Бурхан бидний гамшигт нэрвэгдсэн гэр бүлийг хамгаалдаг
Ван Лан, Бээжин
2012.08.06
2012 оны 7-р сарын 21-нд жаран жилд тохиосон хамгийн том үер болсон. Тэнгэрээс буух гамшигт үерийн ус нь шавар, чулуутай холилдож, бүх тосгоныг сүйтгэсэн. Ихэнх байшин ус болон шаврын гулгалтад сүйрэв.
Тэр өдөр, 17 цагаас хойш бороо хувингаар цутгах мэт асгав. Том чулуунууд, үерийн ус гэр рүү минь урсан ирж, гэрийг тойроод маш их устай байлаа. Тэр үерийн ус охины минь олон мянган тахиа, гахайн хашааг гахайнуудын хамт урсган одов. Ус манай гэрийг удахгүй давах гэж байлаа. Гэрт 94 настай хөгшин, 10 сартай хүүхэд байсан. Бид маш их сандарсан. Би 94 настай хөгшин, нялх хүүхэд хоёрыг өргөн дээш явж байхад ус байшингийн доод хэсэгт орж эхэлсэн. Бороо үргэлжлэн орсоор л. Бидний нүдний өмнө харсаар байтал ус байшингийн дээд хэсэг рүү орж байлаа. Би маш их сандарч тэвдсэн байлаа. Тэгээд түргэхэн шиг тосгоны аврагчийг дуудахад тэр, уул өөд зугтах хэрэгтэй, тэд өөрсдөө ч арай гэж уснаас гарч байна гэж хэлэв, ер нь амь амиа бодох бололтой. Сандарч байхдаа би Бурханы үгийг бодов: “Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-гаас). Бурханд итгэх гэдэг нь бурханд найдна гэсэн үг бөгөөд хүмүүст найдах аргагүй, тийм болохоор би хаалган дээр зогсоод уйлж, чангаар хашгиран Бурханд хандаж: “Бурхан минь бид бүхнийг авраач! Бурхан минь бид бүхнийг авраач!” гэж залбирав. Бүхий л гэр бүлийнхэн минь өвдөг дээрээ сөхрөн: “Бурхан минь хэрвээ бид энэ гамшигт үхсэн бол энэ нь таны зөв шударга байдал, учир нь бид хэтэрхий тэрслүү билээ. Хэрвээ бид энэ гамшгаас зугтаж чадвал энэ нь таны нигүүсэл. Бид дахин эхэлнэ, таны хүсэл зоригийг анхаарч, үүргээ биөлүүлж, сайн мэдээг түгээх болно.” гэж залбирсан. Гадаа харанхуй болж бид гарч зориглохгүй байв. Манай гэр бүл хүн төрөлхтний хувь тавилан Бурханы тааллаар болдгийг, хэрвээ Бурхан хүнийг үхүүлэх аваас хэн ч Бурханы гараас мултран зайлж, нуугдаж чадахгүй мөн бид үхлээс айхгүй гэж хоорондоо ярилцаж суулаа.
Бороо ширүүсч байгаад дараа нь намдаж бүхий л шөнийн туршид оров.
Үүр цайхад бид босож шөнөжин усаар тойрон хурээлсэн байшин, байшингийн дээвэр дээрх чулуун овоо болон элсийг харав, үнэхээр гайхалтай байлаа. Байшингийн урд болон хойд талын шавар, хогийг би харлаа. Бидний хоргодох байрны дээрээс ус, хад нурж ирэхээр хамгийн аюултай газрын нэг байсанч, дотор дээрээс дусах ус, шаврын аль нь ч байгаагүйгээр үл барам бүхнийг урсган угаасан байлаа. Бид бурхны хайр ба авралыг үнэхээр харсан. Хэрвээ бурхан биднийг харж хандаагүй байсан бол бидний хэн нэг нь амьд үлдэх байсан. Гэвч гэр бүлээрээ амьд үлдсэн бид сэтгэл зүрхнээсээ бурханд талархаж байлаа. Бурхан бидэнд энэ боломжийг өгсөн, үүнийг бид эрхэмлэн дээдэлж, бурхны сэтгэл ханамжтай болгохын тулд үүргээ биелүүлж, бүхнийг хамгийн сайн төгс хийх юм.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment