Холбогдолтой Бурханы үгс:
Бурханы Өөрийнх нь ажилд бүх хүн төрөлхтний ажил багтах ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийнх нь ажил Ариун Сүнсний бүх ажлын чиг хандлага, хөдөлгөөнийг төлөөлдөг, харин тэгэхэд элч нарын ажил Бурханы ажлыг дагадаг ба тухайн эринийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд зөвхөн хүний хийх ёстой ажлыг л хийдэг ба энэ нь удирдлагын ажлыг огтхон ч агуулдаггүй. Бурханы Өөрийнх нь ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй. Хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар, ажлын төлөөлөл нь ялгаатай учраас Бурханы Өөрийнх нь ажил болон хүний ажлын хооронд маш тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн өөр өөр ялгамж чанартай ажлын объектууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ янз бүр байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг.
Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийсэн ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үед орж чадахгүй. Хүний хийсэн ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой Бурханы ажилтай холбоотой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
…бие махбодтой болсон Бурхан бол Бурханаар ашиглагддаг хүмүүсээс мөн чанартаа өөр. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханаар ашиглагддаг хүмүүс чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд Бурханы Сүнс шинэ эринийг эхлүүлж, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд биечлэн үг хэлдэг. Түүнийг ярьж дуусах үед энэ нь, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг илтгэдэг. Үүний дараагаар хүмүүс амийн туршлага руу орохын тулд бүгд Бурханаар ашиглагддаг хүмүүсийн удирдлагыг дагадаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас
Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа хүмүүсийн үг ба ажил нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийнхээ чиг үүргийг гүйцэтгэж байгаа ба хүн хийх ёстой зүйлээ л хийж байгаа юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн хүнийх ч гэсэн, Түүний ажил нь Өөрийн бие махбодын чиг үүргийг биелүүлэх биш харин Түүний үйлчлэлийг биелүүлэх юм. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн хүнтэй холбоотой хэрэглэгддэг байхад, “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий бөгөөд энэ хоёр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн өөрийн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлээ удирдаж хэрэгжүүлэх явдал байдаг. Тиймээс, хэдий олон элчүүд Ариун Сүнсээр ашиглагдаж, олон эш үзүүлэгчид Түүгээр дүүргэгддэг байсан ч, тэдний ажил ба үг нь бүтээгдсэн хүн болохын хувьд ердөө л өөрсдийн үүргээ биелүүлэх явдал байсан. Хэдий тэдний зөгнөл нь бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс илүү агуу байж болох ч, тэдний хүн чанар ч гэсэн бие махбодтой болсон Бурханыхаас илүү давамгай байсан ч, тэд үйлчлэлийг хэрэгжүүлж байсан биш харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүрэгтэй хамаатай ба энэ нь хүний хувьд хүрч болохуйц зүйл юм. Гэтэл, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба энэ нь хүний хүршгүй зүйл юм. Бурханы амьд дүр ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Тэрээр Өөрийн удирдлагын дотор агуу ажлыг хийж байдаг ба хүн тийм ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн хүн болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын өгөгдсөн үе шатанд зөвхөн өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Тийм удирдлагагүйгээр буюу хэрвээ бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алга болбол, бүтээгдсэн хүний үүрэг ч гэсэн алдагдах болно. Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад, хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргээ биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлийг хэрэгжүүлнэ гэж огтхон ч бодох хэрэггүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн хүний гадаад хэлбэрийг агуулсан бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ажил бүхэн нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх бөгөөд хүн, Түүний удирдлага дор, Түүний удирдлагын цар хүрээн дотор л чадах бүхнээ хийх ёстой юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас
No comments:
Post a Comment