2018-03-05

Эзэний эргэн ирэлтийг хүлээн авахын гол түлхүүр нь Бурханы дуу хоолойг сонсох юм

Эзэний эргэн ирэлтийг хүлээн авахын гол түлхүүр нь Бурханы дуу хоолойг сонсох юм

     “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт Хүний Хүү ирнэ” (Лук 12:40)
Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг;хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно (Лук 17:24-25).
“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ;түүнийг угтан авцгаа’гэлээ”(Матай 25:6)

Холбогдолтой Бурханы үгс:

Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр чамд үнэхээр хэлсэн үү? Тэр үүлэн дээр явж одсон шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг боловч Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэлэхдээ, “Хүний Хүүг эцсийн өдрүүдэд ирэх үед Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, мөн бүх хүмүүс мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл зөвхөн Сүнс л мэдэх болно” гэсэн. Хэрвээ чи мэдэж, харах чадвартай байх юм бол эдгээр нь дэмий хоосон үг биш гэж үү? Хүний Хүү Өөрөө ч гэсэн мэдэхгүй, гэтэл чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи өөрийнхөө нүдээр харсан бол тэдгээр үгс хий дэмий хэлэгдсэн биш гэж үү? Тэгвэл Есүс тэр үед юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийн тухайд хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, зөвхөн Эцэг минь л мэднэ. Хүний Хүүгийн ирэлт нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх болно... Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цаг мөчид хүний Хүү ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч үүнийг мэдэхгүй. Хүний Хүү гэдэгт энгийн агаад жирийн хүн байх бие махбодтой болсон Бурханыг хамаатуулж байна. Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэх юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын "Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (3)"-ээс
“Үүлэн дээр сууж ирэх болно гэж Бурхан Өөрөө хэлсэн хэмээн хэлдэг хүмүүс байдаг. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг хүн ойлгошгүй гэдгийг та нар мэдэх үү? Бурханы үгийг хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг та нар мэдэх үү? Та нар Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдсэн нь тийм их лавтай юу? Ариун Сүнс та нарт тийм шууд байдлаар харуулсан уу? Эдгээр нь Ариун Сүнсний удирдамж уу эсвэл тэдгээр нь та нарын үзхүй юу? Тэрээр, "Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн" гэсэн. Гэхдээ бид Бурханы үгийг хэмжихийн тулд өөрсдийн төсөөлөл ба оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн үгний тухайд, та нар түүний үгийг бүрэн итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Та нар түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Та нар Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яаж та нар Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлнэ вэ? Есүс ба Исаиагийн хэн нь илүү өргөмжлөгддөг вэ? Хариулт нь Есүс учраас, яагаад та нар Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг вэ? Бурхан Өөрийн ажлынхаа талаар та нарт урьдчилан хэлсэн үү? Ямар ч бүтээгдсэн зүйл, тэр ч бүү хэл тэнгэр дэх элч нар, хүний Хүү ч гэсэн мэддэггүй, тэгвэл та нар яаж мэдсэн юм бэ?”
Үг нь махбодоор илэрсэн номын "Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (3)"-ээс
“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.”…Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм.
Үг нь махбодоор илэрсэн номын "Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?"-ээс
Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөлтгүйгээр Түүнийг мөрөөдөж, Түүнийг хүлээсээр байгаа. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүмүүс Есүс Христ цагаан үүлэн дээр суун ирж, хүмүүсийн дунд үзэгдэх эцсийн өдрүүдэд болох тэрхүү баярт өдрийг хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүмүүсийн хамтын хүсэл юм. Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр Есүс Христийн гэнэт ирэхийг нь эгээрэн хүсэж байна. Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох) хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй. Хүн үүнийг мэдэхгүй: Хэдийгээр ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн байдаг ч бохир заваан, бохир сүнснүүд оршдог “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Хэдийгээр хүн Түүний ирэхийг хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг тэдэнд, Түүнд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж шулдаг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Аврагч Есүс нь хайр, энэрлээр дүүрэн бөгөөд авралаар дүүрсэн нүглийн өргөл юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бол зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхсан, эрх мэдлийг эзэмшсэн бөгөөд эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө бас мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэж, халаглаж байвч, Тэнгэр хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн, Түүнд итгэдэг ч Түүнийг мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагдахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын "Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн"-ээс
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment