Төгс Хүчит Бурхан Бол Эзэн Есүсийн Хоёр Дахь Ирэлт.
Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Иохан 1: 1 AB2013
Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм. Иохан 1: 14 AB2013
Есүс—Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрөөсөө хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг үйлсээ хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир Надад итгэгтүн. Иохан 14: 9-11 AB2013
Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иохан 10: 30 AB2013
“Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махан биетэйгээр гарч ирж, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажилладаг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд, Тэр эхлээд энгийн хүн чанартай махан бие байх ёстой; энэ бол наад захын бүрдүүлэх ёстой зүйл. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын утга санаа нь Бурхан махан биед амьдарч, ажилладаг, Өөрийн үнэн мөн чанартаа Бурхан махан бие болж, хүн болдог юм. ”
“Энгийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махан бие бөгөөд энгийн хүн чанарыг, энгийн мэдрэмжийг болон хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махан бие болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө энгийн хүн чанартай махан биед оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлаа илэрхийлэх үе юм – энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг юм. ”
“Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг ялдаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махан биетэй болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махан биеэрээ хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махан биеэр хийгдэж, махан биеэр илэрхийлэгддэг. Бурханы махан биеэс өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр ярьж сурангуутаа л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр хөлөө анх тавих үеэсээ л Тэр энэ ертөнцийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг ялгаж чадаж байсан бол, Түүнийг энгийн хүн гэж нэрлэхгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж нэрлэхгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд ийм байсан бол, бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир бүгд алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр энгийн хүний өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр энгийн махан биетэй байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махан биетэй болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махан биетэй болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махан биеэр, энгийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдач нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаагийн бие махбодтой бололтын ар дахь үнэн түүх юм. ”
Үг нь махбодоор илэрсэн номын "Бурханы орших махан биеийн мөн чанар”-аас
Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment