2018-11-08

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үгс болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгсийн хоорондох ялгаа юу вэ?


  Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17).

  “Иерусалимаас эхлээд бүх үндэстний дунд, нүглийн гэмшил болон уучлал Түүний нэрээр тунхаглагдах ёстой” (Лук 24:47).

  “Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).

“Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).

  Холбогдолтой Бурханы үгс:

  Эхэндээ Есүс сайн мэдээг дэлгэрүүлэх болон наманчлалын замуудыг номлож байсан ба дараа нь хүмүүст баптисм хүртээж, тэдний өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөж байсан. Сүүлд нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс гэтэлгэж, уг эринд бүхэлд нь зориулагдсан Өөрийн ажлаа дуусгасан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас

  Есүсийн ажил нь зөвхөн хүний аврал болон цовдлолын төлөө байсан. Тиймээс, ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд Тэр илүү үг хэлэх хэрэггүй байсан юм. Түүний хүмүүст заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгнээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй хэдий ч Тэр цовдлолын ажлыг гүйцэтгэх чадвартай хэвээр байсан. Түүний ажил нь үгний ажил биш бас хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд биш, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил адилаар үйлдсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгний эх сурвалж мэтээр үйлдээгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс

  Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа, хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбирал үйлдэх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагаж байсан хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй бөгөөд зөвхөн Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм. ⋯ Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой зааг хязгаартай байдаг; Тэр зөвхөн тухайн эрин үеийн ажлыг хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү анзаарагдахуйц болдог. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, хүн эцсийн өдрүүдэд юунд орж эсвэл хэрхэн Бурханы хүслийг хангалуун болгохоор эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй⋯

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

  Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд Хуулийн эрин үеийн хуулиудаас илүү ойр дөхөм байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит дадал зуршилтай илүү холбоотой юм.

  Дараах зүйлсийн онцгой агуулгыг уншицгаая: Ерөөлүүдийг чи хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар чи юуг мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Салалтын тухайд юу гэж хэлсэн болон ямар төрлийн дүрмүүд байдаг, хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн тухайд юу гэсэн бэ? Эдгээр бүх зүйл нь хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн хэрэгжүүлэлтийн бүх талууд болон Бурханыг дагахтай холбоотой. Эдгээр дадал зуршлын зарим нь өнөөдөр ч гэсэн хэрэглэгдсэн хэвээр байгаа боловч тэдгээр нь өнөөгийн хүмүүст тавих шаардлагуудаас илүү хялбар юм. Тэдгээр нь Бурханд итгэх итгэлийн явцад хүмүүст тулгардаг нэлээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа эхлээд хүний амийн зан чанар дээр хэдийнээ ажиллаж эхэлсэн боловч энэ нь хууль дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдэв дээрх дүрэм журам болон хэлсэн зүйлс нь үнэнтэй хамаатай юу? Мэдээж хамаатай! Өмнөх бүх хууль, зарчмууд болон Нигүүлслийн эрин үеийн сургаал номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, мөн мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юуг илэрхийлсэн, Тэр үүнийг ямар байдлаар илэрхийлсэн эсвэл ямар хэл ашигласан нь хамаагүй үүний суурь, үүний эх сурвалж, үүний эхлэлийн цэг нь бүгд Түүний зан чанарын зарчим болон Түүнд юу байгаа, Тэр юу болох дээр суурилдаг. Энэ нь ямар ч алдаа мадаггүй зүйл юм. Иймээс хэдийгээр одоо Түүний хэлсэн эдгээр зүйл нь бага зэрэг өнгөцхөн мэт санагдаж байж болох ч тэдгээр нь үнэн биш гэж чи хэлж мөн л болохгүй, учир нь тэдгээр нь, Бурханы хүслийг ханамжуулж, тэдний амийн зан чанарт нь өөрчлөлт хийхийн тулд Нигүүлслийн эрин үеийн хүмүүст зайлшгүй хэрэгтэй байсан зүйлс юм. Сургаалын аль нэг зүйл нь үнэнтэй тохирохгүй байна гэж чи хэлж чадах уу? Чи чадахгүй! Эдгээр нь нэг бүрчлэн үнэн бөгөөд учир нь тэдгээр нь бүгд хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага байсан; тэдгээр нь бүгд, биеэ хэрхэн авч явах талаар Бурханаас өгөгдсөн зарчмууд болон цар хүрээ байсан ба тэдгээр нь Бурханы зан чанарыг төлөөлдөг. Гэсэн хэдий ч тухайн үеийн өөрсдийн амийн өсөлтийн түвшин дээр үндэслээд тэд зөвхөн эдгээр зүйлийг зөвхөн хүлээн зөвшөөрч, мэдэж авах чадвартай байсан. Хүн төрөлхтний нүгэл хараахан шийдэгдээгүй байсан учраас Эзэн Есүс зөвхөн эдгээр үгийг л хэлж чадах байсан ба тэд хэрхэн үйлдэх ёстой, тэд юу хийх ёстой, ямар зарчим болон цар хүрээн дотор аливааг хийх ёстой болон тэд хэрхэн Бурханд итгэж, Түүний шаардлагыг хангах ёстой талаар тухайн үеийн хүмүүст хэлэхийн тулд Тэр ийм хүрээн доторх энгийн сургаалыг л ашиглаж чадах байсан юм. Энэ бүхэн нь тэр үеийн хүн төрөлхтний биеийн хэмжээн дээр үндэслэн тодорхойлогдсон. Хуулийн дор амьдарч байсан хүмүүсийн хувьд эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрөх нь амархан биш байсан, иймээс Эзэн Есүсийн заасан зүйл нь энэ цар хүрээн дотор л байх хэрэгтэй болсон.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс





No comments:

Post a Comment