Бид яагаад амьдардаг вэ? Мөн яагаад бид үхэх ёстой вэ?
Бурхан:“Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхүүдийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?”гэдэг.
Бурхан:“бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг.”гэж хэлдэг.
Хувь заяа нь өөрсдийнх нь гарт байдаг гэж олон хүн боддог—гэхдээ аюул гамшигтай тулгарах үедээ чи үүнд итгэсээр байх уу? Чи цочирдол, айдас, аймшгийг мэдрэхгүй гэж үү? Чи өчүүхэн, шалихгүй гэж санагддаггүй гэж үү, мөн чи амь хэврэг гэдгийг мэдрэхгүй гэж үү? Хэн биднийг аварч чадах юм бэ? Хүн төрөлхтний хувь заяаг хэн хянадаг вэ?
Өөрсдийнхөө гараар сайхан гэрийг бүтээж чадна гэж бид боддог боловч бид үнэхээр өөрсдийнхөө хувь заяаг хянадаг уу? Аюул гамшиг дайрах үед бид тун өчүүхэн, арчаагүй агаад тодорхой бус... Зөвхөн тийм мөчид л бид амийн хэврэг болоод эрхэм нандин байдлыг мэдэрдэг...
Бурхан:“Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн.… Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. ”хэмээн хэлдэг.
Энэ насандаа заавал үзэх Христийн чугланы баримт кино—《Бүх зүйлийг захирдаг Нэгэн》анхаарлаа хандуулан үзнэ үү.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment