журамгүй, бусдыг үл дагадаг, ялангуяа хувиа хичээсэн, жигшмээр, хорон, сувдаг шунахай болгосон. Нэр алдар, эрх мэдэлд хүрч бусдаас онцгойрч ялгарахын тулд хүмүүс бие биеийнхээ эсрэг хуйвалдаж, тэмцэлдэж, хулгайлж, хууран мэхэлж өөр хоорондоо хэрцгийгээр тэмцэлдэж байна. Жигшин зэвүүцмээр, хорон ямар ч төрлийн зүйлийг тэд хийж чадна.
🔶 Хүмүүс Бурханы хүсэлд нийцэх огт хүсэлгүй, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагадаггүй. Тэр ч байтугай үнэнийг хүлээн авч, Бурханы үгийн дагуу амьдрахыг хүсдэггүй. Хүмүүс хувь тавилангаа өөрчлөхийн тулд бүгд өөртөө найдах хүсэлтэй байдгаас болоод саад бэрхшээл, бүтэлгүйтэлтэй нүүр тулахдаа, мөн хүсэл эрмэлзэл, санаа зорилго нь биелэхгүй бол Бурхан шударга бус, Бүтээгч хүмүүсээр тоглож байна хэмээн гомдоллож эхэлдэг. Зарим хүн их мөнгө олж өндөр байр сууринд хүрдэг. Тэд идэж уун өөрсдийнхөө сэтгэлийг зугаацуулаад бие махбодын бүх хүслээ хангадаг. Гэвч сэтгэлийнх нь тухайд гэвэл тэд улам бүр хоосорч, гаслантай болох бөгөөд түүнийгээ сэргээх бүхий л төрлийн зүйлийг эрж хайж эхэлдэг. Үүнд хар тамхи, мөрийтэй тоглоом гэх мэт багтана. Гэсэн ч үр дүнд нь тэдний сэтгэл улам л хоосордог. Эцэст нь тэд амьдралдаа цэг тавихын тулд амиа хорлох замыг сонгодог.
🔶 Хүн төрөлхтнийг нүгэлт таашаалтай орооцолдсон амьдралаар амьдруулах энэ арга замаар Сатан хүмүүсийг завхруулж бас зовоож байгаа. Гэтэл хүмүүс үнэнийг эрж хайдаггүй, гэрлийг хайж Бурханы авралыг ч хүлээж авдаггүй. Энэ бол Бурханаас хол тасарсан, Бурханаас урвасан, Сатаны гүнзгий завхруулсан хүн төрөлхтний үнэн байдал юм.
🎬 Санал болгож буй видео:
Сайн мэдээний кино “Зүрх сэтгэлээ чөлөөлөлөх нь” Хүмүүс өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?
🎬 Санал болгож буй видео:
Сайн мэдээний кино “Зүрх сэтгэлээ чөлөөлөлөх нь” Хүмүүс өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?
No comments:
Post a Comment