2018-03-14

Бурханыг дахин нэг цовдлох хүмүүс золгүй еэ !

Бурханыг дахин нэг цовдлох хүмүүс золгүй еэ

Эцсийн өдрүүдийн үед, Бурхан Хятадад ажиллахаар бие махбод болсон ба сая сая үгийг илэрхийлж үгээрээ бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварч, Бурханы гэрээс эхлэн хийх шинэ эриний шүүлтийг эхлүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тархалт өнөөдөр Хятадын эх газарт оргилдоо хүрсэн. Католик сүм болон Христийн бүх шашны бүлэглэлүүд, урсгал дахь үнэний мөрийг хөөдөг хүмүүсийн ихэнх нь Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Бие махбодтой болсон Бурхан Библид эш үзүүлэгдсэн “хүний Хүүгийн нууц ирэлт”-ийн ажлыг гүйцэтгэсэн ба тун удахгүй дэлхий дээрх үндэстэн, газар бүрд олон нийтийн өмнө илрэн гарна. Бурханы илрэлтээр цангасан улс үндэстэн, газар бүрийн бүх хүмүүс Бурханы олон нийтийн өмнө илрэх илрэлтийг харна. Бурханы хаанчлалд саад болох, сүйтгэх ямар ч хүчин байхгүй ба Бурханыг эсэргүүцдэг хэн боловч Бурханы дараах үгэнд хэлэгдсэнчлэн Бурханы уур хилэнгээр шийтгэгдэнэ. “Дэлхий ертөнцийн дээр хэлбэржих Миний хаант улс болон Миний сэнтий сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлнэ. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний гайхамшигтай бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтыг авчрах болно. Миний хөвгүүд, ард хэзээ ч дахин хуваагдахгүйгээр Надтай эргэн нэгдэхийг сэтгэл догдлон хүлээдэг. Миний хаант улсын хүмүүс Намайг тэдэнтэй хамт байгаад баярлан бие биетэйгээ баяр хөөртэйгөөр яагаад гүйлдэхгүй гэж? Энэ нь үнэгүй олдох нэгдэл юм үү? Би хүн бүрийн нүдэнд хүндтэй Нэгэн. Хүн бүр Намайг үгээрээ тунхагласан. Би буцаж ирээд бүх дайснуудын хүчийг эзлэн авна. Энэ цаг үе ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, тэдний дунд Хаан болохыг хүсэж байна. Би буцаж ирнэ! Би явна! Энэ бол хүн бүрийн зөгнөх, найдах ёстой зүйлс юм. Хүн бүр Миний ирэх өдрийг үзэж, Миний ирэх өдрийг баяр хөөртэй угтан авахыг хүсэж байна.” “Миний хайрладаг бүх хүмүүс гарцаагүй үүрд мөнхөд амьдрах болно, харин Миний эсрэг зогсдог бүхэн гарцаагүй Надаар мөнхөд гэсгээгдэх болно. Би хартай Бурхан учраас, хүний хийсэн бүхнийг өчүүхэн ч хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүг гарч ирнэ, Би Өөрийгөө тоо томшгүй олон хүн төрөлхтөнд илрэх болно!

Бурханы ер бусын ажил бүх антихристүүд, хуурамч эш үзүүлэгчид, залилан мэхлэгчдийг илчлэн харуулсан. Зөвхөн, Бурханы нигүүлслийг эрэлхийлж, өөрсдөө цадталаа талх идэхийг хүсдэг худал итгэгчдийн үнэн нүүр царайг илчилсэн. Бурханы шүүлтийн үг, зэмлүүлэх дургүй, цэвэр ариун үгийг үзэн яддаг, үнэнд дургүй хүмүүсийн үнэн нүүр царайг илчлэн харуулах шалтгаан нь болж хурц, хоёр талдаа иртэй илд адилаар хүмүүсийн зүрх сэтгэл, сүнсийг жадлан хатгасан.
Ажиллахаар нууцаар ирэхдээ Бурханы илэрхийлсэн үгсийн дотроос хүн төрөлхтөн Бурханыг эсэргүүцдэг тухай үнэнийг, Бурханаас урвадаг тухай бид олж хардаг. Эдгээр нь гол төлөв гурван талаар илэрдэг:
1. Хүн төрөлхтөн Бурханы эсрэг байнга гэм нүгэл үйлдэж, эсэргүүцэж, босож байдаг нь бүхэлдээ, Сатаны улмаас ялзарсан хүмүүс Сатаны хор нөлөөнд эзлэгдсэн угийн чанарынхаа улмаас Бурханыг эсэргүүцдэг, Бурханы өөдөөс босдог нэгэн болдог учраас тэр юм. Тиймд тэд өдөр бүр гэм нүгэл үйлдэж, байнга гэмээ гэмшдэг, гэхдээ тэд сатаны угийн чанарынхаа хязгаарлалт, хүлээснээс одоо хүртэл чөлөөлөгдөж чадаагүй. Бурханаас урвадаг хүний угийн чанар нь түүний гэм нүглийн эх үндэс нь юм.
2. Хүн төрөлхтөн Сатаны улмаас гүнзгий түвшинд ялзарч муудсан. Хүмүүсийн зүрх сэтгэлд Сатаны философиос өөр юу ч байхгүй бөгөөд Сатаны журам, Сатаны маягийн бодол сэтгэхүйгээр дүүрч, Бурханы үг бол үнэн гэдгийг ойлгох эсвэл мэдэх чадваргүй болов. Ариун Сүнсний гэгээрүүлэлт, гэрэлгүйгээр хүн төрөлхтөн үнэнийг хүлээн авах чадваргүй. Хэдийгээр ялзарсан хүн төрөлхтөн Бурханд итгэдэг ч гэсэн хүмүүс зөвхөн Бурхан байдаг гэдгийг л хүлээн зөвшөөрдөг; тэд Бурхан бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс, ялзарсан хүн төрөлхтөн байнга Бурханыг шүүж, Бурхан руу дайрч давшлан, Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг босдог.
3. Хүн төрөлхтөн Сатанаас болж маш ихээр ялзарсан. Бурханд итгээд олон жил болсон хүн ч гэсэн Бурханы шүүлт, гэсгээлт, эсвэл махбод болсон Биеийн авралын ажилгүйгээр Бурханыг хэзээ ч мэдэж чадахгүй. Бурханд итгэх итгэлээрээ тэд зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг л хүлээн зөвшөөрдөг. Тэд Бурханыг үнэхээр мэдэж чадахгүй. Тэд зөвхөн шашны онол сургаалууд, үзлүүдээр дүүрч, хэзээ хэзээнээс илүүтэйгээр ихэмсэг бардам, өөрсдийгөө зөвтгөгч болж, Бурханыг хүртэл шүүж зүрхлэн, Бурханыг буруутган, Бурханы ажлыг гутаан доромжилдог. Эдгээр нь ердөө ч шинэ зүйл биш, хүмүүсийг гүн гүнзгий эргэцүүлэлд дуудаж шашны ертөнцөд үе үе тохиолддог бөгөөд Есүсийн: “Надад Эзэн, Эзэн гэж хэлсэн хүн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин, тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг нь орно. Тэр өдөрт олон хүн Надаас ‘Эзэн, Эзэн, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшигт ажлуудыг хийсэн биш үү?’ гэж асууна. Би тэгэхэд нь тэдэнд ‘Би та нарыг хэзээ ч мэддэггүй байсан. Ёс бусыг үйлддэг та нар Надаас холд’ гэж хэлнэ” хэмээх үгийг бүрэн биелүүлсэн. Эзэний нэрээр ажилладаг ч эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцдэг, буруушаадаг үнэхээр олон хүн байдгийг бид бүгдээр шашны ертөнцөд тодорхой харсан. Бурханд итгэдэг ч зөвхөн Бурхан байдаг гэдгийг л хүлээн зөвшөөрдөг, Бурхан бол үнэн гэдгийг мэддэггүй бүх хүмүүс Бурханыг эсэргүүцэх, Бурхан руу дайрч давшлах, Бурханыг гутаан доромжлох магадлал өндөртэй. Библи болон шашны онол сургаалын талаар зарим нэгэн мэдлэгтэй байснаараа тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг, Бурханыг мэддэг хэмээн итгэдэг. Тэр ч байтугай тэд, Ариун Сүнсний ажлын эсрэг гутаан доромжлох зүйл хийдэг, бие махбод болсон Христийг сорьж зүрхэлдэг. Тэднийг хүлээж буй цорын ганц зүйл бол Бурханы зөвт, сүр жавхлантай, уур хилэнтэй шүүлт ба гэсгээлт билээ. Бурхан олон нийтийн өмнө ирэх тэр өдөр, бүгд илчлэгдэнэ!
Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцсэн эсвэл Төгс Хүчит Бурханыг хүлээн авах хүмүүсийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон, саад тотгор болсон хүмүүсээс маш олон нь янз бүрийн байдлаар шийтгэгдэж, хараагдсан гэдгийг янз бүрийн газарт сайн мэдээ номлож буй хүмүүсээс бид байнга сонсдог. Энэ нь зарим нэг хэмжээгээр бидний сайн мэдээний ажлыг өдөөх идэвхжүүлэх эерэг үүрэг гүйцэтгэсэн. Тийм мэдээллийг сонсоод бид өөрийн эрхгүй Бурханы зөвт байдлыг магтсан; түүнээс ч илүүтэйгээр, бидний залбирлыг сонссоных нь төлөө Бурханд талархсан. Үүн дээр нэмээд хэлэхэд, Бурханыг бишрэх, хүндэтгэх мэдрэмж аяндаа л зүрх сэтгэлээс урган гарсан. Бурхан Өөрт хамаарах хонио орхихгүй, Түүнийг эсэргүүцсэн, муу зүйл хийсэн нэгнийг Тэр өршөөхгүй. Бурхан бол газар сайгүй оршигч, бүхнийг чадагч бөгөөд Бурханы ажилд ямар ч дайсагнагч хүчний улмаас саад тотгор учрах боломжгүй. Хорон муу зүйлс шийтгэл хүртдэг болохыг илтгэсэн олон тохиолдлуудыг Бурхан бидэнд харуулсан. Энэ нь бас, бидний хүн нэг бүрд зориулсан чимээгүй сануулга гэж бид итгэдэг. Тиймд бид Католик сүм болон Христийн янз бүрийн урсгал, шашны бүлэглэлүүдийг хамарсан шийтгэгдсэн хүмүүсийн талаарх олон жишээг цуглуулсан ба цаг хугацааны хувьд зөвхөн 1993-2002 оныг хамрах бөгөөд байрлалын хувьд 24 аймаг, өөрөө удирдах засаглалтай хотууд хамрагдсан. Бид нийт, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний улмаас шийтгэгдсэн арав гаруй мянган хүмүүсийн хэргийн талаарх материалыг цуглуулсан бөгөөд тэдгээрээс найман зуун дал гаруй ердийн тохиолдлуудыг сонгосон. Гэхдээ тэдгээр хэргүүд нь дангаараа л, хүмүүсийн суралцахад хангалттай сургамж болно (Төгс Хүчит Бурханыг Эсэргүүцсэний төлөөх Шийтгэлийн сонгодог жишээнүүдийг харьцуулж үзнэ үү).
