Showing posts with label Христийн шашин. Show all posts
Showing posts with label Христийн шашин. Show all posts

2018-03-10

Бүх зүйлийг захирдаг Нэгэн

Бид яагаад амьдардаг вэ? Мөн яагаад бид үхэх ёстой вэ?

Бурхан:“Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхүүдийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?”гэдэг.  
Бурхан:“бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг.”гэж хэлдэг.
Эрин үеүдийн туршид бүх хүн, оршин тогтнолын нэгэн ижил хуулийг дагасан;анхны үгээ хэлэхээс эхлээд үс нь бууралтах хүртэл эцэстээ тоос шороо болон хувиртлаа тэд бүхий л амьдралаа яарч тэвдэн өнгөрүүлдэг... Хүн төрөлхтний хувь заяаг хэн хянадаг вэ?