2018-11-29

Эцсийн өдрүүдэд, шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хүний Хүүгийн махбодын хэлбэртэйгээр бие махбодтой болох юм бэ?



Эцсийн өдрүүдэд, шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хүний Хүүгийн махбодын хэлбэртэйгээр бие махбодтой болох юм бэ?

🔷 “Тэр бол хүний Хүү учраас Түүнд шүүлтийг гүйцэтгэх эрх мэдэл өгчээ” (Иохан 5:27).

🔷“Учир нь Эцэг хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан…” (Иохан 5:22).

🔷 Ах эгч нар аа, Бурханы хоёр дахь ирэлтийн эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд үгийн илэрхийллийг ашигладаг, үүний зорилго нь ч бас хүнийг илчилж, таягдаж, хүнийг төрөл төрлөөр нь ялгаж, дараа нь мууг шийтгэх зуураа сайныг нь шагнахын төлөө байдаг. Хэрвээ Бурхан, Өөрийн сүнслэг биеэр хүнд харагддаг байсан бол сайн, муу бүх хүн Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөх байсан, тэгвэл Тэр яаж сайн, мууг ялгаж чадах юм бэ?

🔷Бас, хэрвээ Бурхан Өөрийн сүнслэг биеэр харагддаг байсан бол хүн тэвдэн сандрах байсан ба эмх замбараагүй явдал дэлхий даяар дэгдэх байлаа. Хэрвээ тийм байсан бол эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг Бурхан яаж хэвийн явуулж чадах юм бэ? Бас, гай гамшгийн өмнө Бурханы хүсэлтэй нийцэх бүлэг хүмүүсийг бий болгох Өөрийнхөө төлөвлөгөөг Бурхан яаж гүйцэтгэж чадах юм бэ?


🔷Иймээс эцсийн өдрүүдэд, Бурхан мөн л хэвийн хүн чанартай хүний Хүүгийн махбодын хэлбэртэй болох ёстой. Зөвхөн ийм маягаар л Тэр хүний ертөнцөд ажиллаж, амьдарч чадна, зөвхөн ийм маягаар л Тэр үнэнийг илэрхийлж, хүнийг бодитой байдлаар шүүж, ариусгаж чадна, ингэснээр хүнийг Сатаны нөлөөнөөс булаан авч, хүн Бурханаар аврагдаж, Бурханы ард болно.

🔷 Бие махбодтой болсон Эзэн Есүс хүмүүсийн золин аврлыг гүйцэтгэхийн тулд хэвийн хүн чанар дотор ажилласан. Эзэн Есүсийн амилсан сүнслэг бие нь, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг батлахын тулд л хүнд харагдсан. Энэ нь хүний итгэлийг бататгахын тулд хийгдсэн юм. Иймээс Бурханы сүнслэг бие ажил хийхийн тулд биш харин хүнд харагдахын тулд л ирсэн.

🔷 Хүмүүсийн дунд ажиллах чадвартай байж, хүн төрөлхтний золин аврал болон авралыг гүйцэтгэхийн тулд Бурханы махбод болсон бие хэвийн хүн чанартай байх ёстой.

🔷Иймээс хэрвээ Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаараа хүн төрөлхтнийг нэвт шувт аврахыг хүсвэл хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг хэвийн хүн чанараар хийх ёстой. Тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхийн тулд Эзэн Есүсийн сүнслэг биеэр хүнд харагдахгүй нь гарцаагүй. Энэ нь итгэлтэй хүмүүс бид бүхний тодорхой ойлгох ётсой зүйл юм.

 Санал болгож буй видео: Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж чадна

No comments:

Post a Comment