Бурханыг эсэргүүцсэнийхээ улмаас хүлээсэн шийтгэлийн цочролд ормоор тохиолдлуудаас бид Бурханыг эсэргүүцэхдээ харьцангуй шийдэмгий, галзуу хандлагатай байсан дөрвөн үндсэн төрлийн хүмүүсийнхийг сонгосон:
Нэгдүгээр нь: Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, ялган ойлгох чадваргүй байсныхаа үр дүнд эдгээр хүмүүс бусдад мэхлэгдсэн эсвэл хорон санаат үйлчлэгч нарт боолчлогдсон. Тиймд тэд, хорон муу үйл хийх, үгийг нь тоть шиг давтах, Бурханы эсрэг олон үг ярих, Бурханы ажлыг хүлээн авахаас хүмүүсийг болиулах зорилгоор хорон муу үйлийг хийх зэрэгт тэдгээр хорон санаатнуудыг дагасан. Бурхан эдгээр хүмүүст зөөлөн шийтгэл ноогдуулсан ба амийг нь таслан зогсоогоогүй. Тэдний зарим нь хачирхалтай өвчин туссан, зарим нь осолд орсон эсвэл тэдний гэр бүлийн гишүүд аюул сүйрлээс болж зовж шаналсан. Бурхан эдгээр хүмүүст гэмших боломжийг олгосон. Шийтгүүлснийхээ дараа ч сэрж ухаараагүй онцгой зөрүүд нэгэн ч бас байсан; тэд үргэлжлүүлэн муу муухай үйлийг хийснийхээ төлөө таслан зогсоогдсон.
Хоёрдугаар нь: Эдгээр хүмүүсийн дийлэнх нь янз бүрийн шашны бүлэглэл, урсгал чиглэлийн удирдагч нар байсан. Тэд байр суурь эсвэл Бурханыг сонгох сонголттой нүүр тулгарсан. Тэд байр суурийнхаа төлөө үнэний замыг орхиж, Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцсэн ба хүмүүсийг өөрсдийнхөө хяналтанд байлгасан. Байр сууриараа дамжин хүртдэг үр ашгаа мөнхөд таашаан эдэлж байхын тулд тэд, хүмүүсийг залилан мэхэлж, урхинд оруулж байжээ. Хэрвээ тэд хүмүүсээ алдвал байр сууриа ч бас алдана, тэд байр суурьгүйгээр амьдарч чадахгүй байсан мэт санагддаг. Тийм учраас тэд Бурханаар сонгогдсон хүмүүсийн төлөө Бурхантай өрсөлдөхийн тулд бүх зүйлийг хийж, Бурханы хонийг өөрсдийнхөө хонь хэмээн дууддаг байв. Тэд бол ердийн антихристүүд байлаа. Тэд байр суурь, амь зуулгынхаа төлөө үйлчилдэг байжээ. Тэдний зүрх сэтгэл улам ихээр хатуурсан. Тэд Бурханы нигүүлслийг амсаж Бурханаар сонгогдсон хүмүүст чөлөөтэй сонгох эрхийг ч өгөлгүйгээр, удирдан хянахыг хүссэн. Тэд бол, Эзэн Есүсийн зөгнөсөн маш хорон муу санаат үйлчлэгч нар байлаа. Бурхан мөн эдгээр хүмүүсийг янз бүрийн хэмжээгээр тэдний үйлдлийнх нь дагуу шийтгэсэн ба гэмээ гэмших боломжийг олгосон. Гэвч тэдний зарим нь бүр даварсан бөгөөд гэмшихээс үхэхийг илүүд үзсэн. Тиймд Бурхан тэдний амийг дуусгасан. Шийтгэгдсэнийхээ дараа өөрсдийгөө удирдан захирч байгаа эсвэл хорон муу зүйл хийхээ больсон хүмүүсийн хувьд Бурхан амийг нь хэлтрүүлж тэдний гэмшихийг одоог хүртэл хүлээж байгаа.
