Би жижигхэн цүнхээ аваад огт танихгүй газар луу явж бай.
Би зам даган хэрэн хэссээр, би зам даган хэрэн хэссээр.
Миний жижигхэн цүнх л цорын ганц найз минь болдог.
Энэ л миний цорын ганц гэр—миний зугтаж чадахгүй цорын ганц гэр.
Миний гэр хаана байна вэ?
Ийм агуу уужим дэлхий дээр надад очих гэр даанч байхгүй.
Хэн нь надад халуун дулаан гэрийг,
миний зурдаг тэр гэрийг,миний зүүдэлдэг тэр гэрийг өгч чадах вэ?
Миний гэр хаана байна вэ?
Ийм агуу уужим дэлхий дээр надад очих гэр даанч байхгүй.
Хэн нь надад ая тухтай гэрийг,
миний зурдаг тэр гэрийг,миний зүүдэлдэг тэр гэрийг өгч чадах вэ?
Жижиг бийрээ аваад, цаасан дээрээ жижиг байшин зурлаа,
Ээж дотор нь байна, аав маань ч бас.
Эгч бид хоёр наранд гарч тоглон,
нар харин бидэн дээр гэрэлтэж байна, бид халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байна.
Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас, эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна.
Энэ бол миний гэр бүл, цаасан дээр байгаа нь
Энэ бол миний мөрөөдөл, энэ миний мөрөөдөл.
Би жижиг цүнхээ аваад огт танихгүй газар луу явж байна.
Аав дотор нь байна, гэхдээ ээж гадаа нь байна.
Би жижиг чемоданаа аваад өөрийн мэдэх гэр лүү явж байна.
Ээж дотор нь байна, гэхдээ аав гадаа нь байна.
Би жижиг цүнхээ бариад,зам даган хэрэн хэссээр, зам даган хэрэн хэссээр.
Миний жижигхэн цүнх л цорын ганц найз минь болдог.
Энэ л миний цор ганц гэр—миний зугатаж чадахгүй цорын ганц гэр.
Миний гэр хаана байна вэ? Ийм агуу уужим дэлхий дээр надад очих гэр даанч байхгүй.
Хэн нь надад халуун дулаан гэрийг,
миний зурдаг тэр гэрийг, миний зүүдэлдэг тэр гэрийг өгч чадах вэ?
Миний гэр хаана байна вэ? Ийм агуу уужим дэлхий дээр надад очих гэр даанч байхгүй.
Хэн нь надад халуун дулаан гэрийг,
миний зурдаг тэр гэрийг, миний зүүдэлдэг тэр гэрийг өгч чадах вэ?
Энд, надад гэр байна, надад гэр байна.
Энэ бол цаасан дээр зурсан гэр биш,
Энэ бол миний жижиг цүнх биш, энэ бол миний мөрөөдлийн газар.
Аав, ээж хоёр дотор нь байна, эгч бид хоёр дотор нь байна.
Бидний сэтгэл тайван байх бахдал, итгэл найдвараар дүүрэн гэр.
Бидний сэтгэл тайван байх бахдал, итгэл найдвараар дүүрэн гэр.
"Венягийн эцэг эх нь түүнийг хоёр настай байхад салсан бөгөөд түүнээс хойш тэр өөрийн эцэг болон хойд эхийн хамт амьдарчээ. Хойд эх нь түүнд дургүйлхэж, эцэгтэй нь байнга маргалддаг байж. Ингээд эцэг нь Веняг ээжийнх рүү нь явуулахаас өөр аргагүй болсон ч ээж нь өөрийн бизнестээ хамаг анхаарлаа хандуулж түүнд санаа тавьдаггүй байсан тул тэрээр хамаатан садан, найз нөхдийнх нь гэрээр дамжин амьдарчээ. Ийм байдлаар олон жил амьдарсны дараа Веня ганцаардаж, цөхрөнгөө барж гэр бүлийн халуун дулаан байдлыг маш их хүсэж байлаа. Түүний аав, хойд эх хоёр нь салахад л тэрээр аав дээрээ очиж, сайн ч муу ч гэртэй болсон юм. Веня өсөж том болох тусам хашир болгоомжтой, дуулгавартай болж, хичээлдээ ч шамддаг байв. Гэвч түүнийг коллежийн элсэлтийн шалгалтандаа шамдан бэлдэж байх үеэр нэгэн золгүй зүйл тохиолдов. Түүний ээжийн тархинд цус харваж, саажилттай болж, хэвтэрт оров. Түүний хойд эцэг нь ээжийг нь орхиж, тэр ч бүү хэл бүх эд хөрөнгийг нь авчээ. Төд удалгүй аав нь мөн элэгний хорт хавдраас болж эмнэлэгт хэвтсэн байна.... Веня ганцаараа гэр орноо авч явж чадахгүй байсан тул хамаатан садан, найз нөхдөөсөө гуйхаас өөр аргагүй байсан ч түүнийг хүлээж авах хүн байсангүй....
Веня зовж шаналан, найдвараа алдаад байтал Төгс Хүчит Бурханы чуулганы хоёр эгч Веня болон түүний ээж, эгчид нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилжээ. Тэд Төгс Хүчит Бурханы үгнээс хүмүүсийн амьдралын зовлон шаналалын үндсийг олж харж, хүмүүс Бурханы өмнө ирэх л юм бол Түүний хамгаалалтанд орж, аз жаргалаар бялхан амьдардаг болохыг ойлгожээ. Бурханы үгний аргадалтын ачаар л ээж болон охид зовлон шаналал, цөхрөлөөсөө ангижирчээ. Веня Бурханы өршөөл, хайрыг үнэнхүү үзэж мэдрэв; эцэст нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, жинхэнэ гэртээ иржээ... "
Зүүний Аянга | Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:
Post a Comment