2018-11-24

Бие махбодтой болсон Христ болон хуурамч христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн хоорондох ялгааг хүн таньж мэдэх ёстой

Бие махбодтой болсон Христ болон хуурамч христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн хоорондох ялгааг хүн таньж мэдэх ёстой

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 24) .

“Би бол зам, үнэн, амь юм” (Иохан 14:6).

Холбогдолтой Бурханы үгс:

  Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

  Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлэг байхгүй, учир нь Тэр хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар болон Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгахаар Бурханы авч эзэмшсэн онцгой бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэн байдал нь хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

  “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм.

  … … … …

  Хэдийгээр Христ махан биетэй Бурхан Өөрийгөө төлөөлж, Бурханы Өөрийн хийх ёстой ажлыг биеэрээ хэрэгжүүлдэг ч, Тэрээр тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй бөгөөд Өөрийн үйл хэргээ Тэр сэтгэл хөдлөн тунхагладаггүй. Харин ч Тэр Өөрийн махан бие дотроо даруухнаар нуугдсан хэвээр байдаг. Христээс бусад, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэдгээр хуурамч Христүүдийн ихэмсэг болоод өөрсдийгөө өргөмжилсөн зан чанарыг харьцуулж үзэх үед, махан биеийн ямар байдал нь үнэхээр Христ вэ гэдэг нь ойлгомжтой болдог. Тэд хэдий чинээ хуурамч байна, тийм хуурамч Христүүд төдий чинээ өөрсдийгөө гайхуулдаг ба хүнийг хуурахын тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанарууд байдаггүй; Христэд хуурамч Христийн ямар ч элемент байхгүй. Бурхан махан биеийн ажлыг гүйцэтгэхийн тулд л махан бие болсон ба бүх хүмүүст Өөрийгөө харах боломж олгохын тулд биш. Харин ч, Тэр Өөрийн ажлаар Өөрийнх нь ялгамж чанарыг нотлох ба Түүний илчилдэг зүйл Өөрийнх нь мөн чанарыг нотлохыг зөвшөөрдөг. Түүний мөн чанар нь үндэслэлгүй биш; Түүний ялгамж чанар булааж авсан зүйл биш; энэ нь Түүний ажил болоод Түүний мөн чанараар тодорхойлогддог. …

  Христийн ажил болоод илэрхийлэл нь Түүний бодит байдлыг тодорхойлдог. Тэр, Өөрт нь олгогдсон жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр дуусгах чадвартай юм. Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтэх чадвартай ба жинхэнэ зүрх сэтгэлээр Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаг. Энэ нь бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илчлэл нь ч гэсэн Түүний мөн чанараар тодорхойлогддог; Түүний төрөлхийн илчлэл ингэж нэрлэгддэгийн шалтгаан нь Түүний илэрхийлэл бол дуураймал биш эсвэл хүний боловсролын үр дүн биш эсвэл хүний олон жилийн дэмжлэгийн үр дүн биш учраас юм. Тэр үүнийг сураагүй эсвэл үүгээр Өөрийгөө гоёогүй; харин энэ нь Түүний дотор төрөлхийн байдаг.”
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

   
  Тайлбар:

       a. Эх бичвэрт “тухайд” гэж байдаг.

No comments:

Post a Comment