Гуравдугаар нь: Эдгээр хүмүүс урьд нь муу ёрын сүнснүүдэд эзлэгдсэн байсан эсвэл зарим тохиолдолд, ер бусын хүч чадалтай байхын тулд муу сүнснүүдэд найддаг байсан. Энэ хүмүүс өөрсдийнхөө доторх муу ёрын сүнснүүдийн ажилд итгэдэг харин Ариун Сүнсний ажлын талаар өчүүхэн ч мэддэггүй байлаа. Үр дүнд нь Бурханы шинэ ажил тэдний төлөө номлоход тэдний дотор хүчтэй сөрөг хүчин босож ирсэн. Энэ төрлийн хүмүүс Ариун Сүнсний ажилд ялангуяа их дайсагнадаг ба Бурханаар илэрхийлэгдсэн үнэнийг бүхнээс илүү их үзэн яддаг байсан. Бүх шашны бүлэглэл, урсгалуудад Бурханыг эсэргүүцсэн тэдний дуу хоолой хамгийн чанга нь, тэдний үйлс хамгийн хорон муухай, Бурханы эсрэг тэдний эсэргүүцэл хамгийн ширүүн догшин байсан. Эдгээр хүмүүс Бурханы дайсан, муу ёрын сүнснүүдийн зэвсэг нь, Сатаны хань хамсаатан байсан бөгөөд тэд бүгд хараагдаж, мөхөл сүйрлээр дууссан.
Дөрөвдүгээр нь: Шийтгэгдсэн эдгээр хүмүүс бол Гурван-Өөрөө Удирдах Сүмээс бэлтгэгдсэн үндсэн тулгуур нь байсан. Тэд Коммунист Намын төлөө үйлчлэл хийдэг байсан ба амиа ч зориулдаг бөгөөд Бурханд үнэнээр итгэдэг бүхэнд дайсан нь байлаа. Төрийн хүч чадлаар дэмжигдсэн тэд засгийн газрын зэр зэвсэг нь болж, Бурханыг үнэхээр дагадаг, Бурханыг гэрчилдэг хүмүүсийг хавчин мөшгөсөн. Тэд Коммунист Намаас олгосон “будааны аяга”-ыг барьж, Коммунист Намын төлөө ярьдаг, амиа зориулдаг, Коммунист Намын шашны ертөнц дэх төлөөлөгч нь байлаа. Үнэн хэрэгтээ, Коммунист Нам тэдний эзэн нь байсан юм. Эдгээр хүмүүс ихэнх газарт сүмүүдийн удирдах байр сууриудыг эзэлж хамгийн увайгүй итгэгчдийг хяналтандаа байлгадаг байсан. Тэд Бурханыг эсэргүүцдэг чөтгөрүүд, өөр юу ч биш байсан. Тэд бол үнэхээр, Христийн шашинд итгэгчид биш байсан. Хэдийгээр тэд хэсэг хугацаанд улангасан галзуурч байсан ч хараагдаж, сүйрэх тавилантай байжээ.
Католик сүм болон Христийн янз бүрийн шашны бүлэглэл, урсгалууд дахь бүхний мэдэх эдгээр хүмүүс Бурханы ажлыг буруутгасан, Бурханы хүслийг биелүүлэх ажлыг зогсоосныхоо төлөө бүгд Бурханаар шийтгэгдэж, тэр ч байтугай хараагдаж, нас барсан. Үүнийг хүмүүс нягтлан тунгаах үнэ цэнэгүй гэж үү? Тэдний эсэргүүцэж байсан Нэгэн нь Бурхан биш байсан бол хэн тэдэнд шийтгэл ноогдуулж, амийг нь авч чадах вэ? Хэрвээ тэд Бурханд үнэхээр хамааралтай байсан бол Бурханы гараас тэднийг авч чадах хүч чадал хэнд байх вэ? Бурхан зөвт гэдгийг та хүлээн зөвшөөрөхгүй гэж үү?
Энэ дөрвөн төрлийн хүний хэрэг, хийсэн үйлдлээс, тэд угийн чанараараа үнэнд дургүй байсныг бид тодорхой харж чадна. Шүүлт, гэсгээлтээр дамжуулан Бурханы хүнийг аврах, өөрчлөн шинэчлэх ажилд тэд дайсагнан ханддаг байсан, хүний угийн чанарыг нээн харуулсан ба хүний сүнсийг жадалсан Бурханы үгийг маш ихээр үзэн ядсан, тэр ч байтугай Бурханы ирэлт амтат зүүдийг нь тасалдуулсан мэтээр уур омгоор буцалж байсан. Тийм учраас тэдний Бурханы эсрэг гомдоллосон зүрх сэтгэл, Бурханы эсрэг тэрсэлсэн тэдний угийн чанар бүрэн илэрсэн. Тэр ч байтугай тэд, бурангуйгаар, өөрсөддөө хэт бардан Бурханыг буруутгаж, гутаан доромжилж, эсэргүүцсэн. Тэд хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүсийг хавчин мөшгөсөн фарисайчуудаас ч илүү хорон муу санаатнууд байлаа. Тэдний хорон муу үйлдлүүд эцэст нь тэднийг шийтгэгдэж, хараагдахад хүргэсэн. Бурханы зан чанар үнэхээр халдаж болшгүй гэдгийг зөвхөн үхэл ирэхэд л тэднээс маш олон нь ухаарсан. Гэхдээ тэдэнд зөвхөн харанхуйд уйлж, шүдээ хавирахаас өөр зам байгаагүй. Христийг дахин нэг удаа цовдлох хүмүүс сүйрэх тавилантай болох нь баримтуудаар нотлогдсон!
Төгс Хүчит Бурхан: “Хаант улс, хүн төрөлхтний дунд бүрэлдэн тэлж, хүн төрөлхтний дунд оршино; тэнд Миний хаант улсыг устгаж чадах хүч байхгүй. Өнөөдрийн хаант улсад байгаа Миний хүмүүсээс хэн чинь хүний дунд байгаа хүн биш нь вэ? Та нарын хэн чинь хүний нөхцөлд үл нийцнэ вэ? Миний шинэ эхлэх цэг олон түмэнд зарлагдахад, хүн төрөлхтөн ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Хүн төрөлхтний байгаа байдлыг чи өөрийн нүдээр харсан; мэдээж чи энэ ертөнцөд итгэл найдварыг үүрд мөнх тээж явахыг хүсэхгүй л болов уу? Би одоо өөрийн хүмүүсийн дунд алхаж, Өөрийн хүмүүсийн дунд амьдарч байна. Өнөөдөр, Надад чин сэтгэлийн хайраа зориулж байгаа тэдгээр хүмүүс, мөн тэдэн шиг хүмүүс ерөөгдөнө; Намайг дуулгавартай дагадаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаант улсад үлдэх болно; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаант улсад гарцаагүй эрх хүчтэй болно; Намайг хайж байгаа хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтааж, Надаар ерөөгдөж жаргана; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний эзэмшилд нэвтэрч, Миний хаант улсын хишгээс өвлөж авах болно. Миний төлөө гүйдэг тэдгээр хүмүүсийг Би дуурсган мөнхөлнө, Миний төлөө зарцуулдаг тэдгээр хүмүүсийг Би аз жаргалтайгаар тэвэрнэ, Надад өргөн барьдаг хүмүүст Би аз жаргалыг бэлэглэнэ. Миний үгнээс аз жаргалыг олдог тэдгээр хүмүүсийг Би ерөөх болно; тэд Миний хаант улсын гол нурууг барих багана минь байх болно, тэд Миний гэрт харьцуулашгүй хишиг байх болно, тэдэнтэй хэн ч өөрийгөө харьцуулж чадахгүй. Та нар өгөгдсөн гэх ерөөлийг хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрч байсан уу? Та нар өөрсдийн өгсөн амлалтаа хэзээ нэгэн цагт хайж байсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний ноёлолыг гэтэлгэж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бусад бүх зүйлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж, Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаант улсын уналтын үед, амьд хүмүүсийн дунд зогсож, Миний суу ялалтыг тээн гэрчлэх болно. Та нар мэдээж, Синимийн газар дээрх шийдэмгий, гуйвшгүй нэгэн болох болно. Тэвчин тэсвэрлэх зовлонгоор дамжуулж, та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, орчлон ертөнц дээрх бүхнийг Миний цог жавхлангаар гэрэлтүүлэх болно” хэмээн хэлсэн.

No comments:

Post a Comment