2018-03-26

Эцсийн өдрүүдийн Христ Хятадад илэрсний болон Түүний ажлын үндэслэлийн талаарх товч танилцуулга


Хятад бол агуу улаан луу байдаг газар нутаг бөгөөд түүхийн явцад Бурханыг хамгийн ихээр эсэргүүцэж буруутгасан газар. Хятад нутаг яг л буг чөтгөрүүдийн цайз, хорон муу санаатнуудын хяналтанд байдаг шорон мэт нэвтэрч боломгүй, нягт шигүү. Цаашилбал, агуу улаан лууны дэглэм бүх түвшний хамгаалалтанд зогсож, айл өрх бүрт хаалт хориг бий болгосон. Үр дүнд нь Бурханы сайн мэдээг түгээх, Бурханы ажлыг хийхэд хамгийн хэцүү газар болсон. 1949 онд Хятадын Коммунист Нам Засгийн эрхэнд гарахад Хятадын эх газарт итгэл бишрэлийг бүрмөсөн хааж, хориглосон. Сая сая Христчид олон нийтийн доромжлол, тамлал, шоронд хоригдолт зэрэг зовлон амссан. Бүх сүмүүдийг бүрэн битүүмжилж цэвэрлэсэн. Тэр ч байтугай гэр цуглаануудыг хүртэл хориглосон. Хэрэв хэн нэгэн цуглаанд оролцож байгаад баригдвал шоронд сууж тэр ч байтугай толгойгоо авахуулах байлаа. Тэр үед шашны үйл ажиллагаанууд ул мөргүй алга болсон. Зөвхөн цөөн хэдэн Христчид л Бурханд итгэсэн хэвээр байсан юм. Гэхдээ тэд сүмийг дахин сэргээхийг Бурханаас хүсэн гуйж, Бурханд хандан зөвхөн чимээгүй залбирч, Бурханд өргөх магтаалын дуунуудыг зүрх сэтгэлдээ дуулж байв. Эцэст нь, 1981 онд сүм үнэхээр дахин сэргэж Ариун Сүнс Хятадад томоохон хүрээнд ажиллаж эхэлсэн. Сүмүүд хаврын борооны дараах хулсны нахиа шиг өсөж хөгжин илүү олон хүмүүс Бурханд итгэж эхэлсэн. Сүмийн сэргэлт оргил үедээ хүрсэн 1983 онд Хятадын Коммунист Нам харгис бурангуй хавчлага дарамтын нэгэн шинэ үеийг эхлүүлсэн. Сая сая хүн баривчлагдаж, түр саатуулагдаж, хөдөлмөрөөр дамжин боловсрол олж байлаа. Агуу улаан лууны дэглэмийн хүрээнд Бурханд итгэгчдийг Засгийн газраас байгуулсан Гурван-Өөрөө Эх оронч Сүмд нэгдэхийг л зөвшөөрч байв. ХКНЗГ /Хятадын Коммунист Намын Засгийн Газар/ нууцаар үйл ажиллагаа явуулдаг гэр цуглаануудыг бүрмөсөн үгүй хийж, тэдгээр Эзэнд итгэгчдийг Засгийн газрын хатуу хяналтан дор авчрахын тулд Гурван-Өөрөө эх оронч Сүмийг байгуулсан билээ. Энэ нь итгэлийг хориглож Хятадыг Бурхангүй газар болгох зорилгодоо хүрэх цор ганц арга зам хэмээн итгэж байсан юм. Гэвч Ариун Сүнс Бурханд үнэнээр итгэдэг хүмүүст, гэр цуглаануудад үргэлжлүүлэн маш их ажил хийсэн бөгөөд үүнийг Хятадын Засгийн газар яагаад ч зогсоох аргагүй байлаа. Тэр цаг үед, Ариун Сүнс ажлаа хийдэг байсан гэр цуглаан дээр эцсийн өдрүүдийн Христ нууцлаг байдлаар ажиллахаар илэрч, үнэнийг илэрхийлж Бурханы гэрээс эхлүүлэн шүүлтийн ажлыг хийж эхэлсэн.
1991оны 2 дугаар сарын эхээр чуулган дахь хэн нэгэн Ариун Сүнсний гэгээрүүлэлтийг хүлээн авах мэт болсон бөгөөд Бурханы нэрээр гэрчлэн, Бурханы ирэлтийн тухай ярьж эхэлсэн. Эдгээр үгс чуулгануудад илгээгдсэн бөгөөд тэдгээрийг уншаад хүн бүр баярлан хөөрч, бүгд маш их баяр хөөрт автан энэ нь гарцаагүй Ариун Сүнсний үг, гэгээрүүлэлт байсан хэмээн итгэсэн. Тэр үеэс эхлээд Христ ярьж эхэлжээ. Заримдаа Христ нэг өдөрт нэг илэрхийлэл, заримдаа хоёр өдөр тутамд нэг илэрхийлэл бичиж байсан бөгөөд тэдгээр нь улам их давтамжтай болж ирсэн. Хүн бүр тэдгээр үгсийг эргэн тойрондоо дамжуулж, маш их баярлаж, цуглаануудыг дуртай хийж, хүн бүхэн аз жаргалаар бялхаж байлаа. Христ илүү олон үгийг илэрхийлэхэд бүх хүмүүс Бурханы үгэнд дурлан анхаарал хандуулж зүрх сэтгэл нь Бурханы үгсээс бүрэн зуурч байв. Цуглааны үеэр тэд Ариун Сүнсний одоогийн үгсийг албан ёсоор таашаан дурлаж эхэлсэн. Тэр үед Бурхан бие махбодтой болсныг, энэ нь Христийн илрэлт байсныг хүмүүс хараахан ухаарч ойлгоогүй байв. Tэд Христийн илэрхийлсэн зүйлсэд ердийн хүний хүлээж авсан Ариун Сүнсний гэгээрүүлэлт маягаар л хандаж байсан. Учир нь Христ илэрхийлэлдээ Тэр Бурханы бие махбодтой болсон талаар албан ёсны гэрчлэл хийгээгүй. Бие махбодтой болох гэж юу болохыг хэн ч ойлгоогүй байсан ба эдгээр үгс нь Ариун Сүнсний гэгээрүүлэлт болохыг л зөвхөн мэдэж байв. Тийм учраас Христэд ердийн хүний адил хандсан хэвээр байлаа. Христийн хэлсэн үг оргилдоо хүрсэн үед л зөвхөн Бурхан, Ариун Сүнс хүн дээр бууж ирснийг ба хүний доторх Ариун Сүнсний ажлын ялгааг тайлбарлаж, махбод болсон Сүнсний нууцыг нээн Бурханы бие махбодтой болсон тухай гэрчилж эхэлсэн. Зөвхөн тэгэхэд л тэдний дунд амьдарч, үгсээ илэрхийлж, сүмүүдийг хоньчилж хангаж байсан энэ ердийн хүн бол бие махбодтой болсон Бурхан, Христ, мөн илэрсэн Бурхан байсныг мэдсэн. Үүнийг ухаарч ойлгоод тэд өөрсдийгөө хэчнээн харалган, мулгуу, тоомжиргүй байсныгаа үзэн ядаж, Христийн өмнө түрүүлгээ харан унаж, уйлж, гэмшиж, ихээр гуниглан харууссандаа зүрх сэтгэл нь урагдаж байсан бөгөөд тэдний уйлаан хаа сайгүй сонсогдож байв. Тэр цагт хүмүүсийн зүрх сэтгэл тодорхойлж хэлэхийн аргагүй гуниг, баяр холилдсон мэдрэмжээр дүүрсэн. Тэд Христийг харсан үедээ газарт түрүүлгээ харан унадаг байсан бөгөөд ингэж хэвтэхгүй л бол зүрх сэтгэлдээ амар тайван байж чаддаггүй байв. Христийн өмнө түрүүлгээ харан унасан үедээ тэд баяр хөөртэй болж өөрсдийгөө Бурхан руу үнэхээр эргэсэн гэдгээ, Бурханд хамаарагддаг болохоо мэдэрч байлаа. Христ илэрснийхээ дараа Бурханы ажлын зөв зам руу аажмаар хөтөлж Бурханы гэрээс эхлэн хийх шүүлтийг эхлүүлж илүү олон үгсийг илэрхийлсэн. Хүмүүс Бурханы үгэнд бүрэн байлдан дагуулагдсан. Бурханы нэрний утга учрыг Христ нээн харуулснаар Төгс Хүчит Бурхан гэдэг нэр бий болсон. Улмаар хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрээр шууд залбирч, цуглаануудын явцад Төгс Хүчит Бурханы үгийг таашаан сэтгэл тааламжтай байдаг байв. Учир нь, эдгээр үгс нь (Үг нь махбодоор илэрсэн номон дахь бүх үгс) Бурханы одоогийн ажил, шинэ эрин үе дэх Бурханы үгс мөн хүмүүсийн өнөөгийн хэрэгцээ юм. Бурханы шинэ ажил, үг эхэлснээс хойш Библи аяндаа хоцрогдож Нигүүлслийн эрин үеийн янз бүрийн онол, хэллэгүүдэд хэн ч анхаарал тавихаа больсон. Тэд бүгд нээлттэй дээд тэнгэрийг харсан мэт Бурханы өнөөгийн үгээр байлдан дагуулагдсан. Энэ нь Бурхан бүх төрлийн нууцыг нээж хүмүүсийн нүд нээгдсэнтэй холбоотой бөгөөд өмнө нь Нигүүлслийн эрин үед хүмүүсийн зууралддаг байсан үгс, хэллэгүүдийн ихэнх нь үзэл байсан төдийгүй гажуудуулсан, алдаа мадагтай зүйлсийг агуулсан болохыг олж харсан. Бурхан үзэгдсэний ачаар хүмүүс Бурханд итгэх зөв зам руу хөл тавьсан. Хүмүүс Бурханы үгээр байлдан дагуулагдсаныхаа дараа л, Бурханы үгийг илэрхийлж байсан энэхүү ердийн, энгийн хүн бол Христ, Бурханы махбод болсон Бие байсныг олж мэдэв.
Христ хойд Хятадын ердийн нэгэн гэр бүлд мэндэлсэн. Хүүхэд наснаасаа эхлэн Тэр бүхий л зүрх сэтгэлээрээ Бурханд итгэдэг байв. Тэр ердийн хүний л адил аажмаар өсөж том болсон. Ариун Сүнс гэр цуглаанд өргөн хүрээтэй ажиллаж эхэлсэн 1989 онд Христ сургуулиа орхиж гэр цуглаанд албан ёсоор орсон. Тэр үед Христийн зүрх сэтгэл Бурханд үйлчилж Түүний үүргийг гүйцэтгэх гал халуун хүслээр оргилж байлаа. Хоёр жилийн дараа Христ үг илэрхийлж эхэлсэн бөгөөд зүрх сэтгэлийн үгээ бичин гаргаж чуулгануудад өгч байв. Дараа нь Христ олон олон үнэнийг илэрхийлж эхэлсэн учраас хүмүүс Түүний үгэнд татагдаж, Түүний илэрхийлсэн үгсийг унших хүслээр өлсдөг байлаа. Ялангуяа, хүний ялзарсан чанар, ялзарсан хүн төрөлхтний угийн чанарын мөн чанар ба сатаны зан чанарыг илчилж шүүсэн Түүний үгс хүмүүсийн зүрхийг хоёр талдаа иртэй сэлэм мэт хатгасан. Зөвхөн энэ үед тэд Бурханы үгээр бүрэн байлдан дагуулагдаж, Бурханы өмнө өвдөг сөхрөн унаж, зөвхөн энэ үед л Христ хүлээн зөвшөөрөгдөж, мэдэгдэж, хүмүүст магтагдан хүндлэгдсэн, хайрлагдсан, хүн төрөлтөнд үнэлэгдсэн практик Бурхан болсон. Христэд энгийн хүний болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Тэр ямар ч цаг үед үнэнийг илэрхийлж хүний ялзарсан чанарыг илчилж чаддаг. Түүний үг болон үзэл бодол яг л Эзэн Есүстэй адилаар үнэн, мэргэн ухаанаар дүүрэн байдаг. Христэд байдаг болон Түүний ярьдаг зүйлс бүхлээрээ номноос сурсан бус харин Түүний эзэмшдэг бурханлаг мөн чанараас үүдэлтэй. Христ Бурханаас төрсөн. Түүний амьдралаас хүмүүс Түүний бүрэн бүтэн энгийн хүн чанарыг олж хардаг. Түүний ажлаас, хүн төрөлтөнд хандах Түүний тэвчээрээс хүмүүс Түүний бурханлаг мөн чанарыг, хүний зөрчихийг тэвчдэггүй Түүний зан чанарыг олж хардаг. Хэдийгээр, Эзэн Есүстэй адил хүний сул талуудтай ч гэсэн Түүнд Бурханы Ариун Сүнсэнд дуулгавартай байдаг мөн чанар бас бий. Зүрх сэтгэл болон үгээрээ хүмүүсийн итгэл үнэмшилд, урам зоригийг төрүүлдэг Тэрээр үнэн ба мэргэн ухаанаар дүүрэн байдаг. Христ бол нэрээрээ, бодит байдлаараа ч үнэн, зам, амь! Бурхан, төдий л анхаарал татамгүй хүний байдлаар бие махбод болсон ба үнэний илэрхийллээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулж дайсныг ялан нууцаар мөн төлөв даруугаар хүмүүсийн дунд ажилладаг. Тэр бүрэн дүүрэн ялалт байгуулж, гэрчлэгдэж, тунхаглагдаад удаж байна. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, алдар цуу. Христийн илрэлт ба ажлын үр дүнд Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон. Улмаар Төгс Хүчит Бурханы Чуулганы ах дүү нар Бурханы ажлыг гэрчилж эхэлсэн, Христийн хаанчлалын сайн мэдээг тараах ажлыг эхлүүлсэн. Энэ бол Бурханы бие махбодтой болсон болон ажиллахын тулд нууцаар ирсэн үндэслэлийн тухай товч танилцуулга. Энгийнээр хэлбэл, бие махбод болсон Христ агуу улаан лууны суурьшдаг газар ирж, шүүлт ба гэсгээлтийн үгийг илэрхийлж, Хятад дахь Бурханаар сонгогдсон хүмүүсийг байлдан дагуулж, авран хамгаалсан. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан агуу улаан лууны үүрэн дотор Сатантай тулалдаж, хүн төрөлхтнийг сэрээн Бурханы дуу хоолойг сонсож таних шалтгаантай болгохын тулд бүхнийг өгсөн. Ингэснээр Бурханы өмнө эргэн ирж, Бурханаар аврагдах юм. Энэ бол ер бусын ховор зүйл бөгөөд итгэмээргүй гүн гүнзгий утга агуулгатай. Энэхүү бие махбод бололтоор дамжуулан Бурхан хүнийг аврахын тулд ажилладаг. Энэ нь хүний хүрэх газрыг зохицуулж энэ эрин үеийг төгсгөлд нь авчрахын тулд Бурхан ирсэн гэсэн үг. Бурхан агуу улаан лууны нутагладаг Хятадын эх газарт ирсэн. Тэр ажиллахаар нууцаар ирж, гүн ялзарсан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, авран хамгаалж, нэгэн бүлэг хүмүүсийг ялагчид болгон төгс болгосон. Энэ нь эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийг эхлүүлж, дараагийн үе шатанд дэлхийн үндэстэн, газар бүхэнд Бурханы бүх нийтийн өмнө илрэн гарах замыг нээсэн.

No comments:

Post a Comment