Гэнэтийн аюул гамшигтай тулгараад бидний бүх мэдлэг, ур чадвар, авьяас юу ч биш болдог ... бид арчаагүй, тодорхойгүй байдал, цочирдол, айдсыг мэдэрдэг, мөн бид амь хэврэг гэдгийг мэдэрдэг... Бид өөрсдөөсөө, “бидний хувь заяаг хэн хянадаг вэ? Бидний цорын ганц аврал хэн бэ?” гэж асуухгүй байж чаддаггүй.
Хүн төрөлхтний хувь заяаг хэн хянадаг вэ?
Эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүс болох Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: "Энэ дэлхий дээр газар хөдлөлт нь гай гамшгийн эхлэлийн тэмдэг байх болно. Би эхлээд дэлхийг өөрчлөх ба тэр нь газар байх болно. Үүний дараа тахал болон өлсгөлөн дагах болно. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний алхам. Би Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөг биелүүлэхээр бүх зүйлсийг Өөртөө үйлчлүүлэхийн тулд зохицуулах болно." "Бүх гай гамшиг ар араасаа болох болно: бүх үндэстэн болон бүх газар гай гамшгийг амсах болно-тахал, өлсгөлөн, үер, ган, газар хөдлөлт бүх газарт болно. Эдгээр гай гамшиг зөвхөн нэг, хоёр газарт болохгүй, мөн тэдгээр нь нэг, хоёр өдөрт дуусахгүй бөгөөд оронд нь тэдгээр гай гамшиг илүү том хүрээгээр тэлж гай гамшиг улам бүр ноцтой болох болно. Энэ үед хортон шавьжийн бүх төрлийн тахал дараалан бий болж хүний мах идэх үзэгдэл бүх газарт тохиолдох болно: энэ бол бүх үндэстэн болон хүмүүст өгөх Миний шүүлт билээ." "Дэлхийн бүх үндэстнүүд болон газар нутагт газар хөдлөлт, өлсгөлөн, тахал болон бүх төрлийн гай гамшиг ойр ойрхон тохиодог. Би бүх үндэстэн, бүх газарт Өөрийн агуу ажлыг хийх явцад эдгээр гай гамшиг дэлхий бүтээгдсэнээс хойш ямар ч үед байгаагүйгээр маш ноцтой болох болно. Энэ бол Миний бүх хүмүүсийг шүүх шүүлтийн эхлэл..."
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Сүүлийн жилүүдэд гай гамшиг бүх дэлхий даяар илүү ноцтой болоод байна. Газар хөдлөлт, тахал, өлсгөлөн, үер, ган, хортон шавьжийн тахал ойр ойрхон болж, бүх газраар тархаж байна. Хүмүүс байнга ингэж асуудаг. Сүүлийн жилүүдэд эдгээр гай гамшиг яагаад илүү томорч, илүү ойр ойрхон тохиолдох болсон юм бэ? Бурхан яагаад байгалийн гамшгийг илгээдэг юм бэ? Учир нь Сатан эцсийн өдрүүдийн хүн төрөлхтнийг хэтэрхий ялзруулжээ. Хорон муу, садар самуун байдал, хууран мэхлэлт, шунал. Байр суурь, алдар нэр болон эд хөрөнгийн төлөө хүмүүс башир явуулга явуулж, өөр хоорондоо тэмцэлдэн, үзэлцэж, хэзээ ч үл дуусах тулааныг бий болгодог. Тэд үнэнийг үл тоож, зөвт бус байдалд дурлаж, нүгэл дунд гэмшилгүй амьдарч, бүр илтэд Бурханыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж, хорон мууг өмгөөлдөг. Чуулганы доторх зарим итгэгчид хүртэл унаж, дэлхийн хорон муу чиг хандлагыг дагаж, нүглийн баяр баяслыг амталж эхэлсэн. Иймэрхүү хорон муу эрин үе үнэхээр Ноагийн өдрүүдийн дахин илрэлт мөн!
Эзэн Есүс Библид ингэж зөгнөсөн байдаг. "Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно." (Лук 17:26) Эзэн Есүс эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы биеэр эргэн ирж, хүн төрөлхтнийг ариусгаж аврах бүх үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг гүйцэтгэсэн. Гэсэн хэдий ч Тэр шашингүй үзэлтэй засгийн газар болон шашны хүрээнийхний ширүүн эсэргүүцэл болон ял буруутгалтай нүүр тулсан. ширүүн эсэргүүцэл болон ял буруутгалтай нүүр тулсан. Үнэн болон гэрлийг эрж хайдаг хэн ч үгүй бөгөөд түүнчлэн хэн ч Бурханы илрэлт болон ажлыг эрчимтэй эрж хайдаггүй. Энэ нь хүн төрөлхтөн бүгд үнэнийг үл тоож, Бурханыг өөрсдийнхөө дайсан мэт үзэх хүртлээ үнэхээр ялзарч, хорон муу болсон байгааг харуулж байна. Бурхан бол ариун агаад зөвт Бурхан мөн бөгөөд Түүний зан чанар халдашгүй билээ. Түүний зан чанар халдашгүй билээ. Ингэж гүн ялзарсан хүн төрөлхтөн Бурханы өмнө гэмшиж, наманчлахгүй байгаа цагтИнгэж гүн ялзарсан хүн төрөлхтөн Бурханы өмнө гэмшиж, наманчлахгүй байгаа цагт Бурханы доош илгээх гэж буй агуу гамшгуудаас болж тэд хэрхэн устгагдахгүй байх юм бэ? Тиймээс айсуй гай гамшигтай нүүр тулах үед Бурханаар хамгаалагдаж, гай гамшгаас Ноа шиг амьд үлдэхийн тулд бид юу хийж чадах вэ?
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Ноагийн бүхээг барьдаг үеийн цаг хугацаа руу эргэн харвал, хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс алдуурсан, Бурханы анхаарлаас гарсан, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэл, гэгээгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд уг чанарынхаа хувьд садар самуун болж, үзэшгүй доройтмол байдалтай байсан юм. Тэд ийм байдалтай байснаасаа болж Бурханы амлалтыг хүлээж авч чадаагүй; тэд Бурханы дүрийг харах, Бурханы дуу хоолойг сонсоход тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг орхиж, Түүний өгсөн зүйлсээс татгалзаж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам, улам холдсоор ухамсраа, хүн чанараа алдаж, улам эвдрэн, хорон санаатай болцгоосон. Тиймээс тэд үхэл рүүгээ ойртож, Бурханы уур хилэн, шийтгэл дор унасан. Зөвхөн Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дууг сонсож, Түүний зааврыг сонсож чадсан юм. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа, Бурхан дэлхийд сүйрлийн гамшгийг эхлүүлсэн байдаг. Ноа Еховаг шүтэж, муугаас зайлсныхаа ачаар өөрийгөө болон гэр бүлийн долоон гишүүнээ гамшгийн аюулаас аварсан. ”
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment