2017-09-20

Төгс хүчит Бурханы Чуулган ГОЁ ЗУРАГ



 "Залбирлын хамгийн наад захын шалгуур нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ амар тайван байлгах чадвартай байх ёстой ба энэ нь Бурханаас холдон явах ёсгүй. Магадгүй энэ хугацаанд чи илүү шинэлэг эсвэл илүү дээр үзэл бодлыг олж аваагүй байж болох ч чи аливаа зүйлсийг байгаагаар нь байлгахын тулд залбирлыг ашиглах ёстой – чи ухарч доройтож болохгүй. Энэ бол хамгийн багадаа чиний хүрэх ёстой зүйл. "    
"Үг нь махбодоор илэрсэн" номоос 
  

Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment