Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна. Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас "Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ" гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Эдгээр доройтсон хүмүүсийг Есүс хэрхэн шагнана гэж? Есүс эргэн ирэх нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд агуу аврал харин үл зөвшөөрдөг хүмүүсийн хувьд ялын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун сүнсийг доромжилж, үнэнийг голох хэрэггүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун сүнсний зааврыг дагадаг, үнэнийг эрэлхийлдэг байх хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар та нар ашиг тус хүртэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын "Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан диваажин, дэлхийг шинээр бүтээсэн байна"-аас
Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа та нар анхааралтай авч үзэх ёстой ба хэрхэн үнэнд захирагддаг хүн байх талаар тодорхой мэдэж байх ёстой. Энэ нь Есүсийг үүлэн дээр сууж эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага билээ. Бид өөрсдийн сүнсэн нүдээ арчих ёстой ба хий хоосон мөрөөдлөөр дүүрэн үгний урхи занганд орох ёсгүй. Бид Бурханы практик ажлын талаар бодох ёстой бөгөөд Бурханы бодит талыг харах ёстой. Сэтгэл хөдлөлд бүү авт эсвэл мөрөөдөлдөө бүү умба, Түүнийг хэзээ ч мэдээгүй эсвэл хараагүй бөгөөд Түүний хүслийг хэрхэн биелүүлэхийг мэддэггүй та нарыг авахын тулд Эзэн Есүс үүлэн дээр сууж та нарын дунд гэнэт бууж ирэх тэр өдрийг үргэлж бүү хүсэн хүлээ. Бодитой зүйлс дээр тулгуурлан бодох нь илүү дээр!
Үг нь махбодоор илэрсэн номын "Удиртгал"-аас
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment